2017-09-11

Төгс Xүчит Бурханы үг | Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай


Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь Бурханы үг рүү орох хамгийн шийдвэрлэх чухал алхам бөгөөд энэ нь одоогоор бүх хүмүүсийн хувьд зайлшгүй орох хэрэгцээтэй байгаа хичээл юм. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдалд орох арга замууд нь:
1. Өөрийн зүрх сэтгэлийг гадаад талын зүйлсээс хөндийрүүлж, Бурханы өмнө амар амгалан байж, төвлөрсөн зүрх сэтгэлээр Бурханд залбирах.
2. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаснаар Бурханы үгийг идэж, ууж, эдлэх.
3. Бурханы хайрыг бясалгаж, цэгнэж, Бурханы ажлыг зүрх сэтгэлдээ эргэцүүлэхийг ердийн дадал болгох.

Эхлээд залбирах явдлаас эхэл. Нэгэн үзүүрт сэтгэлтэй байж, тогтсон цагт залбир. Цаг хэчнээн давчуу байсан ч эсвэл хэчнээн завгүй байсан ч, эсвэл чамд юу ч тохиолдсон хамаагүй өдөр бүр хэвийн байдлаар залбирч Бурханы үгийг хэвийн идэж, уу. Чи Бурханы үгийг идэж уусаар байгаа цагт чиний эргэн тойрон ямар байх нь хамаагүй чиний сүнс тун хангалуун байх бөгөөд өөрийн ойр хавийн хүмүүс, үйл явдал болон зүйлсээс болж чи үймрэхгүй. Чи зүрх сэтгэлдээ байнга Бурханыг цэгнэн бодох үед гадна талд болж байгаа зүйлс чамайг үймүүлэхгүй. Энэ бол сүнсний өндөртэй байна гэсэн үг юм. Эхлээд залбирлаас эхэл: Бурханы өмнө амар тайвнаар залбирах нь хамгийн их үр өгөөжтэй. Түүний дараа Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийг эргэцүүлж, гэрлийг олж авч, хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы айлдварын зорилтууд юу болохыг мэдэж, ямар ч гажуудалгүйгээр ойлгохоор хичээ. Ерөнхийдөө гадаад талын зүйлсээс болж үймрэхгүйгээр зүрх сэтгэлдээ байнга Бурханд ойр байж, Бурханы хайрыг цэгнэж, Бурханы үгийг эргэцүүлж бай. Чи бодлогоширч чадах хүртлээ зүрх сэтгэл чинь амар тайван байж, ингэснээр чи дотроо Бурханы хайрыг цэгнэж, өөрийн байгаа орчноос үл хамааран Бурханд үнэхээр ойртох үед эцэстээ чи зүрх сэтгэлдээ магтаал өргөж чадах түвшинд хүрэх бөгөөд энэ нь залбирахаас ч илүү дээр юм, тэгээд үүгээрээ чи тодорхой хэмжээний сүнсний өндөртэй болох болно. Хэрвээ чи дээр дурдсан байдалд хүрч чадвал чиний зүрх сэтгэл Бурханы өмнө үнэхээр амар тайван байдгийг энэ нь батална. Энэ бол эхний алхам; энэ бол үндсэн дасгал. Бурханы өмнө амар тайван байж чаддаг болсныхоо дараа л хүмүүс Ариун Сүнсээр хөдөлгөгдөж чадна, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чадна, зөвхөн тэр үед л тэд Бурхантай үнэхээр ярилцаж, Бурханы хүсэл болон Ариун Сүнсний удирдамжийг ухаарах чадвартай болно—ингэснээр тэд сүнслэг амьдралынхаа зөв замд орох болно. Бурханы өмнө амьдрахын тулд тодорхой түвшинд хүртлээ өөрийгөө дасгалжуулах болохоор чи өөрийнхөө эсрэг босож, өөрийгөө жигшиж, Бурханы үгээр амьдарч чадах ба энэ нь үнэхээр Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдал юм. Өөрийгөө жигшиж, харааж, өөрийнхөө эсрэг босох чадвартай байх нь Бурханы ажлын хүрдэг үр дүн бөгөөд хүмүүс үүнийг хийж чадахгүй. Тиймээс Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах дадал нь хүмүүсийн нэн даруй орох ёстой хичээл юм. Зарим хүмүүс ихэнхдээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаггүйгээр үл барам залбирч байх үед нь ч тэдний зүрх сэтгэл Бурханы өмнө амар амгалан байдаггүй. Энэ нь бүхэлдээ Бурханы стандартаас хэтэрхий хол юм! Хэрвээ чиний зүрх сэтгэл Бурханы өмнө амар амгалан байж чадахгүй бол чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөж чадах уу? Хэрвээ чи Бурханы өмнө амар амгалан байж чадахгүй бол хэн нэгэн хүн хажуугаар чинь өнгөрөхөд чиний анхаарал сарнина, мөн хүмүүс ярьж байх үед анхаарал чинь сарних ба бусад чинь ямар нэг зүйл хийж байх үед зүрх сэтгэл чинь тийшээ татагдана, иймээс чи Бурханы өмнө амьдарч байгаа хүн биш юм. Хэрвээ чиний зүрх сэтгэл Бурханы өмнө үнэхээр амар амгалан байдаг бол гаднах ертөнцөд болж байгаа юу ч чамайг үймүүлэхгүй бөгөөд ямар ч хүн, үйл явдал эсвэл зүйл чамайг эзэмдэхгүй. Хэрвээ чи үүнд орсон бол, сөрөг байдлууд эсвэл хүний үзэл, амьдралын гүн ухаан, хүмүүсийн хэвийн бус харилцаа болон чиний зүрх сэтгэл дэх бодлууд гэх мэтийн бүх сөрөг зүйл аяндаа алга болох болно. Чи Бурханы үгийг үргэлж эргэцүүлж, чиний зүрх сэтгэл үргэлж Бурханд ойртож, Бурханы бодитой үгсэд эзэмдүүлж байдаг учраас тэдгээр сөрөг зүйлс нь өөрийн мэдэлгүй хуу татагддаг. Эерэг шинэ зүйлс чамайг эзэмдэх үед, хуучин сөрөг зүйлст ямар ч зай байхгүй болно, иймээс тэдгээр сөрөг зүйлст бүү анхаарал хандуул. Чи тэднийг хянахаар оролдож хичээл чармайлт гаргах хэрэггүй. Бурханы өмнө амар амгалан байхад анхаарлаа хандуулж, Бурханы үгийг илүү их идэж, ууж тэдгээрийг таашааж, Бурханыг магтсан илүү их магтуу дуу дуулж, чам дээр ажиллах боломжийг Бурханд өг, учир нь одоо Бурхан хүмүүсийг биечлэн төгс болгохыг хүсэж байгаа, Тэр чиний зүрх сэтгэлийг олж авахыг хүсдэг, Түүний Сүнс чиний зүрх сэтгэлийг хөдөлгөдөг бөгөөд хэрвээ чи Ариун Сүнсний удирдамжийг даган Бурханы өмнө амьдарвал чи Бурханыг хангалуун байлгах болно. Хэрвээ чи Бурханы үгэн дотор амьдарч, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийг олж авахын тулд үнэний талаар улам их нөхөрлөл хийвэл, тэдгээр шашны үзэл, өөрийгөө зөвтгөх байдал болон ихэмсэг зан бүгд алга болох бөгөөд чи Бурханы төлөө хэрхэн зарцуулахаа мэдэж, Бурханыг хэрхэн хайрлахаа болон Бурханыг хэрхэн хангалуун байлгахаа мэдэх болно. Бурханаас гаднах зүйлс тэгээд өөрийн эрхгүй мартагдана.
Бурханы үгийг эргэцүүлж, Бурханы үгээр залбирч түүний зэрэгцээ Бурханы бодитой үгийг идэж, уух—энэ бол Бурханы өмнө амар амгалан байх эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы өмнө үнэхээр амар тайван байж чаддаг бол Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэг чамтай хамт байх болно.
Бурханы өмнө амар амгалан байхад тулгуурлан бүх сүнслэг амьдралд хүрч болно. Ариун Сүнсээр хөдөлгөгдөхөөсөө өмнө, залбирахдаа чи Бурханы өмнө амар амгалан байх ёстой. Бурханы үгийг идэж ууж байх үедээ Бурханы өмнө амар амгалан байснаар чи гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэх бөгөөд Бурханы үгийн ойлголтонд үнэхээр хүрч чадах болно. Өөрийн ердийн бясалгал болон нөхөрлөлдөө зүрх сэтгэлээрээ Бурханд ойртож байх үедээ, зөвхөн Бурханы өмнө амар амгалан байх үедээ л чи Бурхантай жинхэнэ ойр дотно байдалтай болж, Бурханы хайр болон Бурханы ажлын талаар үнэн зөв ойлголттой болж, Бурханы цаад санаа зорилгын тухайд жинхэнэ хянуур байдалтай байж чадна. Чи Бурханы өмнө хэдийчинээ их амар амгалан байж чадна, төдийчинээ их гэрэлтүүлэгдэх болно, чи өөрийн завхарсан зан чанар, чамд юу дутагдаж байгааг, чи юунд орох ёстойг, чи ямар чиг үүрэг гүйцэтгэх ёстойгоо болон чи хаанаа дутагдалтай вэ гэдгээ төдийчинээ их ойлгож чадна. Бурханы өмнө амар амгалан байснаар энэ бүхэнд хүрч болно. Хэрвээ Бурханы өмнө амар амгалан байхад тодорхой гүнд хүрвэл чи сүнсэн дэх зарим нэг нууцад хүрч, Бурхан одоо чам дээр юу хийхийг хүсэж байгаад хүрч, Бурханы үгийн талаар илүү гүн ойлголтонд хүрч, Бурханы үгийн гол цөм, Бурханы үгийн мөн чанар болон Бурханы үгийн оршихуйд хүрч чадах бөгөөд чи хэрэгжүүлэлтийн замыг улам сайтар, улам нарийн зөв харж чадна. Хэрвээ чи сүнсээрээ тодорхой хэмжээнд амар амгалан байж чадахгүй бол чи зүгээр л ямар нэгэн байдлаар Ариун Сүнсээр хөдөлгөгдөх бөгөөд дотроо чи хүч чадал, баяр хөөр, амар тайвныг мэдрэх боловч илүү гүнзгий юунд ч хүрэхгүй. Хэрвээ хүн өөрсдийн бүх хүч чадлаа ашиглахгүй бол тэдний хувьд Миний дуу хоолойг сонсож эсвэл Миний царайг харах нь хэцүү байх болно гэж Би өмнө нь хэлсэн. Энэ нь гадаад хүчин чармайлттай биш Бурханы өмнө амар амгалан байхад гүнээ хүрэхтэй хамаатай. Бурханы өмнө үнэхээр амар амгалан байж чадах хүн өөрийгөө дэлхий ертөнцийн бүх хүлээснээс чөлөөлж, Бурханаар эзэмшүүлж чадна. Бурханы өмнө амар амгалан байж чаддаггүй бүх хүмүүс нь гарцаагүй замаа алдсан бөгөөд биеэ барих чадваргүй. Бурханы өмнө амар амгалан байж чаддаг бүхэн нь Бурханы өмнө сүсэг бишрэлтэй хүмүүс, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүс юм. Зөвхөн Бурханы өмнө амар амгалан байж чаддаг хүмүүс л аминд анхаарал хандуулж, сүнсээрээ нөхөрлөхөд анхаарал тавьж, Бурханы үгээр цангаж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс билээ. Бурханы өмнө амар амгалан байхад ямар ч анхаарал хандуулдаггүй, Бурханы өмнө амар амгалан байхыг хэрэгжүүлдэггүй бүх хүмүүс бол энэ дэлхийтэй бүрмөсөн холбогдсон, амьгүй, хий хоосон ямар ч хэрэггүй хүмүүс юм; хэдий тэд Бурханд итгэдэг гэж хэлсэн ч гэсэн энэ нь зүгээр л дүр үзүүлж байгаа хэрэг юм. Бурхан эцэст нь төгс болгож, бүрэн дүүрэн болгодог хүмүүс нь Бурханы өмнө амар амгалан байж чаддаг хүмүүс билээ. Тиймээс Бурханы өмнө амар амгалан байдаг хүмүүс нь агуу ерөөл хүртсэн хүмүүс байдаг. Өдрийн цагаар Бурханы үгийг идэж уухад бага цаг зарцуулдаг, гадаад талын хэрэг явдалд хэт автдаг, амийн оролтонд анхаарал хандуулдаггүй хүмүүс нь бүгд ирээдүйд хөгжин дээшлэх төлөвгүй хоёр нүүртнүүд юм. Бурханы өмнө амар амгалан байж, Бурхантай чин сэтгэлээсээ ярилцаж чаддаг хүмүүс бол Бурханы хүмүүс билээ.
Бурханы өмнө ирж, Түүний үгийг өөрийн амь хэмээн хүлээн зөвшөөрөхийн тулд чи эхлээд Бурханы өмнө амар амгалан байх ёстой. Чамайг зөвхөн Бурханы өмнө амар амгалан байх үед л Бурхан чамайг гэгээрүүлж, чамд ойлгуулах болно. Хүмүүс Бурханы өмнө хэдийчинээ амар амгалан байж чадна, тэд Бурханы гэгээрэл, гэрэлтүүлгийг төдийчинээ их олж авч чадна. Эдгээр нь хүмүүсээс сүсэгтэй, итгэлтэй байхыг шаарддаг. Зөвхөн тэгснээр л тэд төгс төгөлдөрт хүрч чадна. Сүнслэг амьдралд орох үндсэн дасгал нь Бурханы өмнө амар амгалан байх явдал юм. Чи Бурханы өмнө амар амгалан байсан цагт л чиний бүх сүнслэг дасгал сургуулилт үр нөлөөтэй байх болно. Хэрвээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чадахгүй бол чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадахгүй. Чи юу ч хийж байсан хамаагүй хэрвээ чиний зүрх сэтгэл Бурханы өмнө амар амгалан байдаг бол чи Бурханы өмнө амьдардаг хүн юм. Хэрвээ чиний зүрх сэтгэл Бурханы өмнө амар амгалан байж, чи юу ч хийж байсан Бурханд ойртож байвал, чи бол Бурханы өмнө амар амгалан байдаг хүн юм гэдгийг энэ нь баталдаг. Бусадтай ярих үедээ, алхаж байх үедээ чи, “Миний зүрх сэтгэл Бурханд ойртож байгаа ба гадаад талын зүйлд төвлөрдөггүй, мөн Би Бурханы өмнө амар амгалан байж чадна” гэж хэлж чадна. Энэ бол Бурханы өмнө амар амгалан байдаг хүн юм. Чиний зүрх сэтгэлийг гадна тал руу татаж чадах зүйлстэй бүү харьц, чиний зүрх сэтгэлийг Бурханаас холдуулж чадах хүмүүстэй бүү харилц. Чиний зүрх сэтгэлийг Бурхантай ойр байхаас сатааруулах юуг ч хая эсвэл үүнээс хол бай. Тэгэх нь чиний аминд илүү ач тустай. Одоо үе бол Ариун Сүнсний агуу ажлын цаг үе. Энэ нь Бурхан Өөрөө хүмүүсийг төгс болгох үе юм. Хэрвээ энэ мөчид чи Бурханы өмнө амар амгалан байж чадахгүй бол чи Бурханы сэнтийн өмнө буцаж очих хүн биш юм. Хэрвээ чи Бурханаас өөр зүйлсийг эрэлхийлбэл Бурханаар төгс болгуулах ямар ч боломж байхгүй. Өнөөдөр ийм айлдваруудыг Бурханаас сонсоод Бурханы өмнө амар амгалан байж чадахгүй хэвээр байгаа хүмүүс бол үнэнийг хайрладаггүй хүмүүс, Бурханыг хайрладаггүй хүмүүс юм. Хэрвээ чи өөрийгөө одоо өргөхгүй юм бол хэзээ үүнийг хийх юм бэ? Өөрийгөө өргөнө гэдэг нь өөрийн зүрх сэтгэлийг Бурханы өмнө тайван байлгах явдал юм. Энэ нь жинхэнэ тахил билээ. Өөрсдийн зүрх сэтгэлээ Бурханд үнэхээр өргөдөг хэн боловч гарцаагүй Бурханаар бүрэн дүүрэн болгуулж чадна. Юу ч байлаа гэсэн энэ нь чамайг үймүүлж чадахгүй ба чамайг засаж байсан ч эсвэл чамтай харьцаж байсан ч эсвэл чи урам хугаралт, бүтэлгүйтэлтэй тулгарсан ч бай чиний зүрх сэтгэл Бурханы өмнө үргэлж амар амгалан байх ёстой. Хүмүүс чамд яаж ч хандаж байсан хамаагүй чиний зүрх сэтгэл Бурханы өмнө амар амгалан байх ёстой. Чи ямар ч орчинтой тулгарах нь хамаагүй, энэ нь гай тотгор, зовлон зүдгүүр эсвэл хавчлага шахалт ч бай эсвэл олон янзын шалгалтууд чам дээр ирсэн ч бай хамаагүй чиний зүрх сэтгэл үргэлж Бурханы өмнө амар амгалан байх ёстой. Энэ нь төгс болгуулах зам юм. Чи Бурханы өмнө үнэхээр амар амгалан байснаар л Бурханы бодитой үгсийн талаар илүү тодорхой болох бөгөөд Ариун Сүнсний гэрэлтүүлэг, гэгээрлийг илүү зөв хэрэгжүүлж, хазайхгүй байж, Бурханы цаад санаа зорилгод илүү тодорхой хүрч, өөрийн үйлчлэлдээ илүү тодорхой чиглэлтэй байж, Ариун Сүнсний сэтгэл хөдлөм байдал болон удирдамжинд илүү үнэн зөвөөр хүрч, Ариун Сүнсний удирдамжийн дор гарцаагүй амьдарч чадна. Эдгээр нь Бурханы өмнө үнэхээр амар амгалан байснаар л хүрч чадах үр дүн юм. Хүмүүс Бурханы үгийн талаар тодорхой биш, хэрэгжүүлэх замгүй байх үедээ Бурханы цаад санаа зорилгод хүрч чадахгүй эсвэл хэрэгжүүлэлтийн ямар ч зарчимгүй байх бөгөөд учир нь тэдний зүрх сэтгэл Бурханы өмнө амар амгалан байж чаддаггүй. Бурханы өмнө амар амгалан байхын зорилго нь чин сэтгэлтэй, бодитой байж, Бурханы үгнээс үнэн зөв байдал болон ил тод байдлыг эрж хайж, эцэстээ үнэнийг ойлгож, Бурханыг мэдэж чадах явдал юм.
Хэрвээ чиний зүрх сэтгэл Бурханы өмнө байнга амар амгалан байж чадахгүй бол Бурхан чамайг төгс болгож чадахгүй. Хэрвээ хүн хүсэлгүй бол тэр нь зүрх сэтгэлгүйтэй адил бөгөөд зүрх сэтгэлгүй хүмүүс Бурханы өмнө амар амгалан байж чадахгүй. Бурхан хэр их ажил хийдгийг эсвэл Тэр хэр ихийг ярьдгийг тэд мэдэхгүй, мөн тэд үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ ч мэдэхгүй. Эдгээр нь зүрх сэтгэлгүй хүмүүс биш гэж үү? Зүрх сэтгэлгүй хүмүүс Бурханы өмнө амар амгалан байж чадах уу? Бурхан зүрх сэтгэлгүй хүмүүсийг төгс болгож чадахгүй бөгөөд тэд амьтдад харъяалагддаг. Бурхан маш тодорхой, бүрэн дүүрэн ярьсан боловч чиний зүрх сэтгэл одоо ч хөдлөөгүй бөгөөд чи Бурханы өмнө амар амгалан байж чадахгүй хэвээр байгаа; энэ нь амьтан шиг байгаа биш гэж үү? Зарим хүмүүс Бурханы өмнө амар амгалан байхыг хэрэгжүүлэхдээ замаа алдан далийдаг. Хоол хийх цаг болоход тэд хоол хийдэггүй, ажиллах цаг болоход тэд ажилладаггүй, харин зүгээр л залбирч, бясалгахаа үргэлжлүүлдэг. Бурханы өмнө амар амгалан байна гэдэг нь хоол хийхгүй эсвэл ажиллахгүй байна гэсэн үг биш мөн амьдралыг үл хайхрах биш харин Бурханы өмнө өөрийн зүрх сэтгэлээ тайван байлгах чадвартай байж, бүх хэвийн нөхцөл байдалд зүрх сэтгэлдээ Бурханыг байлгах чадвартай байх явдал юм. Залбирах үедээ чи залбирахын тулд Бурханы өмнө зүй зохистойгоор өвдөг сөгд; ажиллаж эсвэл хоол бэлтгэх үедээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханы үгийг эргэцүүлж эсвэл магтуу дуу дуул. Чи ямар ч орчинд байх нь хамаагүй чамд хэрэгжүүлэх зам байгаа ба Бурханд ойр байхын тулд чадах бүхнээ хийж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгахын тулд чадах бүхнээ хий. Нөхцөл байдал боломжтой байх үед нэгэн үзүүрт сэтгэлтэйгээр залбир; нөхцөл байдал боломж олгохгүй бол гараараа ажлаа хийх зуураа зүрх сэтгэлдээ Бурханд ойрт. Бурханы үгийг идэж, ууж чадах үедээ чи Бурханы үгийг идэж уу; залбирч чадах үедээ залбир; Бурханыг цэгнэн бодож чадах үедээ Түүнийг цэгнэ; өөрийн орчин дээр үндэслэн оролтын төлөө өөрийгөө дасгалжуулахад чадах бүхнээ хий. Зарим хүмүүс юу ч болоогүй үед Бурханы өмнө амар амгалан байж чаддаг боловч ямар нэгэн зүйл тохиолдмогц тэдний зүрх сэтгэл Бурханыг орхин оддог. Тэр нь Бурханы өмнө амар амгалан байгаа хэрэг биш. Туршлагажих зөв зам бол ямар ч нөхцөл байдал дор хүний зүрх сэтгэл Бурханыг орхиж явахгүй байж, гадны хүмүүс, үйл явдал болон аливаа зүйлсээс болж сатаарахгүй: Энэ бол Бурханы өмнө үнэхээр амар амгалан байдаг хүн юм. Цугларалтын үеэр залбирах үедээ зүрх сэтгэл нь Бурханы өмнө амар амгалан байдаг боловч нөхөрлөлийн үеэр Бурханы өмнө амар амгалан байж чаддаггүй бөгөөд зүрх сэтгэл нь үймүүлэгддэг гэж зарим хүмүүс хэлдэг. Энэ нь Бурханы өмнө амар амгалан байгаа хэрэг биш. Одоогоор ихэнх хүмүүс ийм байдалд байгаа бөгөөд тэдний зүрх сэтгэл үргэлж Бурханы өмнө амар амгалан байж чаддаггүй. Иймээс та нар энэ талбарт өөрсдийгөө дадлагажуулахад илүү их хичээл чармайлт гаргаж, амийн туршлагын зөв замд алхам алхмаар орж, Бурханаар төгс болгуулах зам руу алхах хэрэгтэй.
Зүүний Аянга | Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ. Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно. 

No comments:

Post a Comment