2017-09-06

Төгс Хүчит Бурханы Чуулган | Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн


Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харахыг хүсэн хүлээсэн. Түүнийг мянга мянган жилийн турш хүсэн эрмэлзсэн хүмүүсийн дунд Аврагч Есүс өөрөө цагаан үүлэн дээр бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс мянга мянган жилийн туршид хол байсан хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдын дунд хийсэн золилтын ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэй адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэн буруушаадаггүй Аврагч байхыг хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч бүр дахин нэг удаа хүний төлөө загалмай дээр нас эцэслэдэг. 

Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан дагалдагчид болоод Түүний нэрийн ачаар аврагдсан бүх ариун хүмүүс нь цөхрөлтгүйгээр Түүнийг хүсэж, Түүнийг хүлээсээр байсан. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүмүүс, Есүс Христ цагаан үүлэн дээр суун ирж, хүмүүсийн дунд үзэгдэх эцсийн өдрүүдэд болох тэрхүү баярт өдрийг хүлээсээр байсан. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүмүүсийн хамтын хүсэл юм. Орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүмүүс Есүс Христийн гэнэтийн ирэлтийг цөхрөлтгүй хүлээж, Есүсийн газар дээр байхдаа хэлсэн: “Би явсан шигээ ирэх болно” гэдэг үгийг биелэхийг хүлээдэг. Цовдлол болоод амилалын дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр лүү буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг мянга мянган жилийн турш цөхрөлтгүй хүлээсэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн (энэ үүл нь Есүс тэнгэр лүү буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байгаа) дээр бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх, хувцас хунарыг өөртөө авна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, амийн усыг тэдний төлөө ундрахад хүргэх болно тэгээд хүмүүсийн дунд хайр нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Гэх мэтчилэн. Гэсэн ч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэн хүлээж байгаа хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөн бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирсэн гэхдээ хүн Түүнийг мэдээгүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдлэггүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүлэн (үүл нь Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ хэн болох) дээр бууж ирсэн ба эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй. Хүн үүнийг мэдэхгүй: Хэдийгээр ариун Аврагч Есүс нь хүнийг гэсэн дур хүсэл, хайраар дүүрэн байдаг ч бохир заваан, ариун бус сүнснүүд оршдог “сүмүүдэд” Тэр хэрхэн ажиллаж чадах юм бэ? Хэдийгээр хүн Түүний ирэхийг хүлээсээр байсан ч, зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсөж, Түүнд итгэдэг ч Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж сүрдүүлдэг хүмүүст Тэр хэрхэн харагдах юм бэ? Аврагч Есүс нь хайр, энэрлээр дүүрэн бөгөөд авралаар дүүргэгдсэн нүглийн тахил юм гэдгийг л хүн мэддэг. Гэхдээ мөн Тэр бол зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхсан, эрх мэдлийг эзэмшсэн бөгөөд тархан чанараар дүүрэн Бурхан Өөрөө юм гэдэг талаар хүн огт мэдэхгүй. Иймээс хэдий хүн Золин аврагчийн эргэн ирэхийг машид хүсэн хүлээж, мөрөөдөж байсан ч, хэдийгээр Тэнгэр хүний залбиралд сэтгэл нь хөдөлсөн ч, Түүнд итгэдэг ч Түүнийг мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагдахгүй.
“Ехова” бол Израиль дахь Өөрийн ажлын үеэр Миний авсан нэр бөгөөд энэ нь хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амийг удирдаж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн үг юм. Энэ нь агуу чадлыг эзэмшсэн бөгөөд мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. “Есүс” бол Иммануел бөгөөд энэ нь хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн бөгөөд хүнийг авардаг нүглийн тахил гэсэн үг юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн ба удирдлагын төлөвлөгөөний зөвхөн нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, зөвхөн Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс одоо үед Иудагийн овгоос бусад бүх израильчууд Еховаг шүтдэг. Тэд тахилын ширээнд Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс аварсан нүглийн өргөл юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гарч ирсэн ба Нигүүлслийн эрин үеийн золилтын ажлын улмаас оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүсийн нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүсийн нэр золилтын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлж байсан. Еховагийн нэр бол хуулийн дор амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Ажлын эрин үе, үе шат болгонд Миний нэр үндэс суурьгүй байсан ч бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмнээр шүтэгдсэн Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ. Хэрвээ хүн эцсийн өдрүүдэд Аврагч Есүс ирэхийг хүсэн хүлээж, Түүнийг Иудейд төрсөн дүр төрхтэйгээрээ ирэхийг хүлээсээр байвал бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь Авралын эрин үед зогсож, цаашид урагшлан хөгжих чадваргүй болно. Цаашлаад эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй ба эрин үе хэзээ ч төгсгөлдөө очихгүй. Аврагч Есүс бол зөвхөн хүн төрөлхтний авралын төлөө, золин авралын төлөө байдаг учраас энэ юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтнүүдийн төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд энэ нь бүх хүн төрөлхтнийг төгсгөх Миний нэр биш юм. Хэдийгээр Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг ч, эдгээр нэрүүд нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг илэрхийлдэг ба Намайг бүрэн дүүрэн байдлаар төлөөлдөггүй. Газар дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрүүд нь Миний бүхий л зан чанарыг болон Би хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг нэрлэж байсан өөр өөр нэрүүд юм. Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, тэр ч бүү хэл Мессиа гэж дуудагдахгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж дуудагдах ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэгэнтээ Ехова гэдэг байсан. Би мөн Мессиа гэж дуудагддаг байсан ба хүмүүс Намайг хайрлаж хүндэлсэн учраас мөн нэгэнтээ Намайг Есүс гэж дуудсан. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова эсвэл Есүс биш харин Би бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Бурхан, эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол ертөнцийн хязгаарт өссөн, Өөрийн бүхий л зан чанараар бялхсан, эрх мэдэл, нэр төр, алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс хэзээ ч Надтай холбогдоогүй, хэзээ ч Намайг мэдээгүй ба Миний зан чанарыг талаар үргэлж мэдлэггүй байсаар ирсэн. Дэлхий бүтээгдэхээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг Бурхан боловч хүмүүсийн дунд нуугдсан билээ. Тэр хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан шатаж буй нар, дүрэлзэх гал мэт , жинхэнэ бодитойгоор хүмүүсийн дунд амьдардаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй ба дүрэлзсэн галаар дамжин ариусгагдахгүй ганц ч хүн эсвэл зүйл байхгүй. Эцсийн эцэст бүх үндэстнүүд Миний үгийн улмаас ерөөгдөх болно, мөн Миний үгийн улмаас хэдэн хэсэг болон бутрах болно. Ийм байдлаар эцсийн өдрүүд дэх бүх хүмүүс Аврагч болох Намайг эргэн ирснийг харах болно, Би бол бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан бөгөөд нэгэнтээ Би хүний төлөө нүглийн тахил болсон, гэхдээ эцсийн өдрүүдэд Би мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бас бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болно. Энэ нь эцсийн өдрүүд дэх Миний ажил юм. Би энэ нэрийг авсан ба энэ зан чанарыг эзэмшсэн, ингэснээр бүх хүмүүс Би бол зөвт Бурхан, шатаж буй нар, дүрэлзсэн гал гэдгийг харж болох юм. Ингэснээр бүх хүн цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг шүтэж, ингэснээр тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш харин Би бол тэнгэр, газар, далай тэнгис даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.
Аврагч эцсийн өдрүүдэд ирэх үедээ, хэрвээ Тэр мөн л Есүс хэмээн дуудагдаж, дахин нэг удаа Иудейд төрж, Өөрийн ажлаа Иудейд хийсэн бол, Би зөвхөн Израилийн ард түмнийг л бүтээж, зөвхөн Израилийн ард түмнийг л аварсан ба Би Харь үндэстнүүдтэй ямар ч хамаагүй гэдгийг энэ нь батлах байсан. “Би бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Эзэн” хэмээх Миний үгтэй энэ нь зөрчилдөхгүй гэж үү? Би Иудейг орхисон ба Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг хийдэг, учир нь Би бол зүгээр л Израилийн ард түмний Бурхан биш харин бүх бүтээлийн Бурхан билээ. Би бол зөвхөн Израилийн ард түмний Бурхан Ехова биш, харин түүнчлэн Харь үндэстнүүдийн дундах Өөрийн сонгосон бүх хүмүүсийн Бүтээгч учраас Би эцсийн өдрүүдэд Харь үндэстнүүдийн дунд илэрнэ. Би зөвхөн Израиль, Египет, Ливаныг бүтээгээд зогсохгүй, мөн Израилиас цааших бүх Харь үндэстнүүдийг бүтээсэн. Үүний улмаас Би бол бүх бүтээлийн Эзэн билээ. Би Өөрийн ажлын эхлэлийн цэг болгон Израилийг ашиглаж, Иудей болон Галилыг Өөрийн авралын ажлын цайз хэрэм болгон ажиллуулсан бөгөөд бүхий л эрин үеийг төгсгөх суурь болгон Харь үндэстнүүдийг ашиглана. Би ажлын хоёр үе шатыг (Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн ажлын хоёр үе шат) Израильд хийсэн бөгөөд ажлын дараагийн хоёр үе шатыг (Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үе) Израилиас цааших газар нутаг даяар хэрэгжүүлсээр ирсэн. Харь үндэстнүүдийн дунд Би байлдан дагуулах ажлыг хийж, ингэснээр эрин үеийг төгсгөнө. Хэрвээ хүн Намайг дандаа Есүс Христ гэж дуудан, эцсийн өдрүүдэд Би шинэ эрин үеийг эхэлсэн, шинэ ажлыг эхлүүлсэн гэдгийг мэдэхгүй, мөн Аврагч Есүсийн ирэхийг үргэлжид маш ихээр хүсэн хүлээж байвал Надад итгэдэггүй хүмүүс гэж Би тэднийг дуудах болно. Тэд бол Намайг мэдэхгүй хүмүүс бөгөөд тэдний Надад итгэх итгэл нь хуурамч юм. Тийм хүмүүс Аврагч Есүс тэнгэрээс ирэхийг харж чадах уу? Тэдний хүлээдэг зүйл нь Миний ирэлт биш, харин Иудейчүүдын Хааны ирэлт билээ. Энэхүү ариун бус хуучин ертөнцийг Би бүрэн устгахыг тэд хүсэн тэмүүлдэггүй, харин үүний оронд Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээдэг, тэгснээр тэд аврагдах болно; Есүс хүн төрөлхтнийг энэхүү бохирдсон, зөвт бус газар нутгаас дахин нэг удаа аврахыг тэд хүсэн хүлээдэг. Тийм хүмүүс, эцсийн өдрүүд дэх Миний ажлыг гүйцээх хүмүүс болж хэрхэн чадах вэ? Хүний хүсэл нь Миний хүслийг гүйцээх буюу Миний ажлыг хэрэгжүүлэх чадваргүй, учир нь хүн Миний өмнө нь хийсэн ажлыг зүгээр л гайхан биширч, нандигнадаг бөгөөд Би бол үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан гэдгийг мэддэггүй. Би бол Ехова, Есүс гэдгийг л хүн мэддэг бөгөөд Би бол хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих Сүүлчийн Нэгэн гэдэг талаар ямар ч таамаг байхгүй. Хүний хүсэн эрмэлздэг, мэддэг бүхэн нь түүний өөрийн үзхүй бөгөөд түүний өөрийн нүдээр харж чаддаг бүхэн билээ. Энэ нь Миний хийдэг ажилтай нэг шугаманд байдаггүй, харин үүнтэй зохицолгүй байдаг. Хэрвээ Миний ажил хүний санаа бодлын дагуу явагдсан бол энэ нь хэзээ дуусах юм бэ? Хүн төрөлхтөн хэзээ амар амгаланд дотогшлох юм бэ? Тэгээд Би хэрхэн долоо дахь өдөр, Амралтын өдөрт орж чадах вэ? Би хүний санаа бодлын дагуу биш, Өөрийн төлөвлөгөөний дагуу, Өөрийн зорилгын дагуу ажилладаг.
    "Үг нь махбодоор илэрсэн" номоос 

Биднийг дагах: 

No comments:

Post a Comment