2017-09-05

Төгс Xүчит Бурханы үг | Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг


"Бурханы хийсэн ажлын үе шат болгон ач холбогдолтой. Есүс ирэхдээ эрэгтэй хүн байсан бөгөөд энэ удаад Тэр эмэгтэй хүн байгаа. Үүнээс чи Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажилд зориулан бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, Тэр ямар ч махан биеийг дураараа сонгон авах бөгөөд тэрхүү махан бие Түүнийг төлөөлдөг. Энэ нь бие махбод болсон Түүний махан бие мөн тохиолдолд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хоёулаа л Бурханыг төлөөлдөг. 

Хэрвээ Есүс эмэгтэй хүн болж ирсэн бол өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээс хүү биш харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэтгэгдэх байсан. Хэрвээ тэгсэн бол ажлын энэ үе шат нь эрэгтэй хүнээр гүйцэтгэгдэх байсан ба ажил мөн л адилхан хийгдэж дуусах байсан. Хоёр үе шатанд хийгдсэн ажил хоёулаа ач холбогдолтой; ямар ч ажил давтагдахгүй эсвэл нөгөөтэйгөө зөрчилдөхгүй. Өөрийн ажлын цаг үедээ Есүс цорын ганц Хүү гэж дуудагдаж байсан ба энэ нь эрэгтэй хүйсийг илтгэж байна. Тэгвэл энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурдагдаагүй вэ? Яагаад гэвэл ажлын хэрэгцээ нь Есүсээс өөр хүйстэй болж өөрчлөгдөхийг зайлшгүй шаардсан юм. Бурханы хувьд ямар ч хүйсийн ялгаа байхгүй. Түүний ажил Түүний хүссэнчлэн хийгдэх ба ямар ч хязгаарлалтанд баригдахгүй, нэн чөлөөтэй боловч үе шат болгон бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махан биетэй болсон ба эцсийн өдрүүдэд гарч ирэх нь хэлэлтгүй Түүний эцсийн удаах бие махбод юм. Тэрээр Өөрийн бүхий л үйлийг илчлэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд, хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махан биетэй болоогүй байсан бол, Бурхан эмэгтэй биш харин зөвхөн эрэгтэй гэсэн үзэл хүнд үүрд үлдэх байсан. Үүнээс өмнө, Бурхан бол зөвхөн эрэгтэй бөгөөд эмэгтэй хүн Бурхан гэж дуудагдаж болохгүй гэж бүх хүн итгэдэг байсан, учир нь эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү эрх мэдэлтэй гэж бүгд үздэг байсан юм. Ямар ч эмэгтэй хүн эрх мэдлийг авч чадахгүй, зөвхөн эрэгтэй хүн л чадна гэж итгэсэн. Тэр ч бүү хэл тэд, эрэгтэй хүн нь эмэгтэй хүний тэргүүн байсан бөгөөд эмэгтэй хүн эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, түүнээс илүү давуу байж болохгүй гэж хэлдэг. Өмнө нь эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн байсан гэж хэлэх үед, энэ нь анх Еховагаар бүтээгдсэн эрэгтэй эмэгтэйд биш харин могойд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт хамаатуулж хэлэгдсэн юм. Мэдээж эмэгтэй хүн өөрийн нөхөртөө дуулгавартай байж түүнийг хайрлах ёстой, энэ чинээгээр эрэгтэй хүн гэр бүлдээ түшиг болж сурах ёстой. Эдгээр нь Еховагийн гаргасан хууль зарлиг бөгөөд хүн төрөлхтөн газар дээрх амьдралдаа үүнийг дагаж мөрдөх ёстой юм. Ехова эмэгтэй хүнд, “хүсэл зорилго чинь нөхөртөө чиглэж, нөхөр чинь чамайг захирах болно” гэж хэлсэн. Хүн төрөлхтөн (эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа) Еховагийн ноёрхол дор энгийн амьдралаар амьдарч, ингэснээр хүн төрөлхтний амьдрал зохион байгуулалттай байж, дэг журмаа алдахгүйн тулд ингэж хэлсэн юм. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүн хэрхэн үйлдэх ёстой талаар зүй зохистой дүрэм журам гаргасан боловч эдгээр нь бие махбод болсон Бурханы махан биед биш харин зөвхөн газар дээр амьдарч байгаа бүх бүтээлүүдэд хамаатай байдаг. Бурхан яаж Өөрийнхөө бүтээлтэй адилхан байж болох юм бэ? Түүний үгс нь зөвхөн Түүний бүтээл болох хүн төрөлхтөн рүү чиглэсэн; тэдгээр нь эрэгтэй, эмэгтэй хүнд зориулж тогтоосон дүрэм журам байсан бөгөөд ингэснээр тийм хүн төрөлхтөн энгийн амьдралаар амьдарч чадах юм. Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ Тэр эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; тиймээс бие махбод болсон Бурханы махан бие нь мөн эрэгтэй эсвэл эмэгтэйн аль нэг болж ялгагдана. Тэрээр Өөрийнхөө ажлыг Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ суурилж шийдээгүй. Тэр хоёр удаа махан биетэй болсон нь, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр хоёр удаа бие махбод болохдоо Өөрийн ажлыг ялзруулагдаагүй эрэгтэй, эмэгтэй хүн дээр үндэслэн гүйцэтгэсэн. Хэрвээ хүн, могойнд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт Еховагийн хэлсэн үгийг бие махбод болсон Бурханы ажилд хэрэглэсэн бол Есүс ч гэсэн Өөрийн үүргийн дагуу Өөрийн эхнэрийг хайрлах ёстой биш гэж үү? Тэгвэл Бурхан, Бурхан хэвээр байх уу? Хэрвээ тэгвэл Тэр Өөрийн ажлаа гүйцэтгэж чадах уу? Хэрвээ бие махбод болсон Бурхан эмэгтэй байх нь буруу юм бол Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн нь мөн томоохон алдаа болохгүй гэж үү? Бие махбод болсон Бурхан эмэгтэй хүн байх нь буруу гэж хэрвээ хүн итгэсээр байгаа бол, гэрлээгүй учраас Өөрийн эхнэрийг хайрлаж чадаагүй Есүсийн бие махбод ч гэсэн одоогийн бие махбод болсон Бурхантай адилхан алдаатай байхгүй гэж үү? Өнөөдрийн бие махбод болсон Бурханы үнэнийг хэмжихдээ чи Евад хэлсэн Еховагийн үгийг ашигладаг болохоор, Нигүүлслийн эрин үед махан биетэй болсон Эзэн Есүсийг шүүхдээ Еховагийн Адамд хэлсэн үгийг чи ашиглах ёстой. Энэ хоёр адилхан биш гэж үү? Чи Эзэн Есүсийг могойд мэхлэгдээгүй эрэгтэй хүн гэж боддог учраас өнөө үеийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг могойд мэхлэгдсэн эмэгтэй гэж бодож болохгүй. Энэ бол шударга бус! Хэрвээ чи иймэрхүү шүүлт хийж байгаа бол чиний ухаалаг байдал дутмаг гэдгийг энэ нь нотолж байна. Ехова хоёр удаа махан бие болох үед Түүний махан биеийн хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байсан. Могойд мэхлэгдээгүй тийм эрэгтэй болон эмэгтэйд нийцүүлэн Тэр хоёр удаа бие махбод болсон. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэрээр түүнтэй огтхон ч хамаагүй ба тэд бол өөр өөр угийн чанартай хоёр эрэгтэй юм. Есүсийн эрэгтэй чанар нь, Тэр зөвхөн бүх эмэгтэйчүүдийн тэргүүн байсан, харин бүх эрэгтэйчүүдийнх биш гэдгийг батлахгүй нь гарцаагүй биш гэж үү? Тэр бүх Иудейчүүдийн (эрэгтэйчүүд болоод эмэгтэйчүүдийн аль алийг багтаасан) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн л эмэгтэй хүний тэргүүн биш бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээлийн Эзэн бөгөөд бүх бүтээлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүний бэлгэ тэмдэг гэж чи хэрхэн тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр хэрхэн ялзруулагдсан Адамтай адил эрэгтэй хүн байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махан бие юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшсэн Бурхан гэж чи яаж хэлж чадаж байна вэ? Тэгвэл Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова могойд мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор оруулах уу? Өнөөгийн бие махбод бололт нь, Есүсээс хүйсээрээ ялгаатай ч, угийн чанараараа адилхан бие махбод болсон Бурханы өөр ажил биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбод болсон Бурхан нь эмэгтэй хүн байж болохгүй гэж та нар одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтний ялзралын эх үүсвэр учраас Бурхан эмэгтэй хүнтэй адил махан биетэй болж болохгүй гэж одоо ч хэлж зүрхлэх үү? Чи одоо ч гэсэн “эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой ба Бурханыг илэрхийлж эсвэл шууд төлөөлж хэзээ ч чадахгүй” гэж хэлж зүрхлэх үү? Чи өмнө нь ойлгоогүй байсан; чи одоо ч гэсэн Бурханы ажлыг, ялангуяа бие махбод болсон Бурханы махан биеийг доромжилж чадах уу? Хэрвээ чи үүнийг тодорхой ойлгож чадахгүй бол хэл амаа анхаарч байсан нь дээр, чиний тэнэглэл болон мэдлэггүй байдал илчлэгдэж, чиний муухай чанар илрэх вий. Чи бүх зүйлсийг ойлгодог гэж бүү бод. Миний удирдлагын төлөвлөгөөний мянганы нэгийг хүртэл ойлгоход чиний харсан, туулсан бүхэн хангалттай биш гэдгийг Би чамд хэлж байна. Тэгээд яагаад чи ийм их зантай юм бэ? Чамд байгаа өчүүхэн жаахан авъяас болон туйлын бага мэдлэг чинь Есүсийн ажлын нэг секундэд ч ашиглагдахад хангалтгүй юм! Чи үнэндээ хир их туршлагатай вэ? Амьдралынхаа хугацаанд чиний харсан, сонссон бүхэн мөн чиний төсөөлсөн бүхэн Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Чи жижиг сажиг зүйлээр хөөцөлдөж, өөнтөглөхгүй байсан нь дээр. Чи хичнээн их зантай байх нь хамаагүй чи бол шоргоолжноос ч дор бүтээл хэвээр юм! Чиний гэдсэн доторх бүхэн шоргоолжны гэдсэн дотор байгаа зүйлээс ч бага! Чи ихэд туршлагажсан бөгөөд ахмад болсон учраас жолоогүй их зантайгаар ярьж, үйлдэж болно гэж бүү бод. Чиний туршлага болон зиндаа дээгүүр байдал нь Миний хэлсэн үгсийн үр дүн биш гэж үү? Чи тэдгээрийг өөрийн хөлс хүч хөдөлмөрөөр олж авсан гэж итгэж байна уу? Өнөөдөр чи бие махбод болсон Намайг хардаг, үүний үр дүнд чи тоо томшгүй олон төсөөллөөс урган гарсан баялаг үзэлтэй болсон. Хэрвээ бие махбод болсон Би байгаагүй бол чиний авъяас хичнээн ер бусын байх нь хамаагүй чамд тийм олон үзэл байхгүй байх байсан. Үүнээс чиний үзэл үүсээгүй гэж үү? Есүс анх махан биетэй болоогүй байсан бол чи бие махбод болох талаар юу мэдэх байсан бэ? Анхны бие махбод болсон Бурханы талаарх өөрийн мэдлэгээсээ болж чи хоёр дахь бие махбод болсон Бурханыг ичгүүр сонжуургүйгээр шүүж байгаа биш гэж үү? Дуулгавартай дагагч байхын оронд чи яагаад үүнийг шалгаж шинжлэх ёстой вэ? Чи энэ урсгалд орж бие махбод болсон Бурханы өмнө ирсэн. Чиний шинжилж судлахыг хэрхэн зөвшөөрч болох вэ? Чи өөрийн гэр бүлийнхээ түүхийг судлах нь зүгээр боловч хэрвээ чи Бурханы “гэр бүлийн түүхийг” судалбал өнөөдрийн Бурхан чиний ингэхийг хэрхэн зөвшөөрч чадах билээ? Чи сохор биш гэж үү? Чи хэрэггүй юмаар оролдож байгаа биш гэж үү?
Хэрвээ эцсийн өдрүүдэд, энэхүү үе шатны нэмэлт зүйлгүйгээр зөвхөн Есүсийн ажил хийгдсэн бол, Есүс ганцаараа л Бурханы цорын ганц Хүү, өөрөөр хэлбэл Бурханд цорын ганц хүү байдаг бөгөөд дараа нь өөр нэртэй ирсэн хэн боловч Бурхан Өөрөө байх нь бүү хэл, Бурханы цорын ганц Хүү ч байж чадахгүй гэсэн үзлийг хүн үүрд хадгалах байсан. Нүглийн тахил адил үйлчилж эсвэл Бурханы төлөө засаглалыг дааж, бүх хүн төрөлхтнийг авардаг хүн л Бурханы цорын ганц Хүү юм гэсэн төсөөлөл хүмүүст байдаг. Тэр эрэгтэй хүн л болж ирсэн цагт Түүнийг Бурханы цорын ганц Хүү болон Бурханы төлөөлөгч гэж үзэж болно хэмээн зарим хүмүүс итгэдэг. Есүс бол Еховагийн Хүү, Түүний цорын ганц Хүү гэж хүртэл хэлдэг хүмүүс байдаг. Энэ нь хүний ноцтой үзэл биш гэж үү? Хэрвээ ажлын энэ үе шат нь эцсийн эрин үед хийгдээгүй бол бүх хүн төрөлхтөн Бурханы тухайд сүүдэрт бүрхэгдэх байсан. Хэрвээ тийм бол эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс илүү өндөр байр суурьтай гэж бодох байсан ба эмэгтэй хүн хэзээ ч тэргүүнээ өндөрт өргөн явж чадахгүй байх байсан. Тийм цагт ямар ч эмэгтэй хүн авралыг хүлээн авч чадахгүй. Бурхан бол эрэгтэй бөгөөд Тэр үргэлж эмэгтэй хүнийг жигшиж, эмэгтэй хүнд аврал өгөхгүй гэдэгт хүмүүс үргэлж итгэнэ. Хэрвээ тийм бол бүх эмэгтэйчүүд Еховагаар бүтээгдсэн гэдэг нь үнэн биш гэж үү мөн ялзруулагдсан хүмүүст хэзээ ч аврагдах боломж байхгүй гэж үү? Тэгвэл Ехова эмэгтэй хүнийг бүтээсэн нь, өөрөөр хэлбэл Еваг бүтээсэн нь утгагүй байх байсан биш гэж үү? Тэгээд эмэгтэй хүн үүрд мөнхөд мөхөхгүй гэж үү? Тиймээс эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат бүх хүн төрөлхтнийг аврах буюу зөвхөн эмэгтэй хүнийг биш харин бүх хүн төрөлхтнийг аврахын тулд юм. Энэ ажил нь зөвхөн эмэгтэй хүний төлөө биш, бүх хүн төрөлхтний төлөө юм. Хэрвээ үүнээс өөр бодолтой хүн байгаа бол тэд туйлын тэнэгүүд!
Өнөө үед хийгдсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч гэсэн Бурханы ажил цааш хөгжин урагшилсан. Ажлын энэхүү үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад дахин дахин хэлдэг вэ? Энэ нь, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэний сайжруулалт гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нарийн нягт харилцан холбогдсон ба нэг нь дараагийнхтайгаа холбоотой байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би яагаад бас хэлдэг вэ? Хэрвээ энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй бол цовдлол буюу өмнө нь хийгдсэн золилтын ажил энэ үе шатанд мөн л хийгдэх хэрэгтэй болох байсан. Энэ нь утга учиргүй байх болно. Тиймээс ажил бүрэн дууссан биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажил өмнөхөөсөө ч бүр илүү дээр болсон. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Ажил шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шат нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгдсэн. Хэрвээ ажлын эдгээр хоёр үе шат нь хоорондоо хамааралгүй бол яагаад энэ үе шатанд цовдлол байхгүй байна вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхгүй гэж? Би Ариун Сүнсээс олдож төрөөгүй, мөн хүний нүглийг үүрэхийн тулд цовдлогдохгүй. Үүний оронд Би хүнийг шууд гэсгээхийн тулд энд байгаа. Хэрвээ Би цовдлолын дараа хүнийг гэсгээгээгүй бол мөн одоо Би Ариун Сүнснээс олдож төрөөгүй бол Би хүнийг гэсгээх эрхгүй байх байсан. Би Есүстэй нэг учраас л Би хүнийг шууд гэсгээж, шүүхийн тулд ирсэн билээ. Ажлын энэ үе шат нь бүхэлдээ өмнөх үе шатан дээр суурилсан. Ийм учраас зөвхөн тийм ажил л хүнийг шат шатаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махан бие ямар ч хамаагүй боловч Бидний Сүнснүүд нэг юм; хэдийгээр Бидний хийдэг зүйл болон Бидний үүрдэг ажил адилхан биш боловч Бид мөн чанартаа адилхан; Бидний махан бие өөр өөр хэлбэрийг олсон бөгөөд энэ нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын хэрэгцээнээс болсон; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирсан ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж байгаа, хүлээн авч байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махан биеийн хүйс болон хэлбэр өөр боловч, мөн хэдийгээр Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нь нэг юм. Хэдий Тэдний махан бие нь ямар нэгэн байдлаар, ямар ч махбодын эсвэл цусан хамааралгүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбод болсон Бурхан гэдгийг энэ нь үгүйсгэхгүй. Хэдийгээр Тэд нэг удам судар эсвэл түгээмэл хүний хэлийг (нэг нь Иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) хуваалцдаггүй боловч Тэд бол бие махбод болсон Бурханы махан бие гэдэг нь үгүйсгэхийн аргагүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлаа Тэд өөр өөр оронд, түүнчлэн өөр өөр цаг үеүдэд хийдэг. Тэд адил мөн чанарыг эзэмшсэн адилхан Сүнс хэмээх бодит байдлыг үл харгалзан Тэдний бие махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд ердөө л адил хүн чанарыг хуваалцдаг боловч Тэдний махан биеийн харагдах байдал болон төрөлт нь адилгүй. Эдгээр нь Тэдний тус тусын ажил эсвэл Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн эцэст Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуй Тэдний Сүнсээр удирдагддаг, иймээс Тэдний махан бие нь нэг удам судрыг хуваалцахгүйгээр Тэд өөр өөр цаг үеүдэд өөр өөр ажлыг хийдэг. Үүний нэгэн адилаар, Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш юм. Тэд бол адилхан Сүнс. Өнөө үеийн бие махбод болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий Тэд цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнснүүд нэг юм. Тэрээр өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн болоод хүнд хараал хийх ажлыг хийж чадна. Эцэстээ Тэр дэлхийг устгаж, хорон мууг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийхгүй гэж үү? Энэ нь Бурханы төгс хүчтэй байдал биш гэж үү? Тэрээр хүний төлөө хууль ёсыг тогтоож, тушаал гаргахын аль алиныг хийсэн ба түүнчлэн эртний израильчуудыг өөрсдийнхөө амьдралаар газар дээр амьдрахад хүргэж, ариун сүм болон тахилын ширээ барихад тэдэнд зааварчилж, бүх израильчуудыг хаанчилсан. Өөрийн эрх мэдлийн улмаас Тэр тэдэнтэй хамт газар дээр хоёр мянган жилийн туршид амьдарсан. Израильчууд эсэргүүцэж зүрхлээгүй; бүгд Еховаг хүндэтгэж, Түүний тушаалуудыг ажигласан. Түүний эрх мэдэл болон Түүний төгс хүчит байдлын улмаас энэ ажил нь бүгд хийгдсэн. Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн израильчуудыг биш) аврахаар ирсэн . Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, үргэлж хайраар дүүрэн байсан, учир нь Тэр хүнийг нүглээс гэтэлгэхээр ирсэн юм. Түүний цовдлол үнэхээр хүнийг нүглээс гэтэлгэх хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж байсан. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдсон, ингэснээр тэд үүрд уучлагдаж болох болсон. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй бөгөөд элэгсэг байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс бүх зүйлийг тэсвэрлэж, элэгсэг хандахаар эрмэлзэж байсан. Тэд бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн бөгөөд тэд зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй. Гэвч энэ сүүлийн үе шатанд тийм биш, Тэдний Сүнс нэг байсан хэдий ч Есүс болон Еховагийн ажил адилгүй байсантай илүү их төстэй юм. Еховагийн ажил эрин үеийг төгсгөх явдал биш байсан харин үүнийг удирдаж, хүн төрөлхтний газар дээрх амьдралын эхлэлийг тэмдэглэх байсан. Гэсэн хэдий ч одоогийн ажил нь Харь үндэстнүүд дэх гүн гүнзгий ялзруулагдсан хүмүүсийг байлдан дагуулах бөгөөд зөвхөн Хятад үндэстнийг биш харин бүхий л орчлон ертөнцийг удирдах юм. Энэ ажил нь одоо зөвхөн Хятадад хийгдэж байгаа гэдгийг чи харж байгаа боловч үнэндээ энэ нь аль хэдийн хилийн чанадад өргөжиж эхэлсэн. Яагаад гадаадын хүмүүс дахин дахин жинхэнэ замыг эрж хайж байна вэ? Яагаад гэвэл Сүнс аль хэдийн Өөрийнхөө ажлыг эхэлсэн ба үгс нь одоо бүх ертөнцийн хүмүүс рүү чиглэж байгаа. Энэ нь аль хэдийн ажлын тэн хагас юм. Дэлхий бүтээгдсэнээс хойш Бурханы Сүнс ийм их агуу ажлыг хийсэн; Тэр өөр цаг үеүдэд, өөр үндэстнүүдэд өөр өөр ажлыг хийсэн. Эрин үе болгоны хүмүүс Түүний өөр өөр зан чанарыг харсан бөгөөд энэ нь Түүний хийсэн өөр өөр ажлуудаар дамжин аяндаа илчлэгдсэн. Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүмүүсийн хоньчин, гэхдээ Тэр мөн хүн дээрх шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэр хүнийг дэлхий дээр хоёр мянган жилийн турш удирдсан бөгөөд ялзарсан хүн төрөлхтнийг мөн нүглээс аварсан. Өнөөдөр Тэр, Түүнийг мэддэггүй хүн төрөлхтнийг байлдан дагуулж, тэднийг Өөрийнхөө ноёрхол дор оруулах чадвартай, ингэснээр бүгд Түүнд бүрэн дүүрэн захирагдана. Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл, мэргэн ухаан, гайхамшиг, ариун байдлын Бурханаар зогсохгүй, түүнээс илүүгээр Тэр бол хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр бүхий л орчлон ертөнцийн хүмүүс доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Бүх хүн төрөлхтний дунд байгаа муу муухайд Тэр бол шатаалт, шүүлт, гэсгээлт; төгс болох хүмүүст Тэр бол зовлон шаналал, цэвэршүүлэлт, сорилт, түүнчлэн тайтгарал, тэтгэлэг, үгийн хангамж, хариуцал, засалт юм. Таягдагдсан хүмүүст Тэр шийтгэл, түүнчлэн залхаан цээрлүүлэлт юм. Надад хэлээч, Бурхан төгс хүчит биш гэж үү? Тэр чиний төсөөлдөг шиг зөвхөн цовдлолыг биш харин бүх ажлыг хийж чадна. Чи Бурханыг хэтэрхий дорд гэж бодож байна! Түүний цовдлолоор дамжин бүх хүн төрөлхтөн аврагдсаны дараа бүх зүйл төгсгөлдөө очих болно гэдэгт чи итгэж байна уу? Үүний дараагаар чи Түүнийг дагаж тэнгэрт очоод амийн модны үр жимсийг идэж, амийн голоос ундаалах уу? ... Энэ нь ийм энгийн байна гэж үү? Чи юу гүйцэтгэсэн бэ, Надад хэлээч? Чамд Есүсийн амь байгаа юу? Чи үнэндээ Түүгээр аврагдсан, гэхдээ цовдлол нь Есүсийн Өөрийнх нь ажил байсан. Хүн болохын хувьд чи ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Чамд зөвхөн гадаад талын сүсэг бишрэл байдаг боловч Түүний замыг ойлгодоггүй. Чи Түүнийг ингэж илэрхийлэн харуулах уу? Хэрвээ чи Бурханы амийг хүлээж аваагүй эсвэл Түүний бүхий л зөвт зан чанарыг хараагүй бол чи өөрийгөө амь агуулсан нэгэн гэж хэлж чадахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлалын хаалгаар орох үнэ цэнэ чамд байхгүй.
Бурхан зөвхөн Сүнс биш мөн Тэр махан бие болж чаддаг; цаашлаад Тэр бол алдрын бие юм. Хэдий чи Түүнийг хараагүй ч гэсэн, Есүсийг израильчууд буюу тэр үеийн Иудейчүүд нүдээрээ харсан. Тэр эхлээд махан бие байсан, гэхдээ цовдлогдсоныхоо дараа Тэр алдрын бие болсон. Тэр бол бүхнийг хамрагч Сүнс бөгөөд бүх газарт ажиллаж чаддаг. Тэр Ехова, Есүс, Мессиа байж чадна; эцэст нь Тэр Төгс Хүчит Бурхан болж чадна. Тэр бол зөвт шударга, шүүлт, гэсгээлт, хараал болон уур хилэн гэхдээ мөн өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэл юм. Түүгээр хийгдсэн бүх ажил Түүнийг төлөөлж чадна. Тэр ямар зан байдалтай Бурхан гэж чи хэлэх вэ? Чи зүгээр л тайлбарлаж чадахгүй байх бөгөөд зөвхөн, “Тэр ямар зан байдалтай Бурхан гэдгийг би тайлбарлаж чадахгүй” гэж хэлнэ. Бурхан нэг үе шатанд золилтын ажил хийснээс болж Бурхан бол үүрд өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийн Бурхан байна гэсэн дүгнэлт бүү гарга. Тэр зөвхөн тийм л Бурхан байна гэдэгт чи итгэлтэй байж чадах уу? Хэрвээ Тэр өршөөнгүй, хайрын Бурхан бол яагаад Тэр эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөлд нь аваачих юм бэ? Яагаад Тэр маш их гай гамшгийг илгээх вэ? Хэрвээ чиний боддог шигээр Тэр эцсээ хүртэл, бүр эцсийн үе шат хүртэл хүнд өршөөнгүй, элэгсэг ханддаг бол Тэр яагаад тэнгэрээс гай зовлонг илгээх вэ? Хэрвээ Тэр хүнийг Өөр шигээ мөн Өөрийн цорын ганц Хүү шигээ хайрладаг юм бол яагаад Тэр тэнгэрээс гамшиг болон мөндрийг доош илгээх вэ? Тэр яагаад хүнийг өлсгөлөн болон тахлын улмаас зовж шаналахыг зөвшөөрдөг вэ? Яагаад Тэр хүнийг эдгээр гамшгуудаас болж зовохыг зөвшөөрдөг вэ? Бурхан ямар зан байдалтай вэ гэдгийг чи нарын хэн ч хэлж зүрхэлдэггүй ба хэн ч тайлбарлаж чадахгүй. Түүнийг Сүнс гэдэгт чи итгэлтэй байна уу? Тэр бол Есүсийн махан бие гэж чи хэлж зүрхлэх үү? Мөн чи Түүнийг хүний төлөө үүрд цовдлогдох Бурхан гэж хэлж зүрхлэх үү?"
  
"Үг нь махбодоор илэрсэн" номоос    
Зүүний Аянга | Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно. 

No comments:

Post a Comment