"Бурханд итгэдэг хүн болохын хувьд та нар өнөөдөр, эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг хүлээн авч байгаа ба Бурханы төлөвлөсөн бүх ажил та нарын төлөө бөгөөд та нар Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүлээн авсан гэдгээ та нар ойлгох ёстой.
Бүхий л хорвоо ертөнц дэх Бурханы бүх ажил нь энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэр Өөрийн бүх хичээл чармайлтаа та нарт зориулсан ба та нарын төлөө бүхнийг золиослосон; Тэр хорвоо ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнээс гадна, Өөрийн төлөвлөгөөний зорилгоо та нараар дамжуулан илэрхийлэхийн тулд, Тэр Өөрийн алдар сууг Өөрийн сонгогдсон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн. Тиймээс, та нар бол Бурханы өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс, Түүнээс ч илүүгээр Бурханы алдар суугийн өв залгамжлагчид билээ. Магадгүй та нар бүгд эдгээр үгсийг санаж байгаа байх: “Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөөх хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог.” Өнгөрсөн үед, энэ үгийг та нар бүгд сонссон, гэхдээ хэн ч энэ үгний утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн агуулж байгаа бодит утга учрыг та нар сайн мэднэ. Эдгээр үг нь Бурханы эцсийн өдрүүдэд биелүүлэх зүйлс юм. Тэгээд энэ нь агуу улаан луугийн оршдог газарт түүгээр харгисаар зовоогдсон хүмүүс дээр биелэгдэх болно. Агуу улаан луу Бурханыг шахан хавчдаг ба энэ нь Бурханы дайсан юм, иймээс энэ газарт, Бурханд итгэдэг хүмүүсийг доромжлон, шахалт хавчилт тулгадаг. Тийм учраас эдгээр үгс нь та нарын бүлэг хүмүүс дунд бодит байдал болох болно. Бурханыг эсэргүүцдэг газарт энэ ажлыг хэрэгжүүлэх үед Түүний бүх ажилд эмх замбараагүй саад тотгор учрах бөгөөд Түүний олон үгс хурдан биелж чадахгүй; гэхдээ Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршинэ. Энэ ч гэсэн нэг зовлон зүдгүүр юм. Агуу улаан луугийн нутагт Өөрийн ажлаа явуулах нь Бурханд маш хэцүү, гэвч Бурхан ийм хүнд хэцүүгээр дамжиж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйлүүдийг тусгах Өөрийн ажлын үе шатыг биелүүлнэ. Энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан энэ боломжийг ашиглана. Энэ бохир нутаг дээрх хүмүүсийн зовлон, тэдний чанар болон хүмүүсийн бүх сатаны зан чанарын улмаас Бурхан, Өөрийн ариусгалт ба байлдан дагуулах ажлаа явуулна, ингэснээр Тэр алдар сууг үүнээс олж мөн Түүний үйлийг гэрчлэх хүмүүсийг олж авах болно. Энэ нь энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиослолын бүрэн утга учир юм. Өөрөөр хэлбэл Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлаа явуулах болно. Тиймээс зөвхөн ингэж хийснээр л Бурханы агуу хүчийг үзүүлж чадна. Өөрөөр хэлбэл зөвхөн бохир газарт байгаа хүмүүс л Бурханы алдар сууг өвлөн авахуйц бөгөөд зөвхөн энэ нь л Бурханы агуу хүч чадалд чухал байр суурийг өгч чадна. Тийм учраас Бурханы алдар сууг бохир газарт, үүн дотор амьдарч байгаа хүмүүс олж авна гэж Би хэлдэг. Энэ нь Бурханы хүсэл юм. Энэ нь Есүсийн ажлын үе шаттай яг адилхан; Тэр зөвхөн Өөрийг нь хавчин шахсан фарисайчуудын дунд алдаршиж чадах байсан. Хэрвээ тийм хавчилт шахалт болон Иудасын урвалт байгаагүй бол, Есүс дооглуулж, гүтгүүлэхгүй, тэр ч байтугай цовдлогдохгүй байсан, ингэснээр хэзээ ч алдар сууг олж авахгүй байсан юм. Бурхан эрин үе болгонд ажиллах бүртээ, Тэр Өөрийн ажлыг махан биеэр хийх бүртээ Тэр тэндээс алдар сууг олж авдаг ба Өөрийн олж авахыг зорьсон хүмүүсээ бас олж авдаг. Энэ нь Бурханы ажлын төлөвлөгөө ба энэ нь Түүний удирдлага юм.

Хэдэн мянган жилийн Бурханы төлөвлөгөөнд, махан биеэр хийгдэх ажил хоёр хэсэгтэй: Эхнийх нь цовдлолын ажил, үүгээр Тэр алдаршдаг; нөгөө нь эцсийн өдрүүд дэх байлдах дагуулах ба төгс болгох ажил, үүгээр дамжуулан Тэр алдар сууг олж авах болно. Энэ нь Бурханы удирдлага. Тиймээс Бурханы ажлыг эсвэл Бурханы та нарт өгсөн үүргийг хэтэрхий энгийн гэж бүү үз. Та нар бүгдээрээ Бурханы үлэмж арвин мөнх алдрын өв залгамжлагчид бөгөөд энэ нь Бурханаар онцгойлон урьдчилан тодорхойлогдсон. Түүний алдар суугийн хоёр хэсгээс нэг нь та нарт илчлэгдсэн; Бурханы алдар суугийн нэг хэсэг нь бүхэлдээ та нарт өгөгдсөн, ингэснээр энэ нь та нарын өв залгамжлал болох юм. Энэ нь Бурханы өргөмжлөл бөгөөд аль эртнээс урьдчилан тодорхойлогдсон Түүний төлөвлөгөө билээ. Агуу улаан луугийн оршдог нутагт Бурханы хийх ажлын сүр жавхланг авч үзвэл, тийм ажил хэрвээ өөр тийшээ шилжсэн бол, аль хэдийн асар их үр жимс өгч, хүнээр амархан хүлээн зөвшөөрөгдөх байсан. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд тийм ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат өмнө нь явагдсан байсан. Тийм учраас Тэр алдаршуулах ажлын энэ үе шатыг өөр хаа нэгтээ хэрэгжүүлэх боломжгүй; бүх хүмүүсийн дэмжлэг болон бүх улс орнуудын хүлээн зөвшөөрөл байгаа ч Бурханы алдар сууд “амрах” газар огт байхгүй. Ажлын энэ үе шатны энэ нутагт агуулж буй хосгүй ач холбогдол яг энэ юм. Та нарын дотор, хуулийн хамгаалалт хүлээн авдаг нэг ч хүн байхгүй; үүний оронд та нар хуулиар шийтгэгддэг ба хамгийн том бэрхшээл бол танай хамаатнууд, эцэг эхчүүд, найзууд эсвэл хамтран ажиллагчдын аль нь ч бай, хэн нь ч та нарыг ойлгохгүй. Хэн ч та нарыг ойлгодоггүй. Бурхан та нарыг “үгүйсгэх” үед, та нарт газар дэлхий дээр үргэлжлүүлэн амьдрах ямар ч арга зам байхгүй. Гэхдээ ийм байлаа ч хүмүүс Бурханыг орхин явж тэвчихгүй; энэ бол Бурханы хүмүүсийг байлдан дагуулахын ач холбогдол ба энэ нь Бурханы алдар суу юм. Энэ өдөр та нарын өвлөж авсан зүйл чинь, өмнөх бүх эш үзүүлэгчид, зөнчдийнхийг даван гарах ба энэ нь бүр Мосе, Петрийнхээс ч илүү их юм. Адислалыг нэг эсвэл хоёр өдөрт хүлээн авч чадахгүй; маш их золиослолоор дамжуулж түүнийг авах ёстой. Тиймд, та нар, та нарыг олж аваасай гэж Бурханы хүссэн цэвэрхэн хайр, агуу итгэл болон олон үнэнтэй байх ёстой; үүн дээр нэмээд, та нар өөрсдийн царайгаа шударга ёс руу харуулж, хэзээ ч айн сандарч, бууж өгөхгүй байж чадах ёстой ба та нарт Бурханы төлөө гэсэн туйлбартай, чанд хайр байх ёстой. Шийдэмгий байдлыг та нараас шаарддаг, ингэснээр та нарын амь зан чанарын өөрчлөлт гарна; та нарын завхрал эмчлэгдэх ёстой ба та нар Бурханы бүх зохион байгуулж байгаа зүйлсийг ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Энэ нь та нарын биелүүлэх ёстой зүйл юм. Энэ бол Бурханы эцсийн зорилт ба энэ бүлэг хүмүүст Бурханы тавьж буй шаардлага билээ. Тэр та нарт өгөх үедээ, Тэр та нарыг ч гэсэн буцаан өгөхийг хүсэх ба та нарт тохирсон шаардлага тавьдаг. Тиймээс Бурханы бүх ажил нь ямар ч учир шалтгаангүй биш бөгөөд үүнээс яагаад Бурхан дахин дахин өндөр стандарттай, хатуу чанд шаардлагатай ажил хийгээд байгааг харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэх итгэлээр дүүргэгдэх учиртай. Товчхондоо Бурханы бүх ажил та нарын төлөө хийгдсэн, ингэснээр та нар Түүний өв уламжлалыг хүлээн авахуйц болох болно. Энэ нь тийм ч их Бурханы өөрийн алдар суугийн төлөө биш, харин та нарын авралын төлөө ба бохир газарт асар их зовон шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө юм. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой. Иймээс Би ямар ч зөн билиг буюу мэдрэмжгүй харанхуй бүдүүлэг олон хүмүүст сэрэмжлүүлсэн: Бурханыг бүү сорь, цаашид бүү эсэргүүц. Хүн төрөлхтний хэзээ ч туулаагүй зовлон шаналалыг Бурхан аль хэдийн туулсан ба аль эрт хүний оронд илүү их доромжлолыг амссан. Өөр юуг та нар орхиж чадахгүй вэ? Бурханы хүслээс илүү чухал зүйл юу байх вэ? Бурханы хайраас илүү дээр зүйл юу байх вэ? Энэхүү бохир газарт Өөрийн ажлаа хэрэгжүүлэх нь Бурханы хувьд аль хэдийн хоёр дахин хэцүү бэрх үүрэг юм. Хэрвээ хүн зориуд, санаатайгаар нүгэл үйлдвэл, Бурханы ажил хойшлогдох байсан. Ямар ч тохиолдолд, энэ нь хэний ч ашиг сонирхол биш ба энэ нь хэнд ч ашигтай биш. Бурхан цаг хугацаанд баригддаггүй; Түүний ажил ба Түүний алдар суу нэгдүгээрт байдаг. Тиймээс, энэ нь хичнээн их хугацаа зарцуулсан, хэрвээ энэ нь Түүний ажлын төлөө бол Тэр ямар ч золиослолоо гамнахгүй. Энэ нь Бурханы зан чанар юм: Түүний ажил биелэх хүртэл Тэр амрахгүй. Түүний ажил төгсгөлдөө ойртох болно. Тэр Өөрийн алдрын хоёр дахь хэсгийг олж авах цаг ирэх үед л Түүний ажил төгсгөлдөө ойртох юм. Бурхан Хорвоо ертөнц даяарх Өөрийн алдаршууллын хоёр дах хэсгийг дуусгах боломжгүй байвал, Түүний цаг үе хэзээ ч ирэхгүй, Түүний гар Түүний сонгогдсон хүмүүсээс хэзээ ч холдохгүй, Түүний алдар суу Израильд хэзээ ч ирэхгүй ба Түүний төлөвлөгөө огт дуусахгүй. Бурханы хүсэл болоод ажил нь тэнгэр, газар болон бүх зүйлсийн бүтээл шиг энгийн биш гэдгийг та нар харах ёстой. Учир нь, өнөөдрийн ажил нь завхарсан хүмүүсийг, тун мэдрэмжгүй болсон хүмүүсийг өөрчлөх ба бүтээгдсэнийхээ дараа Сатаны нөлөөнд орсон хүмүүсийг ариусгах болохоос биш, Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бүтээх эсвэл бүх төрлийн ургамал, амьтныг бүтээх биш юм. Түүний одоогийн ажил нь, Сатанаар бузарлагдсан бүхнийг ариун болгох бөгөөд ингэснээр тэд дахин сэргэж, Түүний эзэмшил болж, Түүний алдар суу болох юм. Тийм ажил бол тэнгэр, газар болоод бүх зүйлийн бүтээл ямар байх тухай хүний төсөөлдөг шиг энгийн биш, мөн энэ нь, хүний төсөөлдөг шигээр Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажилтай адил биш юм. Үүний оронд, энэ нь хүнийг хувиргаж, сөрөг зүйлийг нь эерэг болгож, Өөрт нь харьяалагдахгүй байсан хүнийг Өөрийн эзэмшилдээ авах юм. Энэ нь Бурханы ажлын энэ үе шатны дотоод үйл явц юм. Та нар үүнийг ухаарах ёстой ба асуудлыг хэт энгийн болгох ёсгүй. Бурханы ажил бол ямар ч энгийн ажилтай адилгүй. Хүний оюун санаа үүний гайхамшиг, мэргэн ухааныг ухан ойлгож чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээж байгаа биш, Тэр тэдгээрийг мөн устгаж байгаа ч биш. Үүний оронд, Тэр Өөрийн бүх бүтээлээ өөрчилж, Сатаны бохирдуулсан бүх зүйлийг ариусгаж байгаа юм. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлэх ба энэ нь Бурханы ажлын нийт утга учир юм. Эдгээр үгсийг уншсаны дараа та нар Бурханы ажил маш энгийн гэж итгэж байна уу?" "Үг нь махбодоор илэрсэн" номоос
"Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй."
No comments:
Post a Comment