2017-09-02

Төгс Xүчит Бурханы үг | Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь


Энэ цаг үе дэх Бурханы ажлыг мэдэх нь ихэнхдээ эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болох болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх юм.
Бурхан явахаасаа өмнө үлгэр дуурайл үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийн үгэндээ өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр дуурайлыг хэрхэн үзүүлэх вэ?Үг хэлснээр, ажилласнаар, бүх газар дэлхий даяар ярьснаар. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил; Тэр зөвхөн үг хэлдэг, ингэснээр газар дэлхий нь үгний ертөнц болно, ингэснээр бүх хүн Түүний үгээр хангагдаж, гэгээрүүлэгдэж, ингэснээр хүний сүнс сэргэж тэр үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэх болно.Эцсийн өдрүүдэд бие махбод болсон Бурхан, голдуу үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ Тэрээр тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн ба цовдлолын золилтын ажлыг биелүүлсэн. Тэр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг устгасан. Есүсийн ирэлт нь Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үед оруулсан. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан ирсэн нь Нигүүлслийн эрин үеийн төгсгөлийг авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгээ хэлэхээр, хүнийг төгс болгоход үгийг ашиглахаар, хүнийг гэгээрүүлж гэрэлтүүлэхээр мөн хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн. Энэ нь Есүс ирсэн үедээ хийсэн ажлын үе шат биш. Есүс ирэхдээ Тэр олон ид шидийг үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба Тэр цовдлолын золилтын ажлыг хийсэн. Үүний үр дүнд, өөрийн үзэлдээ хүн Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; ирэх үедээ Тэр цовдлогдсон, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан, хүний үзэлд тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгана, ингэснээр хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Бурханы дүр төрх цаашид байхаа болино. Өөрийн бодит үг болон бодит ажлыг ашиглан Тэр бүх газар нутгаар хааяагүй явдаг ба хүмүүсийн дунд Түүний хийдэг ажил нь хосгүй бодитой энгийн байдаг, тэгснээр хүн Бурханы бодит байдлыг мэдэж авч, тодорхойгүй Бурхан хүний зүрх сэтгэл дэх өөрийн орон зайг алдана. Нөгөө талаар Бурхан хүнийг төгс болгохын тулд Өөрийн махан биеэр хэлсэн үгийг ашигладаг ба бүх зүйлийг биелүүлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

Та нарын мэдэх ёстой зүйл:
1. Бурханы ажил бол ер бусын биш бөгөөд та нар энэ талаар үзэл өвөрлөх ёсгүй.
2. Та нар энэ цаг үед бие махбодтой болсон Бурханы хийхээр ирсэн үндсэн ажлыг ойлгох ёстой.
Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж эсвэл ид шид үзүүлэхээр ирээгүй бөгөөд Тэр гэмшлийн сайн мэдээг түгээхээр эсвэл хүнд аврал хайрлахаар ирээгүй. Учир нь Есүс энэ ажлыг аль хэдийн хийчихсэн ба Бурхан адилхан ажлыг дахин давтдаггүй. Өнөөдөр Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийн бүх дадлагыг хаяхаар ирсэн. Тэр бол бодитой гэдгийг ерөнхийдөө харуулахын тулд практик Бурхан ирсэн. Есүс ирэхдээ Тэр цөөхөн үг хэлсэн; Тэр ихэвчлэн ид шид үзүүлж, тэмдгүүд гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан эсвэл Тэр хүмүүсийг итгүүлж Тэр бол үнэхээр Бурхан юм гэдгээ хүнд харуулахын тулд эш үзүүллэг хэлсэн бөгөөд сэтгэлийн хөдөлгөөнд автдаггүй Бурхан байсан. Эцэст нь Тэр цовдлолын ажлыг гүйцээсэн. Өнөөдрийн Бурхан тэмдгүүд, гайхамшгуудыг харуулахгүй мөн өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулахгүй. Есүс ирэх үед, Түүний хийсэн ажил нь Бурханы нэг хэсгийг төлөөлсөн, харин энэ удаа Бурхан энэ үе шатанд хийвэл зохих ажлыг хийхийн тулд ирсэн, учир нь Бурхан нэг ажлыг дахин давтдаггүй; Тэр бол үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан юм иймээс өнөөдөр та нарын харж байгаа бүхэн бол практик Бурханы үг болон ажил билээ.
Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан нь голчлон Өөрийн үгийг хэлж, хүний амьд шаардлагатай бүхнийг тайлбарлаж, хүний орох ёстой зүйлийг зааж, Бурханы үйл хэргийг хүнд харуулж, Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч, гайхалтай байдлыг хүнд харуулахын тулд ирсэн. Бурханы ярьдаг олон арга замаар дамжуулан, Бурханы эрхэм дээд, Бурханы туйлын их болон цаашлаад Бурханы даруу нууцлаг байдлыг хүн хардаг. Бурхан бол эрхэм дээд боловч Тэр даруу нууцлаг учраас бүхнээс дорд болж чадна гэдгийг хүн хардаг. Түүний үгний зарим нь Сүнсний өнцгөөс шууд хэлэгддэг, Түүний үгний зарим нь хүний өнцгөөс шууд хэлэгддэг ба Түүний үгний зарим нь гуравдагч хүний өнцгөөс хэлэгддэг. Үүнээс Бурханы ажлын арга зам нь ихээхэн өөрчлөгддөг гэдгийг харж болох ба үгээр дамжуулан үүнийг харах боломжийг Тэр хүнд олгодог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил энгийн бөгөөд бодитой, иймээс эцсийн өдрүүдийн бүлэг хүмүүст бүх шалгалтын хамгийн их нь тулгарна. Бурханы энгийн болон бодтой байдлын улмаас бүх хүмүүс тийм шалгалтанд орсон; хүн Бурханы шалгалтанд унасан нь Бурханы энгийн болоод бодтой байдлын улмаас юм. Есүсийн тэр үед хүнд үзэлгүй, мөн шалгалтгүй, Есүсийн хийсэн ихэнх ажил нь хүний үзлийн дагуу байсан учраас хүмүүс Түүнийг дагаж, Түүний талаар ямар ч үзэлгүй байсан. Өнөөдрийн шалгалт нь хүнд тулгарч буй хамгийн том нь бөгөөд эдгээр хүмүүс асар их зовлон бэрхшээлээс гарч ирсэн гэж хэлэх үед хэлээд буй зовлон бэрхшээл нь энэ юм.
Өнөөдөр, эдгээр хүмүүст итгэл, хайр, хатуужил, дуулгавартай байдлыг бий болгохын тулд Бурхан үгээ хэлдэг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хэлсэн үгнүүд нь хүний угийн чанарын дагуу, хүний зан авирын дагуу, өнөөдөр хүн юунд орох ёстойн дагуу байдаг. Түүний ярих[a] арга барил нь бодитой ба энгийн аль аль нь байдаг: Тэр маргаашийн тухай ярьдаггүй ба Тэр мөн өчигдрийг эргэж хардаггүй; Тэр өнөөдрийн дотогшлох, хэрэгжүүлэх болон ойлгох ёстой зүйлийн талаар л зөвхөн ярьдаг. Хэрвээ өнөө үед тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлж чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шидийг үзүүлж чадах хүн гарч ирээд хэрвээ тэр хүн өөрийгөө Есүсээс ирсэн хэмээн зарлавал энэ нь хуурамч муу сүнснүүд байх ба тэд Есүсийг дуурайсан байх юм. Үүнийг сана! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн үе шатны ажил аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил бол хүний үзэлтэй эвлэршгүй байдаг; жишээлбэл Хуучин Гэрээ нь Мессиа ирэхийг эш үзүүлсэн боловч Есүс ирсэн болж таарсан, иймээс өөр Мессиа дахин ирэх нь буруу байх юм. Есүс аль хэдийн нэг удаа ирчихсэн, иймд энэ удаа Есүс дахин ирэх байсан бол тэр нь буруу байх болно. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр бүр нь эрин үеэрээ дүрслэгддэг. Хүний үзэлд Бурхан үргэлж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлж байх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулах ёстой ба үргэлж яг Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм биш. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдгүүд, гайхамшгуудыг үзүүлсээр, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол, хэрвээ Тэр яг Есүс шиг хийсэн бол Бурхан нэг ажлаа давтах байсан бөгөөд Есүсийн ажил ямар ч ач холбогдолгүй буюу үнэ цэнэгүй болох байсан. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүр нэгэнт биелсний дараа удалгүй муу сүнснүүд үүнийг дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барил руу шилждэг; Бурхан Өөрийн ажлын үе шатыг нэгэнт биелүүлчихвэл үүнийг муу сүнснүүд дуурайдаг. Та нар эдгээр зүйлсийн талаар тодорхой ойлгох ёстой. Яагаад өнөөдрийн Бурханы ажил Есүсийн ажлаас өөр байгаа юм бэ? Яагаад өнөөдөр Бурхан тэмдгүүд болон гайхамшгуудыг харуулж, чөтгөрийг зайлуулж өвчтэйг эдгээхгүй байгаа юм бэ? Хэрвээ Есүсийн ажил нь Хуулийн эрин үед явагдсан ажилтай адилхан байсан бол Тэр Нигүүлслийн эрин үеийн Бурханыг төлөөлж чадах байсан уу? Есүс цовдлолын ажлыг гүйцээж чадах байсан уу? Хэрвээ Хуулийн эрин үед байгаатай адилаар Есүс сүмд орж, Амралтын өдрийг сахисан бол Тэр хэнээр ч хавчигдан шахагдахгүй байх байсан бөгөөд бүгд хүрээлэх байсан. Хэрвээ тийм байсан бол Тэр цовдлогдох байсан уу? Тэр золилтын ажлыг гүйцээж чадах байсан уу? Хэрвээ сүүлчийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан нь, Есүстэй адилаар тэмдгүүд, гайхамшгуудыг үзүүлбэл ямар хэрэг байх юм бэ? Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлын өөр нэг хэсгийг буюу Өөрийн удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг төлөөлөх зүйлийг хийвэл хүн Бурханы талаар илүү гүнзгий мэдлэгийг олж авах ба зөвхөн тэр үед л Бурханы удирдлагын төлөвлөгөө биелэх болно.
Эцсийн өдрүүдэд Бурхан гол нь Өөрийн үгийг хэлэхийн тулд ирсэн. Тэр Сүнсний өнцгөөс, хүний өнцгөөс болон гуравдагч хүний өнцгөөс ярьдаг; Тэр хэсэг хугацаанд нэг арга зам ашиглаж өөр өөр замаар ярьдаг ба хүний үзлийг өөрчилж, тодорхойгүй Бурханы дүрийг хүний зүрх сэтгэлээс арилгахын тулд ярих аргыг ашигладаг. Энэ бол Бурханаар хийгдэх үндсэн ажил юм. Бурхан өвчтэйг эдгээхээр, чөтгөрийг зайлуулахаар, ид шидийг бүтээхээр, эд материалын ерөөлийг хүнд хайрлахаар ирсэн гэж хүн итгэдэг учраас тийм зүйлсийг хүний үзлээс арилгахын тулд Бурхан энэ үе шатны ажлыг буюу гэсгээлт, шүүлтийн ажлыг хэрэгжүүлдэг, ингэснээр хүн Бурханы бодтой болоод энгийн байдлыг мэдэж, ингэснээр түүний зүрх сэтгэлээс Есүсийн дүр арилж, Бурханы шинэ дүрээр солигдох юм. Хүний доторх Бурханы дүр хуучин болмогцоо энэ нь шүтээн болдог. Есүс ирээд ажлын тэр үе шатыг биелүүлэх үед Тэр Бурханы бүрэн дүүрэн байдлыг төлөөлөөгүй. Тэр зарим тэмдгүүд, гайхамшгийг үйлдэж, зарим үгийг хэлж, эцэст нь цовдлогдсон ба Тэр Бурханы нэг хэсгийг төлөөлж байсан. Тэр Бурханы бүх зүйлийг төлөөлж чадаагүй, гэхдээ Бурханы ажлын нэг хэсгийг хийснээр Бурханыг төлөөлж байсан. Энэ нь, Бурхан маш агуу, маш гайхамшигтай, ойлгошгүй учраас мөн Бурхан эрин үе болгонд Өөрийн ажлын зөвхөн нэг хэсгийг л хийдэг учраас юм. Энэ эрин үед Бурханаар хийгдэх ажил нь голдуу хүний амийн төлөө үгээр хангах, хүний угийн чанар болон хүний ялзарсан зан чанарыг илчлэх, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хуучирсан үзэл бодлыг, түүнчлэн хүний мэдлэг болоод соёлыг таягдах юм. Энэ бүхэн нь Бурханы үгээр дамжуулан илчлэгдэж, цэвэрлэгдэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан гайхамшиг, тэмдгүүдийг биш харин үг ашигладаг. Тэр хүнийг ил гаргахын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгнээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож эхэлдэг, иймээс Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг. Хуулийн эрин үед Ехова Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь ил тод болсон боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд түүний мэдлэгийг юу ч бүрэн төгс болгож чадахгүй байсан учраас Бурхан үргэлжлүүлэн ярьж, ажилласан. Нигүүлслийн эрин үед хүн дахин нэг удаа Бурханы үйл хэргийн нэг хэсгийг харсан. Есүс гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадвартай байсан ба цовдлогдсон, гурван өдрийн дараа Тэр дахин амилж, хүний өмнө махан биетэйгээр гарч ирсэн. Бурханы талаар хүн үүнээс илүү юуг ч мэдээгүй. Бурханаас түүнд үзүүлсэн зүйлийг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан хүнд өөр юуг ч үзүүлэхгүй байх байсан бол Бурханы талаарх хүний хязгаарын хэмжээ нь тэр байх юм. Тиймээс Бурхан үргэлжлүүлэн ажилладаг, ингэснээр Түүний талаарх хүний мэдлэг илүү гүнзгий болж, мөн ингэснээр тэр Бурханы мөн чанарыг аажмаар мэдэж авах юм. Хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Та нарын ялзарсан зан чанар Бурханы үгээр илчлэгддэг ба та нарын шашны үзэл Бурханы бодит байдлаар солигддог. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан нь үндсэндээ “Үг нь махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрнэ” гэсэн үгийг биелүүлэхээр ирсэн ба хэрвээ та нарт үүний талаарх бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол та нар тууштай зогсож чадахгүй байх болно; эцсийн өдрүүдэд Бурхан Үг нь махбодоор илрэх ажлын үе шатыг гүйцэтгэхийг үндсэндээ зорьдог ба энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тиймээс та нарын мэдлэг тодорхой байх ёстой; Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Түүнийг хязгаарлахыг Бурхан хүнд зөвшөөрдөггүй. Хэрвээ Бурхан энэ ажлыг эцсийн өдрүүдэд хийгээгүй бол Түүний талаарх хүний мэдлэг цааш ахихгүй. Та нар, Бурхан цовдлогдсон, Содомыг сөнөөсөн, мөн Есүс үхлээс амилж Петрт харагдсан гэдгийг л зөвхөн мэдэх болно... Гэхдээ та нар Бурханы үг нь бүхнийг биелүүлж, хүнийг байлдан дагуулж чадна гэж хэзээ ч хэлэхгүй юм. Бурханы үгийг мэдэрснээр л та нар тийм мэдлэгийн талаар ярьж чадна, та нар Бурханы ажлыг хэдий чинээ их мэдэрнэ, Түүний талаарх мэдлэг чинь төдий чинээ бүрэн гүйцэд болох болно. Зөвхөн тэр үед л та нар Бурханыг өөрсдийн үзэл дотор хязгаарлахаа болих болно. Хүн Бурханы ажлыг мэдэрснээр Түүнийг мэдэж авдаг ба Бурханыг мэдэх өөр зөв зам байхгүй. Өнөөдөр олон хүмүүс юу ч хийлгүй зүгээр л гайхамшиг, тэмдгүүд болон гай гамшгийн цаг үеийг харахыг хүлээдэг. Та нар Бурханд итгэдэг үү эсвэл та нар гай гамшигт итгэдэг үү? Хэрвээ та нар гай гамшиг иртэл хүлээвэл энэ нь хэтэрхий оройтсон байх болно, мөн хэрвээ Бурхан гай гамшгийг илгээхгүй бол Тэр тэгээд Бурхан биш үү? Та нар гайхамшиг, тэмдгүүдэд итгэдэг үү эсвэл Та нар Бурханд Өөрт нь итгэдэг үү? Есүс бусдаар шоолуулан тохуурхагдаж байх үедээ Тэр гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлээгүй; Тэр Бурхан биш байсан уу? Та нар гайхамшиг, тэмдгүүдэд итгэдэг үү эсвэл та нар Бурханы мөн чанарт итгэдэг үү? Бурханд итгэх итгэлийн талаарх хүний үзэл бодол буруу! Хуулийн эрин үед Ехова олон үгийг хэлсэн, гэвч одоо ч гэсэн тэдгээрийн зарим нь хараахан биелээгүй. Ехова Бурхан биш байсан гэж та нар хэлж чадах уу?
Эцсийн өдрүүдэд үндсэндээ “Үг нь махбод болно” гэдэг баримтыг Бурхан хэрэгжүүлэх болно гэдэг нь өнөөдөр та бүхэнд тодорхой байх ёстой. Газар дээрх Өөрийн бодит ажлаараа дамжуулан Тэр хүнийг, Түүнийг мэдэж, Түүнтэй харилцаж, Түүний бодит үйл хэргийг харахад хүргэнэ. Тэр гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлэх чадвартай бөгөөд ингэж хийж чадахгүй үе ч Түүнд байдаг, энэ нь эрин үеэс хамаардаг гэдгийг хүн тодорхой ойлгоход хүргэдэг. Үүнээс, Бурхан бол гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлэх чадваргүй биш, харин Тэр Өөрийн ажлын дагуу мөн эрин үеийн дагуу Өөрийн ажиллах байдлаа өөрчилдөг гэдгийг та нар харж болно. Ажлын одоогийн үе шатанд Тэр гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлдэггүй; Тэр Есүсийн эрин үед зарим гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлж байсан нь тэрхүү эрин үе дэх Түүний ажил өөр байсан учраас юм. Бурхан тэр ажлыг өнөөдөр хийдэггүй ба зарим хүмүүс Түүнийг гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлэх чадваргүй гэж итгэдэг, эсвэл хэрвээ Тэр гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлэхгүй л бол Тэр Бурхан биш гэж тэд боддог. Энэ нь ташаарал биш гэж үү? Бурхан гайхамшгууд, тэмдгүүдийг үзүүлэх чадвартай, гэвч Тэр өөр эрин үед ажиллаж байгаа ба иймээс Тэр тийм ажил хийхгүй. Энэ нь өөр эрин үе учраас мөн энэ нь Бурханы ажлын өөр үе шат учраас Бурханы ил тод болгох үйл хэрэг нь бас өөр юм. Бурханд итгэх хүний итгэл бол гайхамшиг, тэмдгүүд болон хүчит үйлсэд итгэх итгэл биш харин шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд итгэх итгэл билээ. Бурханы ажиллаж байгаа байдлаар дамжуулан хүн Бурханыг мэдэж авдаг ба энэ мэдлэг нь Бурханд итгэх итгэлийг, өөрөөр хэлбэл Бурханы ажил болон үйл хэрэгт итгэх итгэлийг хүнд бий болгодог. Ажлын энэ үе шатанд Бурхан ихэвчлэн үг хэлдэг. Гайхамшиг, тэмдгүүдийг харахаар бүү хүлээ; та нар тэдгээрийг харахгүй! Учир нь та нар Нигүүлслийн эрин үед төрөөгүй. Хэрвээ төрсөн байсан бол, та нар гайхамшиг, тэмдгүүдийг харах байсан, гэвч та нар эцсийн өдрүүдэд төрсөн, иймээс та нар зөвхөн Бурханы бодит байдал болон энгийн байдлыг харах болно. Эцсийн өдрүүдэд ер бусын Есүсийг харахаар бүү хүлээ. Та нар, ямар ч энгийн хүнээс ялгаагүй бие махбодтой болсон практик Бурханыг л зөвхөн харж чадна. Эрин үе болгонд Бурхан өөр өөр ил тод үйл хэрэг хийдэг. Эрин үе бүрд Тэр Бурханы үйл хэргийн ил тод хэсгийг хийдэг ба эрин үе бүрийн ажил нь Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлж, Бурханы үйл хэргийн нэг хэсгийг төлөөлдөг. Түүний ил тод хийдэг үйл хэрэг нь Түүний ажиллаж буй эрин үеэс хамаарч өөрчлөгддөг, гэхдээ тэдгээр нь бүгд хүнд Бурханы талаарх илүү гүнзгий мэдлэгийг, амьдралд илүү ойрхон Бурханд итгэх итгэлийг болон илүү үнэнийг өгдөг. Бурханы бүх үйл хэргийн улмаас болон Бурхан маш гайхалтай, маш агуу учраас, Тэр төгс хүчит бөгөөд ойлгошгүй учраас хүн Бурханд итгэдэг. Хэрвээ та нар, Бурхан тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж чаддаг учраас л Түүнд итгэвэл та нарын үзэл бодол буруу юм, тэгээд зарим хүмүүс та нарт “Муу сүнснүүд ч бас тийм зүйлсийг хийж чадахгүй гэж үү?” хэмээн хэлэх болно. Энэ нь Бурханы дүрийг Сатаны дүртэй андууруулахгүй гэж үү? Өнөөдөр Бурханд итгэх хүний итгэл нь Түүний олон үйл хэргийн улмаас болон Түүний ажиллаж, үгээ хэлдэг олон арга замын улмаас бий болдог. Бурхан хүнийг байлдан дагуулж, түүнийг төгс болгохын тулд Өөрийн айлдварыг ашигладаг. Тэр тэмдгүүд, гайхамшгуудыг үзүүлж чаддаг учраас биш харин Түүний олон үйл хэргийн улмаас хүн Бурханд итгэдэг ба Түүний үйл хэргийг харсны улмаас л хүн Түүнийг ойлгодог. Бурханы бодитой үйл хэргийг, Тэр хэрхэн ажилладгийг, Өөрийн мэргэн ухаанаа ашигладаг Түүний арга барилыг, Тэр хэрхэн үгээ хэлдгийг, Тэр хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдсэнээр л—зөвхөн эдгээр талуудыг мэдсэнээр л та нар Бурханы бодит байдлыг ухаарч Түүний зан чанарыг ойлгож чадна. Тэр юунд дуртай, Тэр юуг жигшдэг, Тэр хүн дээр хэрхэн ажилладаг гэх мэт Бурханы дуртай дургүй зүйлүүдийг ойлгосноор та нар эерэг сөрөг зүйлсийг ялгаж чадах ба Бурханы талаарх мэдлэгээр чинь дамжуулан та нарын амьд ахиц дэвшил гарах болно. Товчоор хэлбэл, та нар Бурханы ажлын талаарх мэдлэгийг олж авах ёстой ба Бурханд итгэх итгэлийн талаарх өөрсдийн үзэл бодлоо цэгцлэх ёстой.
Тайлбар:
a. Анхдагч эх бичигт “энэ” гэсэн.
 Зүүний Аянга | Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.  

No comments:

Post a Comment