2017-09-17

Төгс Xүчит Бурханы үг
 | Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II


"Сүүлийн уулзалтаараа бид маш чухал сэдвийг хуваалцсан билээ. Энэ нь юу байсныг та нар санаж байна уу? Би үүнийг давтаж хэлье. Бидний сүүлийн нөхөрлөлийн сэдэв бол: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө байсан. Энэ сэдэв та нарт чухал уу? Үүний аль хэсэг нь та нарт хамгийн чухал байсан бэ? Бурханы ажил уу, Бурханы зан чанар уу эсвэл Бурхан Өөрөө юу? Алийг нь та нар хамгийн их сонирхож байна вэ? Аль хэсгийг нь та нар хамгийн их сонсохыг хүсэж байна вэ? Тэр асуултанд хариулах нь та нарын хувьд хэцүү гэдгийг Би мэдэж байна, учир нь Бурханы зан чанарыг Түүний ажлын бүх талуудаас харж болох бөгөөд Түүний зан чанар нь үргэлж, бүх газруудад Түүний ажлаар илчлэгддэг ба үнэндээ Бурханыг Өөрийг нь төлөөлдөг; Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөнд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө бүгд өөр хоорондоо салшгүй холбоотой.
Бурханы талаарх, бидний сүүлчийн нөхөрлөлийн агуулга нь олон жилийн өмнө тохиолдсон Библийн бичвэрүүд байсан. Тэдгээр нь бүгд хүн болон Бурханы тухай түүхүүд байсан бөгөөд тэдгээр нь хүнд тохиолдохын зэрэгцээ Бурханы оролцоо болон илэрхийллийг багтаасан, иймээс эдгээр түүх нь Бурханыг мэдэхэд хэрэгтэй тодорхой үнэ цэнэ, ач холбогдлыг агуулдаг. Хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараахан Бурхан хүнтэй харьцаж, хүнтэй ярилцаж эхэлсэн бөгөөд Түүний зан чанар нь хүнд илэрхийлэгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнтэй анх харьцаж эхэлснээсээ эхлээд Өөрийн мөн чанар болоод Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухайгаа зогсолтгүйгээр хүнд ил болгож эхэлсэн. Эртний хүмүүс эсвэл өнөөгийн хүмүүс үүнийг харж, ойлгож чадах эсэхээс үл хамааран товчхондоо Бурхан хүнтэй ярьж, хүмүүсийн дунд ажиллаж, Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн мөн чанарыг илэрхийлж байдаг–энэ нь хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Энэ нь мөн, Бурханы зан чанар, Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь Түүнийг хүнтэй ажиллаж, харьцах явцад байнга илэрхийлэгдэж, илчлэгдэж байдаг гэсэн үг юм. Тэр хэзээ ч юуг ч хүнээс нууж, далдлаагүй, харин оронд нь юуг ч үлдээлгүйгээр Өөрийн зан чанараа ил болгож, ил гаргадаг. Тиймээс хүн Өөрийг нь мэдэж бас Түүний зан чанар болон мөн чанарыг ойлгож чадна гэж Бурхан итгэдэг. Түүний зан чанар болон мөн чанар нь мөнхийн нууц юм гэж хүн хандахыг Тэр хүсдэггүй, мөн хүн төрөлхтөн Бурханыг хэзээ ч тайлагдашгүй таавар шиг үзэхийг Тэр хүсдэггүй. Мөн Бурхан хүн төрөлхтнийг Өөртэй нь, хэзээ ч шийдэгдэхгүй эвлүүлдэг тоглоом шиг харьцаасай гэж хүсдэггүй. Хүн төрөлхтөн Бурханыг мэддэг болсон үедээ л урагшлах замаа мэдэж, Бурханы удирдамжийг хүлээн авч чадах ба зөвхөн ийм хүн төрөлхтөн л Бурханы ноёрхол дор амьдарч, гэрэлд амьдарч, Бурханы ерөөлийн дунд амьдарч чадна.
Бурханы гаргасан, илчилсэн үгс болон зан чанар нь Түүний хүслийг төлөөлдөг ба тэдгээр нь мөн Түүний мөн чанарыг төлөөлдөг. Бурхан хүнтэй харьцах үедээ Тэр юу ч хэлж эсвэл хийж байсан эсвэл Тэр ямар зан чанарыг илчилж байсан нь хамаагүй, мөн Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай хүн юу харж байгаа нь хамаагүй тэдгээр нь бүгд хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Хүн хир зэрэг ихийг ухаарч, ухамсарлаж, ойлгож чадахаас үл хамааран энэ нь бүгд Бурханы хүслийг—хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Энэ нь маргаангүй юм! Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл бол Тэр хүмүүсийг ямар байхыг шаарддаг, Тэр тэднээс юу хийхийг шаарддаг болон Бурханы хүслийн биелэлтийг гүйцэтгэх чадвартай байхыг Тэр тэднээс хэрхэн шаарддаг явдал юм. Эдгээр зүйлс нь Бурханы мөн чанараас салшгүй байдаг уу? Өөрөөр хэлбэл Бурхан хүнд шаардлага тавихын зэрэгцээ Өөрийн зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр хэн болохоо илчлэн гаргаж байдаг. Тэнд ямар ч худал хуурмаг, дүр эсгэлт, гоёж чимэглэсэн зүйл байдаггүй. Гэсэн ч хүн яагаад мэдэх чадваргүй, мөн тэр яагаад Бурханы зан чанарыг хэзээ ч тодорхой ойлгож чадахгүй байсаар ирсэн бэ? Бурханы илчилж, гаргасан зүйл нь Бурханд Өөрт нь юу байгаа болон Тэр хэн болох бөгөөд Түүний жинхэнэ зан чанарын бүх хэсэг болоод талууд–гэтэл хүн яагаад харж чаддаггүй юм бэ? Яагаад хүн бүрэн гүйцэд мэдлэгтэй болж чаддаггүй юм бэ? Үүнд нэг чухал шалтгаан байгаа. Тэгээд энэ шалтгаан нь юу вэ? Бүтээгдсэн цагаасаа хойш хүн хэзээ ч Бурханд Бурхан шиг хандаж байгаагүй. Эрт цагт Бурхан хүний хувьд юу хийсэн нь хамаагүй дөнгөж бүтээгдсэн хүн хамтрагчаас өөрцгүй мэтээр, найдаж болох нэгэн мэтээр Түүнд хандсан бөгөөд Бурханы талаар ямар ч мэдлэг, ойлголтгүй байсан. Өөрөөр хэлбэл, энэ Оршихуйн илчлэн гаргасан зүйлийг мэддэггүй–түүний найдаж байсан бөгөөд өөрийн хамтрагч гэж үзэж байсан энэ Оршихуй нь–Бурханы мөн чанар байсныг мэдээгүй, мөн тэрээр энэхүү Оршихуй нь бүх зүйлсийг захирдаг Нэгэн байсан гэдгийг ч мэдээгүй. Энгийнээр хэлбэл, тэр үеийн хүмүүст Бурханы талаар өчүүхэн төдий ч мэдлэг байгаагүй. Тэнгэр газар болон бүх зүйлс Түүгээр бүтээгдсэн гэдгийг тэд мэдээгүй бөгөөд Тэр хаанаас ирсэн цаашлаад Тэр хэн байсан гэдгийг тэд мэдэхгүй байсан. Мэдээж, тэр үед Бурхан хүнээс Түүнийг мэдэхийг эсвэл Түүнийг ойлгохыг эсвэл Түүний хийсэн бүхнийг ойлгохыг, эсвэл Түүний хүслийн талаар мэдээлэл авахыг шаардаагүй, учир нь энэ нь хүн төрөлхтний бүтээлийн дараах хамгийн эртний цаг үе байсан юм. Хуулийн эрин үеийн ажилд бэлтгэж эхлэх үедээ Бурхан хүнд зарим нэг зүйлсийг хийсэн бөгөөд мөн хүнээс зарим зүйлийг шаардаж, Бурханд хэрхэн тахил өргөж, шүтэн мөргөх тухай түүнд хэлж эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн Бурханы тухай цөөн хэдэн энгийн ойлголтуудыг олж авсан, зөвхөн тэр үед л тэр хүн болон Бурханы хоорондох ялгааг мэдэж, Бурхан бол хүн төрөлхтнийн бүтээсэн Нэгэн байсан гэдгийг мэдэж авсан. Бурхан бол Бурхан, хүн бол хүн гэдгийг хүн мэдсэн үед Бурхан тэр хоёрын дунд тодорхой зай бий болсон, гэсэн ч Түүний талаар асар их мэдлэг буюу гүн ойлголттой байхыг Бурхан хүнээс шаардаагүй. Тиймээс, Бурхан Өөрийн ажлын үе шат болон нөхцөл байдал дээр үндэслэн хүнд өөр өөр шаардлага тавьдаг. Та нар эндээс юу ойлгож байна вэ? Бурханы зан чанарын ямар талыг та нар ухамсарлаж байна вэ? Бурхан бодитой юу? Хүнээс шаардах Бурханы шаардлагууд тохиромжтой юу? Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний дараах хамгийн эртний цаг үед, Бурхан байлдан дагуулах ажил болон хүнийг төгс болгох ажлаа хараахан хэрэгжүүлээгүй, түүнд тийм ч олон үг хэлээгүй байхдаа Тэр хүнээс багыг шаардаж байсан. Хүн юу хийсэн болон хүн хэрхэн авирласнаас үл хамааран–хэдий тэр Бурханыг гомдоох зарим нэг зүйл хийсэн ч гэсэн–Бурхан бүгдийг уучилж, бүгдийг үл тоомсорлосон юм. Бурхан хүнд юу өгснөө мээж байсан учраас, хүний дотор юу байгааг мэдэж байсан учраас Тэр хүнд тавих ёстой Өөрийн шаардлагын стандартыг мэдэж байсан. Хэдийгээр Түүний шаардлагын стандарт тэр үед маш сул байсан ч гэсэн энэ нь Түүний зан чанар тийм агуу биш эсвэл Түүний мэргэн ухаан болон төгс хүчит байдал нь зүгээр л хоосон үг байсан гэсэн үг биш юм. Хүний хувьд, Бурханы зан чанар Бурханыг Өөрийг нь мэдэх цорын ганц зам байдаг: Бурханы удирдлагын ажлын алхмуудыг дагаж, Бурханы хүн төрөлхтөнд ярьдаг үгсийг хүлээн зөвшөөрснөөр. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдээд, Бурханы зан чанарыг мэдчихээд хүн одоо ч Өөрийн үнэн биеэ харуулахыг Бурханаас хүснэ гэж үү? Хүн тэгэхгүй, тэгж зүрхлэхгүй, Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгож ухаарснаар хүн аль хэдийн жинхэнэ Бурханыг Өөрийг нь харсан байх бөгөөд Түүний үнэн биеийг аль хэдийн харсан байх юм. Энэ бол зайлшгүй үр дүн билээ.
Бурханы ажил болон төлөвлөгөө тасралтгүйгээр урагшлахын хирээр, үерийн усыг ашиглан Тэр дахин хэзээ ч энэ дэлхийг сөнөөхгүйн тэмдэг болгон хүнтэй хийсэн солонгын гэрээг Бурхан байгуулсны дараа Түүнтэй нэг санаатай байж чадах хүмүүсийг олж авах бүр их шаргуу хүсэл Бурханд байсан юм. Иймээс мөн газар дээр Түүний хүслийг хэрэгжүүлж чадах хүмүүсийг олж авах, цаашлаад харанхуйн хүчнээс чөлөөлөгдөж, Сатанаар хүлүүлэхгүй байж чадах, газар дээр Түүнд гэрчлэл хийж чадах бүлэг хүмүүсийг олж авах бүр ч илүү хойшлуулшгүй хүсэл Түүнд байсан. Тийм бүлэг хүмүүсийг олж авах нь Бурханы удаан хүссэн хүсэл буюу бүтээлийн цаг үеэс хойш Түүний хүсэн хүлээсээр ирсэн зүйл байсан. Тиймээс дэлхийг сөнөөхийн тулд Бурхан үер ашигласныг эсвэл хүнтэй байгуулсан Түүний гэрээг үл харгалзан, Бурханы хүсэл, ухааны цар хүрээ, төлөвлөгөө, итгэл найдвар нь бүгд хэвээр үлдсэн. Бүтээлийн цагаас өмнө удаан хугацаанд Түүний хүсэн хүлээж байсан, Түүний хийхийг хүсэж байсан зүйл нь хүн төрөлхтний дундаас Өөрийн олж авахыг хүссэн хүмүүсийг олж авах–Түүний зан чанарыг ухамсарлаж мэдэж, Түүний хүслийг ойлгож чадах бүлэг хүмүүс, Түүнийг шүтэн мөргөж чадах бүлэг хүмүүсийг олж авах явдал байсан юм. Тийм бүлэг хүмүүс нь Түүнд үнэхээр гэрчлэл хийж чадах бөгөөд тэд бол Түүний итгэлийг хүлээсэн хүмүүс гэж хэлж болох юм.
Өнөөдөр бүгдээрээ Бурханы замыг буцаан мөрдөж, Түүний ажлын алхмуудыг дагахаа үргэлжлүүлцгээе, ингэснээр бид Бурханы бодол санааг болон Бурхантай хамаатай юм бүхнийг, хэтэрхий удаан хугацаанд “агуулахад хадгалагдсан” бүх зүйлийг нээн илрүүлж магад юм. Эдгээр зүйлсээр дамжуулан бид Бурханы зан чанарыг ойлгож, Бурханы мөн чанарыг ойлгож эхлэх бөгөөд бид Бурханыг зүрх сэтгэлдээ оруулж, Бурхан болон бидний хоорондох зай багасан бид бүгдээрээ аажмаар Бурханд ойртон очих болно.
Бидний сүүлд ярьсан зүйлийн нэг хэсэг нь яагаад Бурхан хүнтэй гэрээ байгуулсан бэ гэдэг тухай байсан. Энэ удаад бид доорх Библийн ишлэлүүдийн тухай нөхөрлөх болно. Бүгдээрээ Библийг уншсанаар эхэлцгээе.
А. Абрахам
1. Абрахамд хүү өгөх Бурханы амлалт.
( Эхлэл 17:15-17) Бурхан Абрахамд –“Чиний эхнэр Сараин хувьд, чи түүнийг Сараи гэж дуудаж болохгүй, харин түүний нэр Сара байх ёстой. Тэгээд Би түүнийг адислаж, тэр бас нэгэн хүү чамд өгнө: Тийм ээ, Би түүнийг адислах болно, тэр үндэстнүүдийн эх болж; хүмүүсийн хаад түүний дор байх ёстой. Абрахам доош унан инээж, дотроо 100 жилийн настай түүнд хүүхэд төрж болно гэж үү? мөн Сара ерэн настай хэр нь тээж чадна гэж үү?” хэмээн бодов.
( Эхлэл 17:21-22) “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна” гэв. Тэр түүнтэй яриагаа дуусгаж, Бурхан Абрахамаас холдон явав.
2. Абрахам Исаакийг тахил болгов
( Эхлэл 22:2-3) Тэр –“Одоо чиний хүү, чиний цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутаг руу очин; Миний удахгүй тайлбарлаж өгөх Тахилын уулыг санал болго” гэв. Абрахам өглөө эртлэн босож, өөрийн илжгээ унан, хоёр залуу эр болон Исаак хүүгээ дагуулан, тахилд зориулан мод хувааж Бурханы хэлсэн газар луу явцгаав.
( Эхлэл 22:9-10) Тэд Бурханы хэлсэн газар уруу ирж; Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод тавин, Исаак хүүгээ хүлж, модон тахилын ширээн дээр тавив. Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа.
Бурханы хийхээр шийдсэн ажилд хэн ч саад учруулж чадахгүй
Ингээд та нар бүгд Абрахамын түүхийг дөнгөж сая сонслоо. Үер дэлхийг сөнөөсний дараа тэр Бурханаар сонгогдсон, түүний нэрийг Абрахам гэдэг байсан бөгөөд түүнийг зуун настай, эхнэр Сараг нь ерэн настай байхад Бурханы амлалт түүнд ирсэн. Бурхан түүнд ямар амлалт өгсөн бэ? Бурхан Библид дурдагдсан зүйлийг амласан: “Тэгээд Би түүнийг адислаж, тэр бас нэгэн хүү чамд өгнө.” Бурхан түүнд хүү өгнө гэсэн амлалтын ард юу байсан бэ? Библид дараах бичвэр байдаг: “Абрахам доош унан инээж, дотроо 100 жилийн настай түүнд хүүхэд төрж болно гэж үү? мөн Сара ерэн настай хэр нь тээж чадна гэж үү?” хэмээн бодов. Өөрөөр хэлбэл, энэ ахимаг насны хосууд хүүхэдтэй болоход хэтэрхий хөгшин байсан. Бурхан түүнд амлалт өгсний дараа Абрахам юу хийсэн бэ? Тэр нүүрээрээ газар унан инээж өөртөө ингэж хэлсэн. “Зуун настай хүнд хүү төрнө гэж үү?” Абрахам энэ нь боломжгүй гэж итгэж байсан–тэрээр түүнд өгсөн Бурханы амлалт нь тоглоом тохуунаас өөрцгүй гэж итгэсэн гэсэн үг юм. Хүний өнцгөөс авч үзвэл, энэ нь хүний биелүүлж чадашгүй зүйл байсан ба түүнчлэн Бурханы хувьд ч биелүүлж чадашгүй, боломжгүй зүйл байсан. Магадгүй Абрахамд энэ нь инээдтэй байсан байх: Бурхан хүнийг бүтээсэн, гэсэн ч Тэр ийм хөгшин хүн хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг мэддэггүй болж таарсан; Тэр надад хүүхэдтэй болох боломж олгож болно гэж бодсон, Тэр надад хүү өгөх болно гэж Тэр хэлсэн–тэр нь гарцаагүй боломжгүй зүйл! Иймээс Абрахам нүүрээрээ газар унан инээж: Боломжгүй явдал–Бурхан надтай тоглож байна, энэ үнэн байж таарахгүй! хэмээн дотроо бодсон. Тэр Бурханы үгийг ноцтойгоор хүлээн аваагүй. Иймээс, Бурханы нүдээр Абрахам ямар хүн байсан бэ? (Зөв шударга.) Түүнийг зөв шударга хүн байсныг та нар хаанаас мэдсэн юм бэ? Бурханы дуудсан бүх хүмүүс зөв шударга, төгс бөгөөд Бурхантай хамт алхдаг хүмүүс байсан гэж та нар боддог. Та нар сургаал номлолыг баримталдаг! Бурхан хэн нэгнийг тодорхойлохдоо, үүнийг дур зоргоороо хийдэггүй гэдгийг та нар тодорхой харах ёстой. Энд, Абрахам зөв шударга хүн байсан гэж Бурхан хэлээгүй. Өөрийн зүрх сэтгэлдээ Бурхан, хүн бүхнийг хэмжих стандарттай байдаг. Хэдийгээр Абрахам ямар төрлийн хүн байсныг Бурхан хэлээгүй ч гэсэн биеэ авч явах байдлынхаа хувьд Абрахамын Бурханд итгэх итгэл ямар төрлийнх байсан бэ? Энэ нь бага зэрэг хийсвэр байсан уу? Эсвэл тэр агуу итгэлтэй байсан уу? Үгүй, тэр тийм байгаагүй! Түүний инээд болон бодлууд нь түүнийг хэн байсан бэ гэдгийг харуулсан, иймээс тэр бол зөв шударга байсан гэсэн та нарын итгэл бол зөвхөн та нарын хоосон төсөөлөл, энэ нь сургаал номлолын сохор хэрэглээ бөгөөд энэ нь хөнгөн хуумгай үнэлгээ юм. Бурхан Абрахамын инээд болон түүний бага зэрэг нүүрний илэрхийллийг хараад[a] тэдгээрийг мэдсэн үү? Бурхан мэдсэн. Гэхдээ Бурхан Өөрийн хийхээр шийдсэн зүйлийг өөрчлөх үү? Үгүй! Бурхан энэ хүнийг сонгоно гэж төлөвлөж шийдсэн үед энэ зүйл аль хэдийн биелсэн байдаг. Хүний бодол эсвэл түүний биеэ авч явах байдлын аль нь ч Бурханд өчүүхэн төдий ч нөлөөлж, саад болж чадахгүй; Бурхан Өөрийн төлөвлөгөөг сайн дураараа өөрчлөхгүй мөн хүний биеэ авч явах байдлын улмаас Тэр Өөрийн төлөвлөгөөг өөрчилж, нураахгүй, тэгвэл энэ нь бүр ч илүү тэнэг хэрэг болох юм. Тэгвэл Эхлэл 17:21-22 дээр юу гэж бичигдсэн байдаг вэ? “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна” гэв. Тэр түүнтэй яриагаа дуусгаж, Бурхан Абрахамаас холдон явав. Бурхан Абрахамын бодсон эсвэл хэлсэн зүйлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулаагүй. Түүний үл тоомсорлох шалтгаан юу байсан бэ? Үүний учир нь, тэр үед Бурхан хүнээс агуу итгэлтэй байхыг эсвэл Бурханы талаар агуу мэдлэгтэй байхыг цаашлаад тэр Бурханы хийсэн, хэлсэн зүйлийг ойлгох чадвартай байхыг шаардаагүй байсан юм. Тиймээс Түүний хийхээр шийдсэн зүйлийг бүрэн ойлгохыг эсвэл Өөрийн сонгохоор шийдсэн хүмүүсийг эсвэл Өөрийн үйлдлүүдийн зарчмыг ойлгохыг Тэр хүнээс гуйгаагүй, учир нь хүний биеийн хэмжээ зүгээр л хангалтгүй байсан билээ. Тэр үед Бурхан Абрахамын хийсэн бүрийг, биеэ авч явсан байдал бүрийг хэвийн гэж үзсэн. Тэр зэмлээгүй эсвэл буруутгаагүй харин ердөө л: “Сара чамд дараа жилийн энэ цагт Исаакийг төрүүлж өгөх болно” гэж хэлсэн юм. Бурханы хувьд Тэр эдгээр үгийг тунхагласны дараа энэ зүйл нь алхам алхмаар биелж эхэлсэн; Бурханы нүдээр бол Түүний төлөвлөгөөгөөр гүйцэтгэгдэх ёстой байсан зүйл нь аль хэдийн биелсэн. Үүний зохицуулгыг дуусгасныхаа дараа Бурхан явсан. Хүний юу хийх эсвэл бодох, хүний юу ойлгох, хүний төлөвлөгөө–эдгээрийн аль нь ч Бурхантай ямар ч хамаагүй. Бүх зүйлс Бурханы тогтоосон цаг хугацаа болон үе шатыг баримтлан Бурханы төлөвлөгөөний дагуу явагддаг. Энэ нь Бурханы ажлын зарчим юм. Хүний боддог эсвэл мэддэг зүйлд Бурхан хөндлөнгөөс оролцдоггүй, гэхдээ Тэр мөн Өөрийн төлөвлөгөөнөөс татгалзаж, Өөрийн ажлыг хаядаггүй, учир нь хүн итгэдэггүй мөн ойлгодоггүй. Тиймээс хэрэг явдлууд Бурханы төлөвлөгөө болон бодлын дагуу гүйцэтгэгддэг. Энэ нь бид нарын Библиэс хардаг яг тэр зүйл юм: Бурхан Исаакийг Өөрийн тогтоосон хугацаанд төрөхөд хүргэсэн. Хүний зан байдал болон биеэ авч явах байдал нь Бурханы ажилд саад учруулсан гэдгийг баримтууд нотолдог уу? Тэдгээр нь Бурханы ажилд саад учруулаагүй! Хүний Бурханд итгэх өчүүхэн итгэл болон Бурханы талаарх түүний үзэл, төсөөлөл нь Бурханы ажилд нөлөөлсөн үү? Үгүй, тэгээгүй! Өчүүхэн ч нөлөөлөөгүй! Бурханы удирдлагын төлөвлөгөөнд ямар ч хүн, хэрэг явдал эсвэл орчин нөхцөл нөлөөлдөггүй. Түүний хийхээр шийдсэн бүхэн нь Түүний төлөвлөгөөний дагуу зохих цагтаа биелж, гүйцэтгэгдэх бөгөөд Түүний ажилд ямар ч хүн саад учруулж чадахгүй. Бурхан хүний зарим нэг тэнэглэл болон мэдлэггүй байдалд анхаарал хандуулдаггүй бөгөөд тэр ч байтугай Түүнд хандах хүний эсэргүүцэл болон үзлийг үл тоодог; үүний оронд Тэр Өөрийн хийх ёстой ажлаа ямар ч эргэлзээгүйгээр хийдэг. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд энэ нь Түүний бүхнийг чадагч байдлын илрэл юм.
Бурханы удирдлага болон хүн төрөлхтний авралын ажил нь Абрахам Исаакийг тахил болгосноор эхэлсэн
Абрахамд хүү хайрласнаар Бурханы Абрахамд хэлсэн үгс биелсэн. Энэ нь, Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; эсрэгээрээ хүн төрөлхтний удирдлага болон авралын төлөөх Бурханы сүр жавхлантай төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл нь ердөө л Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний оршил байсан. Тэр үед, Абрахам Исаакийг тахил болгон өргөх үед Сатантай хийх Бурханы тулалдаан чимээгүй эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?
Бурхан хүнийг тэнэг байсан ч анхаарахгүй – Тэр хүнээс үнэнч байхыг л гуйдаг
Дараа нь Бурхан Абрахамд юу хийснийг харцгаая. Эхлэл 22:2-д Бурхан дараах тушаалыг Абрахамд өгсөн: Тэр –“Одоо чиний хүү, чиний цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутаг руу очин; Миний удахгүй зааж өгөх уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв. Бурханы утга санаа тодорхой байсан: Тэр Абрахамд өөрийн хайртай, цорын ганц хүү болох Исаакийг шатаалт тахил болго гэж хэлж байсан. Үүнийг өнөөдөр харахад, Бурханы тушаал одоо ч хүний үзэлтэй зөрөлдөж байна уу? Тиймээ! Тэр үед Бурханы хийсэн бүхэн нь хүний үзлийн нилээд эсрэг байсан бөгөөд хүн ойлгохын аргагүй байсан. Өөрсдийн үзэлдээ хүмүүс дараах зүйлд итгэдэг: Хүн итгээгүй мөн боломжгүй гэж бодож байх үед Бурхан түүнд хүү өгсөн бөгөөд түүнийг хүүтэй болсны дараа Бурхан түүнээс хүүгээ тахил болгохыг хүссэн–ямар гайхалтай вэ! Бурхан үнэндээ юу хийхийг зорьсон бэ? Бурханы жинхэнэ зорилго юу байсан бэ? Тэр ямар ч нөхцөлгүйгээр Абрахамд хүү өгсөн, гэсэн ч Тэр мөн Абрахамаас үг дуугүй тахил өргөхийг хүссэн. Энэ нь хэтэрсэн зүйл байсан уу? Гуравдагч талын өнцгөөс харвал энэ нь хэтэрснээр зогсохгүй бүр “оргүй хоосноос асуудал бий болгож байгаа” тохиолдол байсан юм. Гэхдээ Абрахам өөрөө Бурханыг хэтэрхий их зүйл хүсэж байна гэж итгээгүй. Хэдийгээр тэр зарим нэг болгоомжлолыг агуулж, Бурханыг бага зэрэг сэжиглэж байсан ч гэсэн, тэр тахил өргөхөөр бэлтгэсэн. Энэ мөчид, Абрахам өөрийн хүүгээ өргөл болгоход бэлэн байсан гэдгийг нотлох юуг та нар харж байна вэ? Эдгээр өгүүлбэрт юу хэлсэн байна вэ? Анхдагч эх бичиг дараах баримтыг өгдөг: “Абрахам өглөө эртлэн босож, өөрийн илжгээ унан, хоёр зарц болон Исаак хүүгээ дагуулан, тахилд зориулан мод хувааж Бурханы хэлсэн газар луу явцгаав.” ( Эхлэл 22:3 ). “Тэд Бурханы хэлсэн газар уруу ирж; Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод тавин, Исаак хүүгээ хүлж, модон тахилын ширээн дээр тавив. Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа.” ( Эхлэл 22:9-10). Абрахам гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авах үед түүний үйлдэл Бурханд харагдсан уу? Тэгсэн. Бурхан Исаакийг өргөл болгохыг Абрахамаас хүссэн үеэс эхлээд Абрахам өөрийн хүүгээ алахаар хутгаа өргөх үеийг хүртэлх–бүхий л үйл явц нь Бурханд Абрахамын зүрх сэтгэлийг харуулсан бөгөөд түүний өмнөх тэнэглэл, мэдлэггүй байдал, Бурханы талаарх буруу ойлголтыг үл харгалзан тэр үед Бурханы төлөө гэсэн Абрахамын зүрх сэтгэл үнэн, шударга байсан ба Бурханы түүнд өгсөн хүү Исаакийг тэр үнэхээр Бурханд эргүүлэн өгөх гэж байсан. Түүнээс Бурхан дуулгавартай байдлыг–Түүний хүссэн яг тэр дуулгавартай байдлыг харсан юм.
Хүний хувьд, Бурхан ойлгомжгүй, бүр гайхамшигтай зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч яг энэ үл нийцэл болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, сорилт юм. Харин тэгэхэд Абрахам өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд батлан харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадсан тэр үед л, тэр Исаакийг өргөл болгосон үед л Бурхан хүн төрөлхтнийг гэсэн, Өөрийн сонгосон Абрахамыг гэсэн баталгаа, зөвшөөрлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Түүний сонгосон энэ хүн нь Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй хэрэгтэй удирдагч юм гэдэгт Бурхан итгэлтэй байсан. Хэдий энэ нь шалгалт, сорилт байсан боловч Бурхан баярласан, Тэр Түүний төлөө гэсэн хүний хайрыг мэдэрсэн бөгөөд Тэр хүнээр урьд өмнө байгаагүйгээр тайтгаруулагдсан. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг Абрахамаар өргүүлээгүй, учир нь Бурханд Исаакын амийг авах санаа ердөө байгаагүй. Тиймээс Бурхан цагийг нь олж Абрахамыг зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн шалгалтанд тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан Өөрийн хийхээр зорьж байсан зүйлийн үр дүнг аль хэдийн харсан юм. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн нь Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг хүсэн хүлээж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр аргыг хэрэглэдэг боловч, Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг Тэр харсан ба яг энэ “болзолгүй” байдлыг л Бурхан хүсэж байсан юм. Хүмүүс ихэвчлэн, би аль хэдийн үүнийг өргөл болгосон, би аль хэдийн тийм зүйлээс татгалзсан–яагаад Бурхан одоо ч надад сэтгэл хангалуун биш байгаа юм бэ? Яагаад Тэр намайг шалгасан хэвээр байгаа юм бэ? Яагаад Тэр намайг шалгасаар байгаа юм бэ? гэж хэлдэг. Энэ нь нэг баримтыг харуулдаг: Бурхан чиний зүрх сэтгэлийг хараагүй ба чиний зүрх сэтгэлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Абрахам хүүгээ өөрийн гараар алж, түүнийг Бурханд өргөл болгохоор хутгаа өргөж чадаж байсан шиг тийм чин сэтгэлийг Тэр хараагүй. Тэр чиний ямар ч болзолгүй дуулгавартай байдлыг хараагүй бөгөөд чамаар тайтгаруулагдаагүй. Тэгвэл Бурхан чамайг үргэлжлүүлэн шалгасаар байх нь хэвийн зүйл юм. Энэ үнэн биш гэж үү? Энэ сэдвийг ингээд орхиё. Дараа нь бид “Бурханы Абрахамд өгсөн амлалтыг” унших болно.
3. Бурханы Абрахамд өгсөн амлалт
(Эхлэл 22:16-18) Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ нуун далдлаагүйд Би Өөртөө тангараглаж байна” хэмээгээд, “Би чамайг адислаж, чиний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгож, чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно” гэв.
Энэ бол Бурхан Абрахамыг ерөөсний бүрэн бүтэн тэмдэглэл юм. Хэдий товч боловч үүний агуулга нь баялаг: Энэ нь, Бурханы Абрахамд өгсөн бэлэгний учир шалтгаан, цаад үндэслэл болон Түүний Абрахамд өгсөн зүйл юу байсныг багтаадаг. Энэ нь мөн, эдгээр үгийг хэлэхэд Бурханд байсан баяр хөөр, сэтгэл хөдлөлд болон түүнчлэн Түүний үгийг сонсож чадах хүмүүсийг олж авах Түүний хүсэл тэмүүллийн яаралтай байдалд шингэсэн. Үүнээс бид Түүний үгэнд дуулгавартай хандаж, Түүний тушаалыг дагадаг хүмүүст хандах Бурханы хайр энхрийлэл, зөөлөн харьцааг харж болно. Иймээс, хүмүүсийг олж авахын тулд Түүний төлсөн төлөөс болон тэднийг олж авахад Түүний зориулсан анхаарал халамж, бодлыг бид мөн хардаг. Цаашлаад “Би Өөртөө тангараглаж байна” гэдэг үгсийг агуулсан ишлэл нь, Өөрийн удирдлагын төлөвлөгөөний ажлын ар дахь Бурханы ганцаардал болоод Бурханы үүрсэн уйтгар, өвчин шаналлын хүчтэй мэдрэмжийг бидэнд өгсөн юм. Энэ нь түлхэц өгсөн ишлэл, онцгой ач холбогдол агуулсан бөгөөд дараагийн хүмүүст гүн гүнзгий нөлөөтэй байсан.
Хүн өөрийн дуулгавартай байдал болон чин сэтгэлийн улмаас Бурханы ерөөлийг олж авдаг
Бидний энд уншсан, Бурханаас Абрахамд өгөгдсөн ерөөл агуу байсан уу? Хир агуу гэж? Энд нэг гол түлхүүр өгүүлбэр байгаа: “чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно,” Абрахам түүнээс өмнө эсвэл дараа ирсэн хэнд ч өгөгдөөгүй ерөөлийг хүлээж авсан гэдгийг энэ нь харуулж байна. Бурханы хүссэнчлэн Абрахам өөрийн цорын ганц хүүгээ–өөрийн хайртай цорын ганц хүүгээ–Бурханд буцааж өгсөн (жич: Энд бид “өргөл болгосон” гэдэг үгийг ашиглаж болохгүй; тэр өөрийн хүүг Бурханд эргүүлэн өгсөн гэж бид хэлэх ёстой), Бурхан Исаакийг өргөл болгохыг Абрахамд зөвшөөрөөгүйгээр зогсохгүй Тэр мөн түүнийг ерөөсөн. Тэр Абрахамыг ямар амлалтаар ерөөсөн бэ? Амлалт нь түүний үр удмыг олон болгох явдал байсан. Тэр хир их үржиж олон болох байсан бэ? Библид дараах тэмдэглэлийг дурджээ: “чиний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгож, чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой. ...чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно гэв.” Бурхан эдгээр үгсийг ямар нөхцөл байдалд хэлсэн бэ? Өөрөөр хэлбэл, Абрахам Бурханы ерөөлийг хэрхэн хүлээж авсан бэ? Библид: “чи Миний үгийг дуулгавартай дагасан учир” гэж яг Бурханы хэлсэн шигээр тэр тэдгээрийг хүлээн авсан. Тэр нь, Абрахам Бурханы тушаалыг дагасан учраас, тэр Бурханы хэлсэн, хүссэн, тушаасан болгоныг өчүүхэн ч гомдоллохгүйгээр хийсэн учраас болсон бөгөөд тиймээс Бурхан түүнд тийм амлалт өгсөн. Энэ амлалтад тэр үеийн Бурханы бодлыг хөндсөн нэг чухал өгүүлбэр байгаа. Та нар үүнийг харсан уу? “Би өөртөө тангараглаж байна” гэсэн Бурханы үгэнд та нар магадгүй нэг их анхаарал хандуулаагүй байх. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Бурхан эдгээр үгийг хэлэхдээ Тэр Өөрөөрөө тангараглаж байсан юм. Хүмүүс андгай тавихдаа юугаар тангарагладаг вэ? Тэд Тэнгэрээр тангарагладаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханд андгай тавьж, Бурханаар тангарагладаг. Хүмүүс Бурхан Өөрөөрөө тангарагласан үзэгдлийн талаар тийм ч их ойлголттой биш байж магадгүй боловч Би та нарыг зөв тайлбараар хангах үед та нар ойлгож чадах болно. Зөвхөн Түүний үгийг сонсож чадах боловч Түүний зүрх сэтгэлийг ойлгодоггүй хүнтэй тулгарах нь Бурханыг дахин нэг удаа ганцаардаж, арга нь барагдахад хүргэсэн. Аргаа барсандаа–дотоод ухамсраараа гэж хэлж болно—Бурхан тун энгийн зүйлийг хийсэн: Бурхан Өөрийн гарыг зүрхэн дээрээ тавиад Абрахамд өгөх бэлэгний амлалтаа Өөртэйгээ ярьсан бөгөөд үүнээс “Би өөртөө тангараглаж байна” гэж Бурхан хэлэхийг хүн сонссон. Бурханы үйлдлээр дамжуулан чи өөрийнхөө тухай бодож болох юм. Чи өөрийнхөө гарыг зүрхэн дээрээ тавиад өөртэйгөө ярих үедээ, юу хэлж байгаагаа сайн мэдэж байдаг уу? Чиний хандлага чин үнэнч үү? Чи өөрийн зүрх сэтгэлдээ илэн далангүй ярьдаг уу? Тиймээс Бурхан Абрахамтай ярих үедээ Тэр шударга, чин үнэнч байсан гэдгийг бид эндээс харж болно. Абрахамтай ярьж түүнийг ерөөхийн зэрэгцээ Бурхан мөн Өөртэйгээ ярьж байсан. Тэр Өөртөө: Би Абрахамыг ерөөж түүний үр удмыг тэнгэрийн одод мэт, далайн эргийн элс мэт асар олон болгоно, учир нь тэр Миний үгийг дуулгавартай дагадаг ба тэр бол Миний сонгосон нэгэн хэмээн хэлж байсан. Бурхан “Би өөртөө тангараглаж байна” гэж хэлэх үедээ Тэр Израилийн сонгогдсон хүмүүсийг Абрахамаас бий болгож, дараа нь Тэр эдгээр хүмүүсийг Өөрийн ажилтай хөл нийлүүлэн урагш хөтлөх болно гэж шийдсэн. Тэгээд, Бурхан Абрахамын үр удамд Бурханы удирдлагын ажил болон Бурханы ажлыг үүрүүлэх бөгөөд Бурханы илэрхийлсэн зүйл Абрахамтай хамт эхэлж, Абрахамын үр удамд үргэлжилж, тэгснээр хүнийг аврах Бурханы хүслийг биелүүлэх байсан юм. Энэ нь ерөөгдсөн зүйл биш гэж та нар яаж хэлж байна вэ? Хүний хувьд үүнээс илүү ерөөл гэж үгүй; энэ нь хамгийн их ерөөлтэй зүйл гэж хэлж болно. Абрахамын олж авсан ерөөл нь түүний үр удмыг үржүүлэх биш байсан харин Абрахамын үр удам дахь Түүний удирдлага, Түүний үүрэг болон Түүний ажлын биелэлт байсан юм. Абрахамын авсан ерөөл нь түр зуурынх биш, харин Бурханы удирдлагын төлөвлөгөө ахихын хирээр үргэлжилнэ гэсэн үг юм. Бурхан ярих үедээ, Бурхан Өөрөөрөө тангараглах үедээ Тэр аль хэдийн шийдвэр гаргасан байсан. Энэ шийдвэрийн үйл явц үнэн байсан уу? Энэ нь бодитой байсан уу? Тэр үеэс эхлээд Түүний хүчин чармайлт, Түүний төлсөн төлөөс, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний бүх зүйл, бүр Түүний амь хүртэл Абрахамд, Абрахамын үр удамд өгөгдөнө гэж Бурхан шийдсэн. Мөн түүнчлэн энэ бүлэг хүмүүсээс эхлэн Тэр Өөрийн үйл хэргийг харуулж, Түүний мэргэн ухаан, эрх мэдэл болон хүч чадлыг харах боломжийг хүнд олгоно гэж Бурхан шийдсэн юм.
Бурханыг мэддэг болон Түүнийг гэрчлэх чадвартай хүмүүсийг олж авах нь Бурханы хувиршгүй хүсэл юм
Өөртэйгөө ярихын зэрэгцээ Бурхан Абрахамтай ярьсан, гэхдээ Бурханы түүнд өгсөн ерөөлийг сонсохоос гадна тэр үеийн Түүний бүх үгэн дэх Бурханы жинхэнэ хүслийг Абрахам ойлгож чадаж байсан уу? Тэр тэгээгүй! Иймээс Бурхан Өөрөөрөө тангараглах тэр мөчид Түүний зүрх сэтгэл ганцаардмал, гунигтай хэвээр байсан. Түүний зорьсон болон төлөвлөсөн зүйлийг ойлгож, ухаарч чадах нэг ч хүн байгаагүй. Тэр мөчид, Абрахамыг оролцуулаад хэн ч Түүнтэй итгэлтэйгээр ярилцаж чадахгүй байсан, тэр ч бүү хэл Өөрийн хийх ёстой ажлаа хийхэд нь Түүнтэй хамтран ажиллаж чадах хэн ч байгаагүй. Гадна талдаа Бурхан Абрахамыг олж авсан, Түүний үгийг дуулгавартай дагах хүнийг олж авсан. Гэвч үнэндээ Бурханы талаарх энэ хүний мэдлэг нь огт хоосноос арай дээр байсан. Хэдийгээр Бурхан Абрахамыг ерөөсөн боловч Бурханы зүрх сэтгэл хангалуун байж чадаагүй. Бурхан сэтгэл хангалуун биш байсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Түүний удирдлагын төлөвлөгөө дөнгөж эхэлсэн гэсэн үг, энэ нь Түүний олж авахыг хүссэн хүмүүс, Түүний харахыг хүсэн хүлээсэн хүмүүс, Түүний хайрласан хүмүүс Түүнээс зайтай хэвээр байсан гэсэн үг; Түүнд цаг хугацаа хэрэгтэй байсан, Тэр хүлээх хэрэгтэй болсон, Тэр тэвчээртэй байх хэрэгтэй болсон. Учир нь, тэр цаг мөчид, Бурханаас Өөрөөс нь өөр Түүнд юу хэрэгтэйг эсвэл Тэр юу олж авахыг хүсэж байгааг эсвэл Тэр юуг хүсэн эрмэлзэж байгааг мэдэх нэг ч хүн байгаагүй. Иймээс маш их сэтгэл хөдлөхийн зэрэгцээ Бурханы зүрх сэтгэлд мөн хэцүү санагдаж байсан. Гэсэн ч Тэр Өөрийн алхмуудаа зогсоогоогүй бөгөөд Өөрийн хийх ёстой зүйлийн дараагийн алхмыг үргэлжлүүлэн төлөвлөсөн.
Абрахамд өгсөн Бурханы амлалтаас та нар юуг харж байна вэ? Тэр Бурханы үгийг сонссон учраас л Бурхан Абрахамд агуу ерөөл хайрласан. Хэдийгээр гадна талдаа энэ нь хэвийн, мэдээжийн асуудал мэт харагддаг ч үүнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг: Бурхан ялангуяа хүний дуулгавартай байдлыг эрхэмлэдэг бөгөөд Түүнийг ойлгож байгаа хүний ойлголт болон Түүнд хандах чин сэтгэлийг энхрийлэн хайрладаг. Энэ чин сэтгэлийг Бурхан хир их энхрийлэн хайрладаг вэ? Тэр үүнийг хир их энхрийлэн хайрладгийг та нар ойлгохгүй байж магадгүй, мөн үүнийг ухаарч ойлгосон нэг ч хүн байхгүй байж болох юм. Бурхан Абрахамд хүү хайрласан ба тэр хүүг өсөж том болсон үед Бурхан өөрийн хүүг Бурханд өргөл болгохыг Абрахамаас хүссэн. Абрахам Бурханы тушаалыг үгчлэн дагасан, Тэр Бурханы үгэнд дуулгавартай байсан бөгөөд түүний чин сэтгэл нь Бурханы сэтгэлийг хөдөлгөж, Бурханаар эрхэмлэгдсэн. Бурхан үүнийг хир их эрхэмлэсэн бэ? Тэр яагаад үүнийг эрхэмлэсэн бэ? Хэн ч Бурханы үгийг ойлгож ухаараагүй эсвэл Түүний зүрх сэтгэлийг ойлгоогүй тэр үед Абрахам тэнгэрийг хөдөлгөж, газрыг доргиосон зүйл хийсэн бөгөөд энэ нь Бурханд урьд өмнө үзэгдээгүй сэтгэл ханамжийн мэдрэмжийг мэдрүүлж, Түүний үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авахын баяр баясгаланг Бурханд авчирсан юм. Бурханы өөрийн гараар бүтээгдсэн бүтээлээс сэтгэл ханамж болон баяр баясгалан ирсэн бөгөөд энэ нь хүний Бурханд өргөсөн хамгийн эхний “тахил” байсан ба энэ нь хүн бүтээгдсэнээс хойш Бурханаар хамгийн их эрхэмлэгдсэн. Бурхан энэхүү тахилыг хүлээн хүнд хэцүү цагийг туулсан ба үүнд Тэр Өөрийн бүтээсэн хүнээс авсан хамгийн чухал анхны бэлэг мэтээр хандсан. Энэ нь, Түүний хүчин чармайлт болоод Түүний төлсөн төлөөсний анхны үр жимсийг Бурханд харуулсан бөгөөд хүн төрөлхтнөөс итгэл найдварыг олж харах боломжийг Түүнд олгосон юм. Дараа нь Бурхан Түүнтэй хамт байж, Түүнд чин сэтгэлээр хандаж, Түүнд чин сэтгэлээсээ анхаарал тавих тийм бүлэг хүмүүсийг бүр ч илүү ихээр хүсэн эрмэлзэх болсон. Тэр ч бүү хэл Бурхан Абрахамыг амьдарсаар байгаасай гэж хүссэн, учир нь Тэр Өөрийн удирдлагаа үргэлжлүүлэнгээ тийм зүрх сэтгэлийг Өөртөө дагалдуулж, Өөртэйгээ хамт байлгахыг хүссэн. Бурхан юу ч хүссэн хамаагүй, энэ нь зүгээр л нэг хүсэл, зүгээр л нэг санаа байсан – учир нь Абрахам ердөө л Түүнийг дуулгавартай дагаж чадах нэгэн байсан бөгөөд түүнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч ойлголт эсвэл мэдлэг байгаагүй. Тэр Бурханы хүнээс шаардсан дараах стандартаас хамаагүй хол нэгэн байсан: Бурханыг мэдэх, Бурханыг гэрчлэх чадвартай байх ба Бурхантай нэг сэтгэлтэй байх. Иймээс тэр Бурхантай хамт алхаж чадаагүй. Абрахамын Исаакын өргөлөөс Бурхан Абрахамын чин сэтгэл болон дуулгавартай байдлыг олж харсан ба тэр Бурханы шалгалтыг давсан гэдгийг олж харсан. Бурхан хэдийгээр түүний чин сэтгэл, дуулгавартай байдлыг хүлээн зөвшөөрсөн боловч, тэр Бурханы итгэлийг хүлээсэн хүн болох, Бурханыг мэддэг, Бурханыг ойлгодог хүн болох мөн Бурханы зан чанарын талаар мэдээлэл авахад тохирох хүн байгаагүй; тэр Бурхантай нэг сэтгэлтэй байж, Бурханы хүслийг хэрэгжүүлэхээс хамаагүй хол байсан. Иймээс зүрх сэтгэл дотроо Бурхан ганцаардмал, санаа зовсон хэвээр байсан юм. Бурхан хэдийчинээ их ганцаардаж, санаа зовно, Тэр төдийчинээ ихээр Өөрийн удирдлагыг аль болох хурдан үргэлжлүүлэх хэрэгтэй байсан ба Түүний удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлж, Түүний хүслийг биелүүлэх бүлэг хүмүүсийг аль болох хурдан сонгож, олж авч чадах байсан. Энэ бол Бурханы хүчтэй хүсэл бөгөөд бүр эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй үлдсэн юм. Тэр анх хүнийг бүтээснээсээ эхлээд Бурхан ялагчдын бүлгийг, Түүнтэй хамт алхаж, Түүний зан чанарыг ойлгож, ухаарч, мэдэж чадах бүлгийг хүсэн эрмэлзсэн билээ. Бурханы энэхүү хүсэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэр хичнээн удаан хүлээх хэрэгтэйг үл харгалзан, өмнөх зам нь хичнээн хүнд хэцүүг үл харгалзан, Түүний хүсэн эрмэлзсэн зорилтууд нь хичнээн хол байгааг үл харгалзан, Бурхан хүнд тавьсан хүлээлтээ хэзээ ч өөрчлөөгүй эсвэл хэзээ ч хаяагүй. Намайг үүнийг хэлэхэд та нар Бурханы хүслээс зарим нэг зүйлийг ухаарав уу? Магадгүй та нарын ухаарсан зүйл тийм ч гүн гүнзгий биш байх—гэхдээ энэ нь аажим аажмаар ирэх болно!
Абрахамын цаг үед Бурхан мөн нэг хотыг устгасан. Энэ хот нь Содом гэдэг нэртэй байсан. Олон хүмүүс Содомын тухай түүхийг сайн мэддэг нь эргэлзээгүй, гэхдээ хэн ч энэ хотыг устгах үндэслэл болсон Бурханы бодлыг мэдээгүй.
Иймээс өнөөдөр Бурханы Абрахамтай солилцсон үгсээр дамжуулан бид Түүний зан чанарыг олж мэдэх явцдаа тэр үеийн Түүний бодлыг олж мэдэх болно. Дараа нь, Библийн дараах ишлэлүүдийг уншицгаая.
B. Бурхан Содомыг устгах ёстой
( Эхлэл 18:26) Ехова, —“Хэрэв Би Содом хотынхны дотроос тавин зөв шударга хүнийг олж харах аваас тэдний сайн сайхны төлөө тэр газрын хүмүүсийг өршөөнө” гэж хэлэв.
( Эхлэл 18:29) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд Дөч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:30) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд гуч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:31) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд хорь байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:32) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд арав байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
Энд Миний Библиэс сонгосон хэдэн иш татсан хэсэг байна. Тэдгээр нь бүрэн эх хувь биш. Хэрвээ та нар тэдгээрийг харахыг хүсвэл Библиэс өөрсдөө харж болно; цаг хэмнэхийн тулд Би анхдагч агуулгын зарим хэсгийг орхигдуулсан. Энд Би цөөн хэдэн гол ишлэлүүд болон өгүүлбэрүүдийг сонгож, өнөөдрийн бидний нөхөрлөлд ямар ч хамаагүй хэд хэдэн өгүүлбэрийг орхисон. Бидний нөхөрлөх бүх ишлэл болон агуулгад бидний гол анхаарал нь эдгээр түүхүүдийн нарийн учир, хүний биеэ авч явах байдлыг алгассан; үүний оронд бид тэр үеийн Бурханы бодол, санаа ямар байсан тухай л ярина. Бурханы бодол санаанаас бид Бурханы зан чанарыг харах болно мөн Бурханы хийсэн болгоноос бид жинхэнэ Бурханыг Өөрийг нь харах болно–үүгээр бид өөрсдийн зорилгодоо хүрэх болно.
Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг
Дээрх ишлэлүүд нь хэд хэдэн түлхүүр үгийг агуулсан: тоонууд. Эхлээд Ехова, энэ хотоос зөв шударга хүн тавийг олбол энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэж хэлсэн, өөрөөр хэлбэл Тэр хотыг устгахгүй байх байсан. Тэгвэл үнэндээ Содом хотод тавин зөв шударга хүн байсан уу? Тэнд байгаагүй. Үүний дараахан Абрахам Бурханд юу гэж хэлсэн бэ? Тэрээр, тэнд дөчин хүн олдож болох шүү дээ? гэж хэлсэн. Тэгэхэд Бурхан Би үүнийг хийхгүй гэсэн. Дараа нь Абрахам тэндээс гучин хүн олдож болох шүү дээ? гэж хэлсэн. Бурхан, Би үүнийг хийхгүй гэсэн. Тэгвэл хорин хүн олдох аваас? Би үүнийг хийхгүй. Арван хүн? Би үүнийг хийхгүй. Яг үнэндээ арван зөв шударга хүн тэр хотод байсан уу? Тэнд арав байгаагүй – харин нэг хүн байсан. Энэ нэг хүн нь хэн байсан бэ? Энэ нь Лот байсан. Тэр үед Содомд ганц зөв шударга хүн байсан, гэхдээ ийм тоонд очих үед Бурхан маш хатуу чанд эсвэл шаардлагатай байсан уу? Үгүй, Тэр тэгээгүй! Иймээс хүн, “Дөч байвал яах вэ?” “Гуч байвал яах вэ?” гэсээр “Арав байвал яах вэ?” гэх хүртэл асуухад Бурхан, “Тэнд ердөө арван хүн байсан ч Би энэ хотыг устгахгүй; Би үүнийг өршөөж, энэ арваас гадна бусад хүмүүсийг уучилна” гэсэн. Арав гэдэг нь хангалттай өчүүхэн байх байсан гэхдээ үнэндээ Содомд ийм тооны ч зөв шударга хүн байгаагүй болж таарсан. Тэгвэл Бурханы нүдээр энэ хотын хүмүүсийн нүгэл хилэнц болон хорон муу нь Бурхан тэднийг устгахаас өөр аргагүй болоход хүргэснийг та нар харж болно. Тэнд тавин зөв шударга хүн байвал энэ хотыг Тэр устгахгүй гэж Бурхан хэлсэн нь ямар утгатай байсан бэ? Эдгээр тоо нь Бурханд чухал биш байсан. Юу чухал байсан бэ гэхлээр энэ хотод Түүний хүссэн зөв шударга хүн байна уу эсвэл үгүй юу гэдэг явдал байсан. Хэрвээ хотод ганц зөв шударга хүн байсан ч хотыг Тэр устгасны улмаас тэр хүн аюулд өртөхийг Бурхан зөвшөөрөхгүй байх байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Бурхан хотыг устгах гэж байгаа юу, үгүй юу гэдгээс үл хамааран, үүн дотор хичнээн зөв шударга хүн байгаагаас үл хамааран, Бурхан хувьд энэ нүгэлт хот хараагдсан, үзэшгүй муухай бөгөөд устгагдах ёстой, Бурханы нүднээс алга болох ёстой харин зөв шударга хүмүүс үлдэх ёстой байсан юм. Эрин үеэс үл хамааран, хүн төрөлхтний хөгжлийн үе шатнаас үл хамааран, Бурханы хандлага өөрчлөгдөөгүй: Тэр Өөрийн нүдэн дэх мууг үзэн ядаж, зөв шударга хүмүүст анхаарал тавьдаг. Бурханы энэ тодорхой хандлага нь мөн Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Хот дотор ганцхан зөв шударга хүн байсан учраас Бурхан цаашид тээнэгэлзээгүй. Эцсийн үр дүнд Содом зайлшгүй устгагдах байсан. Та нар үүнээс юу харж байна вэ? Тэр үед тэнд тавин зөв шударга хүн байсан л бол эсвэл арван хүн л байсан бол Бурхан хотыг устгахгүй байх байсан, энэ нь, Түүнийг хүндэлж, шүтэн мөргөж чадах цөөхөн хүний улмаас Бурхан хүн төрөлхтнийг уучилж тэдэнд хүлээцтэй хандахаар шийдэж чадах байсан эсвэл удирдамжийн ажил хийх байсан гэсэн үг юм. Бурхан хүний зөв шударга үйлийг ихээр үнэлдэг, Түүнийг шүтэн мөргөж чадах хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг ба Түүний өмнө сайн үйл хийх чадвартай хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг.
Эрт үеэс эхлэн өнөөдрийг хүртэл, Бурхан хэн нэгэн хүнд үнэнийг хэлж эсвэл Бурханы замын талаар ярьж байсан тухай та нар Библиэс уншсан уу? Үгүй, хэзээ ч үгүй. Бидний уншсан, хүнд хэлсэн Бурханы үг нь хүмүүст юу хийхийг л хэлж байсан. Зарим нь үүнийг хийж гүйцэлдүүлсэн, зарим нь үгүй; зарим нь итгэсэн ба зарим нь итгээгүй. Ийм л зүйл байсан. Тиймээс тэр эрин үеийн зөв шударга хүмүүс–Бурханы нүдээр зөв шударга байсан хүмүүс–нь ердөө Бурханы үгийг сонсож, Бурханы тушаалыг дагаж чадах хүмүүс л байсан. Тэд бол хүмүүсийн дунд Бурханы үгийг биелүүлсэн боолууд байсан. Тийм хүмүүсийг Бурханыг мэддэг хүмүүс гэж нэрлэж болох уу? Тэд Бурханаар төгс болгуулсан хүмүүс гэж нэрлэгдэж чадах уу? Үгүй, тэд чадахгүй. Иймээс тэдний тооноос үл хамааран, Бурханы нүдэнд эдгээр зөв шударга хүмүүс нь Бурханы итгэлийг хүлээсэн хүмүүс гэж нэрлэгдэж чадах уу? Тэднийг Бурханы гэрчүүд гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Тэд бол, Бурханы итгэлийг хүлээсэн хүмүүс болон гэрчүүд гэж нэрлэгдэхэд гарцаагүй тохирохгүй хүмүүс байсан. Иймд тийм хүмүүсийг Бурхан юу гэж дуудсан бэ? Библид бидний дөнгөж сая уншсан ишлэлийг хүртэл, Бурхан тэднийг “Миний боолууд” гэж дуудсан олон тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, тэр үед Бурханы нүдэнд эдгээр зөв шударга хүмүүс нь Бурханы боолууд байсан, тэд газар дээр Түүнд үйлчилсэн хүмүүс байсан юм. Энэ нэршлийн тухай Бурхан юу гэж бодож байсан бэ? Тэр яагаад тэднийг ингэж дуудсан бэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ хүмүүсийг юу гэж дуудах талаар стандарттай байдаг уу? Түүнд гарцаагүй байдаг. Бурхан хүмүүсийг зөвт, төгс, шударга эсвэл боолууд гэж дуудахаас үл хамааран Түүнд стандарт байдаг. Тэр хэн нэгнийг Өөрийн боол гэж дуудах үедээ, энэ хүн Түүний элчүүдийг хүлээж авч чадна, Түүний тушаалыг дагаж чадна мөн элчүүдийн тушаасан зүйлийг биелүүлж чадна гэсэн бат итгэлтэй байдаг. Энэ хүн юуг хэрэгжүүлдэг вэ? Бурханы газар дээр хийж, биелүүлэхийг хүнд тушаасан зүйлийг. Тэр үед Бурхан хүнээс газар дээр хийж, биелүүлэхийг хүссэн зүйлийг Бурханы зам гэж нэрлэж болох уу? Үгүй. болохгүй. Учир нь тэр үед Бурхан хүнээс зөвхөн цөөн хэдэн энгийн зүйлсийг хийхийг хүссэн; Тэр хүнд зөвхөн энийг эсвэл тэрийг хий гэхээс илүүгүй зүйлийг хэлж, цөөн хэдэн энгийн тушаал өгсөн. Бурхан Өөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Учир нь, тэр үед олон нөхцөл байдал хараахан ил болоогүй, цаг нь хараахан болоогүй байсан бөгөөд хүн төрөлхтний хувьд Бурханы замаар явах нь хэцүү байсан, тиймээс Бурханы зам нь Бурханы зүрх сэтгэлээс хараахан гарч эхлээгүй байсан. Үүнээс, Бурханы хэлсэн гуч эсвэл хорин зөв шударга хүн байгаа эсэхээс үл хамааран Түүний нүдэнд тэд бүгд Түүний боолууд байсан гэдгийг бид харж болно. Бурханы элчүүд эдгээр боолууд дээр ирэх үед тэд тэдгээрийг хүлээн авч, тэдний тушаалуудыг дагаж, тэдний үгийн дагуу үйлдэж чаддаг байсан. Энэ нь Бурханы нүдээр боолуудын хийх ёстой, биелүүлэх ёстой яг тэр зүйл байсан юм. Бурхан бол хүмүүст зориулсан Өөрийн нэршилдээ ухаалаг байдаг. Тэд та нарын одоо байгаа шиг–ихээхэн номлол сонссон, Бурхан юу хийх гэж байсныг мэддэг, Бурханы хүслийг ойлгодог ба Түүний удирдлагын төлөвлөгөөг ухаарсан–учраас Тэр тэднийг Өөрийн боолууд гэж дуудаагүй, харин тэдний хүн чанар нь шударга бөгөөд тэд Бурханы үгийг мөрдөж чаддаг байсан учраас тэгсэн юм; Бурхан тэдэнд тушаах үед тэд өөрсдийн хийж байсан зүйлсээ хойш тавьж, Бурханы тушаасан зүйлийг биелүүлж чаддаг байсан. Иймээс, Бурханы хувьд боол гэдэг цолны [b] утга учрын өөр нэг үе нь тэд газар дээрх Түүний ажлаас хамжилцдаг ба хэдий тэд Бурханы элчүүд биш байсан ч тэд бол газар дээрх Бурханы үгийн гүйцэтгэгчид, хэрэгжүүлэгчид байсан. Тэгвэл эдгээр боолууд эсвэл зөв шударга хүмүүс нь Бурханы зүрх сэтгэлд ихээхэн жин дардаг гэдгийг та нар харж байна. Газар дээр Бурханы эхлэн хийх гэж байсан ажил, Түүнтэй хамжилцах хүмүүсгүйгээр явагдахгүй байх байсан бөгөөд Бурханы боолуудын хүлээсэн үүргийг Бурханы элчүүдээр орлуулшгүй байсан. Эдгээр боолуудад Бурханы тушаасан даалгавар болгон Түүнд агуу ач холбогдолтой байсан ба иймээс Тэр тэднийг алдаж чадахгүй. Эдгээр боолууд Бурхантай хамжилцахгүйгээр хүн төрөлхтний дундах Түүний ажил зогсонги байдалд хүрэх байсан, үүний үр дүнд Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы итгэл найдвар ямар ч хэрэггүй болох байсан.
Бурхан Өөрийн анхаарал тавьдаг хүмүүст асар их өршөөнгүй байдаг ба Өөрийн жигшдэг болон голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг
Библийн тэмдэглэлүүд дээр Содомд Бурханы арван боол байсан уу? Үгүй, байгаагүй! Энэ хот Бурханд өршөөгдөхүйц үнэ цэнэтэй байсан уу? Хот дахь зөвхөн нэг хүн–Лот–Бурханы элчүүдийг хүлээн авсан. Үүний далд утга нь, Бурханы цорын ганц боол хотод байсан бөгөөд тиймээс Лотыг авраад Содом хотыг устгахаас өөр сонголт Бурханд байгаагүй. Абрахам болон Бурханы хоорондын харилцан яриа нь энгийн мэт санагдаж болох боловч тэдгээр нь маш гүн гүнзгий зүйлийг харуулдаг: Бурханы үйлдлүүдэд зарчим байдаг ба шийдвэр гаргахаасаа өмнө Тэр сайтар бодож, ажиглахад маш удаан хугацаа зарцуулдаг; цаг нь болохоос өмнө Тэр гарцаагүй ямар нэгэн шийдвэр гаргахгүй эсвэл аливаа дүгнэлтэнд яаран хүрэхгүй. Абрахам болон Бурханы хоорондын харилцан яриа нь бидэнд, Содомыг устгах Бурханы шийдвэр нь өчүүхэн төдий ч буруу байгаагүйг харуулдаг, учир нь энэ хотод дөчин зөв шударга хүн байхгүй, гучин ч зөв шударга хүн байхгүй, хорь ч байхгүй гэдгийг Бурхан аль хэдийн мэдэж байсан. Тэнд бүр арван хүн ч байгаагүй. Энэ хотод байсан цорын ганц зөв шударга хүн бол Лот байсан юм. Содомд тохиолдсон бүхнийг, үүний нөхцөл байдлыг Бурхан ажиглаж байсан бөгөөд үүнийг Бурхан гарын алган дээрээ тавьсан мэт мэддэг байсан. Тиймээс Түүний шийдвэр буруу байж таарахгүй. Эсрэгээрээ Бурханы төгс хүчит байдалтай харьцуулбал хүн маш хөшүүн, маш тэнэг ба мэдлэггүй, маш алсын хараагүй. Үүнийг бид Бурхан болон Абрахамын хоорондоо ярилцсан үгнээс харж болно. Бурхан эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн зан чанарыг гаргасаар ирсэн. Түүнчлэн энд ч мөн бидний харах ёстой Бурханы зан чанар байгаа. Тоонууд бол энгийн ба юуг ч илэрхийлдэггүй, харин энд Бурханы зан чанарын маш чухал илэрхийлэл байгаа. Бурхан тавин зөв шударга хүнээс болж хотыг устгахгүй байх байсан. Энэ нь Бурханы өршөөл энэрлийн улмаас уу? Энэ нь Түүний хайр, хүлээцтэй байдлаас болсон уу? Та нар Бурханы зан чанарын энэ талыг харсан уу? Тэнд зөвхөн арван зөв шударга хүн байсан ч Бурхан тэдгээр арван зөв шударга хүний улмаас хотыг устгахгүй байх байсан. Энэ нь Бурханы хайр болон хүлээцтэй байдал биш гэж үү? Бурханы өршөөл энэрэл болоод тэдгээр зөв шударга хүмүүст анхаарсны улмаас Тэр хотыг устгахгүй байх байсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй байдал. Эцэст нь бид ямар үр дүнг харж байна вэ? Абрахам “Хэрэв тэнд арав байвал яах вэ?” гэхэд Бурхан хэлэхдээ, “Би түүнийг устгахгүй” гэжээ. Үүний дараа Абрахам өөр юу ч хэлээгүй–учир нь Содомд түүний зааж чадах арван зөв шударга хүн байгаагүй бөгөөд түүнд өөр хэлэх үг байгаагүй, тэр үед Бурхан яагаад Содомыг устгахаар шийдсэнийг тэр ойлгосон. Үүнээс та нар Бурханы ямар зан чанарыг харж байна вэ? Бурхан ямар төрлийн шийдвэр гаргасан бэ? Тэр бол, хэрвээ энэ хотод арван зөв шударга хүн байхгүй бол Бурхан үүний оршин тогтнолыг зөвшөөрөхгүй ба гарцаагүй үүнийг устгах байсан. Энэ нь Бурханы хилэн биш гэж үү? Энэ уур хилэн нь Бурханы зан чанарыг төлөөлж байна уу? Энэ зан чанар нь Бурханы ариун мөн чанарын илчлэл үү? Энэ нь хүний халдах ёсгүй, Бурханы зөвт мөн чанарын илчлэл үү? Содомд арван зөв шударга хүн байхгүй гэдгийг баталгаажуулснаар Бурхан хотыг устгах нь гарцаагүй байсан ба энэ хотод байгаа хүмүүсийг Бурханы эсэргүүцсэнийх нь төлөө мөн тэд маш бохир, ялзармал байсан учраас хатуу ширүүнээр шийтгэх гэж байсан.
Яагаад бид эдгээр ишлэлүүдийг ийм байдлаар шинжилж судалсан бэ? Учир нь, эдгээр цөөн хэдэн энгийн өгүүлбэрүүд нь, Бурханы асар их өршөөл энэрэл болон гүн гүнзгий уур хилэнт зан чанарын бүрэн илэрхийллийг өгдөг. Зөв шударга хүмүүсийг эрхэмлэж, өршөөж, хүлээцтэй хандаж, тэдэнд анхаарал тавихын зэрэгцээ Бурханы зүрх сэтгэл Содомд байгаа тэдгээр бүх ялзруулагдсан хүмүүсийг гүнээ жигшиж байсан. Энэ нь асар их өршөөл энэрэл болон гүн гүнзгий уур хилэн байсан уу эсвэл үгүй юу? Бурхан хотыг ямар аргаар устгасан бэ? Галаар. Тэр яагаад хотыг гал ашиглан устгасан бэ? Ямар нэг зүйл галд шатаж байхыг харах үед эсвэл та нар ямар нэг зүйлийг шатаах гэж байгаа үед, үүнд хандах та нарын мэдрэмж ямар байдаг вэ? Яагаад та нар үүнийг шатаахыг хүсдэг вэ? Энэ нь та нарт цаашид хэрэггүй, үүнийг дахиж харахыг ч хүсэхгүй мэт та нарт санагддаг уу? Та нар үүнийг хаяхыг хүсдэг үү? Бурхан галыг ашигласан нь орхин хаях, үзэн ядалт гэсэн үг байсан бөгөөд Тэр дахиж Содомыг харахыг хүсээгүй. Энэ бол Содомыг галаар нураахад Бурханыг хүргэсэн сэтгэл хөдлөл байсан юм. Гал ашигласан нь Бурхан хир их ууртай байсныг төлөөлдөг. Бурханд өршөөл энэрэл, хүлээцтэй байдал үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнгээ гаргах үеийн Бурханы ариун байдал болон зөвт байдал нь мөн ямар ч доромжлол зөрчлийг тэвчдэггүй Бурханы талыг хүнд харуулдаг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу үйлдэх үед хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт, болон Түүнийг эсрэг дайсагналаар дүүрэн байх үед Бурхан гүнээ уурладаг. Тэр ямар хэмжээнд хүртэл гүнээ хилэгнэдэг вэ? Түүний уур хилэн нь, Бурхан цаашид хүний эсэргүүцэл болон муу үйлийг харахаа болих хүртэл, тэдгээр нь Түүний нүдний өмнө цаашид байхаа болих хүртэл үргэлжилдэг. Зөвхөн тэр үед л Бурханы уур алга болно. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэн байх нь хамаагүй хэрвээ тэдний зүрх сэтгэл хэзээ ч эргэн ирэхгүйгээр Бурханаас хол болж, Бурханаас нүүр буруулсан бол, харагдах байдал болон өөрсдийн бодит хүслээс хамаарч тэд өөрсдийн бие махбод эсвэл бодол санаандаа Бурханд хичнээн шүтэн мөргөж, дагаж, дуулгавартай байхыг хүсэхээс үл хамааран, тэдний зүрх сэтгэл Бурханаас буруулангуут Бурханы уур хилэн зогсолтгүй гардаг. Энэ нь хүнд өргөн боломжийг өгчихөөд Бурхан Өөрийн уур хилэнгээ гүн гүнзгий гаргах үе шиг байх ба нэгэнт сул тавьчихвал үүнийг буцаах аргагүй бөгөөд Тэр тийм хүнд дахин хэзээ ч өршөөнгүй, хүлээцтэй хандахгүй. Энэ бол ямар ч доромжлол зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг тал юм. Энд, Бурхан хотыг устгах нь хүмүүст энгийн мэт санагддаг, учир нь Бурханы нүдээр нүглээр дүүрэн хот оршин тогтнож, үргэлжлүүлэн хэвээр үлдэж болохгүй бөгөөд энэ нь Бурханаар устгагдах нь ухаалаг явдал байсан. Гэсэн ч Содомыг Тэр устгахаас өмнө болон дараа тохиолдсон зүйлээс бид Бурханы зан чанарыг бүхэлд нь харж болно. Тэрээр, эелдэг, гоо сайхан, сайн зүйлсэд хүлээцтэй, өршөөнгүй байдаг; муу, нүгэлтэй, хорон зүйлст Тэр гүнээ хилэгнэдэг, тэгснээр Тэр Өөрийн уур хилэнг сул тавьдаг. Бурханы зан чанарын хоёр үндсэн, хамгийн чухал тал байдаг ба цаашлаад тэдгээр нь эхнээсээ эцсээ хүртэл Бурханаар илчлэгдсэн: маш их өршөөл энэрэл ба гүн гүнзгий уур хилэн. Энд байгаа та бүхний ихэнх нь Бурханы өршөөл энэрлийг бага зэрэг мэдэрсэн, гэвч та нарын тун цөөхөн нь Бурханы уур хилэнг үнэлсэн. Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг хүн болгоноос харж болно; өөрөөр хэлбэл, Бурхан хүн болгонд маш их өршөөнгүй байсаар ирсэн. Гэсэн ч тун ховорхон—эсвэл хэзээ ч гэж хэлж болно–Бурхан ямар нэг хүн эсвэл өнөөдөр энд байгаа та нарын аль нэг хэсэг хүмүүст гүн гүнзгий уурлаж байгаагүй. Тайвшир! Эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы уур хилэн хүн бүхэнд харагдаж, мэдрэгдэх болно, харин одоо хараахан цаг нь болоогүй байна. Яагаад энэ вэ? Яагаад гэвэл Бурхан хэн нэгэнд тасралтгүй уурлах үед, өөрөөр хэлбэл Тэр Өөрийн гүн гүнзгий хилэнг тэдэн дээр сул тавих үед, энэ нь Тэр энэ хүнийг удаан хугацаанд жигшиж, голсон, Тэр тэдний оршин тогтнолыг жигшсэн ба тэдний оршин тогтнолыг тэвчиж чадахаа больсон гэсэн үг юм; Түүний уур хилэн тэдэн дээр ирэнгүүт тэд алга болох болно. Өнөөдөр Бурханы ажил хараахан тэр цэгт хүрээгүй байгаа. Бурхан гүнээ уурлах л юм бол та нарын хэн нь ч үүнийг давж гарч чадахгүй. Тэгвэл тэр үед, Бурхан та нарт бүгдэд нь асар их өршөөнгүй байсан бөгөөд та нар Түүний гүн гүнзгий уурыг хараахан хараагүй гэдгээ та нар ойлгох болно. Хэрвээ итгэхгүй хэвээр үлдсэн хүмүүс байвал та нар Бурханы уур хилэнг өөрсөд дээрээ ирэхийг гуй, ингэснээр та нар хүнд хандах Бурханы уур хилэн болоод Түүний халдаж болшгүй зан чанар үнэхээр оршин байдаг гэдгийг мэдэрч болох юм Та нар тэгж зүрхлэх үү?
Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг Түүний үгнээс л зөвхөн харах бөгөөд Бурханы уур хилэнг үнэхээр мэдрэхгүй
Библийн эдгээр ишлэлүүдээс харж болох Бурханы зан чанарын хоёр талын талаар нөхөрлөхөд зохистой юу? Энэ түүхийг сонссоноор та нар Бурханы талаар шинэ ойлголттой болсон уу? Ямар төрлийн ойлголт вэ? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл, энэ сүүлчийн бүлэг хүмүүстэй адилаар Бурханы нигүүлсэл, эсвэл өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг амссан өөр ямар ч бүлэг байхгүй. Хэдийгээр сүүлчийн үе шатанд Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийж, Өөрийн ажлыг сүр жавхлан, уур хилэнтэйгээр хийсэн боловч, Бурхан Өөрийн ажлаа хэрэгжүүлэхийн тулд ихэнхдээ үгийг ашигладаг; Тэрээр зааж сургах, услах, хангах болон тэжээхийн тулд үгсийг ашигладаг. Энэ зуур Бурханы уур хилэн нь үргэлж нууцлаг хэвээр хадгалагдсан бөгөөд Бурханы хилэнтэй зан чанарыг Түүний үгнээс мэдрэхээс гадна тун цөөхөн хүмүүс Түүний уурыг биечлэн мэдэрсэн юм. Юу гэсэн үг вэ гэхээр Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын явцад, хэдийгээр Бурханы үгэнд илчлэгдсэн уур хилэн нь, Бурханы сүр жавхлан болон зөрчил доромжлолыг тэвчихгүй байдлыг мэдрэх боломжийг хүмүүст олгодог боловч энэхүү уур хилэн нь Түүний үгнээс хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, Бурхан хүний зэмлэх, хүнийг илчлэх, хүнийг шүүх, хүнийг гэсгээх болон бүр хүнийг яллахдаа үгийг ашигладаг–гэхдээ Бурхан хүнд хараахан гүн гүнзгий уурлаагүй байгаа бөгөөд хүнд Өөрийн уур хилэнг Өөрийн үгнээс гадна бараг гаргаагүй. Тиймээс энэ эрин үед хүний мэдэрсэн Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл байдаг байхад хүний мэдэрсэн Бурханы уур хилэн нь ердөө л Түүний ярианы өнгө болон мэдрэмжийн үр нөлөө юм. Олон хүн энэ үр нөлөөг Бурханы уур хилэнгийн жинхэнэ туршлага болон жинхэнэ мэдлэг хэмээн буруугаар хүлээж авдаг. Үүний үр дүнд, тэд Түүний үгнээс Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг харсан, мөн хүний зөрчлийг Бурхан тэвчихгүй байхыг харсан бөгөөд хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг үнэлж эхэлсэн гэж ихэнх хүмүүс итгэдэг. Гэхдээ хүний зан араншин хичнээн муу муухай эсвэл түүний зан чанар хичнээн ялзармал байх нь хамаагүй, Бурхан үргэлж тэвчсэн. Тэвчих зуураа Түүний зорилго нь, Түүний хэлсэн үг, Түүний гаргасан хичээл чармайлт, Түүний төлсөн төлөөс нь, Түүний олж авахыг хүссэн хүмүүст үр нөлөө үзүүлэхийг хүлээх явдал байсан. Ийм үр дүнг хүлээх нь цаг авдаг бөгөөд хүмүүс дөнгөж төрөнгүүтээ насанд хүрэгч болдоггүйтэй адилаар хүнд зориулсан өөр өөр орчныг бүтээхийг шаарддаг; тэр нь арван найм эсвэл арван есөн жилийг зарцуулдаг ба зарим хүмүүсийн хувьд жинхэнэ том хүн болж нас биед хүрэхэд бүр хорь эсвэл гучин жил хэрэгтэй байдаг. Бурхан энэ үйл явцын биелэлтийг хүлээдэг, Тэр тийм цаг ирэхийг хүлээдэг бөгөөд Тэр энэ үр дүнг ирэхийг хүлээдэг. Хүлээж байгаа цаг хугацааныхаа туршид Бурхан асар их өршөөнгүй байдаг. Гэхдээ Бурханы ажлын цаг үеийн туршид туйлын цөөн тооны хүмүүс цохигдон унадаг ба зарим нь Бурханыг ихэд эсэргүүцсэнийхээ улмаас шийтгэгддэг. Тийм жишээнүүд нь хүний зөрчил, доромжлолыг тэвчдэггүй Бурханы зан чанарын бүр ч илүү томоохон нотолгоо бөгөөд сонгогдсон хүмүүст хандах Бурханы хүлээцтэй байдал болон тэвчээрийн бодит оршин тогтнолыг бүрэн баталдаг. Мэдээж эдгээр ердийн жишээнүүд дэх энэ хүмүүст илчлэгдсэн Бурханы зан чанарын нэг хэсгийн илчлэл нь Бурханы нийт удирдлагын төлөвлөгөөнд нөлөөлдөггүй. Үнэндээ Бурханы ажлын энэхүү сүүлчийн үе шатанд, Өөрийн хүлээж байсан хугацааны туршид Бурхан тэвчсэн ба Түүнийг дагадаг хүмүүсийн авралын төлөө Тэр Өөрийн тэвчээр болон Өөрийн амийг сольсон. Чи үүнийг ойлгож байн уу? Бурхан Өөрийн төлөвлөгөөг ямар нэгэн шалтгаангүйгээр нураахгүй. Тэр Өөрийн уур хилэнг гаргаж чадна, бас Тэр өршөөнгүй байж чадна; энэ нь Бурханы зан чанарын хоёр үндсэн хэсгийн илчлэл юм. Энэ нь маш ойлгомжтой байна уу эсвэл үгүй юу? Өөрөөр хэлбэл Бурханы тухайд гэвэл, зөв ба буруу, шударга ба шударга бус, эерэг ба сөрөг–энэ бүхэн нь хүнд тодорхой харагддаг. Тэр юу хийх вэ, Тэр юунд дуртай вэ, Тэр юуг үзэн яддаг вэ–энэ бүхэн нь Түүний зан чанарт шууд тусгагддаг. Тийм зүйлсийг мөн Бурханы ажлаас маш илэрхийгээр, тодорхой харж болдог ба тэдгээр нь бүдэг бадаг эсвэл ерөнхий биш; үүний оронд тэдгээр нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тун илэрхий, жинхэнэ, бодит байдлаар харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол жинхэнэ Бурхан Өөрөө юм.
Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй–хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн
Хэрвээ Би эдгээр зүйлсийн талаар нөхөрлөөгүй бол та нарын хэн нь ч Библийн түүхүүд дэх Бурханы жинхэнэ зан чанарыг харж чадахгүй байх байсан. Энэ бол баримт. Яагаад гэвэл, хэдий эдгээр Библийн түүхүүд нь Бурханы хийсэн зарим зүйлсийн талаар тэмдэглэсэн байдаг ч Бурхан цөөн хэдэн үг хэлсэн ба хүнд Өөрийн зан чанарыг шууд танилцуулаагүй эсвэл Өөрийн хүслийг ил тодоор гаргаагүй. Дараагийн үеийнхэн эдгээр тэмдэглэлүүдийг үлгэр түүхээс илүүтэйгээр авч үзээгүй ба иймээс Бурхан Өөрийгөө хүнээс нуудаг гэж хүнд харагддаг, хүнээс нуугддаг зүйл нь Бурханы үнэн бие биш харин Түүний зан чанар болон хүсэл юм. Миний өнөөдрийн нөхөрлөлийн дараа ч Бурхан хүнээс бүхэлдээ нуугдсан байдаг гэж та нар бодсоор л байна уу? Бурханы зан чанар хүнээс нуугдмал байдаг гэж та нар итгэсээр байна уу?
Бүтээлийн цаг үеэс хойш, Бурханы зан чанар Түүний ажилтай нийцсээр ирсэн. Энэ нь хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй, харин бүхэлдээ мэдээлэгдэж, хүнд ил тод болгогдсон. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хирээр хүний зүрх сэтгэл нь Бурханаас илүү их хол болсон бөгөөд хүний ялзрал илүү гүнзгий болохын хирээр хүн Бурхан хоёрын зай улам их болсон. Алгуур боловч гарцаагүйгээр хүн Бурханы нүднээс алга болсон. Хүн Бурханыг “харж” чадахгүй болсон, энэ нь түүнийг Бурханы талаарх ямар ч “мэдээлэлгүй” болгож орхисон; тиймээс тэр Бурхан оршин байдаг эсэхийг мэддэггүй бүр Бурханы оршин тогтнолыг бүрэн үгүйсгэх хүртэл хэмжээнд очсон. Үүний үр дүнд, Бурханы зан чанар ба Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаарх хүний үл ойлголцол нь Бурхан хүнээс нуугдсан учраас биш, харин түүний зүрх сэтгэл Бурханаас холдсон учраас болсон юм. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг ч хүний зүрх сэтгэл нь Бурхангүй байсан, тэр Бурханыг хэрхэн хайрлахыг мэддэггүй мөн тэр Бурханыг хайрлахыг ч хүсдэггүй, учир нь түүний зүрх сэтгэл хэзээ ч Бурханд ойртоогүй бөгөөд тэр үргэлж Бурханаас зайлсхийдэг билээ. Үр дүнд нь, хүний зүрх сэтгэл Бурханаас холддог. Тэгвэл түүний зүрх сэтгэл хаана байна вэ? Үнэндээ хүний зүрх сэтгэл хаашаа ч яваагүй: Үүнийг Бурханд өгч эсвэл Бурханд харуулахаар үүнийг илчлэхийн оронд тэр үүнийг өөртөө хадгалсан. Бодит байдлыг үл харгалзан зарим хүмүүс Бурханд ихэвчлэн залбирч, “Өө Бурхан минь, миний зүрх сэтгэлийг хараач–миний бодож байгаа бүхнийг Та мэднэ” гэж хэлдэг ба зарим нь бүр Бурханаар өөрсдийгөө харуулж, хэрвээ амлалтаа зөрчвөл тэд шийтгэгдэж болно гэж тангарагладаг. Хэдийгээр хүн өөрийнхөө зүрх сэтгэл доторхыг харахыг Бурханд зөвшөөрсөн боловч, энэ нь тэр Бурханы зохион байгуулалт болон зохицуулгыг дуулгавартай дагах чадвартай гэсэн үг биш мөн тэр өөрийн хувь заяа болоод хэтийн ирээдүйгээ, өөрийн бүх зүйлээ Бурханы хяналтан дор орхисон гэсэн үг ч биш. Тиймээс Бурханд өргөсөн чиний тангараг эсвэл Түүнд хандах чиний хандлагыг үл харгалзан, Бурханы нүдээр чиний зүрх сэтгэл одоо ч Түүнд хаалттай байдаг, учир нь чи зүрх сэтгэлийг чинь харахыг л зөвхөн Бурханд зөвшөөрдөг, харин үүнийг хянахыг Түүнд зөвшөөрдөггүй билээ. Өөрөөр хэлбэл, чи өөрийн зүрх сэтгэлээ Бурханд огтхон ч өгөөгүй бөгөөд Бурханд сонсгохын тулд сайхан сонсогддог үгсийг л хэлдэг; тэгэх зуураа өөрийн олон янзын зальтай санаануудаа, өөрийн нууц, далд явуулга, төлөвлөгөөнүүдийн хамтаар чи Бурханаас нуудаг ба өөрийн хэтийн ирээдүй болон хувь заяаг гартаа атгаж, тэдгээрийг Бурхан авахаас гүнээ айж байдаг. Тиймээс Түүнд хандах хүний чин сэтгэлийг Бурхан хэзээ ч хардаггүй. Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүн зүрх сэтгэлдээ юу бодож, юу хийхийг хүсэж байгааг харж, өөрийн зүрх сэтгэлдээ юуг хадгалж байгааг харж чадах боловч хүний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй, тэр үүнийгээ Бурханы хяналтанд шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Бурханд ажиглах эрх байдаг боловч Түүнд хянах эрх байдаггүй юм. Өөрийн бодит ухамсартаа хүн өөрийгөө Бурханы өршөөл энэрэлд орхихыг зорьдоггүй эсвэл хүсдэггүй. Хүн өөрийгөө Бурханаас хаагаад зогсохгүй, хуурамч сэтгэгдэл төрүүлж, Бурханы итгэлийг олж авахын тулд зөөлөн яриа, зусардалт ашиглан, өөрсдийн жинхэнэ дүр төрхөө Бурханы нүднээс далдалж, өөрсдийн зүрх сэтгэлээ нуух замыг бодож олдог хүмүүс хүртэл байдаг. Бурханаар харуулахгүй байх тэдний зорилго нь тэд үнэндээ хэн бэ гэдгийг ойлгохыг Бурханд зөвшөөрөхгүй байх явдал юм. Тэд өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өгөхийг хүсдэггүй, харин өөрсдөдөө л хадгалж байхыг хүсдэг. Үүний тайлбар нь, хүн юу хийдэг болон тэр юу хүсдэг нь бүгд хүнээр өөрөөр нь төлөвлөгдөж, тооцоологдож, шийдэгддэг; тэрээр Бурханы оролцоо, хөндлөнгийн оролцоог шаарддаггүй, тэр ч бүү хэл түүнд Бурханы зохион байгуулалт, зохицуулга хэрэггүй. Тиймээс Бурханы тушаал, Түүний үүрэг даалгавар эсвэл хүнд тавьдаг Бурханы шаардлагатай холбоотой хүний шийдвэр нь түүний өөрийн санаархал, сонирхол дээр болон тухайн үеийн түүний өөрийн байдал, орчин нөхцөл дээр тулгуурладаг. Хүн өөрийн явах ёстой замыг тунгааж бодож, сонгохын тулд өөрийн сурсан мэдлэг, зөн билиг болон өөрийн оюун ухааныг үргэлж ашигладаг бөгөөд Бурханы хөндлөнгийн оролцоо эсвэл хяналтыг зөвшөөрдөггүй. Энэ бол Бурханы хардаг хүний зүрх сэтгэл билээ.
Эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл зөвхөн хүн л Бурхантай ярилцах чадвартай байсан. Бүх амьд зүйлс болон Бурханы бүтээлүүдийн дундаас хүнээс өөр юу ч Бурхантай ярилцаж чадахгүй. Хүн түүнийг сонсоход хүргэдэг чихтэй, мөн харуулдаг нүдтэй, тэр хэл яриатай бөгөөд өөрийн санаа бодол, чөлөөт хүсэлтэй. Тэр Бурханы ярихыг сонсож, Бурханы хүслийг ойлгож, Бурханы үүрэг даалгаврыг хүлээн авахад шаардлагатай бүх зүйлийг эзэмшсэн, иймээс Бурхан хүнийг Түүнтэй адил санаатай бөгөөд Түүнтэй хамт алхаж чадах хамтрагчаа болгохыг хүсэж Өөрийн бүх хүслийг хүнд олгодог. Удирдаж эхэлснээсээ хойш Бурхан хүнээс өөрийн зүрх сэтгэлээ Түүнд өгч, үүнийгээ Бурханаар ариусгуулж, зэвсэглүүлж, Бурханаар хайрлуулж, Бурханд таалагдахад хүргэж, Бурханыг хүндэлж, нүглээс зайлдаг болгохыг хүлээсээр ирсэн. Бурхан хэзээд энэхүү үр дүнг тэсэн ядан харж, хүлээж байгаа. Библийн тэмдэглэлүүд дунд тийм хүмүүс байдаг уу? Бурханд өөрсдийн зүрх сэтгэлээ өгөх чадвартай ямар нэгэн хүн Библид байдаг уу? Энэ эрин үеэс өмнө тохиолдсон ямар нэгэн урьдын жишээ байгаа юу? Өнөөдөр Библийн тэмдэглэлүүдийг үргэлжлүүлэн уншиж, Иов хэмээх энэ хүний хийсэн зүйл нь өнөөдрийн бидний ярьж байгаа “Бурханд зүрх сэтгэлээ өгөх” тухай сэдэвтэй ямар нэгэн холбоотой эсэхийг харцгаая. Иов Бурханд таалагдаж, Бурханаар хайрлагдаж байсан эсэхийг харцгаая.
Иовын талаарх чиний сэтгэгдэл юу вэ? Эх бичээсээс иш татан, зарим хүмүүс Иов бол “Бурханаас эмээж, муугаас хол явсан” гэж хэлдэг. “Бурхнаас эмээж, муугаас хол явсан”: Энэ нь Библид бичигдсэн Иовын анхдагч үнэлгээ юм. Хэрвээ чи өөрийн үгийг ашигласан бол Иовыг хэрхэн дүгнэх байсан бэ? Зарим хүмүүс Иов бол сайн бөгөөд ухаалаг хүн байсан гэж хэлдэг; зарим нь тэр Бурханд жинхэнэ итгэлтэй байсан гэж хэлдэг; зарим нь Иов зөвт шударга бөгөөд хүнлэг хүн байсан гэж хэлдэг. Та нар Иовын итгэлийг харсан, өөрөөр хэлбэл өөрсдийн зүрх сэтгэлдээ та нар Иовын итгэлд атаархаж, үүнд чухал ач холбогдол өгдөг. Тэгвэл өнөөдөр Иов Бурханд ингэж таалагдахаар юу эзэмшдэг байсныг харцгаая. Дараа нь доорх бичээсүүдийг уншицгаая.
С. Иов
1. 1. Библи дэх Иовын талаарх Бурханы үнэлгээ
( Иов 1:1) Узын нутаг дэвсгэрт Иов нэртэй нэгэн эр байв; Тэрээр төгс, зөв шударга хүн бөгөөд Бурханаас эмээдэг, бузар муугаас холдон зайлдаг нэг юм.
( Иов 1:5) Тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн томилон тэднийг ариусгаж, өглөө эртлэн босож, тэдний тоогоор шатаалт тахил өргөв: Иов: –“Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлээсээ орхисон байж мэднэ” гээд үүнийгээ үргэлж үйлддэг байв.
( Иов 1:8) Ехова Сатанд хандан, –“Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу?” хэмээв.
Эдгээр ишлэлүүдээс чи ямар гол зүйлийг харж байна вэ? Библийн эдгээр гурван товчхон ишлэл нь бүгд Иовтой хамаатай. Хэдий богино боловч тэдгээр нь тэр ямар хүн байсныг тодорхой өгүүлдэг. Иовын өдөр тутмын зан араншин болон биеэ авч явах байдлын тухай дүрслэлээр дамжуулан тэдгээр нь, Иовын талаарх Бурханы үнэлгээ нь ямар ч ор үндэсгүй биш харин ч сайн-үндэслэлтэй байсан гэдгийг хүн бүхэнд хэлдэг. Энэ нь Иовын талаарх хүний үнэлгээ (Иов 1:1) эсвэл түүний талаарх Бурханы үнэлгээ (Иов 1:8) байх нь хамаагүй аль аль нь Бурхан болоод хүний өмнөх Иовын үйл хэргийн үр дүн (Иов 1:5) юм гэдгийг тэдгээр нь бидэнд хэлдэг.
Эхлээд бүгдээрээ нэг дэх ишлэлийг уншицгаая: “Узын нутаг дэвсгэрт Иов нэртэй нэгэн эр байв; Тэрээр төгс, зөв шударга хүн бөгөөд Бурханаас эмээдэг, бузар муугаас холдон зайлдаг нэг юм.” Библи дэх Иовын талаарх эхний үнэлгээ болох энэ өгүүлбэр нь Иовын талаарх зохиогчийн үнэлгээ юм. Аяндаа энэ нь мөн Иовын талаарх хүний үнэлгээг төлөөлдөг буюу энэ нь “Тэрээр төгс, зөв шударга хүн бөгөөд Бурханаас эмээдэг, бузар муугаас холдон зайлдаг нэг юм.” гэж байдаг. Дараа нь Иовын талаарх Бурханы үнэлгээг уншицгаая: Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй. ( Иов 1:8) Хоёр үнэлгээний нэг нь хүнээс гарсан ба нөгөө нь Бурханаас үүсэлтэй; тэдгээр нь адилхан агуулгатай хоёр үнэлгээ юм. Иовын зан араншин болон биеэ авч явах байдал нь хүмүүст танигдсан бөгөөд мөн түүнчлэн Бурханаар магтагдсан байсан гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл Иовын хүмүүсийн өмнө биеэ авч явах байдал болон түүний Бурханы өмнө биеэ авч явах байдал адилхан байсан; тэр өөрийн зан араншин болоод учир шалтгаанаа Бурханы өмнө цаг ямагт дэлгэж байсан, ингэснээр Бурхан тэдгээрийг нь ажиглаж болох ба тэр бол Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн байсан. Тиймээс Бурханы нүдээр, газар дэлхий дээрх хүмүүсээс зөвхөн Иов л төгс, шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан.
Иов өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж муугаас зайлсны тодорхой нотолгоо
Дараа нь, Иовын өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж муугаас зайлсны тодорхой нотолгоог харцгаая. Үүний өмнөх болон дараах ишлэлүүд дээр нэмээд, мөн Иовын Бурханаас эмээж муугаас зайлсны тодорхой нотолгооны нэг болох Иов 1:5-ыг уншицгаая. Энэ нь өөрийн өдөр тутмын амьдралдаа тэр хэрхэн Бурханаас эмээж муугаас зайлж байсантай холбоотой; хамгийн чухал нь тэр өөрөө Бурханаас эмээж муугаас зайлахын тулд хийх ёстой учраас л зөвхөн хийгээгүй, харин өөрийн хөвгүүдийн өмнөөс Бурханы өмнө шатаалт тахил байнга өргөдөг байсан. Найрлаж байхдаа тэд “нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан” байх гэж тэр айдаг байсан. Мөн энэ айдас нь Иовт хэрхэн илэрхийлэгдэж байсан бэ? Эх бичиг дараах бүртгэл байдаг: “Тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн томилон тэднийг арусгаж, өглөө эртлэн босож, тэдний тоогоор шатаалт тахил өргөв.” Түүний Бурханаас эмээх айдас нь, гадаад зан араншинд нь илэрхийлэгдэхийн оронд түүний зүрх сэтгэлийн дотроос гарч байсан гэдгийг Иовын биеэ авч явах байдал бидэнд харуулдаг бөгөөд Бурханаас эмээх түүний айдсыг цаг ямагт, өдөр тутмын амьдралынх нь бүх талаас олж болно, учир нь тэр өөрөө муугаас зайлаад зогсохгүй мөн өөрийн хөвгүүдийн өмнөөс байнга шатаалт тахил өргөж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Иов Бурханы эсрэг нүгэл үйлдэж, өөрийн дотоод зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзахаас гүнээ айгаад зогсохгүй мөн түүний хөвгүүд нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж, өөрсдийн зүрх сэтгэлдээ Түүнээс татгалзах вий гэдэгт санаа зовдог байсан. Үүнээс, Иовын Бурхнаас эмээх үнэн байдал нь шалгалтыг давж гарсан гэдгийг харж болох бөгөөд энэ нь ямар ч хүн эргэлзэхээргүй зүйл юм. Тэр үүнийг хааяа хийдэг байсан уу эсвэл байнга хийдэг байсан уу? Бичээсийн сүүлийн өгүүлбэр нь “Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв” гэдэг юм. Эдгээр үгний утга нь Иов өөрийн хөвгүүдийн төлөө хааяа эсвэл энэ нь түүнд тааламжтай санагдсан үед л анхаарал тавьж явдаггүй байсан мөн тэр залбирлаар дамжуулан Бурханд улайгаагүй гэсэн үг юм. Үүний оронд тэр хөвгүүдээ тогтмол илгээж, ариусгаж тэдний төлөө шатаалт тахил өргөж байсан билээ. Энд байгаа “үргэлж” гэдэг нь тэр үүнийг ганц хоёр өдөр эсвэл түр зуур ингэж хийсэн гэсэн үг биш. Энэ нь, Иовын Бурханаас эмээх айдсын илэрхийлэл нь түр зуурынх байгаагүй, зөвхөн мэдлэг эсвэл хэлсэн үгээр зогсоогүй гэдгийг хэлж байна; үүний оронд Бурханаас эмээж муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлийг хөтөлж, түүний зан аашийг захирч байсан бөгөөд энэ нь түүний зүрх сэтгэлд, түүний оршихуйн угт байсан. Тэр үргэлж ингэж хийсэн гэдэг нь, өөрийн зүрх сэтгэлдээ тэр Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс дандаа эмээдэг байсан бөгөөд мөн түүнчлэн түүний хөвгүүд, охид нь Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс айдаг байсан гэдгийг харуулдаг. Бурханаас эмээх ба муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлд хир их жин дарж байсныг энэ нь илэрхийлдэг. Тэр үргэлж тэгж хийсэн, учир нь өөрийн зүрх сэтгэлдээ тэр түгшиж, айж байсан–тэр Бурханы эсрэг нүгэл үйлдэж, мууг хийсэн гэдгээс айж, тэр Бурханы замаас хазайсан бөгөөд ингэснээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй байх вий гэж айж байсан юм. Түүний зэрэгцээ тэр мөн өөрийн охид, хөвгүүдийн төлөө санаа зовж, тэд Бурханыг гомдоох зүйл хийхээс эмээж байсан. Тиймээс энэ нь Иовын, өдөр тутмын амьдралдаа биеэ авч явах энгийн байдал байсан. Яг энэ энгийн биеэ авч явах байдал нь Иовын Бурханаас эмээх болон муугаас зайлах нь хоосон үг байгаагүй бөгөөд Иов үүнийг бодит байдал дээр амьдран гаргасан гэдгийг нотолдог. “Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв”: Эдгээр үгс нь бидэнд, Иовын Бурханы өмнөх өдөр тутмын үйл хэргийг хэлж өгдөг. Тэр үүнийг үргэлж хийх үед, түүний зан ааш болон зүрх сэтгэл нь Бурханы өмнө хүрдэг байсан уу? Өөрөөр хэлбэл, түүний зан ааш болоод зүрх сэтгэл нь байнга Бурханы таалалд нийцдэг байсан уу? Тэгвэл ямар орчин нөхцөл дор мөн ямар байдалд Иов үргэлж ингэж үйлдсэн бэ? Бурхан Иовд олон дахин харагддаг байсан учраас тэр ингэж үйлдсэн гэж зарим хүмүүс хэлдэг; муугаас зайлах байсан учраас тэр үүнийг үргэлж үйлдсэн гэж зарим нь хэлдэг; магадгүй тэр түүний чинээлэг байдал амархан ирээгүй гэж бодсон ба энэ нь түүнд Бурханаас хайрлагдсан гэж мэддэг байсан учраас Бурханы эсрэг нүгэл үйлдэж, Түүнийг гомдоосны үр дүнд өөрийн эд хөрөнгөө алдахаас гүнээ айсан гэж зарим хүмүүс хэлдэг. Эдгээр үгсийн аль нэг нь үнэн үү? Мэдээж үгүй. Учир нь, Бурханы нүдээр, Иовын хувьд Бурханы хамгийн их хүлээн зөвшөөрч, энхрийлэн хайрласан зүйл нь зөвхөн тэр үүнийг үргэлж хийсэн учраас биш байсан, харин үүнээс ч илүүгээр, Сатанд өгөгдөж, уруу татагдаж байх үедээ түүний Бурхан, хүн, Сатаны өмнө биеэ авч явсан байдал байсан юм. Доорх хэсэгт Иовын талаарх Бурханы үнэлгээний үнэнийг бидэнд харуулах нотлох баримт, хамгийн үнэмшилтэй нотлох баримтыг үзүүлжээ. Дараа нь Библиэс дараах ишлэлүүдийг уншицгаая.
2. Сатан Иовыг анх удаа уруу татсан нь (түүний мал хулгайлагдаж, хүүхдүүдэд нь гай зовлон тохиолдов)
a. Бурханы хэлсэн үгс
( Иов 1:8) Ехова Сатанд хандан, –“Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу?” хэмээв.
( Иов 1:12) Тэгээд Ехова Сатанд, –“Болгоогтун, түүний бүх зүйл чиний хүч чадал дор байгаа, зөвхөн түүний аминд л битгий хүрээрэй” гэв. Тэгээд Сатан Еховагийн оршихуйгаас гарч явав.
b. Сатаны хариу
( Иов 1:9-11) Дараа нь Сатан Еховад хариу өгч, –“Иов Бурханаас ямар ч шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Чи түүнд болон түүний гэр орон, түүний бүх зүйлийг хүрээлээгүй гэж үү? Чи түүний гар дээрх бүтээлүүдийг адисласны улмаас түүний хөрөнгө энэ нутаг дэвсгэрт нэмэгдсэн. Харин одоо гараа сунган, түүнд байгаа бүх зүйлд хүр, тэр чамайг нүүрэн дээр чинь зүхэх болно” гэв.
Бурхан Сатанд Иовыг уруу татахыг зөвшөөрөв, ингэснээр Иовын итгэл төгс болох байсан
Иов 1:8 бол Ехова Бурхан болоод Сатаны хоорондын ярианы тухай Библиэс бидний харж болох хамгийн эхний тэмдэглэл юм. Бурхан юу гэж хэлсэн бэ? Эх бичигт дараах дүрслэлийг өгүүлжээ: Ехова Сатанд хандан, –“Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу?” хэмээв. Энэ бол Бурханы Иовын талаар Сатаны өмнө Иовын тухай хийсэн Бурханы үнэлгээ байсан; тэр бол өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэж Бурхан хэлсэн. Бурхан, Сатан хоёрын хоорондох эдгээр үгсээс өмнө, Иовыг уруу татахын тулд Сатаныг ашиглана–Тэр Иовыг Сатаны гарт өгнө гэдгээ Бурхан шийдсэн байсан. Нэг талаараа энэ нь, Иовын талаарх Бурханы ажиглалт болон үнэлгээ ямар ч алдаагүй зөв байсныг батлах байсан бөгөөд Иовын гэрчлэлээр дамжуулан Сатаныг ичихэд хүргэх байсан; нөгөө талаараа энэ нь, Иовын Бурханд итгэх итгэл болоод Бурханаас эмээх байдлыг төгс болгох байсан юм. Тиймээс Сатан Бурханы өмнө ирэхэд Бурхан хоёрдмол утгаар яриагүй. Тэр шууд гол зүйлдээ орж, Сатанаас асуусан: “Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу?” Бурханы асуултанд дараах утга байсан: Сатан хаа сайгүй хэсүүчлэн явсан бөгөөд Бурханы боол байсан Иовыг дандаа тагнаж байсан гэдгийг Бурхан мэдэж байсан. Сатан түүнийг дандаа уруу татаж, дайран довтолж, Бурханд итгэх Иовын итгэл болоод Бурханаас эмээх байдал нь бат зогсож чадахгүй гэдгийг батлахын тулд Иовд сүйрэл авчрах аргыг олохоор оролдож байсан. Түүнчлэн Сатан Иовыг сүйрүүлэх боломжуудыг хурдан хайж байсан, тэгснээр Иов Бурханаас татгалзаж, Бурханы гараас түүнийг булааж авахыг Сатанд зөвшөөрч магадгүй байсан юм. Гэсэн ч Бурхан Иовын зүрх сэтгэл доторхыг ажиглаж, тэр бол өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдгийг харсан. Иов бол Бурханаас эмээж, муугаас зайлсан өөлөх өөгүй, зөв шударга хүн бөгөөд Иов хэзээ ч Бурханаас татгалзаж, Сатаныг дагахгүй гэдгийг Сатанд хэлэхийн тулд Бурхан асуулт ашигласан. Иовын талаарх Бурханы үнэлгээг сонсоод, доромжлогдсондоо Сатаны уур хүрсэн ба Иовыг булаан авахаар бүр илүү ууртай, бүр их тэвчээргүй болсон, учир нь хэн нэгэн хүн өөлөх өөгүй, зөв шударга байж, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдэгт Сатан хэзээ ч итгээгүй юм. Түүний зэрэгцээ, Сатан мөн хүний төгс байдал болон шударга занг жигшсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хүмүүсийг үзэн ядсан. Иймээс Иов 1:9-11-т ингэж бичигдсэн: “Дараа нь Сатан Еховад хариу өгч, –Иов Бурханаас ямар ч шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Чи түүнд болон түүний гэр орон, түүний бүх зүйлийг хүрээлээгүй гэж үү? Чи түүний гар дээрх бүтээлүүдийг адисласны улмаас түүний хөрөнгө энэ нутаг дэвсгэрт нэмэгдсэн. Харин одоо гараа сунган, түүнд байгаа бүх зүйлд хүр, тэр чамайг нүүрэн дээр чинь зүхэх болно гэв.” Бурхан Сатаны хорлонтой уг чанарыг сайн мэдэж авсан ба Сатан Иовд сүйрэл авчрахаар аль хэдийн төлөвлөсөн гэдгийг тун сайн мэдэж байсан, иймээс Иов бол өөлөх өөгүй, зөв шударга агаад тэр Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдгийг Сатанд дахин нэг удаа хэлснээр дамжуулан Сатаныг өөртэйгээ санал нэгтэй болгож, Сатан өөрийнхөө үнэн нүүр царайг илчилж, Иовыг уруу татаж, түүн рүү дайрахад хүргэхийг Бурхан энд хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Иов бол өөлөх өөгүй, зөв шударга агаад тэр Бурханаас эмээж муугаас зайлсан нэгэн гэдгийг Бурхан санаатайгаар онцолсон бөгөөд энэ аргаар Тэр, Иов хичнээн өөлөх өөгүй, зөв шударга хүн, Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн байсанд хандах Сатаны үзэн ядалт болон уур хилэнгийн улмаас Сатан Иов руу дайрахад хүргэсэн. Үүний үр дүнд, Иов өөлөх өөгүй, зөв шударга хүн бөгөөд Бурханаас эмээж муугаас зайлдаг нэгэн гэдэг бодит баримтаар дамжуулан Бурхан Сатаныг ичгүүртэй байдалд оруулах байсан ба Сатан бүрмөсөн доромжлуулж, ялагдах байсан юм. Түүний дараа Сатан, Иовын төгс байдал, шударга зан, Бурханаас эмээдэг байдал эсвэл муугаас зайлдаг байдлын талаар цаашид дахиж эргэлзэхгүй эсвэл буруушаан чичлэхгүй байх байсан. Ийм байдлаар Бурханы шалгалт болон Сатаны тэнсэл нь бараг зайлшгүй байсан билээ. Бурханы шалгалт болон Сатаны тэнслийг давж гарч чадах цорын ганц хүн нь Иов байв. Энэ ярианы дараа Иовыг уруу татах зөвшөөрөл Сатанд өгөгдсөн. Тиймээс Сатаны дайралтуудын эхний үе эхэлсэн. Энэ дайралтуудын бай нь Иовын эд хөрөнгө байсан ба учир нь Сатан дараах буруушаалтыг Иовын эсрэг хийсэн билээ: “Иов Бурханаас ямар ч шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? ... Чи түүний гар дээрх бүтээлүүдийг адисласны улмаас түүний хөрөнгө энэ нутаг дэвсгэрт нэмэгдсэн.” Үүний үр дүнд, Бурхан Иовд байгаа бүхнийг авахыг Сатанд зөвшөөрсөн–энэ нь Бурхан яагаад Сатантай ярьсны гол зорилго байсан юм. Гэсэн хэдий ч, Бурхан Сатанд нэг шаардлага тавьсан: “Болгоогтун, түүний бүх зүйл чиний хүч чадал дор байгаагийнх, зөвхөн түүнд л битгий хүрээрэй”. ( Иов 1:12). Энэ нь Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрч, Иовыг Сатаны гарт өгснийхөө дараа Бурханы Сатанд тавьсан нэг болзол байсан бөгөөд энэ нь Түүний Сатанд тогтоосон нэг хязгаар байсан: Тэр, Иовд хор хөнөөл учруулахгүй байхыг Сатанд тушаасан. Яагаад гэвэл, Иов өөлөх өөгүй, зөв шударга нэгэн байсан гэдгийг Тэр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Түүний өмнөх Иовын төгс байдал болон зөв шударга занд эргэлзэхийн аргагүй ба шалгалтыг давж чадна гэдэгт Тэр итгэлтэй байсан; тиймээс Бурхан Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөн боловч Сатанд хязгаарлалт тулгасан: Сатан Иовын бүх эд хөрөнгийг авах эрхтэй боловч түүнд хуруугаа ч хүргэж болохгүй байсан. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэр үед Бурхан Иовыг Сатанд бүрэн дүүрэн өгөөгүй гэсэн үг юм. Сатан өөрийн хүссэн ямар ч аргаар Иовыг уруу татаж болох байсан боловч Иовыг өөрийг нь, толгойд нь байгаа нэг үсийг ч хүртэл гэмтээж болохгүй байх байсан, учир нь хүний бүх зүйл Бурханаар хянагддаг, хүн амьдрах уу эсвэл үхэх үү гэдэг нь Бурханаар шийдэгддэг бөгөөд Сатанд тийм эрх байхгүй. Бурхан эдгээр үгсийг Сатанд хэлсний дараа Сатан даруй эхэлсэн. Тэр Иовыг уруу татахын тулд бүх аргыг ашигласан ба тун удалгүй Иов үй олон хонь, үхэр болон Бурханы түүнд өгсөн бүх эд хөрөнгийг алдсан... Тиймээс Бурханы шалгалт түүн дээр ирсэн.
Хэдийгээр Библи бидэнд Иовын тэнслийн эх сурвалжийг хэлж өгсөн ч, эдгээр сорилтуудад өртсөн нэгэн болох Иов өөрөө юу болоод байгаа тухай мэдэж байсан уу? Иов бол зүгээр л мөнх бус хүн байсан; мэдээж тэр түүний ар дахь үйл явдлын талаар юу ч мэдээгүй. Гэсэн хэдий ч түүний Бурханаас эмээх байдал, түүний төгс байдал болон түүний зөв шударга зан нь Бурханы шалгалт түүн дээр ирсэн гэдгийг түүнд ухааруулсан. Тэрээр, сүнсний ертөнцөд юу болж байгааг, мөн эдгээр шалгалтуудын ард Бурханы ямар санаа байгааг мэдээгүй. Гэхдээ түүнд юу тохиолдохоос үл хамааран, тэр өөрийн төгс байдал, зөв шударга зангаа чанд хадгалах ёстой бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөрдөх ёстой гэдгээ тэр мэдэж байсан. Эдгээр асуудлуудад хандах Иовын хандлага болон хариу үйлдлийг Бурхан тодорхой харж байсан. Тэгвэл Бурхан юу харсан бэ? Тэр Бурханаас эмээдэг Иовын зүрх сэтгэлийг олж харсан, учир нь эхнээсээ эхлээд шалгагдаж байсан цагийн туршид ч Иовын зүрх сэтгэл Бурханд нээлттэй хэвээр үлдсэн бөгөөд Иов өөрийн төгс байдал болон зөв шударга зангаасаа татгалзаагүй мөн тэр Бурханаас эмээж, муугаас зайлах замаа хаяагүй эсвэл эргэж буцаагүй–үүнээс илүү тааламжтай зүйл Бурханд байгаагүй. Дараа нь, Иов ямар тэнслийг туулсан болон тэр эдгээр шалгалтуудад хэрхэн хандсан тухай бид үзэх болно. Библийг уншицгаая.
c. Иовын хариу үйлдэл
( Иов 1:20-21) Дараа нь Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унаж, мөргөн: –Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, нүцгэн буцах болно: Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой гэв.
Иов өөрийн эзэмшдэг бүхнээ буцааж өгсөн нь түүний Бурханаас эмээдэг байдлаас урган гарсан
Бурхан Сатанд “Болгоогтун, түүний бүх зүйл чиний хүч чадал дор байгаа, зөвхөн түүний аминд л битгий хүрээрэй” гэж хэлсний дараа Сатан явсан, тун удалгүй Иов гэнэтийн, хатуу ширүүн дайралтанд өртсөн: Эхлээд түүний үхэр, илжигнүүд дээрэмдүүлсэн ба түүний боолууд алагдсан; дараа нь түүний хонь болон боолууд шатаагдан сүйрсэн; түүний дараа тэмээнүүд нь булаагдаж, боолууд нь хөнөөгдсөн; эцэст нь түүний охид, хөвгүүдийн амийг авсан. Энэ цуврал дайралт бол эхний тэнслийн үеэр Иовын туулсан зовлон шаналал байсан юм. Бурханы тушааснаар эдгээр дайралтуудын туршид Сатан зөвхөн Иовын эд хөрөнгө болон түүний хүүхдүүдийг онилсон ба Иовыг өөрийг нь гэмтээгээгүй. Гэсэн хэдий ч Иов хоромхон зуур, агуу эд баялагтай баян хүнээс юу ч үгүй хоосон нэгэн болж хувирсан. Хэн ч энэ хачирхалтай гэнэтийн явдлыг тэсвэрлэж эсвэл үүнд зохистой хариу үзүүлж чадахгүй байх байсан, гэсэн ч Иов өөрийн ер бусын талыг нотлон харуулсан. Библид дараах дүрслэлийг дурджээ: “Дараа нь Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унаж мөргөв.” Энэ бол өөрийн үр хүүхдүүдээ болон бүх эд хөрөнгөө алдсан гэдгээ сонссоны дараах Иовын эхний хариу үйлдэл байсан. Юуны өмнө тэр гайхсан эсвэл мэгдэж сандарсан мэт харагдаагүй, тэр ч бүү хэл тэр уур эсвэл үзэн ядалтыг илэрхийлээгүй. Тэгвэл эдгээр гай гамшиг нь санаандгүй явдал эсвэл хүний гараар хийгдсэн зүйл биш, тэр ч бүү хэл залхаан цээрлүүлэлт эсвэл шийтгэл ирж байгаа явдал биш гэдгийг тэр өөрийн зүрх сэтгэлдээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байсан гэдгийг та нар харж болно. Харин Еховагийн шалгалтууд түүн дээр ирсэн; түүний эд хөрөнгө, үр хүүхдийг авахыг хүссэн нэгэн нь Ехова байсан. Тэр үед Иов маш тайван, сэргэг ухаантай байсан юм. Түүний төгс болоод зөв шударга хүн чанар нь, түүнд тохиолдсон гай гамшгуудын талаар ухаалгаар, ойлгомжтойгоор нарийн зөв шүүлт хийж, шийдвэр гаргах боломжийг түүнд олгосон ба үүний үр дүнд тэр ер бусын тайван зан гаргасан: “Дараа нь Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унаж мөргөв.” “Нөмрөгөө урах” гэдэг нь тэр хувцасгүй бөгөөд юу ч эзэмшээгүй байсан гэсэн үг; “толгойн үсээ хусуулсан” гэдэг нь тэр Бурханы өмнө шинээр төрсөн нярай хүүхэд шиг болж эргэж очсон гэсэн утгатай; “газар унаж мөргөсөн” гэдэг нь тэр энэ дэлхийд нүцгэн ирсэн, өнөөдөр ч юу ч үгүй байгаа бөгөөд шинээр төрсөн нярай хүүхэдтэй адилаар Бурханд эргэн очсон гэсэн үг юм. Түүнд тохиолдсон бүх зүйлд хандах Иовын хандлагад Бурханы ямар ч бүтээл хүрч чадахааргүй байсан билээ. Еховад итгэх түүний итгэл нь итгэлийн хүрээнээс даван гарсан; энэ нь түүний Бурханаас эмээх байдал болоод Бурханд дуулгавартай байдал байсан бөгөөд тэр Бурхан түүнд өгсөнийх нь төлөө төдийгүй мөн түүнээс буцаагаад авсных нь төлөө ч талархаж байсан. Үүнээс илүүтэйгээр тэр өөрийн амийг оролцуулаад өөртөө байсан бүхнийг буцаан өгөх чадвартай байсан.
Иовын Бурханд хандах дуулгавартай байдал болоод айдас нь хүн төрөлхтний үлгэр жишээ бөгөөд түүний төгс байдал болоод зөв шударга зан нь хүний эзэмших учиртай хүн чанарын оргил нь юм. Хэдий тэр Бурханыг хараагүй ч гэсэн Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг тэр ухаарсан, энэхүү ухаарлынхаа улмаас тэр Бурханаас эмээсэн–ба Бурханаас эмээх энэ айдсынхаа улмаас тэр Бурханд дуулгавартай байж чадсан юм. Бурхнаас эмээснийхээ дагуу тэрээр Бурханд дуулгавартай байж чадсан. Түүнд байгаа бүхнийг авах боломжийг тэр Бурханд олгосон, гэхдээ тэр ямар ч гомдолгүй байсан ба Бурханы өмнө унаж, яг энэ мөчид Бурхан түүний бие махбодыг авах байсан ч Түүний тэгж хийхийг тэр ямар ч гомдолгүйгээр, баяртайгаар зөвшөөрнө гэдгээ Түүнд хэлсэн. Түүний биеэ авч явах байдал нь бүхэлдээ түүний төгс, зөв шударга хүн чанарын улмаас байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн гэнэн цайлган сэтгэл, шударга зан болон эелдэг зангийнхаа үр дүнд Иов Бурханы оршин тогтнолын тухай өөрийн ухаарал болоод дадлага туршлагадаа чанд хатуу байсан ба энэ суурин дээрээ тулгуурлаад тэр өөртөө шаардлага тавьж, Бурханы түүнд өгсөн удирдамжийн дагуу мөн бүх зүйлийн дотроос өөрийн харсан Бурханы үйл хэргийн дагуу, Бурханы өмнө өөрийн бодол, зан араншин, биеэ авч явах байдал, үйлдлүүдийн зарчмыг стандартад оруулсан. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр түүний дадлага туршлага нь Бурханаас эмээх үнэн, бодитой айдсыг түүнд бий болгож, түүнийг муугаас зайлахад хүргэсэн. Энэ бол Иовын хатуу баримталдаг шулуун шударга зангийн эх сурвалж байсан юм. Иов нь үнэнч шударга, гэнэн цайлган, эелдэг хүн чанарыг эзэмшсэн байсан ба тэр Бурханаас эмээх, Бурханд дуулгавартай байх, муугаас зайлах бодит туршлагатай, мөн түүнчлэн “Ехова өгч, Ехова буцаан авна” гэсэн мэдлэгтэй байсан. Зөвхөн эдгээр зүйлсийн улмаас тэр Сатаны тийм харгис балмад дайралтын дунд бат зогсож, гэрчлэл хийж чадсан бөгөөд зөвхөн тэдгээрийн улмаас л тэр Бурханы урмыг хугалахгүй байж, Бурханы шалгалтууд түүнд ирэх үед Бурханы сэтгэлд нийцэх хариултыг өгч чадсан юм. Эхний тэнслийн үед Иовын биеэ авч явах байдал хэдийгээр маш цэгц шулуун байсан боловч дараагийн үеийнхэн насан туршдаа хичээл чармайлт гаргасан ч тийм цэгц шулуун байдалд хүрэх найдваргүй, мөн тэд дээр дүрсэлсэн Иовын биеэ авч явах байдлыг заавал эзэмшиж чадахгүй. Өнөөдөр Иовын цэгц шулуунаар биеэ авч явах байдалтай тулгараад, Бурханд итгэдэг эсвэл Бурханыг дагадаг гэж хэлдэг хүмүүсийн Бурханд харуулсан “үхэлд ч туйлын дуулгавартай байдал, үнэнч байдал” гэсэн орилоон болон шийдвэртэй үүнийг харьцуулан үзээд та нар ихэд ичиж байна уу эсвэл үгүй юу?
Иов болон түүний гэр бүлийн туулсан бүхнийг Библиэс унших үедээ та нарын хариу үйлдэл ямар байсан бэ? Та нар бодолдоо төөрөлдчихсөн үү? Та нар гайхаж балмагдсан уу? Иовд тохиолдсон шалгалтуудыг “аймшигтай” гэж дүрсэлж болох уу? Өөрөөр хэлбэл, Библид дүрслэгдсэн Иовын шалгалтуудыг унших нь хангалттай аймшигтай бөгөөд тэдгээр нь бодит байдал дээр ямар байх байсныг хэлэхийн ч аргагүй билээ. Иовд тохиолдсон болгон “дадлага сургуулилалт” байгаагүй харин жинхэнэ “буу”, “сум” ашигласан жинхэнэ “дайн” байсан гэдгийг та нар харж болно. Гэвч хэний гараар тэр энэхүү шалгалтад өртсөн бэ? Тэдгээрийг мэдээж Сатан хийсэн, тэдгээрийг Сатан биечлэн хийсэн–гэхдээ тэдгээр нь Бурханаар зөвшөөрөгдсөн байсан. Ямар аргаар Иовыг уруу татахыг Бурхан Сатанд хэлсэн үү? Тэр хэлээгүй. Бурхан зүгээр л нэг болзол тавьсан, үүний дараа Иовд тэнсэл ирсэн. Иовд тэнсэл ирэх үед, энэ нь хүмүүст Сатаны хорон муу болон бузар явдал, үүний хорлонтой байдал, хүнийг гэсэн жигшил зэвүүцэл, Бурханд хандах дайсагналын мэдрэмжийг хүмүүст өгсөн. Энэхүү тэнсэл хичнээн харгис байсныг үгээр дүрслэхийн аргагүй гэдгийг үүнээс бид харж чадна. Сатаны хүнийг хичирхийлдэг хорлонтой уг чанар болоод үүний муухай нүүр царай нь энэ мөчид илчлэгдсэн гэж хэлж болно. Иовд түгшүүртэй, хэрцгий хүчирхийлэл учруулахын тулд Сатан энэ боломжийг, Бурханы зөвшөөрлөөр өгөгдсөн боломжийг ашигласан бөгөөд үүний арга барил болон харгис байдлын түвшний аль алиныг төсөөлөхийн аргагүй, өнөөгийн хүмүүсийн огт тэсвэрлэшгүй зүйл байсан юм. Иов Сатанаар уруу татагдсан бөгөөд тэр энэхүү тэнслийн үеэр өөрийн гэрчлэлдээ бат зогссон гэж хэлэхийн оронд түүнд зориулж Бурханы тогтоосон шалгалтаар Иов өөрийн төгс байдал, зөв шударга зангаа хамгаалж, Бурханаас эмээж, муугаас зайлах өөрийн аргыг батлан хамгаалахын тулд Сатантай хийх тэмцлийг эхлүүлсэн гэж хэлсэн нь илүү дээр. Энэ тэмцэлд Иов үй олон хонь малаа алдсан, тэр өөрийн бүх эд хөрөнгөө алдсан бөгөөд тэр өөрийн хүү, охидоо алдсан–гэхдээ тэр өөрийн төгс байдал, зөв шударга зан эсвэл Бурханаас эмээх байдлаа хаяагүй. Өөрөөр хэлбэл Сатантай хийсэн энэ тэмцэлд тэр өөрийн төгс байдал, зөв шударга зан болон Бурханаас эмээх байдлаа алдсаны оронд өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээс салахыг илүүд үзсэн. Тэрээр хүн байна гэдэг нь юу гэсэн үг болохын үндсийг хадгалахыг илүүд үзсэн. Библид Иовын эд хөрөнгөө алдсан бүхий л үйл явцын товч тэмдэглэлийг өгүүлдэг ба түүнчлэн Иовын биеэ авч явах байдал болон хандлагыг баримтжуулсан. Эдгээр товч, хураангуй тэмдэглэлүүд нь Иов энэ тэнсэлтэй нүүр тулахдаа бараг тайван байсан гэмээр мэдрэмжийг өгдөг, гэхдээ яг юу болсныг хэрвээ дахин шинэчилж, Сатаны хорлонтой уг чанар дээр нэмсэн бол–тэгвэл тэр зүйлс нь эдгээр өгүүлбэрүүдэд дүрслэгдсэн шиг тийм ч энгийн эсвэл амархан байхгүй байх байсан юм. Бодит байдал нь хамаагүй илүү хэрцгий байсан. Тэр нь Сатаны хүн төрөлхтөнд болон Бурханаар зөвшөөрөгдсөн бүх хүмүүст ханддаг сүйрэл, үзэн ядалтын түвшин юм. Хэрвээ Бурхан Иовыг гэмтээхгүй байхыг Сатанаас гуйгаагүй бол Сатан ямар ч гэмшилгүйгээр, эргэлзэлзэх юмгүйгээр түүнийг хөнөөх байсан. Сатан хэнийг ч Бурханд шүтэн мөргөхийг хүсдэггүй, мөн Бурханы нүдээр зөв шударга хүмүүс болон төгс, шулуун шударга хүмүүс үргэлжлүүлэн Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг байхыг ч хүсдэггүй. Хүмүүс Бурханаас эмээж муугаас зайлна гэдэг нь тэд Сатанаас зайлж, түүнийг хаяна гэсэн үг юм, иймээс Сатан өөрийн бүх уур хилэн, үзэн ядалтыг Иов дээр ямар ч өршөөлгүйгээр гаргахын тулд Бурханы зөвшөөрлийг ашигласан. Тэгвэл Иовын амссан зовлон шаналал нь сэтгэл санаанаас бие махбод хүртэл, гаднаас дотогшоо хүртэл хичнээн их байсныг та нар харж болно. Тэр үед энэ нь ямар байсныг өнөөдөр бид ойлгож чадахгүй ба Библийн тэмдэглэлүүдээс тэр үед зовлон шаналалд өртөж байх үеийн Иовын сэтгэл хөдлөлийн өчүүхнийг л олж авч чадна.
Иовын гуйвшгүй шулуун шударга зан нь Сатанд ичгүүрийг авчирсан ба үүнийг самгардан зугтаахад хүргэсэн
Бурхан Иовыг ийм зовлон шаналалд унасан байхад юу хийсэн бэ? Бурхан ажигласан, харсан ба үр дүнг хүлээсэн. Бурхан ажиглаж харж байхдаа юу мэдэрсэн бол? Түүнд мэдээж шаналалтай санагдсан. Гэхдээ Тэр Өөрийн уй гашууны улмаас Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөндөө харамссан болов уу? Хариулт бол, Үгүй, Тэр тэгээгүй. Учир нь Тэр, Иов бол өөлөх өөгүй,зөв шударга агаад Бурханаас эмээж муугаас зайлдаг гэдэгт бат итгэж байсан. Бурхан зүгээр л Иовын зөв шударга байдлыг Бурханы өмнө баталж, өөрийн гэмт явдал болон жигшүүрт байдлыг илчлэх боломжийг Сатанд өгсөн. Энэ нь цаашлаад Иовын хувьд энэ дэлхийн хүмүүс, Сатан болоод бүр Бурханыг дагадаг хүмүүсийн өмнө өөрийн зөв шударга байдал болон Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг гэрчлэх боломж байсан юм. Эцсийн үр дүн нь Иовын талаарх Бурханы үнэлгээ зөв бөгөөд алдаагүй байсныг баталсан уу? Иов үнэхээр Сатаныг ялан дийлсэн үү? Энд бид Иовын хэлсэн үлгэр жишээ үг буюу тэр Сатаныг ялсан гэдгийн баталгаа болсон үгийг уншина. Тэр: “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, нүцгэн буцах болно” гэж хэлсэн. Энэ бол Иовын Бурханд дуулгавартай байдлын хандлага юм. Дараа нь тэр ингэж хэлсэн: “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой.” Иовын хэлсэн эдгээр үг нь, Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг бөгөөд Тэр хүний сэтгэлийг харж чаддаг гэдгийг баталдаг мөн тэдгээр нь Иовын талаарх Түүний үнэлгээ нь ямар ч алдаагүй байсан ба Бурханаар зөвшөөрөгдсөн энэ хүн зөв шударга байсан гэдгийг баталдаг. “... Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой.” Эдгээр үгс нь Бурханыг гэрчилсэн Иовын гэрчлэл юм. Сатаныг сандрааж, үүнийг ичгүүртэй байдалд оруулж, үүнийг самгардан зугтахад хүргэсэн, цаашлаад Сатаныг гинжилж, үүнийг ямар ч арга чаргагүй болгож орхисон зүйл нь эдгээр энгийн үгс байсан юм. Иймээс эдгээр үгс нь мөн Еховагийн үйл хэргийн гайхалтай байдал болон сүр хүчийг мэдрэхэд Сатаныг хүргэж, Бурханы замаар зүрх сэтгэлээ удирдуулсан хүний ер бусын чадварыг ойлгох боломжийг үүнд олгосон. Цаашлаад тэдгээр нь, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг баримталж байгаа өчүүхэн жижиг хүний харуулсан хүчирхэг амьдрах чадварыг Сатанд баталсан. Тиймээс Сатан эхний тэмцэлд ялагдсан. “Хөлсөө урсгаж олсон мэдлэг ухаанаа” үл харгалзан Сатан Иовыг зүгээр орхих бодолгүй байсан ба үүний хорлонтой уг чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Сатан Иов руу үргэлжлүүлэн дайралт хийхийг хичээсэн ба иймээс дахин нэг удаа Бурханы өмнө ирсэн...
Дараа нь, Иов хоёр дахь удаагаа уруу татагдсан талаар Библиэс уншицгаая.
3. Сатан дахин нэг удаа Иовыг уруу татав (Иовын бүхий л бие яр хатиганд баригдав)
a. Бурханы хэлсэн үгс
(Иов 2:3) Ехова Сатанд хандан, –“Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу? Хэдий чи Миний урдаас шалтгаангүйгээр түүнийг устгахын тулд хөдлөх аваас тэр чин үнэнч байх чадвартай хүн” хэмээв. ( Иов 2:6) Тэгээд Ехова Сатанд хандан, –“Болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр” гэв.
b. Сатаны хэлсэн үгс
( Иов 2:4-5) Мөн Сатан Еховад хариу барин, –“Арьсыг бол болох юм, харин одоо өөртөө байгаа бүхнээ тэр амиахаа төлөө өгөх ёстой. Харин чи одоо гараа сунган, түүний яс болон түүний махан биед хүр, тэр Таныг нүүрэн дээр чинь орхих болно” гэв.
c. Иов шалгалтыг хэрхэн туулсан талаар
( Иов 2:9-10) Дараа нь эхнэр нь түүнд хандан, –“Чи одоо ч гэсэн чин үнэнч байдлаа хадгалж байна уу? Бурханыг орхиж, үх” гэв. Харин тэр эхнэртээ, –“Чи чинь байдаг л мунхаг эмэгтэйчүүдийн адил ярьж байх чинь? Юу? Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү? Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй” гэв. (Иов 3:3) Сөнөг, төрсөн өдөр минь, Хүү мэндэлнэ гэсэн шөнө ч сөнөг.
Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн
Библид Бурхан болон Сатаны хоорондын дараах яриаг тэмдэглэжээ: Ехова Сатанд хандан, –“Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу?” Хэдий чи Миний урдаас шалтгаангүйгээр түүнийг устгахын тулд хөдлөх аваас тэр чин үнэнч байх чадвартай хүн” хэмээв. ( Иов 2:3 ). Энэхүү ярианд Бурхан Сатанд адилхан асуулт дахин тавьсан. Энэ нь, эхний шалгалтын үеэр Иовын харуулж, амьдран гаргасан зүйлийн талаарх Ехова Бурханы баталгаажуулсан үнэлгээг бидэнд харуулсан асуулт бөгөөд Сатаны тэнсэл туулахаас өмнөх Иовын тухай Бурханы үнэлгээнээс огтхон ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, түүнд тэнсэл ирэхээс өмнө Бурханы нүдээр Иов бол төгс байсан, тиймээс Бурхан түүнийг болон түүний гэр бүлийг хамгаалж, түүнийг ерөөсөн; Бурханы нүдээр тэр ерөөгдөх үнэ цэнэтэй байсан. Тэнслийн дараа Иов өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээ алдсаны улмаас уруулаараа нүгэл үйлдээгүй, харин Еховагийн нэрийг магтан алдаршуулсаар байсан. Түүний бодит биеэ авч явах байдал нь, Бурхан түүнийг магтаж, түүнд онц дүн өгөхөд хүргэсэн юм. Учир нь Иовын нүдээр түүний үр хүүхэд эсвэл түүний эд хөрөнгө нь түүнийг Бурханаас татгалзуулахад хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, түүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг түүний хүүхдүүд эсвэл ямар ч эд хөрөнгөөр орлуулж болохгүй байв. Иовын эхний тэнслийн үеэр, Бурханыг хайрлах түүний хайр болон Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хайрлах хайр нь бүхнийг ялан дийлдэг гэдгийг тэр Бурханд харуулсан. Энэ шалгалт нь ердөө л, Ехова Бурханаас шагнал хүлээж авах болон өөрийн эд хөрөнгө, хүүхдүүдээ Түүнд өгөх дадлага туршлагыг Иовд өгсөн.
Иовын хувьд энэ нь түүний сүнсийг цэвэрлэж угаасан жинхэнэ туршлага болсон, энэ нь түүний оршин тогтнолыг гүйцээсэн амийн баптисм байсан, үүнээс илүүтэйгээр энэ нь түүний дуулгавартай байдал болоод Бурханаас эмээх байдлыг шалгасан сүрлэг тансаг найр байсан юм. Энэ тэнсэл нь Иовын байр суурийг баян хүнээс юу ч үгүй нэгэн болгон хувиргасан ба энэ нь мөн хүн төрөлхтөнд хандах Сатаны хүчирхийллийг мэдрэх боломжийг түүнд олгосон. Түүний ядуу зүдүү байдал нь түүнийг Сатаныг жигшихэд хүргээгүй; харин ч Сатаны зэвүүн үйлдлээс тэр, Сатаны бузар явдал болон жигшүүрт байдлыг, түүнчлэн Бурханд хандах Сатаны дайсагнал, эсэргүүцлийг харсан бөгөөд энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөнхөд тууштай баримтлахад түүнийг зоригжуулсан юм. Тэрээр эд хөрөнгө, хүүхдүүд, хамаатан садан гэх мэтийн хүчин зүйлсээс болж хэзээ ч Бурханыг хаяхгүй ба Бурханы замыг орхихгүй, мөн хэзээ ч Сатан, эд хөрөнгө эсвэл ямар нэг хүний боол болохгүй; Ехова Бурханаас гадна өөр хэн ч түүний Эзэн эсвэл түүний Бурхан байж чадахгүй гэж тангарагласан. Эдгээр нь Иовын хүсэл эрмэлзлүүд байсан юм. Тэнслийн нөгөө талаас Иов мөн ямар нэг зүйлийг олж авсан: Бурханаас түүнд өгөгдсөн шалгалтуудын дундаас тэр асар их баялгийг олж авсан.
Амьдралынхаа өмнөх хэдэн арван жилийн турш Иов Еховагийн үйлийг харж, Ехова Бурханы ерөөлийг өөртөө олж авсан. Тэдгээр нь түүнийг ихэд тавгүйтүүлж, өртэй мэт санагдуулах болсон, учир нь тэр Бурханы төлөө юу ч хийгээгүй мөртлөө тийм агуу ерөөлийг хүртэж, маш их нигүүлслийг эдэллээ гэж тэр итгэдэг байсан юм. Энэ шалтгааны улмаас, тэр зүрх сэтгэлдээ дандаа залбирч, Бурханы ачийг буцаан хариулж чадна хэмээн найдаж, Бурханы үйл хэрэг, агуу байдлыг гэрчлэх боломжтой болно хэмээн найдаж, Бурхан түүний дуулгавартай байдлыг шалгана, цаашлаад түүний дуулгавартай байдал болон түүний итгэл Бурханы зөвшөөрлийг олж авах хүртлээ түүний итгэл ариусах болно гэж тэр найдаж байсан. Тэгээд Иов дээр шалгалт ирэх үед тэр Бурхан түүний залбирлыг сонссон гэдэгт итгэсэн. Иов энэ боломжийг хэнээс ч илүүгээр нандигнан хайрласан ба тиймээс түүний насан туршийн хамгийн агуу хүсэл биелж байсан учраас тэр үүнд хуумгай хандаж зүрхлээгүй. Энэ боломж ирсэн нь түүний дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдал шалгагдаж, ариун болно гэсэн үг байсан юм. Цаашлаад Иов Бурханы зөвшөөрлийг олж авах боломжтой болж, тэгснээр энэ нь түүнийг Бурханд илүү ойрхон болгоно гэсэн үг байсан. Шалгалтын явцад тийм итгэл, эрэл хайгуул нь, түүнийг илүү төгс болж, Бурханы хүслийн талаар илүү их ойлголтыг олж авах боломжийг олгосон юм. Түүнчлэн Иов Бурханы ерөөл болон нигүүлсэлд илүү талархалтай болсон ба өөрийн зүрх сэтгэлээ Бурханы үйл хэргийн талаарх илүү их магтаалаар дүүргэсэн, тэр Бурханаас илүү их эмээж, хүндэлсэн бөгөөд Бурханы хайр татам байдал, агуу байдал, ариун байдлыг илүү ихээр хүсэн тэмүүлсэн. Энэ үед хэдийгээр Иов Бурханы нүдэнд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан боловч өөрийн дадлага туршлагын хувьд Иовын итгэл үнэмшил болоод мэдлэг нь эрчимтэй байдалд орсон: Түүний итгэл үнэмшил ихэссэн, түүний дуулгавартай байдал бат бөх болсон ба түүний Бурханаас эмээх байдал нь илүү гүнзгий болсон. Хэдийгээр энэхүү шалгалт нь Иовын сүнс болоод амийг өөрчилсөн боловч энэ өөрчлөлтөд Иов сэтгэл хангалуун байгаагүй мөн энэ нь түүний ахиц дэвшлийг удаашруулаагүй. Түүний зэрэгцээ, энэ шалгалтаас юу олж авснаа тооцоолж, өөрийн дутагдлаа эргэцүүлж бодонгоо тэр чимээгүйхэн залбирсан бөгөөд дараагийн шалгалт түүн дээр ирэхийг хүлээж байсан, учир нь тэр Бурханы дараагийн шалгалтын явцад түүний итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь өргөгдөхийг хүсэн хүлээж байсан юм.
Бурхан хүний сэтгэлийн хамгийн гүнд байгаа бодлуудыг болон хүний хэлж, хийж байгаа бүхнийг ажигладаг. Иовын бодол нь Ехова Бурханы чихэнд хүрсэн ба Бурхан түүний залбиралыг сонссон, ийм байдлаар хүлээж байсных нь дагуу Бурханы дараагийн шалгалт Иовд ирсэн.
Асар их зовлонгийн дунд Иов хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал халамжийг үнэхээр ойлгосон
Ехова Бурханы Сатанд тавьсан асуултын дараа Сатан нууцхан баяртай байсан. Яагаад гэвэл Бурханы нүдээр төгс хүн рүү дайрах нь дахин нэг удаа зөвшөөрөгдөнө гэдгийг Сатан мэдэж байсан–энэ нь Сатаны хувьд ховор боломж байсан билээ. Сатан энэ боломжийг ашиглан Иовын итгэл үнэмшлийг бүрмөсөн үгүй хийж, түүнийг Бурханд итгэх итгэлээ алдахад хүргэж, тэгснээр цаашид Бурханаас эмээхгүй эсвэл Еховагийн нэрийг алдаршуулахгүй болгохыг хүссэн. Энэ нь Сатанд боломж олгох байсан: Ямар ч газар нутаг эсвэл цаг хугацаанд байсан, Сатан Иовыг өөрийн тушаалын доорх тоглоом болгож чадах байсан. Сатан өөрийн хорон төлөвлөгөөг ор мөргүй нууж байсан боловч өөрийн хар хортой уг чанараа хянаж дийлээгүй. Энэ үнэн нь Ехова Бурханы үгэнд өгсөн хариултанд нь цухас өгүүлэгдсэн ба Библид бичигдсэнээр: Мөн Сатан Еховад хариу барин, –“Арьсыг бол болох юм, харин одоо өөртөө байгаа бүхнээ тэр амийхаа төлөө өгөх ёстой. Харин чи одоо гараа сунган, түүний яс болон түүний махан биед хүр, тэр Таныг нүүрэн дээр чинь орхих болно” гэв. ( Иов 2:4-5). Бурхан болон Сатаны энэ ярианаас, Сатаны хорон муу санааны талаар бодит мэдлэг, мэдрэмжийг олж авах боломжгүй юм. Сатаны эдгээр эндүүрлийг сонсоод үнэнийг хайрлаж, мууг жигшдэг бүх хүмүүс Сатаны өөдгүй явдал болон ичгүүргүй байдлыг гарцаагүй ихээр үзэн ядаа ба Сатаны эндүүрэлд сандарч зэвүүцэх болно, мөн үүний зэрэгцээ тэд энэ зөв шударга хүн төгс төгөлдөрт хүрээсэй хэмээн залбирч, Бурханаас эмээж, муугаас зайлдаг энэ хүн Сатаны тэнслийг мөнхөд даван гарч, гэрэлд амьдарч, Бурханы удирдамж болон ерөөлийн дунд амьдраасай гэж хүсэн Иовын төлөө гүн гүнзгий залбирал, чин сэтгэлийн хүслийг өргөн барих болно; иймээс тэд мөн Иовын шударга үйл хэрэг нь, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайж байгаа тэдгээр бүх хүмүүсийг мөнхөд зоригжуулж, урам хайрлаж байгаасай гэж хүсэх болно. Хэдийгээр Сатаны хорон санааг энэ тунхаглалаас харж болох боловч Бурхан Сатаны “хүсэлтийг” амархан зөвшөөрсөн—гэхдээ Түүнд мөн л нэг болзол байсан: Болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр”. ( Иов 2:6). Учир нь, энэ удаа Сатан өөрийн гарыг урагш сунган Иовын яс махыг гэмтээхийг гуйсан, Бурхан “гэхдээ түүний аминд л бүү хүр” гэж хэлсэн. Эдгээр үгний утга нь Тэр Иовын махан биеийг Сатанд өгсөн боловч Тэр түүний амийг хадгалж үлдсэн юм. Сатан Иовын амийг нь авч чадаагүй, гэхдээ үүнээс бусдаар бол Сатан Иовын эсрэг ямар ч арга барил эсвэл арга хэрэгсэл ашиглаж болох байсан.
Бурханы зөвшөөрлийг авсныхаа дараа Сатан Иов руу яаран очиж, түүний арьсыг нь өвчлүүлэхээр өөрийн гарыг сунгаж түүний бүх биеэр яр хатиг гаргасан ба Иов арьсан дээрх өвчнөө мэдэрсэн. Иов Ехова Бурханы гайхалтай байдал болон ариун байдлыг магтсан нь Сатаныг улам илүү ичгүүргүйгээр эгдүүцэхэд хүргэсэн. Хүнийг өвтгөх нь түүнд таатай байсан учраас Сатан өөрийн гарыг сунгаж Иовын бие махбодыг нь сийчин түүний яр хатигийг идээлэхэд хүргэсэн. Иов тэр даруй өөрийн бие махбоддоо юутай ч зүйрлэшгүй их өвчин болоод тарчлааныг мэдэрсэн бөгөөд ингэх нь, бие махбодын өвчний улмаас түүний сүнсэнд ирсэн цохилтыг намжаах юм шигээр, тэр толгойноосоо хөл хүртлээ гараараа нухлахаас өөрийг хийж чадаагүй. Бурхан түүний дэргэд түүнийг харж байгааг тэр ухаарсан бөгөөд өөрийгөө хатуужуулахаар чадлынхаа хирээр хичээсэн. Тэрээр дахин нэг удаа газар сөхөрч ийнхүү хэлсэн: Та хүний зүрх сэтгэл доторхыг хардаг, Та түүний гаслан зовлонг ажигладаг; түүний сул дорой байдал яагаад Таны санааг зовооно вэ? Ехова Бурханы нэр магтагдах болтугай. Сатан Иовын тэсэшгүй бэрх өвчин шаналлыг харсан боловч Иов Еховагийн нэрийг үгүйсгэж байгааг хараагүй. Тиймээс тэр Иовын ясыг нь харгислахаар яаран гараа сунгаж, түүнийг мөч мөчөөр нь салгахаар улайрсан. Эгшин зуур Иов урьд өмнө нь үзээгүй тамлалтыг мэдэрсэн; түүний мах яснаасаа ханзран салж байгаа мэт, түүний яснууд нь бага багаар бяцлагдаж байгаа мэт байсан. Энэ шаналгаатай тарчлал нь түүнийг ингэснээс үхсэн нь дээр гэж бодоход хүргэсэн... Түүний тэвчих чадвар хязгаартаа хүрсэн... Тэр хашгиран уйлахыг хүссэн, тэр өвдөлтөө намдаахын тулд өөрийн биений арьсыг урж тасдахыг хүссэн–гэвч тэр Сатанд өөрийн сул талыг харуулахыг хүсээгүй учраас тэр хашгирахаа тэвчиж, өөрийн биеийн арьсыг урж тасдаагүй билээ. Ингээд тэр дахин нэг удаа газар сөгдсөн, гэвч энэ удаад тэр Ехова Бурханы байгааг мэдрээгүй. Тэр үргэлж түүний өмнө, түүний ард болон түүний аль нэг талд байдаг гэдгийг тэр мэддэг байсан. Гэсэн ч түүний өвчин шаналлын үеэр Бурхан хэзээ ч хараагүй; Тэр нүүрээ дараад нуугдаж байсан, учир нь хүнийг бүтээсэн Түүний зорилго нь хүнд зовлон шаналал авчрахын төлөө биш байсан билээ. Энэ удаа Иов мэгшин уйлж, энэхүү бие махбодын зовлон шаналлыг тэвчихийн тулд чадах бүхнээ хийж байсан, гэсэн ч тэр цаашид Бурханд талархал илэрхийлэхгүй байж чадаагүй: Хүн эхний цохилтонд л унадаг, тэр сул дорой бөгөөд хүч чадалгүй, тэр залуу бөгөөд мэдлэггүй–яагаад Та түүнд тийм их халамжтай, эелдэг зөөлөн байхыг хүсдэг юм бэ? Та намайг цохисон, гэхдээ энэ нь Таныг ч мөн адил өвтгөж байгаа. Хүний юу нь Таны халамж, анхаарлыг хүртэхүйц үнэ цэнэтэй юм бэ? Иовын залбирал Бурханы чихэнд хүрсэн бөгөөд Бурхан дуугүй байсан, чимээ гаргалгүйгээр зөвхөн харж л байсан... Болохоосоо болохгүйг хүртэлх бүхий л номын аргыг оролдож үзсэний дараа Сатан чимээгүй явж одсон, гэсэн ч энэ нь Иовыг шалгах Бурханы сорилтыг төгсгөөгүй. Учир нь Иовд илчлэгдсэн Бурханы хүч чадал нь бүх хүнд ил болоогүй, Иовын түүх нь Сатаны ухралтаар дуусаагүй. Бусад дүр орж ирснээр илүү сонирхол татам үйл явдлууд үргэлжилсээр байсан.
Иовын Бурхнаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
Иов Сатаны мөхөөх үйлдэлд зовсон, гэвч тэр Ехова Бурханы нэрийг хаяагүй хэвээр байсан. Түүний эхнэр нь анхлан Сатаны үүрэг ролийг гүйцэтгэсэн бөгөөд үүнийг Иов руу дайрснаас нь харж болно. Эх бичвэрт үүнийг ингэж дүрсэлсэн байна: Дараа нь эхнэр нь түүнд хандан, –“Чи одоо ч гэсэн чин үнэнч байдлаа хадгалж байна уу? Бурханыг орхиж, үх” гэв. ( Иов 2:9). Эдгээр нь хүний дүр төрхөөр Сатаны хэлсэн үг байсан юм. Тэдгээр нь дайралт, буруушаалт, түүнчлэн өгөөш, тэнсэл ба гүтгэлэг байсан. Иовын бие махбод руу дайрах нь бүтэлгүйтсэнээр Сатан шууд Иовын шулуун шударга байдал руу дайрсан ба үүнийг ашиглан Иовыг шулуун шударга байдлаа хаяж, Бурханаас татгалзаж, амьдрахаа болиход хүргэхийг хүсэж байсан. Иймээс ч Сатан Иовыг уруу татахын тулд тийм үгсийг ашиглахыг хүссэн юм: Хэрвээ Иов Еховагийн нэрийг хаявал, тэр тийм зовлон шаналлыг туулах хэрэггүй бөгөөд өөрийгөө махан биеийн өвчин шаналлаас чөлөөлж чадна. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй тулгараад Иов ингэж хэлж түүнийг загнасан, “Чи чинь байдаг л мунхаг эмэгтэйчүүдийн адил ярьж байх чинь? Юу? Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү? ” ( Иов 2:10). Иов эдгээр үгсийг эртнээс мэддэг байсан боловч энэ удаад Иовын тэдгээрийг мэддэг нь батлагдсан.
Эхнэр нь түүнд Бурханыг зүхэж үх гэж зөвлөх үед түүний үгний утга учир нь: Чиний Бурхан чамтай ингэж харьцаж байхад чи яагаад түүнийг хараахгүй байгаа юм бэ? Чи одоо хүртэл юугаа хийж амьдарч байгаа юм бэ? Чиний Бурхан чамд тийм шударга бус байхад чи одоо ч Еховагийн нэр алдаршиг гэж хэлсээр л байна. Чи Түүний нэрийг алдаршуулж байхад Тэр хэрхэн чамд гай гамшиг авчирч чадаж байна вэ? Хурдхан шиг Бурханы нэрийг хая, тэгээд Түүнийг цаашид бүү дага. Ингэвэл чиний хүндрэл бэрхшээл дуусах болно. Энэ мөчид, Бурханы Иовоос харахыг хүссэн гэрчлэл бий болсон. Ямар ч энгийн хүн тийм гэрчлэл хийж чадахгүй бөгөөд мөн бид үүнийг Библийн ямар ч түүхээс уншиж чадахгүй–гэхдээ Иов эдгээр үгсийг хэлэхээс өмнө Бурхан үүнийг хэдийнээ харсан байсан. Бурхан зүгээр л энэ боломжийг ашиглан Бурханы зөв гэдгийг батлахыг Иовд зөвшөөрөхийг хүссэн. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй нүүр тулаад Иов өөрийн шулуун шударга занг орхиж эсвэл Бурханаас татгалзаагүйгээр зогсохгүй тэр мөн эхнэртээ ингэж хэлсэн: “Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?” Эдгээр үгс нь ихээхэн хүндтэй байна уу? Энд эдгээр үгсийн нөлөөг батлах чадвартай цорын ганцхан баримт байна. Эдгээр үгнүүдийн нөлөө нь гэвэл тэдгээр үг нь Бурханы зүрх сэтгэлд Түүнээр зөвшөөрөгдсөн байдаг ба тэдгээр нь Бурханы хүсдэг зүйлс, тэдгээр нь Бурханы сонсохыг хүсдэг зүйл бөгөөд тэдгээр нь Бурханы харахыг хүсэн хүлээсэн үр дүн юм; эдгээр үгс нь бас Иовын гэрчлэлийн мөн чанар юм. Үүгээр Иовын төгс, зөв шударга байдал, Бурханаас эмээх байдал болоод муугаас зайлах байдал нь бүгд нотлогдсон. Иовын үнэ цэнэтэй байдал нь, тэр уруу татагдаж байх үедээ, бүр түүний бүхий л бие яр хатиганд баригдсан үед, дээд зэргийн их тарчлалыг амсаж байхдаа, түүний эхнэр болон хамаатнууд нь түүнд зөвлөж байх үед ч тэр ийм үгсийг хэрхэн хэлсэнд оршино. Үүнийг өөрөөр хэлэх юм бол, ямар ч тэнсэл эсвэл зовлон зүдгүүр, тарчлаан хичнээн хүнд бэрх байх нь хамаагүй, бүр үхэл түүн дээр ирэх байсан ч гэсэн тэр Бурханаас татгалзаж эсвэл Бурханаас эмээх, муугаас зайлах замыг цааш түлхэхгүй байх байсан. Тэгвэл Бурхан түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байр суурийг эзэлдэг ба түүний зүрх сэтгэлд зөвхөн Бурхан л байдаг гэдгийг та нар харж болно. Үүний улмаас бид, Библиэс түүний тухай ийм тодорхойлолтыг уншдаг: Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй. Тэр уруулаараа нүгэл үйлдээгүйгээр барахгүй мөн зүрх сэтгэлдээ тэр Бурханы талаар гомдоллоогүй. Тэр Бурханы талаар гомдмоор үг хэлээгүй, Бурханы эсрэг нүгэл ч үйлдээгүй. Тэр өөрийн амаар Бурханы нэрийг алдаршуулаад зогсохгүй, мөн тэр зүрх сэтгэлдээ Бурханы нэрийг алдаршуулсан; түүний ам болон зүрх сэтгэл нь нэг байв. Энэ бол Бурханы харсан жинхэнэ Иов байсан ба энэ нь Бурхан яагаад Иовыг эрхэмлэн хайрласан яг тэр шалтгаан байсан юм.
Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголтууд
Иовын туулсан зовлон зүдгүүр нь Бурханы илгээсэн тэнгэрэлчүүдийн ажил байгаагүй, мөн энэ нь Бурханы өөрийн гараар ч хийгдээгүй. Үүний оронд энэ нь Бурханы дайсан Сатанаар биечлэн хийгдсэн юм. Үүний үр дүнд, Иовын туулсан зовлон зүдгүүрийн түвшин нь маш гүнзгий байсан. Гэсэн ч энэ мөчид Иов өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы талаарх өдөр тутмын мэдлэг, өөрийн өдөр тутмын үйлдлийн зарчим болон Бурханд хандах өөрийн хандлагыг юу ч үлдээлгүйгээр батлан харуулсан– энэ нь үнэн юм. Хэрвээ Иов уруу татагдаагүй байсан бол, хэрвээ Бурхан Иовд шалгалтуудыг авчраагүй байсан бол, Иовыг “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой” хэмээн хэлэх үед, Иов бол хоёр нүүр гаргагч гэж та нар хэлэх байсан; Бурхан түүнд маш их эд хөрөнгийг өгсөн, иймээс тэр Еховагийн нэрийг алдаршуулж байсан. Хэрвээ шалгалтад өртөхөөсөө өмнө Иов, “Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?” гэж хэлсэн бол та нар, Иов хэтрүүлэн ярьж байгаа ба нэгэнт тэр Бурханы гараар байнга ерөөгдсөн учраас тэр Бурханы нэрийг орхихгүй гэж хэлэх байсан. Хэрвээ Бурхан түүнд гай гамшиг авчирсан бол тэр гарцаагүй Бурханы нэрийг орхих байсан. Гэсэн ч Иов, хэний ч хүсэхгүй эсвэл харахыг ч хүсэхгүй эсвэл тэдэнд тохиолдохыг хүсэхгүй, тэдэнд тохиолдох вий гэдгээс хүмүүсийн айдаг тийм нөхцөл байдалд, бүр Бурхан ч харж тэвчихгүй нөхцөл байдалд байгаагаа мэдсэн ч гэсэн Иов өөрийн шулуун шударга байдлаа хадгалсаар байж чадсан: “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой” мөн “Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?” Иовын биеэ авч явах байдалтай тулгараад, аялгуут үгсийг ярих дуртай хүмүүс болон илгээлт номлолуудыг ярих дуртай хүмүүс хэлэх үггүй болж орхисон. Бурханы нэрийг зөвхөн үг яриагаараа л магтдаг боловч Бурханы шалгалтуудыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс нь Иовын хатуу баримталж байсан шулуун шударга зангаар яллагдах ба, хүн Бурханы замыг хатуу баримталж чадна гэж хэзээ ч итгэж байгаагүй хүмүүс нь Иовын гэрчлэлээр шүүгдэнэ. Эдгээр шалгалтуудын үеийн Иовын биеэ авч явах байдал болон түүний хэлсэн үгтэй тулгараад зарим хүмүүс төөрөлдөх болно, зарим нь атаархах болно, зарим нь эргэлзэх болно, мөн зарим нь бүр хайхрамжгүй харагдах ба Иовын гэрчлэлийг үл тооно, учир нь тэд шалгалтуудын үеэр Иовд тохиолдсон тарчлаан шаналлыг харж, Иовын хэлсэн үгсийг уншаад зогсохгүй мөн түүнчлэн шалгалт ирэх үеийн Иовын итгэл эвдсэн “сул талыг” мөн хардаг. Энэ “сул тал” нь Иовын төгс байдлын өө сэв, Бурханы нүдээр төгс харагддаг хүний дутагдал юм гэж тэд итгэдэг. Өөрөөр хэлбэл, төгс хүмүүс нь өө сэвгүй, ямар ч хир толбогүй, тэдэнд ямар ч дутагдал байхгүй, ямар ч өвдөлтийг мэддэггүй, тэд хэзээ ч уйтгарладаггүй эсвэл гутардаггүй бөгөөд үзэн яддаггүй эсвэл гадаад талдаа ямар ч хурц зан аашгүй байдаг гэж итгэдэг байсан; үүний үр дүнд хүмүүсийн асар олонх нь Иов үнэхээр төгс байсан гэдэгт итгэдэггүй. Шалгалтын үеэр гаргасан түүний зан аашийн ихэнхийг хүмүүс зөвтгөдөггүй. Жишээлбэл: Иов өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үедээ хүмүүсийн төсөөлж байсан шигээр нулимсаа урсгаагүй юм. Түүний "ёс бус байдал" нь, хүмүүс түүнийг хүйтэн хөндий гэж бодоход хүргэсэн, учир нь түүнд ямар ч нулимс эсвэл гэр бүлээ гэсэн хайр байгаагүй. Энэ нь Иовын бусдад анх төрүүлсэн муу сэтгэгдэл юм. Үүний дараах түүний зан ааш бүр ч илүү амаргүй болохыг тэд харсан: "Нөмрөгөө урж" гэдгийг хүмүүс Бурханыг үл хүндэлсэн гэж тайлбарласан бөгөөд "толгойн үсээ хусуулсан" нь Иовын Бурханы эсрэг үйлдсэн эсэргүүцэл, доромжлол гэсэн үг хэмээн буруугаар итгэсэн. "Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой" хэмээх Иовын үгнээс гадна, Иовын Бурханаар магтагдсан зөв шударга байдлыг юуг ч хүмүүс олж хараагүй ба тиймээс тэдний ихэнхийн Иовын талаарх үнэлгээ нь үл ойлголцол, эндүүрэл, эргэлзээ, буруушаалт болон зөвхөн онолын зөвшөөрлөөс өөрцгүй байсан. Иов бол өөлөх өөгүй, зөв шударга хүн агаад Бурханаас эмээж, нүглээс зайлсан хүн гэсэн Ехова Бурханы үгийг тэдний хэн нь ч үнэхээр ойлгож, үнэлж чадаагүй.
Иовын талаарх өөрсдийн дээрх сэтгэгдэл дээр тулгуурлан хүмүүс түүний зөв шударга байдлын талаар улам их эргэлзээтэй болсон, учир нь Библид тэмдэглэгдсэн Иовын үйлдэл болон түүний биеэ авч явах байдал нь хүмүүсийн төсөөлсөн шигээр онцгой гайхалтай сэтгэл хөдлөм байгаагүй. Тэр ямар нэг агуу үйл хэрэг бүтээгээгүйгээр барахгүй тэр мөн үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарны хэлтэрхий авсан. Энэ үйлдэл нь мөн хүмүүсийг гайхшруулсан ба тэднийг эргэлзэж–бүр үгүйсгэхэд–хүргэсэн, учир нь өөрийгөө маажиж байх зуураа Иов Бурханд залбираагүй эсвэл Бурханд амлаагүй; цаашлаад тэр шаналлын нулимс ч урсгаж харагдаагүй. Энэ үед, хүмүүс Иовын өөр юу ч биш зөвхөн сул талыг харсан бөгөөд тиймээс тэд Иовын "Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?" гэж хэлэхийг сонссон ч гэсэн тэдний сэтгэл огт хөдлөөгүй эсвэл эргэлзсээр байсан ба түүний үгнээс Иовын зөв шударга байдлыг мөн л олж харж чадаагүй. Өөрийн шалгалтын тарчлаан шаналлын үеэр Иовын хүмүүст төрүүлсэн анхны сэтгэгдэл нь, тэр бялдууч ч биш мөн их зантай ч биш байсан. Түүний зүрх сэтгэлийн гүнд явагдсан, түүний зан аашийн ар дахь түүхийг хүмүүс хараагүй, мөн тэд түүний зүрх сэтгэл дэх Бурханаас эмээх байдлыг эсвэл муугаас зайлах замын зарчмыг баримталж байгааг нь ч хараагүй. Түүний уужуу тайван байдал нь хүмүүсийг, түүний төгс байдал болон зөв шударга байдал нь хоосон үг, түүний Бурханаас эмээх байдал нь ердөө л цуу яриа юм байна гэж бодоход хүргэсэн; түүний гадаад талдаа илчлэн харуулсан “сул тал” нь тэдэнд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж, тэдэнд Бурханы өөлөх өөгүй, зөв шударга гэж тодорхойлсон хүнд хандах “шинэ өнцөг”, бүр “шинэ ойлголтыг” өгсөн юм. Иов амаа нээж, өөрийн төрсөн өдрөө хараах үед тэрхүү “шинэ өнцөг” болон “шинэ ойлголт” нь батлагдсан байна.
Хэдийгээр түүний туулсан зовлон шаналлын түвшин нь ямар ч хүн төсөөлөхийн аргагүй, ойлгохын аргагүй байсан ч гэсэн тэр ямар ч тэрслүү үг хэлээгүй харин зөвхөн өөрийн арга барилаараа биеийнхээ өвдөлтийг багасгасан юм. Библид бичигдсэнээр, тэр ингэж хэлсэн: Сөнөг, төрсөн өдөр минь, Хүү мэндэлнэ гэсэн шөнө ч сөнөг. ( Иов 3:3). Магадгүй, хэн ч эдгээр үгсийг чухал гэж үзээгүй байх, магадгүй тэдгээр үгэнд анхаарал хандуулсан хүмүүс ч байсан байх. Та нарын бодлоор, эдгээр үг нь Иов Бурханыг эсэргүүцсэн гэсэн утгатай юу? Тэдгээр нь Бурханы эсрэг гомдол уу? Та нарын ихэнх нь Иовын хэлсэн эдгээр үгсийн талаар тодорхой бодол санаатай байгаа бөгөөд хэрвээ Иов төгс, зөв шударга байсан юм бол тэр ямар нэгэн сул тал эсвэл уй гашууг харуулах ёсгүй, харин ч Сатанаас ирсэн аливаа дайралттай эерэгээр нүүр тулж, бүр Сатаны тэнслийн урдаас инээмсэглэх учиртай байсан гэж итгэдэг гэдгийг Би мэднэ. Түүний биед Сатаны учруулсан ямар ч тарчлалд өчүүхэн төдий ч хариу үйлдэл үзүүлэх ёсгүй байсан, мөн зүрх сэтгэлийнхээ доторх аливаа сэтгэл хөдлөлөөс урвах ёсгүй байсан. Тэр ч бүү хэл тэр, энэ сорилтуудыг бүр илүү хэрцгий болгохыг Бурханаас хүсэх ёстой байсан юм. Энэ нь үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг, тууштай хүний харуулах, эзэмших ёстой зүйл. Энэ асар их шаналал тарчлалын дунд Иов өөрийн төрсөн өдрийг хараасан билээ. Тэр Бурханы талаар гомдоллоогүй, тэр ч бүү хэл түүнд Бурханыг эсэргүүцэх бодол өчүүхэн ч байгаагүй юм. Үүнийг хэлэх нь хийхээс илүү амархан, учир нь эрт үеэс өнөөг хүртэл хэн ч хэзээ ч тийм тэнслийг мэдрээгүй эсвэл Иовд тохиолдсон зүйлийг туулаагүй. Тэгвэл яагаад хэн ч, хэзээ ч Иовынхтай адил төрлийн тэнсэлд өртөөгүй юм бэ? Яагаад гэвэл, Бурханы харж байгаагаар, хэн ч тийм үүрэг даалгаврыг үүрч чадахгүй, хэн ч Иов шиг хийж чадахгүй, цаашлаад тийм их зовлон шаналал тохиолдох үед Иовын хийсэн шигээр хэн ч өөрийн төрсөн өдрөө хараахаас гадна Бурханы нэрийг орхихгүйгээр Ехова Бурханы нэрийг үргэлжлүүлэн алдаршуулсаар байж чадахгүй. Хэн нэгэн хүн үүнийг хийж чадах уу? Бид Иовын талаар ингэж ярихдаа түүний зан аашийг бид сайшаан магтаж байна уу? Тэр бол зөв шударга, Бурханыг гэрчилж чадах хүн байсан ба Сатаныг гараараа толгойгоо бариад зугтахад хүргэх чадвартай байсан, ингэснээр Сатан дахин хэзээ ч Бурханы өмнө гарч ирж, түүнийг буруутгаж чадахгүй юм–иймд түүнийг сайшаан магтахад юу нь буруу гэж? Та нар Бурханаас илүү өндөр стандарттай байдаг байх нь уу? Та нар дээр шалгалтууд ирэх үед та нар Иовоос бүр илүү дээр байж чадах болохоор ийм байна уу? Иов Бурханаар магтуулсан–та нарт татгалзах зүйл юу байна вэ?
Түүнээс болж Бурхан шаналахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараасан юм
Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг, хүмүүс хүмүүсийн гадаад талыг хардаг гэж Би үргэлж хэлдэг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг доторхыг хардаг учраас Тэр тэдний мөн чанарыг ойлгодог, харин тэгэхэд хүмүүс бусдын гадаад тал дээр үндэслэн тэдний мөн чанарыг тодорхойлдог. Иов амаа нээж өөрийн төрсөн өдрийг хараах үед энэ үйлдэл нь Иовын гурван найзыг оролцуулаад бүх сүнслэг хүмүүсийг гайхашруулсан. Хүн Бурханаас ирсэн бөгөөд Бурханаас хайрлагдсан амь нас болон бие махбод, түүнчлэн өөрийн төрсөн өдөртөө талархах ёстой ба тэдгээрийг хараах ёсгүй. Энэ нь ихэнх хүмүүст ойлгомжтой бөгөөд төсөөлөгдөхүйц зүйл юм. Бурханыг дагаж буй хэний ч хувьд энэ ойлголт нь ариун бөгөөд халдашгүй, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй үнэн юм. Нөгөө талаар Иов дүрмийг зөрчсөн: Тэр өөрийн төрсөн өдрийг хараасан. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд хориотой бүсийг гаталсан гэж үздэг үйлдэл юм. Тэр хүмүүсийн ойлголцол, өрөвдөлтийг хүртэх эрхгүйгээр барахгүй тэр мөн Бурханы өршөөлийг ч хүртэх эрхгүй. Үүний зэрэгцээ, илүү олон хүмүүс Иовын зөв шударга байдалд эргэлзэх болсон, учир нь түүнийг гэсэн Бурханы ивээл нь Иовыг өөгшүүлж, түүнийг маш зоригтой, бодлогогүй болгосон, тэр түүнийг ерөөж, насан туршид нь анхаарал тавьсны төлөө Бурханд талархаагүйгээр зогсохгүй өөрийн төрсөн өдрийг сүйрэхийг харааж зүхсэн мэт санагдаж байсан билээ. Бурханыг эсэргүүцсэн явдал биш юм бол энэ нь юу юм бэ? Тийм өнгөц байдал нь хүмүүсийг Иовын үйлдлийг буруушаах нотолгоогоор хангасан, гэхдээ тэр үед Иов үнэхээр юу бодож байсныг хэн мэдэх вэ? Иов яагаад ингэж хийсний шалтгааныг хэн мэдэх вэ? Зөвхөн Бурхан болон Иов өөрөө л дотоод түүх, учир шалтгааныг мэдэж байгаа.
Сатан Иовын ясыг харгислахаар гараа сунгахад, Иов зугатах аргагүйгээр эсвэл эсэргүүцэх чадалгүйгээр түүний саварт оржээ. Түүний бие, сэтгэл асар их өвдөлтийг туулсан ба энэ өвдөлт нь түүнийг махан биед амьдрахын өчүүхэн байдал, эмзэг сул байдал болон хүч чадалгүй байдлыг гүн гүнзгий мэдэхэд хүргэсэн. Түүний зэрэгцээ, Бурхан яагаад хүн төрөлхтнийг анхаарч, халамжилдаг талаар гүнзгий ойлголтыг олж авсан юм. Сатаны саварт байхдаа Иов, мах, цуснаас бүрдсэн хүн бол үнэндээ маш хүч чадалгүй бөгөөд сул дорой байдгийг ухаарсан. Түүнийг өвдөг дээрээ сөхрөн унаж Бурханд залбирах үед Бурхан Өөрийн нүүрийг халхалж, нуугдаж байгаа мэт түүнд санагдсан, учир нь Бурхан түүнийг Сатаны гарт бүрэн оруулсан билээ. Түүний зэрэгцээ, Бурхан мөн түүний төлөө уйлж байсан, цаашлаад түүний төлөө зовж шаналж байсан; Бурхан түүний өвдөлтөөр өвдөж, түүний шаналлаар шаналж байв... Иов Бурханы өвдөлтийг болон түүнчлэн энэ нь Бурханы хувьд хичнээн тэвчихийн аргагүй байсныг мэдэрч байсан юм... Иов Бурханд илүү их уй гашуу авчрахыг хүсээгүй, Бурхан түүний төлөө уйлахыг ч тэр хүсээгүй, түүгээр ч зогсохгүй Бурхан түүнээс болж зовж шаналахыг тэр харахыг хүсээгүй билээ. Энэ мөчид Иов бие махбодынх нь улмаас түүнд ирсэн өвчин шаналлыг цаашид туулахгүйн тулд зөвхөн өөрийн махан биеийг хаяхыг хүсэж байсан, учир нь ингэснээр л, түүний өвдөлтөөс болж Бурхан шаналахыг болиулах байсан–гэсэн ч тэр тэгж чадаагүй ба зөвхөн бие махбодын өвдөлтийг төдийгүй мөн Бурханы санааг зовоохгүйг хүссэн шаналлыг бас туулах хэрэгтэй болсон. Энэ хоёр өвдөлт нь– нэг нь бие махбодын, нөгөөх нь сүнснийх бөгөөд–Иовд зүрх сэтгэл урагдаж, сэтгэл шимшрэм өвдөлтийг авчирсан ба мах цуснаас бүтсэн хүний хязгаарууд нь хүнийг хэрхэн сэтгэлээр унагаж, арчаагүй санагдуулдагийг түүнд мэдрүүлсэн юм. Эдгээр нөхцөл байдлын дор, Бурханы төлөөх түүний хүсэл тэмүүлэл илүү хүчтэй болж, Сатаныг жигших нь асар их болсон. Энэ үед Иов, түүний төлөө Бурхан уйлж, өвдөлтийг мэдрэхийг харсны оронд хүний ертөнцөд хэзээ ч төрөөгүй, оршин байхгүй байхыг илүүд үзэх байсан юм. Тэр өөрийн бие махбодыг гүнээ жигшиж, өөрөөсөө, өөрийнхөө төрсөн өдрөөс, бүр өөртэйгээ холбоотой юм бүхнээс залхаж, дургүйцэж эхэлсэн. Тэр өөрийнх нь төрсөн өдөр эсвэл үүнтэй холбоотой бүхнийг цаашид дурдахыг хүсээгүй, иймээс тэр амаа нээж өөрийн төрсөн өдрөө хараасан: Сөнөг, төрсөн өдөр минь, Хүү мэндлэнэ гэсэн шөнө ч сөнөг. Тэр өдөр харанхуйлаг байг, Дээр буй Бурхан түүнийг бүү хараг, тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг. (Иов 3: 3-4). Иовын үг өөрийгөө жигшиж байгааг нь "Сөнөг, төрсөн өдөр минь, Хүү мэндэлнэ гэсэн шөнө ч сөнөг.” түүнчлэн түүний өөрийгөө зэмлэх зэмлэл болон Бурханд шаналал учруулсандаа өртэй мэт санагдах мэдрэмжийг харуулсан “Тэр өдөр харанхуйлаг байг, Дээр буй Бурхан түүнийг бүү хараг, тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.” Энэ хоёр ишлэл нь Иовд тэр үед ямар санагдаж байсны туйлын илэрхийлэл бөгөөд түүний төгс байдал болон зөв шударга байдлыг бүгдэд бүрэн батлан харуулдаг. Үүний зэрэгцээ Иовын хүсэж байсан шиг, түүний Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдал, түүнчлэн Түүний Бурханаас эмээх байдал нь үнэхээр дээшилсэн. Мэдээж энэхүү дээшлэлт нь Бурханы хүлээж байсан яг тэр үр нөлөө юм.
Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон
Иов эхний шалгалтыг амсах үедээ өөрийн бүх эд хөрөнгө, үр хүүхдүүдээ алдсан боловч үүний үр дүнд тэр газар унаж эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдэх ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг ялан дийлсэн, тэр өөрийн эд хөрөнгө, үр удмаа, мөн өөрийн энэ ертөнц дээрх бүх эзэмшлээ алдах шалгалтыг даван гарсан, өөрөөр хэлбэл тэр Бурханы түүнээс авч байгааг дуулгавартай дагаж чадсан ба үүний улмаас Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Тэр нь Сатаны эхний шалгалтын үеэр Иовын биеэ авч явсан байдал байсан, тэр нь мөн Бурханы эхний шалгалтын үеийн Иовын гэрчлэл байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд Сатан гараа сунгасан ба хэдийгээр Иов урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхшруулж орхиход хангалттай байсан. Тэр дахин нэг удаа Сатаныг ялж, түүний биеэ авч явах байдал болон түүний гэрчлэл нь дахин нэг удаа Бурханаар зөвшөөрөгдөж, сайшаагдахын тулд өөрийн сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай хандах байдлаа ашигласан юм. Энэ тэнслийн үеэр, бие махбодын өвдөлт нь түүний Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг өөрчилж чадахгүй эсвэл Түүний Бурханд зориулах зориулалт болон Бурханаас эмээх байдлыг булаан авч чадахгүй гэдгийг Сатанд тунхаглахын тулд Иов өөрийн биеэ авч явах үнэн байдлаа ашигласан; тэр үхэлтэй нүүр тулснаас болж Бурханаас татгалзахгүй эсвэл өөрийн төгс байдал болоод зөв шударга байдлыг хаяхгүй байх байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчгар болгож, түүний итгэл нь Сатаныг хүлцэнгүй, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, атаа хорслыг шингээж, түүний төгс байдал, зөв шударга байдал нь Сатаныг өөр юу ч хийж чадахааргүй болгож орхисон, тэгснээр Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг зэмлэн буруушаахаа больсон. Энэ нь, Иов энэ дэлхийг ялан дийлсэн, тэр махан биеийг ялан дийлсэн, тэр Сатаныг ялан дийлсэн, тэр үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол бүрэн дүүрэн, үнэхээр Бурханд харъяалагддаг хүн байсан. Энэ хоёр шалгалтын үеэр Иов өөрийн гэрчлэлд бат зогсож, өөрийн төгс байдал, зөв шударга байдлыг амьдран гаргаж, Бурханаас эмээж муугаас зайлах өөрийн амьдралын зарчмын цар хүрээг өргөжүүлсэн. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хурмтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг сайтар боловсорсон, хашир хүн болгосон, энэ нь түүнийг илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг өөрийн хатуу баримталдаг шулуун шударга зангийн үнэн зөв, үнэ цэнэтэй байдлын тухайд улам илүү итгэлтэй болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүний төлөөх Бурханы санаа тавилтын талаарх гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнэтэй байдлыг мэдрэх боломжийг түүнд олгосон, энэ үеэс эхлээд түүний Бурханаас эмээх байдал дээр Бурханы төлөөх хайр, анхаарал халамж нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр зогсохгүй түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханаас түүний мэдэрсэн санаа зоволт нь өөрийнхөө төрсөн өдрийг хараахаас өөр сонголтыг түүнд үлдээгээгүй юм. Тийм зан байдал нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг гэсэн хайр, анхаарал халамжийн аяндааны илчлэл байсан, энэ нь Бурханыг гэсэн түүний хайр, халамжаас нь гарсан аяндааны илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж, Бурханыг зовоохыг хүсээгүй бас тэвчиж чадаагүй учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулах зориулалтаа анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ тэр мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг хайрлах, мөн анхаарал тавих түвшинд аваачсан. Бурханд хор хохирол учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, тэр Бурханыг гомдоох байдлаар биеэ авч явахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийн учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг шаналал, уй гашуу эсвэл зовлон учруулахыг өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдээр хэдийгээр Иов хуучны Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баяслыг авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэр Бурханы нүдээр "өөлөх өөгүй, зөв шударга" гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд өгөх өөрийн гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс түүний зөв үйл хэрэг нь түүнийг төгс болгож, түүний амьдралын үнэ цэнэ өргөгдөж, хэзээнээсээ ч илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатанаар уруу татагдаж, довтлуулахгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас тэр Сатанаар буруушаагдаж, уруу татагдсан; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас тэр Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлдээ бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, Сатаны тагнуул эсвэл сүйтгэлгүйгээр гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор амьдарсан ... Тэр Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон ба тэр чөлөөлөгдсөн юм...
Иовын тухай
Иов шалгалтуудыг хэрхэн туулсаныг мэдсэнээр, та нарын олонх нь Иовын өөрийнх нь тухай, ялангуяа Бурханы магтаалыг олж авсан түүний нууцын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх болно. Иймээс өнөөдөр Иовын талаар ярьцгаая!
Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, зөв шударга байдал, Бурханаас эмээх, муугаас зайлах байдлыг харж болно
Хэрвээ бид Иовын талаар хэлэлцэнэ гэвэл, бид Бурханы амнаас гарсан түүний талаарх үнэлгээнээс эхлэх хэрэгтэй: "Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй."
Эхлээд Иовын төгс, зөв шударга байдлын талаар үзэцгээе.
"Төгс" болон "шулуун шударга" гэсэн үгийн талаарх та нарын ойлголт юу вэ? Иов зэмлэх зүйлгүй, шударга үнэнч хүн байсан гэж та нар итгэдэг үү? Энэ нь мэдээж "төгс" болон "шулуун шударга" гэдгийн үгчилсэн тайлбар, ойлголт байх юм. Иовын талаарх жинхэнэ ойлголтын салшгүй хэсэг нь бодит амьдрал бөгөөд–үг, ном, онол нь дангаараа ямар ч хариултыг өгөхгүй. Бид Иовын гэр бүлийн амьдралыг болон өөрийн амьдралдаа биеэ авч явах хэвийн байдал нь ямар байсныг харснаар эхлэх болно. Энэ нь бидэнд түүний амьдралын зарчим, зорилгын талаар түүнчлэн түүний зан чанар болон эрэл хайгуулын талаар хэлэх болно. Одоо Иов 1:3-ын хамгийн сүүлчийн үгийг уншицгаая: "Энэ хүн дорнын бүх хүмүүсийн хамгийн агуу нь байсан юм." Эдгээр үгс юу хэлж байна вэ гэхээр Иовын байр суурь, нэр хүнд маш өндөр байсан бөгөөд хэдийгээр тэр өөрийн элбэг дэлбэг эд хөрөнгийн улмаас эсвэл тэр төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байсан эсэхийг бидэнд хэлээгүй ч гэсэн ерөнхийдөө Иовын байр суурь, нэр хүнд нь ихэд өндрөөр үнэлэгддэг гэдгийг бид мэднэ. Библид бичигдсэнээр, Иовын талаарх хүмүүсийн анхны сэтгэгдэл нь, Иов төгс байсан, тэр Бурханаас эмээж муугаас зайлсан, тэр асар их баялаг, хүндтэй байр суурийг эзэмшсэн байсан гэдэг. Тийм орчинд, тийм нөхцөл дор амьдарч байгаа жирийн хүний хувьд Иовын хоол хүнс, амьдралын чанар, түүний хувийн амьдралын янз бүрийн талууд нь ихэнх хүмүүсийн анхаарлын төвд байж болох юм, тиймээс бид бичээсийг үргэлжлүүлэн унших ёстой: Түүний хөвгүүд явж, өдөр бүр байшиндаа найрлаж байсан тул гурван эгчийгээ тэдэнтэй хамт хооллооч хэмээн дуудуулав. Тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов гарч, тэднийг адислан, өглөө эртлэн босож, тэдний тоогоор галын тахил өргөв: Иов: –“Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж болох юм” гээд үргэлж үйлддэг. ( Иов 1:4-5). Энэ ишлэл бидэнд хоёр зүйлийг хэлж байна: Эхнийх нь Иовын хөвгүүд, охид үргэлж найрлаж, идэж, ууж байсан; хоёр дахь нь Иов үргэлж тэдний төлөө санаа зовж, тэд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдгээс айж байнга шатаалт тахил өргөдөг байсан. Энд хоёр өөр төрлийн хүмүүсийн амьдралыг дүрсэлсэн. Нэгдүгээрт Иовын хөвгүүд, охид хангалуун байдлынхаа улмаас дандаа найрлаж байсан, тэд хэтэрхий үрэлгэн амьдарсан, тэд ханатлаа дарс ууж, хооллож, материаллаг эд хөрөнгөнөөс бий болсон өндөр чанарын амьдралыг эдэлж байсан. Ийм амьдралаар амьдарснаар тэд үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг гомдоох нь гарцаагүй байсан–гэсэн ч тэд үүний үр дүнд өөрсдийгөө ариусгаагүй эсвэл шатаалт тахил өргөөгүй. Тэдний зүрх сэтгэлд Бурханы зай байгаагүй, тэд Бурханы нигүүлслийг бодож үзээгүй, Бурханыг гомдоохоос эмээгээгүй, тэр ч бүү хэл тэд зүрх сэтгэлдээ Бурханыг орхихоос эмээгээгүй гэдгийг та нар харж болно. Мэдээж бидний анхаарал хандуулах зүйл бол Иовын хүүхдүүд биш харин тэдгээр зүйлтэй тулгарахдаа Иов юу хийсэн нь юм; энэ нь ишлэлд дүрслэгдсэн бусад зүйл бөгөөд энэ нь Иовын өдөр тутмын амьдрал, түүний хүн чанарын мөн чанарыг агуулдаг. Библид Иовын хөвгүүд, охидын найр наадмын талаар дүрслэхдээ Иовыг дурдаагүй байдаг; зөвхөн түүний хөвгүүд, охид дандаа хамт идэж, ууж байсан л гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэр найр наадам хийгээгүй, мөн хөвгүүд, охидоо үрэлгэнээр идэхэд нь оролцоогүй. Хэдий баян чинээлэг, их эд хөрөнгө, боолуудтай байсан ч гэсэн Иовын амьдрал тансаг байгаагүй. Тэр өөрийн дээд зэргийн амьдрах орчинд хууртагдаагүй, махан биеийн зугаа цэнгэлд шунаагүй эсвэл өөрийн эд баялгийн улмаас шатаалт тахил өргөхөө мартаагүй, тэр ч байтугай энэ нь өөрийн зүрх сэтгэл дэх Бурханаас аажмаар зайлсхийхэд түүнийг хүргээгүй. Харваас Иовын амьдралын хэв маяг сахилга баттай байсан бөгөөд шунахай эсвэл амьдрах чин хүсэлтэй байгаагүй, мөн Бурхан түүнийг ерөөсний улмаас тэр амьдралын чанарт анхаарлаа төвлөрүүлээгүй. Үүний оронд тэр Бурханы өмнө даруухан, намбалаг, болгоомжтой, хянуур байж, байнга Бурханы нигүүлсэл болон ерөөлийг бодож, үргэлж Бурханаас эмээж байсан юм. Өдөр тутмын амьдралдаа Иов хөвгүүд, охидынхоо төлөө шатаалт тахил өргөхийн тулд эртлэн босдог байв. Өөрөөр хэлбэл, Иов зөвхөн өөрөө Бурханаас эмээгээд зогсохгүй, мөн хүүхдүүд нь түүний адилаар Бурханаас эмээж, Бурханы эсрэг нүгэл үйлдэхгүй байгаасай гэж хүсдэг байсан. Иовын эд баялаг түүний зүрх сэтгэлд ямар ч зай эзлээгүй, бас энэ нь Бурханы эзэлсэн байр суурийг орлоогүй; өөрийнхөө төлөө эсвэл хүүхдүүдийнхээ төлөө ч байсан Иовын хийдэг өдөр тутмын үйлдэл нь Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой байсан. Ехова Бурханаас эмээх байдал нь түүний яриагаар зогсоогүй, харин үйлдэлд нь хэрэгжиж, түүний өдөр тутмын амьдралын хэсэг нэг бүрт тусгагдаж байсан. Иовын биеэ авч явах бодит байдал нь, тэр шударга байсан бөгөөд шударга ёс болоод эерэг бүхнийг хайрлах мөн чанарыг эзэмшсэн байсан гэдгийг бидэнд харуулдаг. Иов ихэвчлэн өөрийн хөвгүүд, охидыг илгээж, ариусгаж байсан гэдэг нь тэр хүүхдүүдийнхээ зан аашийг сайшаан, зөвшөөрөөгүй гэсэн үг; үүний оронд өөрийн зүрх сэтгэлдээ тэр тэдний зан аашинд урам хугарч, тэднийг буруушааж байсан юм. Түүний хөвгүүд, охидын зан ааш нь Ехова Бурханд таатай байгаагүй гэж тэр дүгнэсэн, тиймээс тэр тэднийг Ехова Бурханы өмнө очиж, нүглээ улайхыг үргэлж хүсдэг байсан. Иовын үйлдэл нь, түүний хүн чанарын өөр нэг талыг бидэнд харуулдаг: тэр нүгэл үйлдэж, Бурханыг гомдоосон хүмүүстэй хэзээ ч хамт алхаагүй, харин тэднээс зайлсхийж, нүүр буруулж байсан. Хэдийгээр эдгээр хүмүүс түүний хөвгүүд, охид байсан ч гэсэн, тэд өөрийнх нь цусан төрөл байсан учраас тэр өөрийн зарчмаа хаяагүй, мөн өөрийн уян сэтгэлийн улмаас тэдний нүглийг өөгшүүлээгүй. Үүний оронд тэр, тэднээс улайж, Ехова Бурханы өршөөлийг олж авахыг шаардсан ба өөрсдийн шунахай зугаа цэнгэлийн төлөө Бурханыг орхихгүй байхыг тэдэнд анхааруулж байсан. Иовын бусдад хэрхэн ханддаг зарчим нь Бурханаас эмээх болон муугаас зайлах түүний зарчимтай салшгүй холбоотой. Тэр Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн зүйлсийг хайрласан бөгөөд Бурханыг няцаасан зүйлийг жигшсэн, тэр зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг хүмүүсийг хайрласан ба мууг үйлдэж эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг жигшсэн билээ. Ийм хайр болон жигшлийг өөрийн өдөр тутмын амьдралдаа батлан харуулж байсан ба Бурханы нүдээр харсан хамгийн зөв шударга байдал байсан юм. Мэдээж, энэ нь Иовын өдөр тутамдаа бусадтай харилцдаг жинхэнэ хүн чанарын илэрхийлэл болон амьдран харуулалт байсан юм гэдгийг бид мөн мэдэх ёстой.
Шалгатын үеийн Иовын хүн чанарын илрэл (Шалгатын үе дэх Иовын төгс, зөв шударга байдал, Бурханаас эмээх болон муугаас зайлах байдлыг ойлгох нь)
Бидний дээр хуваалцсан зүйл нь сорилт шалгалтаас өмнө өөрийн өдөр тутмын амьдралдаа харуулж байсан Иовын хүн чанарын олон янзын талууд юм. Эдгээр олон янзын илэрхийлэл нь ямар ч эргэлзээгүйгээр Иовын зөв шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлах байдлын талаарх анхны мэдээлэл, ойлголтоор хангаж, анхны нотолгоогоор аяндаа хангадаг. Яагаад Би "анхны" гэж хэлсний шалтгаан нь ихэнх хүмүүс одоо ч гэсэн Иовын зан чанар болон түүний Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээх замыг эрж хайсан түвшний талаар үнэн зөв ойлголтгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Иовын талаарх ихэнх хүмүүсийн ойлголт нь Библи дэх түүний хэлсэн “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой” мөн “Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?” хэмээх үгнээс үүссэн түүний талаарх таатай сэтгэгдлээс цааш хэтэрдэггүй. Тиймээс бидний хувьд Бурханы шалгалтыг хүлээж авч байхдаа Иов өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран гаргасныг ойлгох хэрэгтэй юм; ийм байдлаар Иовын жинхэнэ хүн чанар нь бүх хүнд бүхэлдээ харагдах юм.
Түүний эд хөрөнгө хулгайлагдаж, хөвгүүд, охид нь амиа алдаж, боолууд нь алуулсан гэдгийг сонсох үедээ Иов дараах хариу үйлдлийг хийсэн: Дараа нь Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унаж мөргөв (Иов 1:20). Эдгээр үгс нь бидэнд нэгэн баримтыг хэлж байгаа юм: Энэ мэдээг сонссоны дараа Иов цочролд ороогүй, тэр уйлаагүй, эсвэл түүнд энэ мэдээг дуулгасан боолуудаа буруутгаагүй, тэр ч бүү хэл яагаад, юунаас болоод гэдгийг мөрдөж, батлахын тулд гэмт хэрэг болсон газрыг шалгаж, яг юу тохиолдсоныг олж мэдээгүй. Тэр өөрийн эд хөрөнгөө алдсандаа ямар ч шаналал эсвэл харууслыг харуулаагүй, мөн тэр өөрийн хүүхдүүдээ, өөрийн хайртай хүмүүсээ алдсаны улмаас нулимс урсган уйлаагүй. Эсрэгээрээ тэр нөмрөгөө урж, толгойн үсээ хусан газар унаж шүтэн мөргөсөн. Иовын үйлдлүүд ямар ч энгийн хүмүүсийнхээс өөр байсан. Тэдгээр нь олон хүмүүсийг будилуулж, "хүйтэн цустайгийнх нь" төлөө Иовыг зүрх сэтгэлдээ буруутгахад тэднийг хүргэсэн. Өөрсдийн эд хөрөнгийг гэнэт алдах үедээ энгийн хүмүүс, уй гашууд дарагдаж эсвэл цөхөрсөн мэт харагддаг–эсвэл зарим хүмүүсийн хувьд тэд бүр сэтгэлийн гүн хямралд ч орж магад байдаг. Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэлд эд хөрөнгө нь насан туршийнх нь хичээл чармайлтыг төлөөлдөг, үүнээс тэдний амьд үлдэх нь хамаардаг, энэ нь тэдний үргэлжлүүлэн амьдрах итгэл найдвар болдог; өөрсдийн эд хөрөнгөө алдана гэдэг нь тэдний хичээл чармайлт хий дэмий болж, тэдэнд найдвар үгүй болж, бүр тэдэнд ирээдүй ч байхгүй болно гэсэн үг байдаг. Энэ бол ямар ч жирийн хүний ​​өөрийн өмч хөрөнгөнд хандах хандлага болоод тэдний үүнтэй харилцах ойр дотно харилцаа юм, мөн энэ нь хүмүүсийн нүдэнд харагддаг эд хөрөнгөний ач холбогдол юм. Тиймээс хүмүүсийн асар олонх нь Иов өөрийн хөрөнгөө алдсандаа[c] тайван хандсаныг хараад төөрөлдсөн. Өнөөдөр бид Иовын зүрх сэтгэлд яг юу болж байсныг тайлбарласнаар эдгээр бүх хүмүүсийн төөрөгдлийг арилгах болно.
Эрүүл ухаанаар бодвол, тийм элбэг дэлбэг хөрөнгийг Бурханаас авсан учраас, эдгээр хөрөнгийг алдсандаа Иов Бурханы өмнө ичих ёстой, учир нь тэр тэдгээрийг харж хандаж, анхаарал тавьж чадаагүй, Бурханы түүнд өгсөн хөрөнгийг тэр хадгалж чадаагүй билээ. Тиймээс өмч хөрөнгө нь хулгайлагдсан гэдгийг сонсоод түүний анхны хариу үйлдэл нь хэрэг болсон газарт очиж, алга болсон бүхнийг бүртгэж,[d] дараа нь Бурханд улайх ёстой байсан, тэгснээр тэр Бурханы ерөөлийг дахин нэг удаа хүртэж болох байсан юм. Гэсэн хэдий ч Иов үүнийг хийгээгүй–түүнд ингэж хийгээгүй хувийн шалтгаан байсан билээ. Түүний эзэмшдэг бүхнийг Бурхан түүнд хайрласан бөгөөд өөрийнх нь ажил хөдөлмөрөөс бий болоогүй гэж Иов зүрх сэтгэлдээ гүнээ итгэдэг байсан. Тиймээс тэр эдгээр ерөөлийг хөрөнгөжих зүйл гэж үзээгүй, харин хамаг хүчээрээ хичээх замыг баримтлахыг өөрийн амьдралын зарчим гэж үзсэн. Тэр Бурханы ерөөлийг эрхэмлэн дээдэлж, тэдгээрт талархдаг байсан, гэхдээ тэр үүнд сэтгэл татагдаагүй мөн илүү их ерөөлийг ч эрэлхийлээгүй. Энэ нь өмч хөрөнгөний талаарх түүний хандлага байв. Тэр ерөөлийг олж авахын тулд юу ч хийгээгүй, мөн Бурханы ерөөлөөр дутах вий эсвэл алдах вий гэдэгт санаа зовж, шаналаагүй; Бурханы ерөөлийг хүртсэндээ тэр замбараагүй, ухаангүй ихээр баярлаагүй, мөн Бурханы замыг үл тоогоогүй эсвэл өөрийн эдэлсэн ерөөлийн улмаас Бурханы нигүүлслийг ч мартаагүй юм. Өөрийн эд хөрөнгөний талаарх Иовын хандлага хүмүүст түүний жинхэнэ хүн чанарыг илчилдэг: Нэгдүгээрт, Иов шунахай хүн байгаагүй ба материаллаг амьдралдаа ихийг шаарддаггүй байсан. Хоёрдугаарт, Бурхан түүнд байгаа бүхнийг авах болно гэдгээс Иов хэзээ ч айж эсвэл санаа зовж байгаагүй, энэ нь зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байх түүний хандлага байсан; өөрөөр хэлбэл Бурхан хэзээ, хэрхэн түүнээс авах бол гэдэг талаар түүнд ямар ч шаардлага эсвэл гомдол байгаагүй ба яагаад гэдэг шалтгааныг ч асуугаагүй, харин зөвхөн Бурханы зохицуулгад дуулгавартай байхыг зорьсон. Гуравдугаарт, түүний хөрөнгө өөрийнх нь хөдөлмөрөөс бий болсон гэж тэр хэзээ ч итгээгүй, харин тэдгээр нь Бурханаас түүнд хайрлагдсан юм. Энэ нь Иовын Бурханд итгэх итгэл, түүний итгэл үнэмшлийн илрэл байсан. Иовын хүн чанар болон түүний өдөр тутмын жинхэнэ эрэл хайгуул нь түүний талаарх энэ гурван зүйлийн дүгнэлтээр тодорхой болсон уу? Иовын хүн чанар болон эрэл хайгуул нь, өөрийн эд хөрөнгөө алдах үедээ тэр тайвнаар биеэ авч явсантай салшгүй холбоотой байдаг. Өөрийн өдөр тутмын эрэл хайгуулын улмаас л Иов Бурханы шалгалтуудын үед, “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой” гэж хэлэх биеийн хэмжээ болон итгэл үнэмшилтэй байсан билээ. Эдгээр үгсийг нэг шөнийн дотор олж аваагүй мөн тэдгээр нь Иовын толгойд гэнэтхэн орж ирээгүй. Тэдгээр нь олон жилийн амьдралыг туулахдаа түүний харж, олж авсан зүйл байсан. Зөвхөн Бурханы ерөөлийг эрж хайдаг, байгаа зүйлийг нь Бурхан авна гэж айдаг, үүнийг үзэн ядаж, гомдоллодог бүх хүмүүстэй харьцуулбал Иовын дуулгавартай байдал нь маш бодит биш гэж үү? Бурхан байдаг гэдэгт итгэдэг боловч Бурхан бүх зүйлийг удирддаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй хүмүүстэй харьцуулбал Иов агуу үнэнч, зөв шударга байдлыг эзэмшээгүй байна гэж үү?
Иовын ухаалаг байдал
Иовын бодит туршлага, зөв шударга, үнэнч хүн чанар гэдэг нь, тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үедээ хамгийн ухаалаг шүүлт болон сонголтыг хийсэн гэсэн үг юм. Тийм ухаалаг сонголт нь түүний өдөр тутмын эрэл хайгуул болон өдөр бүрийн амьдралдаа түүний мэдэж авсан Бурханы үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв. Иовын үнэнч байдал нь түүнийг Ехова Бурханы гар бүх зүйлийг удирддаг гэдэгт итгэж чаддаг болгосон; түүний итгэл нь бүх зүйлийг захирах Ехова Бурханы дээд эрхийн бодит байдлыг мэдэх боломжийг түүнд олгосон; түүний мэдлэг нь түүнийг Ехова Бурханы дээд эрх болон зохицуулгыг дуулгавартай дагахад бэлэн мөн дагаж чадахуйц болгосон; түүний дуулгавартай байдал түүнийг Ехова Бурханаас эмээх байдалдаа улам илүү үнэнч байх боломжтой болгосон; түүний айдас нь түүнийг, нүглээс зайлахдаа улам илүү үнэнч болгосон; эцэст нь Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан учраас төгс болсон; ба түүний төгс байдал нь түүнийг ухаантай болгож, түүнд хамгийн ухаалаг байдлыг өгсөн юм.
"Ухаалаг" гэдэг үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Үгчилсэн тайлбар нь гэвэл, энэ нь сайн мэдрэмжтэй, аливааг бодохдоо дэс дараалалтай, мэдрэмжтэй, эрүүл саруул үг, үйлдэл болон эргэцүүлэлтэй байж, эрүүл саруул, энгийн ёс суртахууны стандартыг эзэмшсэн гэсэн үг юм. Гэсэн ч Иовын ухаалаг байдал тийм ч хялбархан тайлбарлагдахгүй. Иов дээд зэргийн ухаалаг байдлыг эзэмшсэн байсан гэж энд хэлэх үед, энэ нь түүний хүн чанар болон Бурханы өмнө биеэ авч явах байдалтай нь холбоотойгоор хэлж байгаа юм. Иов үнэнч байсан учраас, тэр Бурханы дээд эрхэд итгэж, дуулгавартай байж чадаж байсан, энэ нь түүнд бусдын олж авч чадахааргүй мэдлэгийг өгч, энэхүү мэдлэг нь өөрт тохиолдсон зүйлийг илүү нарийн зөв танин мэдэж, эргэцүүлж, тодорхойлох боломжийг олгосон, энэ нь түүнд юу хийх, юуг чанд баримтлахаа илүү нарийн, хэрсүү сонгох боломжийг өгсөн. Өөрөөр хэлбэл, түүний үг, зан ааш, түүний үйлдлийн ар дахь зарчмууд, хууль дүрмийн дагуух түүний үйлдэл нь энгийн, тодорхой, онцгой байсан бөгөөд харалган, ойворгон эсвэл сэтгэлийн хөдөлгөөнтэй байгаагүй. Түүнд тохиолдсон ямар ч зүйлд хэрхэн хандахаа тэр мэдэж байсан, төвөгтэй үйл явдлуудын хоорондын харилцааг хэрхэн тэнцвэржүүлж, зохицуулахаа тэр мэдэж байсан, өөрийн зууралдах ёстой замаас хэрхэн зуурахыг тэр мэддэг байсан бөгөөд цаашлаад Ехова Бурханы өгөх ба авахад хэрхэн хандахаа тэр мэдэж байсан юм. Энэ нь Иовын хамгийн ухаалаг байдал байсан. Тийм ухаалаг байдлаар зэвсэглэсэн учраас л Иов өөрийн өмч хөрөнгө, хүү охидоо алдах үедээ, “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой” гэж хэлсэн юм.
Иов бие махбодын асар их өвдөлт, өөрийн хамаатан садан, найз нөхдийн эсэргүүцэлтэй тулгарах үедээ, үхэлтэй нүүр тулах үедээ түүний биеэ авч явсан бодит байдал нь түүний жинхэнэ нүүр царайг дахин нэг удаа бүгдэд харуулсан.
Иовын үнэн нүүр царай: үнэн, цэвэр ариун бөгөөд хуурамч зангүй
Дараахыг уншицгаая: Тэгээд Сатан Еховагийн оршихуйгаас гарч, Иовыг хөлийнх нь улнаас орой хүртэл цохив. Тэр түүнд өөрийгөө хусах шаазангийн хэлтэрхий өгч, үнсэн дунд суув. ( Иов 2:7-8). Энэ бол яр хатиг түүний биеэр тархаж байх үед Иовын биеэ авч явсан байдлын дүрслэл юм. Энэ үед Иов өвдөлтийг тэвчингээ үнс нурман дунд сууж байсан. Хэн ч түүнийг эмчлээгүй, биеийнх нь өвдөлтийг багасгахад хэн ч түүнд туслаагүй; харин тэр яр хатигныхаа гадна талыг маажихад ваарны хэлтэрхий ашигласан. Өнгөцхөндөө, энэ нь Иовын тарчлааны зүгээр л нэг үе шат байсан ба түүний хүн чанар болон Бурханаас эмээх байдалтай ямар ч холбоогүй, учир нь тэр үед Иов өөрийн ааш зан, үзэл бодлыг харуулах ямар ч үгийг хэлээгүй билээ. Гэсэн ч Иовын үйлдэл болон биеэ авч явах байдал нь түүний хүн чанарын жинхэнэ илэрхийлэл хэвээр юм. Өмнөх бүлгийн тэмдэглэлээс, Иов бол дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байжээ гэдгийг бид уншсан. Харин хоёр дахь бүлгийн энэ ишлэл нь, энэхүү дорнын хамгийн агуу хүн нь үнс нурман дунд суугаад өөрийгөө маажихаар ваарны хэлтэрхий авах ёстой гэдгийг бидэнд харуулсан. Энэ хоёр дүрслэлийн хооронд илэрхий ялгаа байхгүй байна гэж үү? Энэ нь бидэнд Иовын үнэн дүр төрхийг харуулдаг ялгаа юм: Өөрийн хүндтэй байр суурь, нэр хүндийг үл харгалзан тэр хэзээ ч тэдгээрт анхаарал хандуулж, хайрлаж байгаагүй; бусад хүмүүс түүний нэр хүндийг хэрхэн үзэж байсныг тэр анхаараагүй, мөн түүний үйлдэл эсвэл биеэ авч явах байдал нь түүний нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар тэр санаа зовоогүй; тэр байр суурины баялагт автаагүй мөн байр суурь, нэр хүндийнх нь хамтаар ирсэн алдар сууд дурлаагүй. Тэр зөвхөн өөрийн үнэ цэнэ болон Ехова Бурханы нүдэн дэх өөрийн амьдралын утга учирт анхаарал хандуулж байсан. Иовын үнэн байдал нь түүний мөн чанар байсан: Тэр алдар нэр, баян чинээлэг байдлыг хайрлаагүй ба алдар нэр, баян чинээлэг байдлын төлөө амьдраагүй; тэр үнэн, цэвэр ариун, хуурамч зангүй байсан юм.
Иов хайр, үзэн ядалтаас хагацсан нь
Иовын хүн чанарын өөр нэг тал нь тэр болон түүний эхнэрийн хооронд болсон энэ ярианд харагддаг: Дараа нь эхнэр нь түүнд хандан, –“Чи одоо ч гэсэн чин үнэнч байдлаа хадгалж байна уу? Бурханыг орхиж, үх” гэв. Харин тэр эхнэртээ, –“Чи чинь байдаг л мунхаг эмэгтэйчүүдийн адил ярьж байх чинь? Юу? Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү? Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй” гэв. (Иов 2: 9-10). Түүний зовж байгааг хараад, Иовын эхнэр нь түүнийг зовлон шаналлаасаа зайлахад нь туслахын тулд зөвлөгөө өгөхөөр оролдсон–гэсэн ч "сайн санаа" нь Иовын зөвшөөрлийг олж авч чадаагүй; үүний оронд тэдгээр нь түүний уурыг өдөөсөн, учир нь эхнэр нь түүний Ехова Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг үгүйсгэсэн бөгөөд мөн түүнчлэн Ехова Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн билээ. Энэ нь Иовд тэвчихийн аргагүй байсан, учир нь тэр Бурханыг эсэргүүцэх эсвэл гомдоох ямар нэг зүйл хийхийг бусдад байтугай өөртөө хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм. Бусад хүмүүс Бурханыг гүтгэн доромжилсон үг хэлж байхад тэр хайхрахгүй байж хэрхэн чадах билээ? Тиймээс тэр эхнэрээ "мунхаг эм" гэж дуудсан. Өөрийн эхнэртээ хандах Иовын хандлага нь уур хилэн, үзэн ядалтынх, түүнчлэн зэмлэл болон буруушаалтынх байсан юм. Энэ нь хайр, үзэн ядалтыг хооронд нь ялгах Иовын хүн чанарын ердийн илэрхийлэл байсан бөгөөд түүний зөв шударга хүн чанарын жинхэнэ дүр төрх байсан юм. Иов шударга ёсны мэдрэмжийг эзэмшсэн хүн байсан–энэ нь түүнийг хорон муугийн эргүүлэг, давалгааг үзэн ядаж, утга учиргүй тэрс үзэл, хөгийн маргаан болон этгээд баталгааг жигшин, буруутгаж, голоход хүргэсэн ба олон нийтэд гологдож, ойр дотны хүмүүстээ хаягдах үедээ өөрийн зөв зарчмууд, байр сууриндаа үнэнч байх боломжийг түүнд олгосон.
Иовын зөөлөн сэтгэл ба чин сэтгэл
Нэгэнт бид Иовын биеэ авч явах байдлаас түүний хүн чанарын олон янзын талуудын илэрхийллийг харж чадаж байгаа болохоор өөрийн төрсөн өдрөө хараахаар амаа нээсэн үед нь Иовын ямар хүн чанарыг бид хардаг вэ? Энэ нь бидний доор хуваалцах сэдэв юм.
Иов өөрийн төрсөн өдрөө хараасны шалтгааныг Би дээр ярьсан. Үүнээс та нар юу харж байна вэ? Хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хайр энэрэлгүй байсан бол, хэрвээ тэр хүйтэн хөндий, сэтгэл хөдлөлгүй ба хүн чанаргүй байсан бол тэр Бурханы зүрх сэтгэлийн хүслийг анхаарах байсан уу? Тэгээд Бурханы зүрх сэтгэлийг анхаарсныхаа улмаас тэр өөрийн төрсөн өдрийг үл тоох байсан уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хүн чанаргүй байсан бол, тэр Бурханы шаналлаас болж сэтгэл зовох байсан уу? Бурхан түүнээс болж зовж шаналсан учраас тэр өөрийн төрсөн өдрийг хараах байсан уу? Хариулт бол Огтхон ч үгүй! Тэр зөөлөн сэтгэлтэй байсан учраас Иов Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан; Бурханы зүрх сэтгэлийг анхаарч байсан учраас Иов Бурханы шаналлыг мэдэрсэн; тэр зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы өвдөлтийг мэдэрснээр илүү их шаналал тарчлааныг амссан; тэр Бурханы өвдөлтийг мэдэрсэн учраас өөрийн төрсөн өдрийг жигшиж, тиймээс өөрийн төрсөн өдрийг хараасан билээ. Гадны хүмүүсийн хувьд, шалгалтуудын үеэр Иовын биеэ авч явсан байдал нь бүхэлдээ үлгэр жишээч байсан. Зөвхөн өөрийн төрсөн өдрөө хараасан нь түүний төгс, зөв шударга байдалд асуултын тэмдэг тавьж эсвэл өөр үнэлгээ өгсөн юм. Үнэндээ энэ нь Иовын хүн чанарын хамгийн жинхэнэ илэрхийлэл байсан юм. Түүний хүн чанарын байдал нь нуун дарагдуулагдаж эсвэл боогдуулагдаагүй эсвэл хэн нэгнээр засварлагдаагүй. Өөрийн төрсөн өдрөө хараах үедээ тэр өөрийн зүрх сэтгэлийн гүн дэх өр нимгэн байдал болон чин сэтгэлээ батлан харуулсан; тэр яг л ёроол нь харагдах булгийн ус мэт цэвэр, тунгалаг байсан юм.
Иовын талаар энэ бүхнийг мэдсэнээр, ихэнх хүмүүс гарцаагүй Иовын хүн чанарын байдлын тухай нилээд үнэн зөв, бодитой үнэлгээтэй болох болно. Тэд мөн Бурханы хэлсэн Иовын өөлөх өөгүй, зөв шударга байдлын талаар гүн гүнзгий, бодит, илүү нарийн ойлголт, үнэлэлттэй байх ёстой. Энэхүү ойлголт болон үнэлэлт нь Бурханаас эмээж, муугаас зайлах замд ороход нь хүмүүст туслах болно гэж найдаж байна.
Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа
Хэдийгээр ихэнх хүмүүс, Иов бол төгс, зөв шударга байсан ба тэр Бурханаас эмээж муугаас зайлж байсан гэдгийг одоо хүлээн зөвшөөрдөг ч, энэхүү хүлээн зөвшөөрөлт нь тэдэнд Бурханы цаад санааны талаар илүү их ойлголтыг өгдөггүй. Иовын хүн чанар, эрэл хайгуулд атаархахын зэрэгцээ тэд дараах асуултыг Бурханаас асуудаг: Иов маш төгс, зөв шударга байсан, хүмүүс түүнийг маш их хүндэтгэн хайрласан, гэхдээ яагаад Бурхан түүнийг Сатаны гарт өгч түүнд тийм их зовлон учруулсан юм бэ? Ийм асуулт олон хүний зүрх сэтгэлд оршин байдаг нь дамжиггүй–эсвэл харин ч энэхүү эргэлзээ нь олон хүмүүсийн зүрх сэтгэл дэх асуулт юм. Нэгэнт энэ нь маш олон хүнийг будилуулсан болохоор бид энэ асуултыг ил гаргаж, үүнийг зүй зохистойгоор тайлбарлах ёстой.
Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн нь Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, хэдийгээр Иов Бурханы нүдээр өөлөх өөгүй, зөв шударга байсан ч гэсэн, Иовд хийсэн Бурханы ажил ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийж байгаа эсвэл Тэр ямар аргаар үүнийг хийж байгаагаас үл хамааран, төлөх төлөөс эсвэл Түүний санаархлаас үл хамааран Түүний үйлдлүүдийн зорилго нь өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор ажиллуулах; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд ажиллуулж, хүнийг Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурханы мөн чанарыг ухаарах боломжтой болгож мөн Бурханы дээд эрх болон зохицуулгад дуулгавартай байх боломжийг түүнд олгох бөгөөд тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрэх боломжийг хүнд олгодог–энэ бүхэн нь Бурханы хийж байгаа бүх зүйл дэх Түүний зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, хүчин зүтгэгч учраас хүнийг ихэвчлэн Сатанд өгдөг; энэ нь Сатаны тэнсэл, дайралтуудын дунд Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, таньж чаддаг болоход хүмүүсийг хүргэдэг. Энэ үйл явц нь, Бурханы үг, өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байдал, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртэл өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар өөрсдийгөө чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн ангижирсан байх болно. Хүмүүсийн ангижрал нь Сатан ялагдсан гэсэн үг, энэ нь тэд цаашид Сатаны аман дахь хоол байхаа больж–тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Энэ нь, тийм хүмүүс зөв шударга учраас, тэдэнд Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал болон эмээх байдал байдаг учраас, тэд Сатанаас бүрмөсөн салсан учраас юм. Тэд Сатаныг ичгүүртэй байдалд оруулдаг, тэд Сатаныг хулчгар болгодог ба тэд Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал болон Түүнээс эмээх байдал нь Сатаныг ялдаг бөгөөд Сатаныг бүрмөсөн бууж өгөхөд хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж байвал, Бурханаар бүрэн авахуулахыг хүсэж байвал, Бурханыг дагадаг бүх хүмүүс Сатаны их, бага тэнсэл, дайралтуудтай тулгарах ёстой. Эдгээр тэнсэл, дайралтуудаас гарч ирсэн хүмүүс нь Сатаныг бүрэн ялж чадах бөгөөд Бурханаар аврагдсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар аврагдсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулсан хүмүүс байдаг бөгөөд тоо томшгүй олон удаа Сатанаар уруу татагдаж, түүний дайралтанд өртсөн хүмүүс юм. Бурханаар аврагдсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулгыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд тэд Сатаны тэнслийн дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар аврагдсан хүмүүс нь үнэнч занг эзэмшдэг, тэд зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр ба үзэн ядалтыг хооронд нь ялгадаг, тэд шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг, тэд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлдэг. Тийм хүмүүс Сатанаар хүлэгдэж, отуулж, буруушаагдаж эсвэл хүчирхийлэгддэггүй, тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, тэд бүрмөсөн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, энэ нь Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсний утга учир билээ.
Иовыг Сатан хүчирхийлж байсан боловч тэр мөн мөнхийн эрх чөлөө, чөлөөлөлтийг олж авсан ба хэзээ ч дахин Сатаны ялзруулалт, хүчирхийлэл, буруушаалтанд өртөхгүй байж, үүний оронд Бурханы төрх байдлын гэрэлд эрх чөлөөтэй, саад тотгоргүй амьдарч, түүнд өгсөн Бурханы ерөөлүүдийн дунд амьдрах эрхийг олж авсан. Энэ эрхийг хэн ч түүнээс булаан авч, устгаж эсвэл худалдан авч чадахгүй. Энэ нь түүний итгэл, шийдэмгий байдал, дуулгавартай байдал мөн Бурханаас эмээх байдлын хариуд Иовд өгөгдсөн; Иов амиараа төлөөс төлж, газар дээрх баяр хөөр, аз жаргалыг хүртэж, Бурханы бүтээл болохын хувьд Бүтээгчийг ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр газар дээр мөнхийн ёс мэтээр шүтэн мөргөх эрх шаардлагыг олсон юм. Энэ нь мөн Иовын туулсан тэнслийн хамгийн агуу үр дүн билээ.
Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед, тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байдаг. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэдэнд эрх чөлөө байдаггүй, тэд Сатанаар суллагдаагүй байдаг, тэд Бурханыг шүтэн мөргөх эрхгүй эсвэл шаардлага хангаагүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хатуу ширүүнээр дайрч байдаг. Тийм хүмүүст ярих аз жаргалтай зүйл байдаггүй, тэдэнд энгийнээр оршин тогтнох ямар ч эрх байхгүй, цаашлаад тэдэнд ярих ямар ч нэр төр байхгүй. Та нар босож, Сатантай тэмцэл хийж, өөрийн Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдлаа Сатантай хийсэн үхэх сэхэхээ шийдэх тулааны зэвсэг болгон ашиглах л юм бол та нар Сатаныг бүрэн ялж, та нарыг харангуутаа л бултан зугатаж, хулчийдаг болоход түүнийг хүргэнэ, ингэснээр тэр та нарын эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудаа бүрэн орхино–зөвхөн тэр үед л та нар аврагдаж, эрх чөлөөтэй болно. Хэрвээ та нар Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялахад та нарт туслах зэвсгээр зэвсэглээгүй бол та нар аюулд орсон хэвээр байх болно; цаг хугацаа өнгөрөхийн хирээр, та нар Сатанаар маш их тамлуулж, та нарт өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй байх үед та нар мөн л гэрчлэл хийх чадваргүй байж, өөрсдийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй байгаа бол та нарт авралын өчүүхэн найдвар байх болно. Эцэст нь Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед та нар Сатаны атганд байсаар байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй байх болно, тиймээс та нарт боломж эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх юм. Тэгвэл дүгнэлт нь, тийм хүмүүс бүрэн дүүрэн Сатаны боолчлолд байх болно.
Бурханы шалгалтыг хүлээн авч, Сатаны тэнслийг давах ба бүхий л хүнийг чинь авахыг Бурханд зөвшөөрөх
Хууль журмыг баримталж, хүнийг дэмжих Өөрийн ажлын үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлсэн ба Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулсан. Зорилго нь хүнийг биеийн хэмжээгээр хангаж, Түүнийг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг–Сатантай тулалдах тулаанд Бурханаас хүнд өгөгдсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тиймээс зэвсэглэгдсэн хүн Бурханы шалгалттай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг шалгах олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан буюу Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч хүний биеийн хэмжээг “шалгах” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулааны зохион байгуулалтаас зугатан гарч, Сатаны бүслэлтээс зугатаан амьд гарч чадвал хүн шалгалтыг давах юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулааны зохион байгуулалтыг орхин явж чадалгүй, Сатанд захирагдах юм бол тэр шалгалтыг давахгүй юм. Хүний ямар ч талыг Бурхан шалгасан бай, Түүний шалгалтын шалгуур нь хүн Сатаны дайралтанд өртөх үедээ гэрчлэлдээ бат зогсож байна уу эсвэл үгүй юу гэдэг мөн Сатанаар урхидуулах зуураа Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу эсвэл үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу эсвэл үгүй юу гэдэг нь тэр Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба тэр эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь тэр Сатаны боолчлолыг даван гарахын тулд Бурханы түүнд өгсөн зэвсгийг өөрийн хүчээр өргөж, Сатаныг найдвараа бүрэн алдахад хүргэж, түүнийг ганцаар нь орхиж чадах эсэхээс хамаарна. Хэрвээ Сатан итгэл найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авахаар дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруутгаж, түүнд саад болохгүй, дахин хэзээ ч тэднийг шалтгаангүйгээр тарчлаахгүй эсвэл дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүн л Бурханаар үнэхээр авахуулах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхэл бүтэн үйл явц юм.
Иовын гэрчлэлээр хойч үеийнхэнд өгөгдсөн анхааруулга болон гэгээрэл
Бурхан хэн нэгнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ хүмүүс мөн Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг ойлгох болно. Хүмүүс Иовын зовлон шаналалд цаашид зовинохгүй бөгөөд үүний ач холбогдлын талаар шинэ үнэлэлттэй болох юм. Тэд Иовынхтай адил тэнслийг туулах эсэхэд цаашид санаа зовохгүй бөгөөд Бурханы шалгалт ирэхийг цаашид эсэргүүцэж, голохгүй. Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлэх түүний гэрчлэл нь хүмүүст асар их тус дэм, зоригжуулалтын эх сурвалж болсон билээ. Иовоос тэд өөрсдийн авралын найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг ялж, Сатаныг ноёлох нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх, зохицуулгыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт тэд Сатанд ичгүүр авчирч, ялж чадах бөгөөд Сатаныг сандаргаж, зугатаалгахын тулд тэд амиа алдах байсан ч хамаагүй зөвхөн өөрсдийн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгөх анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол тэд хэзээ ч Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос өөрсдийгөө салгаж чадахгүй мөн тэд хэзээ ч Сатаны хүчирхийлэл, дайралтаас зугатаж чадахгүй гэдгийг энэ анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, зөв шударга л бол Бурханаас эмээж муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; тэд зөвхөн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, хангинасан гэрчлэл хийж чадна гэдгийг энэ нь тэдэнд сургадаг; тэд зөвхөн Бурханд хүчтэй, хангинасан гэрчлэл хийж чадах л юм бол хэзээ ч Сатанаар хянагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалтын дор амьдарна–зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдах юм. Иовын зан чанар, түүний амьдралын эрэл хайгуулыг авралыг эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран гаргасан зүйл болон шалгалтуудын үеэр биеэ авч явсан байдал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэдгээр бүх хүмүүсийн хувьд үнэт эрдэнэс билээ.
Иовын гэрчлэл Бурханд тайтгарлыг авчирсан
Хэрвээ одоо Би та нарт Иов бол хайр татам хүн байсан гэж хэлбэл, та нар энэ үгний утга учрыг үнэлж чадахгүй байж магад бөгөөд Би яагаад энэ бүх зүйлийг хэлсний ар дахь санааг ухаарч чадахгүй байж болох юм; гэхдээ та нар Иовынхтэй адил эсвэл төстэй шалгалтуудыг туулах тэр өдрөө хүртэл хүлээ, Сатаныг ноёлж, шалгалтуудын дунд Бурханд гэрчлэл хийхийн тулд та нар бэрхшээл амсах үедээ, та нарт зориулж Бурханы бэлтгэсэн шалгалтуудыг туулах үедээ, та нар бүх зүйлээ зориулж, доромжлол, бэрхшээлийг тэвчих үедээ л–Миний ярьсан эдгээр үгний утга учрыг үнэлж чадах болно. Тэр үед, та нар Иовоос хамаагүй дор гэдгээ мэдрэх болно, та нар Иов ямар хайр татам байсныг, түүнийг дуурайх нь ямар үнэ цэнэтэйг мэдрэх болно; тэр цаг ирэх үед Иовын хэлсэн тэдгээр сонгодог үгнүүд нь тэр үед амьдарч байсан ялзруулагдсан хүнд ямар чухал байсныг та нар ухаарах болно, мөн Иовын хийсэн зүйлийг хийх нь өнөөгийн хүмүүст хичнээн хэцүү болохыг та нар ухаарах болно. Энэ нь хэцүү юм гэдгийг та нар мэдрэх үедээ, Бурханы зүрх сэтгэл хичнээн их түгшиж, санаа зовж байсныг үнэлэх болно, тийм хүмүүсийг олж авахын тулд Бурханы төлсөн төлөөс ямар өндөр болохыг мөн хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн, зарцуулсан зүйл хичнээн эрхэм болохыг та нар үнэлэх болно. Одоо та нар эдгээр үгсийг сонссон болохоор, Иовын талаарх үнэн зөв ойлголт, алдаагүй үнэлгээ та нарт байна уу? Та нарын нүдээр, Иов үнэхээр Бурханаас эмээж муугаас зайлдаг төгс, зөв шударга хүн байсан уу? Ихэнх хүмүүс мэдээж Тийм гэж хэлнэ гэдэгт Би итгэж байна. Учир нь, Иовын үйлдэж, илчилж байсан зүйлсийн баримтыг ямар ч хүн эсвэл Сатан үгүйсгэж чадахгүй билээ. Тэдгээр нь Иов Сатаныг ялсны хамгийн хүчтэй нотолгоо юм. Энэ нотолгоог Иов бий болгосон бөгөөд Бурханы хүлээн авсан анхны гэрчлэл байсан. Тиймээс Иов Сатаны тэнслийг ялж, Бурханд гэрчлэл хийхэд Бурхан Иовоос найдвар олж харсан ба Түүний зүрх сэтгэлийг Иов тайтгаруулсан. Бүтээлийн цагаас Иовыг хүртэл, тайтгарал гэж юу байдгийг, хүнээр тайтгаруулагдах нь юу гэсэн үг болохыг Бурхан анх удаа үнэхээр мэдэрсэн үе нь энэ байсан бөгөөд энэ нь Тэр, Түүний төлөөх жинхэнэ гэрчлэлийг харж, олж авсан анхны удаа байсан юм.
Иовын гэрчлэл болон Иовын олон янзын талуудын баримтуудыг сонсоод ихэнх хүмүүс өөрсдийнхөө урд байгаа замын талаар төлөвлөгөөтэй байх болно гэдэгт Би итгэж байна. Иймээс айдас, түгшүүрээр дүүрэн ихэнх хүмүүс аажмаар бие, сэтгэлийн аль алины хувьд амарч, бага багаар тайвшралыг мэдрэх болно гэдэгт Би мөн итгэж байна...
Доорх ишлэлүүд нь мөн Иовын талаарх мэдээлэл юм. Үргэлжлүүлэн уншицгаая.
4. Иов Бурханыг чихээрээ сонссон нь
(Иов 9:11) "Хараач, би Түүнийг явуулж байна, Түүнийг харж чадахгүй байна; Тэр хажуугаар зөрөх боловч би Түүнийг хүрэлцэж чадахгүй байна."
(Иов 23:8-9) "Би урагшлахад Тэр тэнд байхгүй; ухрахад би Түүнийг ойлгож чадахгүй байна; Зүүн гар талд Тэр ажиллаж байх ч, би Түүнийг харж чадахгүй; Тэр Өөрийгөө надад харагдахааргүй баруун гар талд нуудаг.”
(Иов 42:2-6) "Би Таныг бүгдийг хийж чадна гэдгийг мэднэ, ямар ч бодол Танд нуугдаж байж болохгүй. Мэдлэггүйгээр ямар нэг зөвлөгөөг нуудаг хүн хэн бэ? Тиймээс миний хувьд гайхамшигтай байсан зүйлсийг би ойлгоогүй болохоо хэлсэн юм. Сонсогтун, би Танаас гуйж байна, би хэлэх болно: Би Таныг Өөрийгөө харуулахыг гуйж байна. Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байя. Яагаад би өөрийгөө жигшин зэвүүцэж, тоос болон үнсэнд наманчилж байнав".
Хэдийгээр Бурхан Өөрийгөө Иовд илчлээгүй ч, Иов Бурханы Дээд Эрхэд Итгэдэг
Эдгээр үгний тулгуур нь юу вэ? Та нарын хэн нэг нь энд баримт байгааг анзаарсан уу? Нэгдүгээрт, Бурхан байдгийг Иов хэрхэн мэдсэн бэ? Мөн тэнгэр, газар, бүх зүйлс Бурханаар захирагддагийг тэр хэрхэн мэдсэн бэ? Энэ хоёр асуултад хариулдаг ишлэл байна: Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байя. Яагаад би өөрийгөө жигшин зэвүүцэж, тоос болон үнсэнд наманчилж байнав (Иов 42:5-6). Эдгээр үгнүүдээс бид, Бурханыг өөрийн нүдээр харахаас илүү, Иов Бурханыг үлгэр домгоос сурсаныг мэдэж болно. Эдгээр нөхцөл байдлын дор Бурханыг дагах замаар алхаж эхэлсэн бөгөөд, дараа нь тэр бүх зүйлийн дотроос Бурханы оршин тогтнолыг өөрийн амьдралдаа баталгаажуулсан байна. Энд үгүйсгэхийн аргагүй баримт байгаа–тэр нь юу вэ? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагах чадвартай байсныг үл харгалзан, Иов хэзээ ч Бурханыг харж байгаагүй. Энэ тухайд, тэр одоогийн хүмүүстэй адил биш байна гэж үү? Иов хэзээ ч Бурханыг харж байгаагүй, үүний утга санаа нь, хэдийгээр тэр Бурханы тухай сонссон боловч тэр Бурхан хаана байдгийг эсвэл Бурхан ямар болохыг эсвэл Бурхан юу хийдгийг мэдээгүй ба эдгээр нь бодит хүчин зүйлс юм; бодитоор ярих юм бол хэдий тэр Бурханыг дагадаг байсан ч Бурхан хэзээ ч түүнд үзэгдэж эсвэл түүнтэй ярьж байгаагүй. Энэ нь бодит баримт биш гэж үү? Хэдийгээр Бурхан Иовтой яриагүй эсвэл түүнд ямар нэгэн тушаал өгч байгаагүй ч Иов Бурханы оршин тогтнолыг харсан бөгөөд Иов өөрийн чихээрээ сонссон бүх зүйл, үлгэр домог дундаас Түүний дээд эрхийг харсан, үүний дараа тэр Бурханаас эмээж, муугаас зайлах амьдралыг эхэлсэн юм. Эдгээр нь Иовын Бурханыг дагасан үндэс, үйл явц байсан юм. Гэхдээ тэр хичнээн Бурханаас эмээж, муугаас зайлж байсан ч, өөрийн шулуун шударга байдлаа хатуу баримталж байсан ч, Бурхан хэзээ ч түүний өмнө гарч ирээгүй билээ. Энэ ишлэлийг уншицгаая. Тэр, "Хараач, би Түүнийг явуулж байна, Түүнийг харж чадахгүй байна; тэр хажуугаар зөрөх боловч би Түүнийг хүрэлцэж чадахгүй байна." (Иов 9:11) гэж хэлсэн. Эдгээр үгс юуг хэлж байна вэ гэвэл Иов Бурханыг өөрийн эргэн тойронд байхыг мэдэрсэн ч байж магадгүй эсвэл үгүй ч байж магадгүй–гэхдээ тэр хэзээ ч Бурханыг харж чадаагүй. Бурхан түүний өмнүүр өнгөрч эсвэл үйлдэл хийж эсвэл хүнийг чиглүүлж байна гэж төсөөлөх үе түүнд байсан ч гэсэн, тэр хэзээ ч мэдээгүй юм. Хүнийг хүлээгээгүй байх үед Бурхан түүн дээр ирдэг; Бурхан түүн дээр хэзээ ирэхийг эсвэл Тэр хаанаас түүн дээр ирэхийг хүн мэддэггүй, учир нь хүн Бурханыг харж чаддаггүй, тиймээс хүний хувьд Бурхан түүнээс нуугдаж байдаг.
Бурхан түүнээс нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй
Библийн дараах ишлэлд Иов, "Би урагшлахад Тэр тэнд байхгүй; ухрахад би Түүнийг ойлгож чадахгүй байна; Зүүн гар талд Тэр ажиллаж байх ч, би Түүнийг харж чадахгүй; Тэр Өөрийгөө надад харагдахааргүй баруун гар талд нуудаг.” (Иов 23:8-9) хэмээн хэлсэн. Үүнээс бид, Иовын амьдралын туршлагаар Бурхан бүхий л хугацаанд түүнээс нуугдаж байсан гэдгийг мэдэж болно; Бурхан түүнд ил үзэгдээгүй, мөн түүнд ямар нэг үгийг илэн далангүй хэлээгүй, гэсэн ч зүрх сэтгэлдээ Иов Бурханы оршин тогтнолын талаар итгэлтэй байсан. Бурхан түүний өмнө алхаж байж магадгүй гэж, эсвэл түүний хажууд ажиллаж байж магадгүй бөгөөд хэдий тэр Бурханыг харж чадахгүй байсан ч Бурхан түүний хажууд түүний бүх зүйлийг удирдаж байгаа гэдэгт тэр үргэлж итгэдэг байв. Иов Бурханыг хэзээ ч харж байгаагүй боловч тэр өөрийн итгэлдээ өөр ямар ч хүн чадахааргүй үнэнч байж чадсан. Тэд яагаад чадахгүй гэж? Учир нь Бурхан Иовтой яриагүй эсвэл түүнд ил харагдаагүй бөгөөд хэрвээ тэр үнэхээр итгээгүй байсан бол тэр цааш үргэлжлүүлэн явж чадахгүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримталж чадахгүй байх байсан. Энэ үнэн биш гэж үү? Иов эдгээр үгнүүдийг хэлснийг уншихад та нарт ямар санагдаж байна вэ? Иовын төгс байдал, зөв шударга байдал болон Бурханы өмнө түүний үнэнч байдал нь жинхэнэ бөгөөд Бурханы талаас хэтрүүлэг биш гэдгийг та нар мэдэрч байна уу? Хэдийгээр Бурхан Иовд бусад хүмүүсийн адил хандаж, түүнд харагдаагүй, түүнтэй яриагүй ч Иов өөрийн шударга байдлаа бат хадгалж, Бурханы дээд эрхэд итгэсээр байсан бөгөөд цаашлаад тэр Бурханыг гомдоохоос айсны улмаас дахин дахин шатаалт тахил өргөж, Бурханы өмнө залбирч байсан юм. Бурханыг хараагүй хирнээ Бурханаас эмээх Иовын чадвараас бид, тэр эерэг зүйлсийг хичнээн хайрлаж байсныг болон түүний итгэл хичнээн тууштай, бодитой байсныг харж болно. Бурхан түүнээс нуугдаж байсан учраас тэр Бурханы оршин тогтнолыг үгүйсгээгүй, мөн Түүнийг хэзээ ч хараагүй учраас тэр итгэлээ алдаж, Бурханыг орхиогүй. Үүний оронд, бүх зүйлийг захирах Бурханы нуугдмал ажил дундаас тэр Бурханы оршин тогтнолыг ухаарч, Бурханы дээд эрх болоод хүч чадлыг мэдэрсэн юм. Бурхан нуугдсан учраас тэр зөв шударга байхаа болиогүй мөн Бурхан хэзээ ч түүнд үзэгдээгүй учраас тэр Бурханаас эмээж, муугаас зайлах замыг орхиогүй. Өөрийн оршин тогтнолоо түүнд батлахын тулд ил гарч ирэхийг Иов Бурханаас хэзээ ч гуйгаагүй, учир нь тэр аль хэдийн бүх зүйлийн дундаас Бурханы дээд эрхийг харсан бөгөөд тэр бусдын олж авч чадаагүй ерөөл болон нигүүлслийг олж авсан гэдэгтээ итгэлтэй байсан билээ. Хэдийгээр Бурхан түүнээс нуугдсан хэвээр үлдсэн ч, Иовын Бурханд итгэх итгэл хэзээ ч ганхаагүй. Тиймдээ ч тэр өөр хэнд ч байгаагүй зүйл болох: Бурханы зөвшөөрөл болон Бурханы ерөөлийн ургацыг хураасан юм.
Иов Бурханы нэрийг Алдаршуулдаг бөгөөд ерөөл эсвэл гай гамшгийн талаар боддоггүй
Иовын талаарх Библийн түүхүүдийн дотор хэзээ ч дурдаж байгаагүй баримт байдаг, өнөөдөр бид үүнд анхаарал хандуулах болно. Хэдийгээр Иов хэзээ ч Бурханыг харж эсвэл Бурханы үгийг өөрийн чихээр сонсож байгаагүй ч гэсэн Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Энэ нь,өмнө дурдсанаар, "Еховагийн нэр алдаршсан байх ёстой" хэмээх байсан юм. Түүний Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, тайлбаргүй мөн шалтгаангүй байсан. Иов өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, үүнийг Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, түүний шийдсэн бүхэн, түүний зүрх сэтгэлдээ шийдсэн бүхэн нь Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, тэр Бурханаас түүний төлөө ямар нэг зүйл хийхийг эсвэл түүнд ямар нэг зүйл өгөхийг гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг зүйлийг олж авах болно гэсэн туйлширсан хүслийг тэр өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Түүний Бурханы нэрийг алдаршуулах нь бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлийн улмаас байсан бөгөөд энэ нь тэр ерөөл хүртсэн эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс хамаарч байгаагүй. Бурхан хүмүүсийг ерөөж эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхээс үл хамааран, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлаас үл хамааран Бурханы нэр магтагдах ёстой гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс бөгөөд, хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч гэсэн мөн Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны ​​элдвийн байдал нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлоос үл хамааран Бурханы нэр магтагдах ёстой. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдлүүд нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнасан бөгөөд ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрласан. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, ямар цаг хугацаа эсвэл газар байх нь хамаагүй түүнд тохиолдсон бүхнийг хүлээн авч байсан. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулгыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай байх явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов итгэсэн бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм. Иов хэзээ ч Бурханыг хараагүй мөн Түүнийг ямар нэг үг хэлэхийг, тушаал өгөхийг, ямар нэг сургаал хэлэхийг эсвэл түүнд ямар нэг зүйлийг зааварлахыг сонсоогүй. Өнөөдрийн үгний тухайд, Бурхан түүнд ямар ч гэгээрэл, удирдамж эсвэл үнэнтэй хамаатай нөхцөл өгөөгүй үед тэр тийм мэдлэг болон Бурханд хандах хандлагыг эзэмшиж чадаж байсан нь–үнэ цэнэтэй байсан ба тэр ийм зүйлсийг харуулах нь Бурханд хангалттай байсан бөгөөд түүний гэрчлэл Бурханаар сайшаагдаж, Бурханаар үнэлэгдсэн. Иов Бурханыг хэзээ ч хараагүй, эсвэл Бурхан түүнд өөрийн биеэр ямар нэг сургаал хэлэхийг сонсоогүй, гэхдээ Бурханы хувьд түүний зүрх сэтгэл болон тэр өөрөө, Бурханы өмнө гүн гүнзгий онол ярьж, зөвхөн бардамнаж, золиослол өргөх тухай ярьдаг боловч хэзээ ч Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байгаагүй, хэзээ ч Бурханаас үнэхээр эмээж байгаагүй хүмүүсээс хамаагүй илүү эрхэм нандин байсан билээ. Учир нь Иовын зүрх сэтгэл цэвэр ариун агаад Бурханаас нуугдаагүй байсан, түүний хүн чанар үнэнч шударга, зөөлөн сэтгэлтэй байсан ба тэр шударга ёсыг болон эерэг бүхнийг хайрласан билээ. Зөвхөн тийм зүрх сэтгэл, хүн чанартай хүн л Бурханы замыг дагаж чадах бөгөөд Бурханаас эмээж муугаас зайлах чадвартай байсан. Тийм хүн Бурханы дээд эрхийг харж чадна, Түүний эрх мэдэл, хүч чадлыг харж чадах ба Түүний дээр эрх болон зохицуулалгад дуулгавартай байж чадах юм. Зөвхөн ийм л хүн Бурханы нэрийг үнэхээр магтаж чадах юм. Яагаад гэвэл, тэр Бурхан түүнийг ерөөж, эсвэл түүнд гай гамшиг авчрах эсэхийг хардаггүй, учир нь бүх зүйл Бурханы гараар хянагддаг бөгөөд хүн санаа зовно гэдэг нь тэнэг зан, мэдлэггүй байдал, бодлогогүй байдал, Бурхан бүх зүйлийг захирдаг баримтад эргэлзэх болон Бурханаас эмээхгүй байхын тэмдэг гэдгийг тэр мэддэг байсан юм. Иовын мэдлэг бол яг Бурханы хүсэж байсан зүйл юм. Иймээс Иов Бурханы талаар та нараас илүү онолын мэдлэгтэй байсан уу? Тэр үеийн Бурханы ажил болон яриа цөөхөн байсан учраас, Бурханы талаар мэдлэг олж авах нь амархан зүйл байгаагүй. Иовын энэ амжилт тийм ч шалихгүй хэрэг байгаагүй. Тэр Бурханы ажлыг туулаагүй мөн Бурханы ярьж байгааг хэзээ ч сонсоогүй эсвэл Бурханы нүүр царайг хараагүй. Тэр Бурханд хандах тийм хандлагатай байж чадаж байсан нь бүхэлдээ түүний хүн чанар болоод түүний хувийн эрэл хайгуул буюу одоогийн хүмүүсийн эзэмшиж чадаагүй хүн чанар, эрэл хайгуулын үр дүн билээ. Тиймээс тэр үед Бурхан, "Иов шиг төгс, шулуун шударга хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй" гэж хэлсэн. Тэр үед, Бурхан түүний талаар аль хэдийн тийм үнэлгээ хийж, тийм дүгнэлтэнд хүрсэн байсан. Энэ нь өнөөдөр хичнээн илүү үнэн байх вэ?
Бурхан хэдийгээр хүнээс нуугдсан ч, бүх зүйлийн дунд буй Түүний үйл хэрэг нь Түүнийг мэдэхэд хүнд хангалттай
Иов Бурханы царайг харж байгаагүй эсвэл Бурханы хэлсэн үгийг сонсоогүй, тэр ч бүү хэл Бурханы ажлыг тэр өөрийн биеэр мэдрээгүй, гэхдээ түүний Бурханаас эмээх байдал болон шалгалтуудын үеийн түүний гэрчлэлийг бүгд нүдээр харсан ба тэдгээр нь хайрлагдаж, бахдуулж, Бурханаар сайшаагдсан, мөн хүмүүс атаархаж, тэдгээрийг биширч цаашлаад амаа олохгүй магтсан. Түүний амьдралын тухайд агуу эсвэл ер бусын юу ч байгаагүй: Ямар ч энгийн хүний адилаар тэр бусдаас ялгарах юмгүй амьдралаар амьдарч, нар мандахад ажилдаа явж нар жаргахад гэртээ амрахаар ирдэг байсан. Ялгаа нь гэвэл, эдгээр энгийн хэдэн арван жилийн туршид тэр өөр ямар ч хүний олж чадаагүй Бурханы замд орох мэдлэг ухааныг олж авсан ба Бурханы агуу хүч чадал болон дээд эрхийг ухаарч ойлгосон юм. Тэр ямар ч энгийн хүнээс илүү ухаантай байгаагүй, түүний амьдрал нэн шаргуу байгаагүй, цаашлаад түүнд онцгой далд авъяас байгаагүй. Гэхдээ түүний эзэмшсэн зүйл нь үнэнч, өрөвч зөөлөн, зөв шударга зан, шударга ёс болон зөвт байдлыг хайрладаг, эерэг зүйлсийг хайрладаг зан чанар байсан–эдгээрийн алийг ч ихэнх энгийн хүмүүс эзэмшдэггүй. Тэрээр хайр, үзэн ядалтыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, тууштай, тэсвэр хатуужилтай, өөрийн бодолдоо махруу байсан, тиймээс газар дээр байх өөрийн энгийн амьдралдаа Бурханы хийсэн бүхий л ер бусын зүйлийг харж, Бурханы агуу, ариун дагшин, зөвт байдлыг харсан, хүний төлөө гэсэн Бурханы санаа зоволт, нигүүлсэнгүй сэтгэл, хамгаалалтыг харсан бөгөөд хамгийн дээд Бурханы хүндтэй байдал, эрх мэдлийг харсан билээ. Ямар ч энгийн хүнээс давсан эдгээр зүйлийг яагаад Иов олж авч чадсаны эхний шалтгаан нь тэр ариун зүрх сэтгэлтэй байсан ба түүний зүрх сэтгэл Бурханд харъяалагдаж, Бүтээгчээр удирдуулж байсан учраас юм. Хоёр дахь шалтгаан нь түүний эрэл хайгуул байсан: өө сэвгүй, төгс байж, Тэнгэрийн хүслийг дагадаг, Бурханаар хайрлагдсан, муугаас зайлсан хүн байх түүний эрэл хайгуул. Бурханыг харж эсвэл Бурханы үгийг сонсож чадахгүй байх зуураа Иов эдгээр зүйлсийг эзэмшиж, эрж хайсан; хэдий тэр Бурханыг хэзээ ч хараагүй ч, Бурханы бүх зүйлийг захирдаг арга барилыг мэдэж авсан бөгөөд Бурханы ингэж хийдэг мэргэн ухааныг ойлгосон юм. Хэдий тэр Бурханы хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй ч хүнийг шагнах, хүнээс авах үйл хэрэг бүгд Бурханаас ирдэг гэдгийг Иов мэдэж байсан. Хэдийгээр түүний амьдралын жилүүд ямар ч энгийн хүнийхээс өөр байгаагүй боловч түүний амьдралын энэхүү энгийн байдал нь бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлж эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад нөлөөлөхийг тэр зөвшөөрөөгүй. Түүний нүдээр, бүх зүйлийн хууль дүрэм нь Бурханы үйл хэргээр дүүрэн байсан ба Бурханы дээд эрхийг хүний амьдралын ямар ч хэсгээс харж болох байсан. Тэр Бурханыг хараагүй, гэхдээ Бурханы үйл хэрэг хаа сайгүй байгааг ухаарч чадсан бөгөөд газар дээрх энгийн амьдралынхаа хугацаанд, өөрийн амьдралын бүхий л өнцөг булан бүрээс тэр Бурханы ер бусын, гайхалтай үйл хэргийг харж ухаарч чадсан ба Бурханы гайхалтай зохицуулгыг харж чадсан юм. Бурханы нууцлаг, чимээгүй байдал нь Бурханы үйл хэргийг ойлгож ухаарахад Иовд саад болоогүй, мөн тэдгээр нь Бурханы бүх зүйлийн дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлөөгүй. Түүний амьдрал нь, түүний өдөр тутмын амьдралд бүх зүйлийн дотор нуугдаж байсан Бурханы дээд эрх, зохицуулгын талаарх ухаарал байсан юм. Өөрийн өдөр тутмын амьдралдаа тэр түүнчлэн бүх зүйлийн дотор чимээгүй байдаг Бурханы, бүх зүйлийг захирах хуулиар дамжуулан илэрхийлэгдсэн зүрх сэтгэлийн дуу хоолой болон үгийг сонсож, ойлгосон юм. Хэрвээ хүмүүст Иовтой адил хүн чанар, эрэл хайгуул байсан бол тэд Иовынхтой адил ухаарал, мэдлэгийг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовтой адил ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм. Бурхан Иовд харагдаж эсвэл түүнтэй ярьж байгаагүй, гэвч Иов төгс, зөв шударга, Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд харагдаж, түүнтэй ярихгүйгээр бүх зүйлийн дундах Бурханы үйл хэрэг болон бүх зүйлийг захирах Бурханы дээд эрх нь хүн Бурханы оршин тогтнол, хүч чадал, эрх мэдлийг мэдэж авахад хангалттай бөгөөд Бурханы хүч чадал, эрх мэдэл нь хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад хүргэхэд хангалттай юм. Иов шиг энгийн хүн Бурханаас эмээж, муугаас зайлах явдлыг биелүүлж чадсан байхад Бурханыг дагадаг бүх энгийн хүмүүс ч мөн чадах ёстой. Хэдийгээр эдгээр үг логик дүгнэлт мэт сонсогдож байгаа ч энэ нь аливаа зүйлийн хуулийг зөрчихгүй. Гэсэн ч баримтууд хүлээлттэй нийцээгүй юм: Бурханаас эмээж муугаас зайлах нь Иовын, ганцхан Иовын л талбар мэт харагддаг. "Бурханаас эмээж муухаас зайлах" талаар дурдахад хүмүүс үүнийг зөвхөн Иов л хийх ёстой гэж бодож, Бурханаас эмээж муугаас зайлах зам нь Иовын нэрээр хаяглагдсан ба бусдад хамаагүй мэт байдаг. Үүний шалтгаан нь тодорхой: Учир нь зөвхөн Иов л үнэнч, зөөлөн сэтгэл, зөв шударга агаад шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг зан чанартай байсан, тиймээс зөвхөн Иов л Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагаж чадна. Та нар бүгдээрээ энд буй далд утгыг ойлгох ёстой–энэ нь юу вэ гэхээр, хэн ч үнэнч, өрөвч зөөлөн, зөв шударга агаад шударга ёс болон зөвт байдал болон эерэг зүйлийг хайрладаг зан чанаргүй учраас хэн ч Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй, тиймээс тэд хэзээ ч Бурханы баяр хөөрийг олж авч эсвэл шалгалтуудын дунд бат зогсож чадахгүй юм. Энэ нь мөн, Иовоос бусад бүх хүмүүс Сатанд хүлэгдэж, урхидуулсан хэвээр байгаа, тэд бүгд түүгээр буруутгагдаж, довтлуулж, хүчирхийлүүлж байдаг ба Сатаны залгихаар оролддог хүмүүс бөгөөд тэд бүгд Сатанд олзлогдсон эрх чөлөөгүй хоригдлууд гэсэн үг юм.
Хэрвээ хүний зүрх сэтгэл Бурханд дайсагнаж байгаа бол тэр хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах билээ
Нэгэнт өнөөгийн хүмүүс Иовтой адил хүн чанарыг эзэмшээгүй болохоор тэдний уг чанарын мөн чанар, тэдний Бурханд хандах хандлага ямар вэ? Тэд Бурханаас эмээдэг үү? Тэд муугаас зайлдаг уу? Бурханаас эмээж муугаас зайлдаггүй хүмүүсийг хоёр үгээр дүгнэн хэлж болно: Бурханы дайснууд. Та нар энэ хоёр үгийг үргэлж хэлдэг боловч тэдгээрийн жинхэнэ утга учрыг та нар хэзээ ч мэдээгүй. "Бурханы дайснууд" гэсэн үгэнд мөн чанар байдаг: Энэ нь Бурхан хүнийг дайснаа гэж хардаг гэсэн үг биш, харин хүн Бурханыг дайснаа гэж хардаг. Нэгдүгээрт, хүмүүс Бурханд итгэж эхлэх үед, хэнд өөрсдийн зорилго, учир шалтгаан, хүсэл эрмэлзлэл байгаагүй вэ? Хэдийгээр тэдний нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолд итгэдэг ба Бурханы оршин тогтнолыг харсан боловч, Бурханд итгэх тэдний итгэл нь тэдгээр учир шалтгааныг агуулдаг бөгөөд Бурханд итгэх тэдний эцсийн зорилго нь Түүний ерөөлийг болон өөрсдийн хүссэн зүйлээ хүлээн авах байдаг. Хүмүүсийн амьдралын туршлагаас, тэд үргэлж дотроо, би гэр бүл, ажил мэргэжлээ Бурханы төлөө хаясан гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг нэмээд, баталгаажуулах ёстой–би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж харайж маш их зовсон–хариуд нь Бурхан надад ямар нэгэн амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх вэ? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу?... гэж өөртөө боддог. Хүн бүхэн өөрсдийн зүрх сэтгэлдээ байнга, дандаа ийм тооцооллыг хийж, өөрсдийн учир шалтгаан, хүсэл эрмэлзэл, хэлэлцээрийг агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн өөрийн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг сориж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийн төгсгөлийн тухай Бурхантай байнга маргалдаж, Бурхан түүнд хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас баталгаа гаргуулахаар оролддог. Бурханыг эрж хайхын зэрэгцээ хүн Бурханд Бурхан шиг ханддаггүй. Тэр үргэлж Бурхантай наймаа хийхийг оролдож, Түүнд тасралтгүй шаардлага тавьж, тэр ч байтугай алхам бүртээ Түүнийг шахаж, багыг өгөхөд бүр ихийг авахыг хүсдэг. Бурхантай наймаа хийхээр оролдохын зэрэгцээ хүн мөн Түүнтэй маргадаг бөгөөд тэр ч байтугай өөрсдөд нь шалгалт тулгарч эсвэл аюулд өртсөнөө мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй, өөрсдийн ажилдаа залхуу болж, Бурханы тухай гомдлоор дүүрдэг тийм хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг корнукопиа, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзэн Бурханаас ерөөл болон амлалтыг авахаар оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг мэт, харин хүнийг хамгаалж, халамжилж, түүнийг хэрэгтэй зүйлээр нь хангах нь Бурханы хариуцлага мэт ханддаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүмүүсийн "Бурханд итгэх итгэлийн" талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх итгэлийн ухагдахууны талаарх тэдний гүн гүнзгий ойлголт юм. Хүний уг чанарын мөн чанараас түүний бодит эрэл хайгуул хүртэл, Бурханаас эмээх байдалтай холбоотой юу ч байдаггүй. Хүний Бурханд итгэх итгэлийн зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болох юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч анхаарч үзээгүй мөн ойлгоогүй. Тийм нөхцөл байдлаас шалтгаалан хүний мөн чанар ойлгомжтой юм. Тэгвэл энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол, хүний зүрх сэтгэл хорлонтой, энэ нь урвалт, заль мэх өвөрлөдөг, шударга ёс, зөвт байдлыг эсвэл эерэг зүйлийг хайрладаггүй ба энэ нь жигшмээр бөгөөд шунахай юм. Хүний зүрх сэтгэл Бурханд үүнээс илүү хаалттай байж чадахгүй; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хэзээ ч хүний үнэн зүрх сэтгэлийг хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй. Бурхан хичнээн өндөр үнэ төлсөн нь эсвэл Тэр хичнээн их ажил хийсэн нь, эсвэл Тэр хүнийг хичнээн их зүйлээр хангасан нь хамаагүй хүн сохор, үнэхээр хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн өөрийн зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд өгөөгүй, тэр зөвхөн өөрийн зүрх сэтгэлээ анхаарч, өөрийн шийдвэрээ гаргахыг хүсдэг–үүнийг дагаад хүн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй эсвэл Бурханы дээд эрх, зохицуулгад дуулгавартай байдаггүй, мөн тэр Бурханыг Бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй. Энэ нь хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдал юм. Одоо Иовыг дахин харцгаая. Юун түрүүнд, тэр Бурхантай наймаа хийсэн үү? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримтлахдаа тэр далд санаа агуулж байсан уу? Тэр үед, Бурхан ирж буй төгсгөлийн талаар хэн нэгэнд хэлсэн үү? Тэр үед Бурхан төгсгөлийн талаар хэнд ч амлалт өгөөгүй бөгөөд энэ үндэслэлийн эсрэгээр Иов Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өнөөдрийн хүмүүс Иовтой харьцуулагдаж чадах уу? Хэтэрхий их ялгаа байгаа бөгөөд тэд өөр өөр бүлэгт байдаг. Хэдийгээр Иов Бурханы талаар их мэдлэгтэй байгаагүй ч тэр өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгсөн ба энэ нь Бурханд харьяалагдаж байсан. Тэр хэзээ ч Бурхантай наймаалцаж байгаагүй, Бурханы өмнө хэмжээ хязгааргүй хүсэл, шаардлагатай байгаагүй; оронд нь тэр "Ехова өгч, Ехова буцаан авна" гэдэгт итгэж байсан. Энэ нь, олон жилийн амьдралынхаа туршид Бурханаас эмээж, муугаас зайлах замд үнэнч байснаар түүний харж, олж авсан зүйл юм. Түүнчлэн тэр мөн, "Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?" гэсэн үр дүнг олж авсан. Энэ хоёр өгүүлбэр нь, өөрийнхөө амьдралын туршлагын явцад Бурханд дуулгавартай байсан хандлагынхаа үр дүнд түүний харж, мэдэж авсан зүйл байсан ба тэдгээр нь мөн Сатаны тэнслийг ялан дийлсэн хамгийн хүчтэй зэвсэг нь байсан бөгөөд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогссон суурь нь байсан юм. Энэ мөчид, та нар Иовыг хайр татам хүн гэж төсөөлж байна уу? Та нар тийм хүн байж чадна гэж найдаж байна уу? Та нар Сатаны тэнслийг туулахаас айж байна уу? Иовтой адил шалгалтуудыг чамд тулгах талаар Бурханд залбирах шийдвэртэй байна уу? Ямар ч эргэлзээгүйгээр, ихэнх хүмүүс ийм зүйлийн төлөө залбирч зүрхлэхгүй. Та нарын итгэл өрөвдмөөр өчүүхэн гэдэг нь илэрхий; Иовтой харьцуулбал, та нарын итгэлийг ердөө дурдахын ч хэрэггүй. Та нар Бурханы дайснууд, та нар Бурханаас эмээдэггүй, та нар Бурханд өгөх гэрчлэлдээ бат зогсох чадваргүй бөгөөд Сатаны дайралт, буруушаалт, тэнслүүдийг ялах чадваргүй. Юу та нарыг Бурханы амлалтыг хүлээж авах эрхтэй болгож байгаа юм бэ? Иовын түүхийг сонсож, хүнийг аврах Бурханы цаад санаа болон хүний авралын утга учрыг ойлгосноор, та нар одоо Иовынхтой адил шалгалтуудыг хүлээн авах итгэлтэй байна уу? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг өөрсөддөө зөвшөөрөх бага ч гэсэн шийдвэр та нарт байх ёстой биш гэж үү?
Бурханы шалгалтын тухайд болгоомжлох зүйл байхгүй
Шалгалтынх нь дараагаар Иовоос гэрчлэл хүлээн авсны дараа Тэр бүлэг хүмүүсийг–Иовтой адил хүмүүсээс бүрдсэн–нэг бүлгээс олон хүнийг олж авах болно гэж Бурхан шийдсэн, гэхдээ Сатан Бурхантай мөрийцөж, Иовыг уруу татаж, дайрч, хүчирхийлсэн шиг аргаар өөр ямар ч хүнийг дайрч, хүчирхийлэхийг Сатанд хэзээ ч дахин зөвшөөрөхгүй гэж Тэр шийдсэн; сул дорой, тэнэг, мэдлэггүй хүнд дахин хэзээ ч тийм зүйл хийхийг Бурхан Сатанд зөвшөөрөөгүй–Сатан Иовыг уруу татсан нь хангалттай байсан! Хүмүүсийг хүссэнээрээ хүчирхийлэхийг Сатанд зөвшөөрөөгүй нь Бурханы өршөөл билээ. Бурханы хувьд Иов Сатаны тэнсэл болон хүчирхийллийг туулсан нь хангалттай байсан юм. Бурхан, Сатаныг дахин хэзээ ч ийм зүйл хийхийг зөвшөөрөөгүй, учир нь Бурханыг дагадаг хүмүүсийн амь болоод бүх зүйл нь Бурханаар захирагдаж, зохион байгуулагддаг бөгөөд Сатан Бурханы сонгосон хүмүүсийг хүссэнээрээ ашиглах эрхгүй–та нар энэ зүйлийн талаар тодорхой байх ёстой! Бурхан хүний сул талд санаа тавьж, түүний тэнэг зан, мэдлэггүй байдлыг ойлгодог. Хэдийгээр хүн бүрэн аврагдахын тулд Бурхан түүнийг Сатанд гарт өгөх ёстой боловч, хүн Сатаны тоглоом мэт тоглуулж, Сатанд хүчирхийлүүлж байхыг Бурхан цаашид харахыг хүсэхгүй байгаа бөгөөд хүн үргэлж зовж байгааг харахыг Тэр хүсдэггүй. Хүн Бурханаар бүтээгдсэн ба Бурхан хүний бүх зүйлийг захирч, зохицуулах нь төгс үндэслэлтэй юм; энэ нь Бурханы хариуцлага бөгөөд Бурханы бүх зүйлийг захирдаг эрх мэдэл юм! Хүнийг хүссэнээрээ хүчирхийлж, мууг нь үзэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, хүнийг замаа алдахад хүргэхийн тулд янз бүрийн арга ашиглахыг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, цаашлаад Тэр Бурханы дээд эрхэд саад болохыг Сатанд зөвшөөрдөггүй мөн Бурханы бүх зүйлийг захирдаг хууль дүрмийг гишгэчин сүйтгэхийг Сатанд зөвшөөрдөггүй ба хүн төрөлхтнийг удирдах, аврах Бурханы агуу ажлыг хэлэхийн ч хэрэггүй! Бурханы аврахыг хүсдэг хүмүүс болон Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөм буюу талсжилт, түүнчлэн Өөрийн зургаан мянган жилийн ажилд зориулсан Түүний хичээл чармайлтын үнэ юм. Бурхан эдгээр хүмүүсийг хэрхэн санаандгүйгээр Сатанд өгч чадах юм бэ?
Хүмүүс Бурханы шалгалтуудад ихэвчлэн санаа зовж, айж байдаг, гэсэн ч тэд дандаа Сатаны урхинд амьдарч, Сатанаар довтлуулж, хүчирхийлүүлдэг аюултай нутаг дэвсгэрт амьдарч байгаа–гэвч тэд айдсыг мэдэхгүй, амарлингуй байдаг. Юу болоод байна вэ? Бурханд итгэх хүний ​​итгэл зөвхөн өөрийнх нь харж чадах зүйлсээр л хязгаарлагддаг. Тэрээр Бурханы хайр, хүнийг гэсэн санаа зовинол эсвэл Түүний өрөвч сэтгэл, хүнд тавих анхаарал халамжинд өчүүхэн төдий ч талархдаггүй. Гэхдээ Бурханы шалгалт, шүүлт, гэсгээлт, сүр жавхлан болон уур хилэнгийн талаарх бага зэрэг айдас, түгшүүрийн хувьд хүнд Бурханы сайн санааны тухай өчүүхэн ч ойлголтгүй байдаг. Шалгалт дурдагдах үед Бурханд далд санаа байгаа мэт хүмүүст санагддаг, тэр ч байтугай зарим нь Бурхан хорон муу төлөвлөгөө өвөрлөдөг гэж итгэдэг бөгөөд Бурхан тэдэнд яг үнэндээ юу хийхийг мэддэггүй; тиймээс, Бурханы захиралт болон зохицуулгад дуулгавартай байдлаа хашгирахын зэрэгцээ тэд хүнийг захирах Бурханы дээд эрх болон хүний төлөөх Бурханы зохицуулгыг эсэргүүцэж, тэрслэхийн тулд чадах бүхнээ хийдэг, учир нь хэрвээ тэд анхааралтай байхгүй бол Бурхан тэднийг төөрөгдүүлэх болно, хэрвээ тэд өөрсдийн хувь заяагаа захирахгүй бол тэдэнд байгаа бүхнийг Бурхан авч, тэдний амьдрал төгсөж ч болох юм гэж тэд итгэдэг. Хүн Сатаны буудалд байдаг, гэхдээ тэр Сатанд хүчирхийлүүлэх талаар хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд тэр Сатанд хүчирхийлүүлдэг мөртлөө Сатанд олзлогдох талаар хэзээ ч айдаггүй. Хүн Бурханы авралыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлсээр байдаг боловч хэзээ ч Бурханд итгээгүй эсвэл Бурхан хүнийг үнэхээр Сатаны савраас аврах болно гэж итгээгүй. Хэрвээ хүн Иовтой адилаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулгад захирагдаж, өөрийн бүхий л хүнээ Бурханы гарт өгч чадах юм бол хүний төгсгөл Иовынхтой адил байж–Бурханы ерөөлийг хүлээж авахгүй гэж үү? Хэрвээ хүн Бурханы дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах юм бол алдах зүйл юу байх юм бэ? Тиймээс та нар өөрсдийн үйлдэлдээ анхааралтай байж, та нар дээр ирэх гэж буй бүх зүйлд болгоомжтой хандахыг Би зөвлөж байна. Бүү яар, түргэн зан бүү гарга мөн Бурхан, хүмүүс, асуудал болон та нарын төлөө Түүний зохицуулсан юманд өөрийн хүслээр, өөрийн төрөлхийн зангаар эсвэл өөрийн төсөөлөл, үзлээр бүү ханд; та нар өөрсдийн үйлдэлдээ анхааралтай байх ёстой ба Бурханы уур хилэнг хүргэхээс зайлсхийхийн тулд залбирч, илүү ихийг эрж хайх ёстой. Үүнийг санаж яваарай!
Дараа нь бид, шалгалтын дараа Иов ямар байсныг харах болно.
5. Шалгалтын дараах Иов
(Иов 42: 7-9) Ехова Иовд эдгээрийг ярьсны дараа, теман хүн Елифазад хандан, –“Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир Миний уур хилэн чи болон чиний хоёр найзын эсрэг дүрэлзэн байна. Тийм учраас одоо долоон бух, долоон хуц та нар луу авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсөддөө шатаалт тахил өргөх ёстой; Миний Зарц Иов та нарын төлөө залбирч: та нарыг Би мунхаглалын чинь дагуу шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна.” гэв. Тиймээс теман хүн Елифаз болон шух хүн Билдад, наамат хүн Зофар гарч, Еховагийн тушаасан ёсоор хийв: Ехова Иовыг хүлээн зөвшөөрөв.
(Иов 42:10) Тэгээд Ехова Иовыг түүний найз нөхдийнхөө төлөө залбирах үед эргэн сайтар харж: Тэрээр Иовд өмнөхөөс нь хоёр дахин ихийг өгсөн.
(Иов 42:12) Тиймээс Ехова Иовыг арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган үхэр буулга мөн нэг мянган эм илжигтэй байсанд эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг адислав.
(Иов 42:17) Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов.
Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан энхрийлэн хайрлаж хардаг байхад мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг
Иов 42:7-9-д Бурхан Иовыг Өөрийн зарц гэж хэлсэн. Тэр Иовын тухай дурдахдаа “зарц” гэдэг нэр томъёог ашигласан нь Түүний зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдлыг батлан харуулсан; хэдийгээр Бурхан Иовыг илүү хүндэтгэлтэй зүйлээр дуудаагүй ч гэсэн ч энэ нэршил нь Бурханы зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдолтой ямар ч хамаагүй байсан. Энд байгаа "зарц" гэдэг нь Иовд өгсөн Бурханы өхөөрдсөн нэр байсан юм. “Миний зарц Иов” хэмээн Бурхан хэд хэдэн удаа дурдсан нь Тэр Иовоор хичнээн бахархаж байсныг харуулж байгаа бөгөөд хэдийгээр Бурхан “зарц” хэмээх үгний цаад утгыг хэлээгүй ч гэсэн “зарц” гэдэг үгний талаарх Бурханы тайлбарыг Библийн энэ ишлэл дэх Түүний үгнээс харж болно. Бурхан эхлээд теман хүн Елифазд: "Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир Миний уур хилэн чи болон чиний хоёр найзын эсрэг дүрэлзэн байна." гэж хэлсэн. Эдгээр үгс нь түүнд өгсөн Бурханы шалгалтуудын дараах Иовын хэлсэн, хийсэн бүхнийг Тэр хүлээн зөвшөөрсөн гэдгээ Бурхан хүмүүст ил тод хэлсэн анхны тохиолдол байсан ба Иовын хэлсэн, хийсэн бүхний үнэн зөв, алдаа мадаггүй байдлыг Тэр нууж хаахгүйгээр баталгаажуулсан анхны тохиолдол байсан юм. Тэдний буруу, учир утгагүй үг ярианы улмаас Бурхан Елифаз болон бусдад нь уурласан, учир нь Иовтой адилаар тэд өөрсдийн амьдралдаа Бурханы илрэлтийг хараагүй эсвэл Түүний хэлсэн үгийг сонсоогүй байсан, гэхдээ Иов Бурханы талаар тийм нарийн зөв мэдлэгтэй байхад тэд Бурханы тухайд зөвхөн сохроор таамаглаж, Бурханы хүслийг зөрчиж, өөрсдийн хийж байгаа бүхнээрээ Түүний тэвчээрийг шалгаж байсан. Үүний үр дүнд Иовын хэлсэн, хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Бурхан бусдад нь хилэгнэх болсон, учир нь тэднээс Тэр Бурханаас эмээх ямар ч бодит байдлыг харж чадаагүйгээр зогсохгүй мөн тэдний хэлж байгаа зүйлд Бурханаас эмээх зүйл юу ч байхгүй байгааг мөн сонссон юм. Иймээс дараа нь Бурхан тэдэнд дараах шаардлагыг тавьсан: "Тийм учраас одоо долоон бух, долоон хуц та нар луу авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсөддөө шатаалт тахил өргөх ёстой; Миний Зарц Иов та нарын төлөө залбирч: та нарыг Би мунхаглалын чинь дагуу шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна." Энэ ишлэлд Бурхан Елифаз болон бусдад нь өөрсдийн нүглээ наманчлах зүйл хийхийг хэлсэн, учир нь тэдний мунхаглал бол Ехова Бурханы эсрэг нүгэл байсан бөгөөд тиймээс тэд өөрсдийн алдаагаа засахын тулд шатаалт тахил өргөх хэрэгтэй болсон. Шатаалт тахилыг ихэвчлэн Бурханд өргөдөг, гэхдээ эдгээр шатаалт тахилын тухайд юу ер бусын байна вэ гэвэл тэдгээр нь Иовт өргөгдсөн юм. Иов өөрийн шалгалтуудын үеэр Бурханд гэрчлэл хийсэн учраас тэр Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн. Харин тэгэхэд Иовын эдгээр найзууд түүний шалгалтын үеэр илчлэгдсэн; өөрсдийн мунхаглалын улмаас тэд Бурханаар яллагдаж, Бурханы уур хилэнг хүргэсэн бөгөөд Бурханаар шийтгэгдэх ёстой байсан–Иовын өмнө шатаалт тахил өргөхөөр шийтгүүлсэн–үүний дараа тэдэнд ирсэн Бурханы шийтгэл, уур хилэнг арилгахын тулд Иов тэдний төлөө залбирсан. Бурханы цаад санаа нь тэдэнд ичгүүр авчрах явдал байсан, учир нь тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс байгаагүй бөгөөд тэд Иовын шулуун шударга байдлыг зэмлэсэн. Нэг талаар, Бурхан тэдний үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй боловч Иовыг ихэд хүлээн зөвшөөрч, таашааж байсан гэдгийг тэдэнд хэлж байсан; нөгөө талаараа Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх нь хүнийг Бурханы өмнө өргөдөг, хүн өөрийн мунхаглалын улмаас Бурханаар жигшигддэг, үүний улмаас Бурханыг гомдоодог бөгөөд Бурханы нүдээр дорд агаад өөдгүй гэдгийг Бурхан тэдэнд хэлж байсан. Эдгээр нь хоёр өөр төрлийн хүмүүст өгсөн Бурханы тодорхойлолт, тэдгээр нь энэ хоёр төрлийн хүмүүст хандах Бурханы хандлага бөгөөд тэдгээр нь энэ хоёр төрлийн хүмүүсийн үнэ цэнэ болоод зиндааны талаарх Бурханы илэрхийлэл билээ. Хэдийгээр Бурхан Иовыг Өөрийн зарц хэмээн дуудсан ч, Бурханы нүдээр энэхүү "зарц" нь хайрлагдсан бөгөөд бусдын төлөө залбирч, тэдний алдааг уучлах эрх мэдэл хүртсэн байсан юм. Энэ "зарц" нь Бурхантай шууд ярилцаж, Бурханы өмнө шууд ирж чаддаг байсан ба түүний байр суурь бусад хүмүүсийнхээс илүү өндөр, илүү хүндтэй байв. Энэ нь Бурханы хэлсэн "зарц" хэмээх үгний жинхэнэ утга учир юм. Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлынхаа улмаас Иовт ийм онцгой алдар хүнд өгөгдсөн бөгөөд бусад нь яагаад Бурханаар зарц гэж дуудагдаагүйн шалтгаан нь тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүйд байсан юм. Бурханы энэ хоёр илт өөр хандлага нь хоёр төрлийн хүмүүст хандах Түүний хандлага юм: Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж, Түүний нүдэнд үнэ цэнэтэй мэт харагддаг байхад мунхаг хүмүүс Бурханаас эмээдэггүй, муугаас зайлах чадваргүй ба Бурханы тааллыг хүртэж чаддаггүй; тэд ихэвчлэн Бурханаар жигшигдэж, яллагддаг ба Бурханы нүдэнд дорд хүмүүс байдаг.
Бурхан Иовд Эрх Мэдэл Олгосон
Иов нөхдийнхөө төлөө залбирсан ба дараа нь Иовын залбирлын улмаас Бурхан тэдэнтэй мунхаглалд нь тааруулж харьцаагүй–Тэр тэднийг шийтгээгүй эсвэл тэдэнд ямар нэг залхаан цээрлүүлэлт хүртээгээгүй. Яагаад тэр вэ? Учир нь Бурханы зарц Иовын тэдний төлөөх залбирал нь Түүний чихэнд хүрсэн; Тэр Иовын залбирлыг хүлээн зөвшөөрсөн учраас Бурхан тэднийг уучилсан. Тэгвэл бид эндээс юу харж болох вэ? Бурхан хүнийг ерөөх үедээ Тэр тэдэнд олон шагнал өгдөг, энэ нь зөвхөн эд зүйл байдаггүй мөн: Бурхан тэдэнд эрх мэдэл өгч, бусдын төлөө залбирах эрх олгодог ба Тэр эдгээр залбирлуудыг сонсдог учраас Бурхан тэдгээр хүмүүсийн гэм бурууг мартаж, үл тоомсорлодог. Энэ нь Бурханы Иовд өгсөн яг тэр эрх мэдэл юм. Тэдний ял зэмлэлийг зогсоох Иовын залбирлаар дамжуулан Ехова Бурхан тэдгээр мунхаг хүмүүст ичгүүр авчирсан–энэ нь мэдээж Елифаз болон бусдад нь өгсөн Түүний онцгой шийтгэл байсан юм.
Иов дахин нэг удаа Бурханаар ерөөгдөж, хэзээ ч дахин Сатанаар буруутгагдаагүй
Ехова Бурханы яриан дунд "Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүй" гэсэн үг байсан. Иовын хэлсэн зүйл юу байсан бэ? Энэ нь бидний өмнө нь ярьсан зүйл бөгөөд түүнчлэн Иовыг хэлсэн хэмээн тэмдэглэсэн Иовын Номон дахь олон хуудас үг юм. Эдгээр олон хуудас үгэнд Иовд Бурханы талаарх ямар нэгэн гомдол, сэжиг хэзээ ч байгаагүй. Тэр зүгээр л үр дүнг хүлээдэг. Энэ хүлээлт нь түүний дуулгавартай байдлын хандлага бөгөөд, үүний үр дүнд болон түүний Бурханд хэлсэн үгийн улмаас Иов Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тэр шалгалт туулж, зовлон бэрхшээл амсаж байх үед, Бурхан түүний хажууд байсан бөгөөд хэдийгээр түүний зовлон Бурханы оршихуйгаас болж багасаагүй боловч Бурхан Өөрийн харахыг хүссэн зүйлээ харж, Өөрийн сонсохыг хүссэн зүйлээ сонссон. Иовын үйлдэл, үг нэг бүр Бурханы нүд чихэнд хүрсэн; Бурхан сонссон, Тэр харсан–энэ бол баримт. Тэр үеийн, тэр хугацааны турш дахь Бурханы талаарх Иовын мэдлэг, түүний зүрх сэтгэл дэх Бурханы тухай бодол нь үнэндээ өнөөгийн хүмүүсийнхтэй адил тодорхой биш байсан боловч цаг хугацааны явцад, Бурхан түүний хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрсөн ба учир нь түүний зан байдал, зүрх сэтгэл дэх бодол болон тэр юуг илчилж, илэрхийлсэн нь Түүний шаардлагад хангалттай байсан юм. Иовд шалгалт тулгарах хугацаанд түүний зүрх сэтгэлдээ бодсон зүйл болон хийхээр шийдсэн зүйл нь Бурханд үр дүнг харуулсан, энэ нь Бурханд хангалттай байсан ба үүний дараа Бурхан Иовын шалгалтыг болиулж, Иов өөрийн зовлон бэрхшээлээс өндийн гарч ирсэн бөгөөд түүний шалгалтууд үгүй болж, дахин хэзээ ч түүнд тохиолдоогүй. Иов аль хэдийн шалгалтад орж, эдгээр шалгалтуудын явцад бат зогсож, Сатаныг бүрмөсөн ялан дийлсэн учраас түүний хүртэх эрхтэй ерөөлүүдийг Бурхан түүнд өгсөн юм. Иов 42:10, 12-д бичигдсэнээр, Иов дахин нэг удаа ерөөгдсөн ба эхнийхээсээ ч илүү ихээр ерөөгдсөн. Энэ үед Сатан холдон явсан ба цаашид юу ч хэлж эсвэл хийгээгүй, тэр үеэс эхлээд цаашид Иовд Сатан саад учруулаагүй эсвэл дайрч довтлоогүй, Сатан Иовд өгсөн Бурханы ерөөлийг дахиж буруутгаагүй.
Иов амьдралынхаа сүүлийн хагасыг Бурханы ерөөлийн дунд өнгөрөөсөн
Хэдийгээр тэр үед Түүний ерөөл нь зөвхөн хонь, үхэр, тэмээ, эд хөрөнгө гэх мэт зүйлээр хязгаарлагдаж байсан ч, Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ Иовд хүртээхийг хүссэн ерөөлүүд нь үүнээс хамаагүй их байсан юм. Тэр үед Бурхан Иовд ямар төрлийн мөнхийн амлалтуудыг өгөхийг хүсэж байсан талаар бичигдсэн байдаг уу? Иовд өгсөн Өөрийн ерөөлдөө Бурхан түүний төгсгөлийг дурдаагүй буюу цухуйлгаагүй ба Бурханы зүрх сэтгэлд Иов ямар ач холбогдолтой эсвэл байр суурьтай байснаас үл хамааран үндсэндээ Бурхан Өөрийн ерөөлөө ялган салгаж байсан. Бурхан Иовын төгсгөлийг мэдэгдээгүй. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэр үед Бурханы төлөвлөгөө хүний төгсгөлийг тунхаглах цэгт хараахан хүрээгүй, төлөвлөгөө нь Түүний ажлын сүүлчийн үе шатанд хараахан ороогүй байхад Бурхан төгсгөлийн талаар огт дурдаагүй, зүгээр л эд хөрөнгөний ерөөлийг хүнд хүртээсэн. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Иовын амьдралын сүүлийн хагас Бурханы ерөөлийн дунд өнгөрсөн бөгөөд энэ нь түүнийг бусад хүмүүсээс ялгаатай болгосон–гэхдээ тэр тэдний адилаар насалж, ямар ч энгийн хүний адилаар хорвоотой салах ёс хийх өдөр түүнд ирсэн. Тиймээс "Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов. " (Иов 42:17) хэмээн тэмдэглэгдсэн байна . Энд байгаа “...өдөр хоногоо гүйцээгээд өөд болов" гэдэг нь ямар утгатай вэ? Бурхан төгсгөлийг тунхаглахаас өмнөх эрин үед, Бурхан Иовд наслалт тогтоосон байсан бөгөөд энэ насанд хүрэхэд нь Тэр Иовд энэ дэлхийгээс байгалийн жамаар одох боломжийг олгосон юм. Иовын хоёр дахь ерөөлөөс эхлээд түүний насан эцэслэх хүртэл Бурхан ямар ч зовлон бэрхшээл нэмээгүй. Бурханд, Иовын үхэл маш жирийн мөн шаардлагатай зүйл байсан, энэ нь маш энгийн зүйл буюу шүүлт ч эсвэл ял зэмлэл ч биш байсан юм. Амьд байх үедээ Иов Бурханыг шүтэн мөргөж, Бурханаас эмээсэн; насан эцэслэснийх нь дараа ямар төрлийн төгсгөл түүнд ирэх талаар Бурхан юу ч хэлээгүй ба энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй. Бурхан хэлж, хийж байгаа зүйлдээ бодлоготой байдаг бөгөөд Түүний үг ба үйлдлийн агуулга, зарчим нь Түүний ажлын үе шат болон Түүний ажиллаж байгаа цаг хугацааны дагуу байдаг. Бурханы зүрх сэтгэлд Иов шиг ийм хүнд ямар төрлийн төгсгөлтэй байсан бэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ ямар нэг шийдвэрт хүрсэн байсан уу? Мэдээж Тэр тэгсэн! Энэ нь зүгээр л хүнд мэдэгдээгүй; Бурхан хүнд хэлэхийг хүсээгүй эсвэл Түүнд хүн хэлэх ямар ч санаа байгаагүй. Тиймээс, өнгөцхөн хэлэхэд Иов өдөр хоногоо гүйцээгээд өөд болсон ба энэ нь Иовын амьдрал байсан юм.
Бүхий л амьдралдаа Иовын амьдран гаргасан үнэ цэнэ
Иов үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан уу? Үнэ цэнэ нь хаана байсан бэ? Тэр үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан гэж яагаад хэлдэг вэ? Хүний хувьд, түүний үнэ цэнэ юу байсан бэ? Хүний ​үзэл бодлоос харвал, Сатан болоод энэ дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд хангинасан гэрчлэл хийснээрээ тэр Бурханы аврахыг хүсдэг хүн төрөлхтнийг төлөөлсөн. Тэр Бурханы бүтээлийн биелүүлэх учиртай үүргийг биелүүлж, үлгэр жишээ үзүүлж, Бурханы аврахыг хүссэн бүх хүмүүсийн хувьд үлгэр загвар болон үйлдэж, Бурханд итгэж найдсанаар Сатаныг ялах бүрэн боломжтой гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон юм. Бурханы хувьд түүний үнэ цэнэ юу байсан бэ? Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэнэ нь, Бурханаас эмээх, Бурханыг шүтэн мөргөх, Бурханы үйл хэргийг гэрчлэх, Бурханы үйл хэргийг магтан алдаршуулах, Бурханд тав тух болоод таашаалтай зүйлийг авчрах чадварт оршиж байсан; Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэнэ нь, насан эцэслэхээсээ өмнө Иов хэрхэн шалгалтыг амсаж, Сатаныг ялж, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд хангинасан гэрчлэл хийж, хүн төрөлхтний дунд Бурханыг алдаршуулж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулж, Бурханы хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлд үр дүнг үзэж, итгэл найдварыг харах боломжийг олгосонд мөн оршиж байсан юм. Түүний гэрчлэл нь, хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд хүн Бурханы гэрчлэлд зогсох чадварын болон Бурханы өмнөөс Сатаныг ичгүүртэй байдалд оруулах чадварын жишгийг тогтоосон. Энэ нь Иовын амьдралын үнэ цэнэ биш гэж үү? Иов Бурханы зүрх сэтгэлд тайтгарлыг авчирсан ба тэр Бурханд алдаршуулагдахын баяр хөөрийг урьдчилан мэдрүүлж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гайхалтай эхлэлээр хангасан юм. Энэ мөчөөс эхлээд Иовын нэр нь Бурханы алдар суугийн бэлгэ тэмдэг, хүн төрөлхтөн Сатаныг ялсны тэмдэг болсон юм. Амьдралынхаа туршид Иовын амьдран гаргасан зүйл болон Сатаныг ялсан түүний гайхалтай ялалт нь үүрд Бурханаар эрхэмлэгдэх бөгөөд түүний төгс, зөв шударга, Бурханаас эмээх байдлыг ирээдүй үеийнхэн хүндэтгэн, дуурайх болно. Тэр өөгүй, гялалзсан сувд шиг үүрд Бурханаар энхрийлэн хайрлуулах ба тэр мөн хүнээр ч эрхэмлэгдэх үнэ цэнэтэй юм!
Дараа нь Хуулийн эрин үеийн Бурханы ажлыг авч үзэцгээе.
Г. Хуулийн эрин үеийн хууль
1. Арван Тушаал
2. Тахилын ширээ босгох зарчим
3. Боолуудад хандах хууль
4. Хулгай болон нөхөн төлбөрийн хууль
5. Амралтын жил болон гурван баярыг мөрдөх
6. Амралтын өдрийн хууль
7. Тахилын хууль
a. Шатаалт тахил
b. Махан тахил
с. Эвийн тахил
d. Нүглийн төлөөх тахил
е. Гэмийн төлөөх тахил
f. Тахилч Нарын тахилын хууль (Аарон болон түүний хөвгүүдийг даган мөрдөхийг тушаасан)
1) Тахилч нарын өргөх шатаалт тахил
2) Тахилч нарын өргөх махан тахил
3) Тахилч нарын өргөх нүглийн төлөө тахил
4) Тахилч нарын өргөх гэмийн төлөө тахил
5) Тахилч нарын өргөх эвийн тахил
8. Тахилч нарын өргөх тахилыг идэх хууль
9. Цэвэр ба бохир амьтад (идэж болох ба болохгүй амьтад)
10. Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн цэвэрших хууль
11. Уяман өвчний үзлэг хийх стандарт
12. Уяман өвчин нь эдгэсэн хүмүүст зориулсан хууль
13. Халдвартай байшинг цэвэршүүлэх хууль
14. Хэвийн бус шүүрдсээс болж зовж буй хүмүүст зориулсан хууль
15. Эвлэрүүллийн өдрийг жилд нэг удаа сахиж мөрдөх ёстой
16. Хонь үхэр нядлах хууль
17. Харь үндэстнүүдийн жигшүүрт зуршлын талаарх хориг (цус холилдохгүй байх гэх мэт)
18. Хүмүүсийн дагах ёстой хууль ( "Та нар ариун байх ёстой: учир нь та нарын ЭЗЭН Бурхан Би ариун билээ.")
19. Өөрсдийн хүүхдүүдээ Молехт өгсөн хүмүүсийг цаазлах
20. Садар самууны гэмт хэргийн шийтгэлийн хууль
21. Тахилч нарын дагаж мөрдөх ёстой хууль (Тэдний өдөр тутмын зан үйлийн хууль, ариун зүйлсийг хэрэглэх хууль, тахил өргөх хууль гэх мэт)
22. Сахин тэмдэглэх ёстой баярууд (Амралтын өдөр, Дээгүүр өнгөрөх баяр, Пентэкост, Эвлэрүүллийн өдөр гэх мэт)
23. Бусад хууль (Дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, Газар чөлөөлөх, Тангараг өргөх, Аравны нэгийн өргөл гэх мэт)
Хуулийн эрин үеийн хуулиуд нь бүх хүнд өгсөн Бурханы зааврын бодит баталгаа юм
Тэгэхээр та нар Хуулийн эрин үеийн эдгээр хууль болон зарчмуудыг уншсан, тийм үү? Хууль журам өргөн хүрээг хамарч байна уу? Нэгдүгээрт, тэдгээр нь Арван Тушаалыг хамардаг, үүний дараа хэрхэн тахилын ширээ босгох гэх мэт хуулиуд байдаг. Эдгээрийг Амралтын өдрийг сахих болон гурван баярыг тэмдэглэх хууль дагалддаг ба үүний дараа тахилын хууль байдаг. Хэдэн төрлийн тахил байгааг та нар харсан уу? Шатаалт тахил, махан тахил, эвийн тахил, нүглийн төлөө тахил гэх мэт байдаг, үүний дараа тахилчдын өргөдөг шатаалт тахил, махан тахил болон бусад төрлийн тахилуудыг оролцуулаад тахилчдын өргөх тахилын хууль байдаг. Найм дахь хууль нь тахилчдын тахилыг идэх тухай ба тэгээд дараа нь хүмүүсийн амьдралдаа сахин мөрдөх ёстой зүйлсийн тухай хууль байдаг. Хүмүүс юу идэж болох эсвэл идэж болохгүй тухай, хүүхэд төрүүлсэн эмэгтэйн цэвэршүүлэлт ба уяман өвчин нь эдгэрсэн хүмүүст зориулсан хууль гэх мэтээр хүмүүсийн амьдралын олон талуудад зориулсан нөхцөл болзол байдаг. Эдгээр хуулиудад, Бурхан өвчний тухай хүртэл ярьсан бөгөөд бүр хонь үхэр нядлах дүрэм журам гэх мэт ч байдаг. Хонь, үхэр нь Бурханаар бүтээгдсэн бөгөөд та нар тэдгээрийг Бурханы хэлснээр нядлах ёстой; Бурханы үгэнд учир шалтгаан байдаг нь ямар ч эргэлзээгүй ба Бурханы тушааснаар үйлдэх нь гарцаагүй зөв агаад хүмүүст ач тустай нь дамжиггүй юм! Мөн түүнчлэн Амралтын өдөр, Дээгүүр өнгөрөх баяр гэх мэтийн сахин тэмдэглэх ёстой баяр, журам дүрмүүд байдаг–Бурхан энэ бүхний тухай ярьсан. Сүүлчийн хэдийг нь харцгаая: бусад хууль болох–дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, газар чөлөөлөх, тангараг өргөх, аравны нэгийн өргөл гэх мэт. Эдгээр нь өргөн хүрээг хамарч байна уу? Эхний ярих зүйл бол хүмүүсийн тахилын асуудал, тэгээд хулгай болон нөхөн төлбөрийн хууль, Амралтын өдрийг тэмдэглэх хууль байдаг...; амьдралын нарийн учир нэг бүрчлэн багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөний албан ёсны ажлыг эхлэх үедээ Тэр хүний дагах учиртай олон хуулиудыг тогтоосон. Эдгээр хуулиуд нь хүнд, газар дээрх энгийн амьдралаар буюу Бурхан болон Түүний удирдамжаас салшгүй энгийн амьдралаар амьдрах боломж олгохын тулд байсан. Бурхан эхлээд хүнд хэрхэн тахилын ширээ босгохыг, хэрхэн тахил байрлуулахыг хэлж өгсөн. Үүний дараа Тэрээр хүнд хэрхэн тахил өргөх талаар хэлсэн бөгөөд хүн хэрхэн амьдрах ёстойг–өөрийн амьдралдаа юунд анхаарал хандуулах ёстойг, тэр юуг сахин мөрдөх ёстойг, тэр юу хийх ёстой, юу хийх ёсгүйг тодорхойлсон. Бурханы хүний төлөө тогтоосон зүйл нь бүгдийг хамарсан байсан бөгөөд эдгээр ёс заншил, хууль, зарчмаар дамжуулан Тэр хүмүүсийн зан аашийг стандартжуулж, тэдний амьдралыг залж, Бурханы хуулийг үндэслэхэд тэднийг удирдаж, Бурханы тахилын ширээний өмнө ирэхэд тэднийг чиглүүлж, хүний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас эмх цэгц, дэг журам, хүлээцтэй байдлыг эзэмшсэн амьдралтай байхад нь тэднийг удирдан чиглүүлсэн. Бурхан хүнд хязгаар тогтоохын тулд анх эдгээр энгийн хууль болон зарчмуудыг ашигласан, ингэснээр хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөх энгийн амьдралтай байж, хүний энгийн амьдралтай байх байсан; энэ нь Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эхлэлийн тусгай агуулга юм. Хууль, дүрэм журмууд маш өргөн агуулгыг хамардаг, тэдгээр нь Хуулийн эрин үед хүн төрөлхтөнд өгсөн Бурханы удирдамжийн тодорхой зүйлс бөгөөд Хуулийн эрин үеэс өмнө байсан хүмүүс тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хүндлэх учиртай, тэдгээр нь Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажлын тэмдэглэл агаад тэдгээр нь бүх хүн төрөлхтнийг гэсэн Бурханы удирдлага, удирдамжийн бодит баталгаа билээ.
Хүн төрөлхтөн Бурханы Сургаал Болон Хангалтаас мөнхөд салшгүй юм
Эдгээр хуулиудаас бид, Өөрийн ажилд, Өөрийн удирдлагад мөн хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь нухацтай, чин үнэнч, нарийн нягт, хариуцлагатай байдаг гэдгийг харж болно. Тэр хүн төрөлхтний дунд хийх ёстой Өөрийн ажлаа Өөрийн алхмуудын дагуу өчүүхэн төдий ч зөрүүгүйгээр хийж, хүн төрөлхтөнд хэлэх ёстой үгээ Тэр өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр, хасаж орхихгүйгээр хэлж, тэр бол Бурханы удирдлагаас салшгүй гэдгийг харах боломжийг хүнд олгож, Бурханы хийдэг, хэлдэг бүхэн хүн төрөлхтөнд хичнээн чухал болохыг түүнд харуулдаг. Дараагийн эрин үед хүн ямар байхаас үл хамааран, товчхондоо, хамгийн анх–Хуулийн эрин үед–Бурхан эдгээр энгийн зүйлсийг хийсэн юм. Бурханы хувьд, Бурханы талаарх, дэлхий ертөнц болон тэр эрин үеийн хүн төрөлхтөний талаарх хүмүүсийн үзэл хийсвэр, ойлгомжгүй байсан ба хэдийгээр тэдэнд зарим нэг ухамсарт санаа бодол, санаархал байсан ч гэсэн тэдгээр нь бүгд тодорхой бус, буруу байсан, тиймээс хүн төрөлхтөн тэдний төлөөх Бурханы сургаал болоод хангалтаас салшгүй байсан юм. Хамгийн эртний хүн төрөлхтөн юу ч мэддэггүй байсан, иймээс Бурхан амьд үлдэх хамгийн наад захын, энгийн зарчмууд болон амьдрахад шаардлагатай хуулиудыг хүнд зааж эхлэх хэрэгтэй болсон ба эдгээр зүйлсийг хүний зүрх сэтгэлд бага багаар шингээж, үгээс бүтсэн эдгээр хуулиар дамжуулан, эдгээр дүрэм журмаар дамжуулан Бурханы тухай алгуур ойлголт, Бурханы удирдлагын тухай аажим үнэлэлт болон ойлголт, хүн ба Бурханы хоорондын харилцааны үндсэн ухагдахууныг хүнд өгсөн. Энэ үр дүнд хүрсний дараа л зөвхөн Бурхан бага багаар Өөрийн хожим хийх ажлаа хийж чадах болсон, тиймээс эдгээр хуулиуд болон Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажил нь хүн төрөлхтнийг аврах Түүний ажлын үндэс бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эхний үе шат юм. Хэдийгээр Хуулийн эрин үеийн ажлаас өмнө Бурхан Адам, Еватай болон тэдний үр удамтай ярьсан ч гэсэн, тэдгээр тушаал, сургаал нь нэг бүрчлэн хүнд олгохуйц тийм ч дэс дараалалтай эсвэл тодорхой байгаагүй ба тэдгээрийг бичиж тэмдэглээгүй мөн тэдгээр нь хууль болоогүй. Яагаад гэвэл, тэр үед Бурханы төлөвлөгөө тийм ч хол яваагүй байсан; Бурхан хүнийг энэ алхам руу хөтөлсөн үед л Тэр Хуулийн эрин үеийн эдгээр хуулиудыг ярьж эхэлж, тэдгээрийг хүнээр хийлгүүлж эхэлж чадах байсан юм. Энэ нь зайлшгүй шаардлагатай үйл явц байсан ба үр дүн нь гарцаагүй байсан билээ. Эдгээр энгийн ёс заншил, хуулиуд нь хүнд Бурханы удирдлагын ажлын үе шатуудыг болон Өөрийн удирдлагын төлөвлөгөөндөө Бурханы илчилсэн мэргэн ухааныг харуулсан. Түүнд гэрчлэл хийж чадах бүлэг хүмүүсийг олж авахын тулд, Түүнтэй адил санаатай бүлэг хүмүүсийг олж авахын тулд, эхлэхдээ ямар агуулга болон арга барилыг хэрэглэх, үргэлжлүүлэхийн тулд ямар аргыг хэрэглэх, төгсгөхийн тулд ямар аргыг хэрэглэхээ Бурхан мэддэг. Хүний дотор юу байгааг Тэр мэддэг, хүнд юу дутагдаж байгааг мэддэг, Тэр юу өгөх хэрэгтэйгээ мэддэг, Тэр хүнийг хэрхэн удирдан чиглүүлэх ёстойгоо мэддэг, мөн түүнчлэн Тэр хүн юу хийх ёсгүй болон юу хийх ёсгүйг мэддэг билээ. Хүн яг л хүүхэлдэй шиг: Хэдийгээр тэр Бурханы хүслийн талаар ямар ч ойлголтгүй байдаг боловч, тэр өөрийн эрхгүй алхам алхмаар өнөөдрийг хүртэл Бурханы удирдлагын ажилд хөтлөгдсөн. Өөрийн юу хийх гэж байгаа талаар Бурханы зүрх сэтгэлд ямар ч тодорхой бус зүйл байгаагүй; Түүний зүрх сэтгэлд маш тодорхой, тод томруун төлөвлөгөө байсан бөгөөд Тэр Өөрийн хийхийг хүссэн ажлаа Өөрийн алхмууд болон Өөрийн төлөвлөгөөний дагуу Өөрөө хэрэгжүүлж, өнгөцхөнөөс гүн рүү давшин урагшилсан юм. Хэдийгээр Тэр Өөрийн хожим хийх гэж буй ажлаа цохон дурдаагүй ч Түүний дараагийн ажил одоо ч гэсэн Түүний төлөвлөгөөний дагуу нягт үргэлжлэн хэрэгжиж, урагшилсаар байгаа ба энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохын илрэл бөгөөд энэ нь мөн Бурханы эрх мэдэл билээ. Тэр Өөрийн удирдлагын төлөвлөгөөний аль үе шатыг хийж байгаагаас үл хамааран, Түүний зан чанар болон Түүний мөн чанар нь Түүнийг төлөөлдөг ба–энд ямар ч алдаа мадаг үгүй. Эрин үе эсвэл ажлын үе шат ба Бурхан ямар төрлийн хүмүүст хайртай, Тэр ямар төрлийн хүмүүсийг жигшдэгээс үл хамааран, Түүний зан чанар, Түүнд байгаа бүхэн болон Тэр хэн болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэдийгээр Хуулийн эрин үед Бурханы тогтоосон эдгээр хууль болон зарчмууд нь өнөөгийн хүмүүсийн хувьд маш энгийн, наад захын зүйл мэт санагддаг боловч, хэдий тэдгээр нь ойлгож, хэрэгжүүлэхэд амархан боловч тэдгээрт Бурханы мэргэн ухаан байсаар байдаг ба Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь оршсоор байдаг юм. Учир нь эдгээр илэрхий энгийн хуулиуд дотор хүн төрөлхтний төлөөх Бурханы хариуцлага, анхаарал халамж болон Түүний бодлын гайхалтай нарийн мөн чанар илэрхийлэгдэж, Бурхан бүх зүйлийг захирдаг ба бүх зүйлс Түүний гараар хянагдаж байдаг гэсэн баримтыг үнэхээр ухаарах боломжийг хүнд олгож байна. Хүн төрөлхтөн хичнээн их мэдлэг эзэмшиж эсвэл тэр хичнээн онол эсвэл нууцыг ойлгосон нь хамаагүй Бурханы хувьд эдгээрийн юу ч хүн төрөлхтөнд өгөх Түүний хангалт болон удирдлагыг орлох чадваргүй байдаг; хүн төрөлхтөн Бурханы удирдамж болон Бурханы хувийн ажлаас хэзээд салшгүй байх болно. Энэ нь хүн болон Бурханы хоорондох салшгүй харилцаа юм. Бурхан та нарт тушаал эсвэл хууль өгч, эсвэл та нарт Түүний хүслийг ойлгуулах үнэнийг өгөх эсэхээс үл хамааран, Тэр юу ч хийсэн хамаагүй Бурханы зорилго бол хүнийг сайхан маргааш руу хөтлөх явдал юм. Бурханы хэлдэг үг болон Түүний хийдэг ажил нь хоёулаа Түүний мөн чанарын нэг талын илчлэл бөгөөд Түүний зан чанар, Түүний мэргэн ухааны нэг талын илчлэл юм, тэдгээр нь Түүний удирдлагын төлөвлөгөөний зайлшгүй чухал алхам билээ. Үүнийг орхигдуулж болохгүй! Бурханы хүсэл Түүний хийдэг бүхэнд байдаг; Бурхан таарамжгүй үгнээс айдаггүй, мөн Түүний тухай хүний ямар ч үзэл эсвэл бодлоос айдаггүй. Тэр Өөрийн удирдах төлөвлөгөөний дагуу, ямар ч хүн, хэрэг явдал эсвэл объектоор албадуулахгүйгээр зүгээр л Өөрийн ажлаа хийж, Өөрийн удирдлагаа үргэлжлүүлдэг.
За өнөөдрийн хувьд ингээд дууслаа. Дараа дахин уулзья! "
2014 оны Зургадугаар сарын 13
Тайлбар:
a. Эх бичвэрт "үйлдэл" гэж уншдаг.
b. Эх бичвэрт "цолны" гэснийг орхисон.
с. Эх бичвэрт "алдсандаа" гэснийг орхисон.
d. Эх бичвэрт "алга болсон" гэснийг орхисон. 
"Үг нь махбодоор илэрсэн" номоос   

No comments:

Post a Comment