Бурханы үг байгаа учраас бүх хүн цэвэршүүлэлтэнд захирагдсаар байгаа. Энэ нь бие махбодтой Бурханы төлөө байгаагүй бол хүн төрөлхтөн ийм байдлаар зовох гэж ерөөгдөхгүй байсан. Үүнийг мөн Бурханы үгсийн шалгалтыг хүлээн авах чадвартай хүмүүс бол ерөөгдсөн хүмүүс гэж хэлж болно. Хүмүүсийн төрөлхийн хэв чанар, зан байдал болон Бурханд хандах хандлагыг үндэслэвэл тэд ийм цэвэршүүлэлтийг хүлээн авах эрхгүй. Тэд Бурханаар өргөгдсөн учраас энэ ерөөлийг эдэлж байгаа юм. Хүмүүс өөрсдийгөө Бурханы царайг харах эсвэл Түүний үгийг сонсох эрхгүй гэж хэлдэг байсан. Өнөөдөр бол гагцхүү Бурханы өргөлт болон Түүний өршөөл байгаа учраас л хүмүүс Түүний үгийн цэвэршүүлэлтийг хүлээн авч байна. Энэ бол эцсийн өдрүүдэд амьдарч байгаа хүн нэг бүрт өгөгдөх ерөөл – та нар үүнийг биеэрээ мэдэрсэн үү? Хүмүүс ямар байдалд зовлон туулах вэ, саатах вэ гэдгийг Бурхан тогтоох ба энэ нь хүмүүсийн өөрсдийнх нь шаардлагад үндэслэхгүй. Энэ бол гарцаагүй үнэн. Итгэгч бүр Бурханы үгсийн шалгалтыг туулах, Түүний үгэнд зовох чадварыг эзэмших ёстой. Энэ бол та нарын тодорхой харж чадах зүйл бус уу? Чиний туулж өнгөрүүлсэн зовлон өнөөдрийн ерөөлд ашиглагдсан; хэрэв чи Бурханы төлөө зовохгүй бол Түүний магтаалыг хүртэж чадахгүй. Өнгөрсөнд чи гомдоллодог байсан байж болно, гэхдээ хэдий их гомдоллодог байсан ч Бурхан чиний талаарх тэр зүйлийг санадаггүй. Өнөөдөр болсон байна, өчигдрийн асуудал руу харах шаардлага байхгүй.
Зарим хүмүүс тэд Бурханыг хайрлах гэж хичээх боловч чадахгүй байна гэж хэлдэг, тэгснээ Бурхан холдон явах гэж байгааг сонсохоороо тэд Түүнд хайртай болчихдог. Зарим хүмүүс ер нь бол үнэнийг хэрэгжүүлдэггүй ба тэд Бурханыг уур хилэнтэйгээр холдон явах гэж байгааг сонсох үедээ Түүний өмнө ирэн: “Бурхан минь! Битгий яваач. Надад боломж өгөөч! Бурхан минь! Би өнгөрсөнд Таныг сэтгэл хангалуун байлгаагүй; Би Танд өртэй, би Таныг эсэргүүцсэн. Одоо би өөрийн бие сэтгэлээ бүрэн дүүрэн өргөмөөр байна, ингэж байж эцсийн дүнд Таныг сэтгэл хангалуун байлгаж, Таныг хайрлах болно. Надад ийм боломж дахин ирэхгүй” гэж залбирдаг. Чи ийнхүү залбирч байсан уу? Хүн ийнхүү залбирч байгаа шалтгаан нь тэдний мөс чанар Бурханы үгсээр өдөөгдөн хөдөлсөнд байгаа юм. Хүмүүс бүгд үхээнц, мулгуу байдаг. Тэд гэсгээлт ба цэвэршүүлэлтийг туулах ч тэд Бурхан юу гүйцэлдүүлж байгааг мэддэггүй. Хэрэв Бурхан ийм замаар ажилладаггүй байсан бол хүмүүс төөрөлдсөн хэвээр байх байсан; хэн ч хүмүүсийн зүрх сэтгэл дэх сүнслэг мэдрэмжийг өдөөж чадахгүй. Бурханы үг хүмүүсийг шүүж, илчилснээр л зөвхөн тэрхүү үр жимс гарч чадна. Тиймээс Бурханы үг байгаа учраас бүх зүйл хэрэгждэг ба биелэгддэг, Түүний үгс байгаа учраас л Бурханы төлөөх хүн төрөлхтний хайр өдөөгддөг. Хэрэв хүмүүс зөвхөн өөрсдийн мөс чанарт үндэслэн Бурханыг хайрладаг байсан бол тэд ямар ч үр дүнг олж харахгүй байх байсан. Өнгөрсөнд хүмүүсийн Бурханыг хайрлах хайр нь тэдний мөс чанарт үндэслэдэг байгаагүй гэж үү? Бурханыг хайрлахад өөрөө идэвхийлэл гаргасан нэг ч атугай хүн байгаа юу? Зөвхөн Бурханы үгсийн зоригжуулалтын тусламжтайгаар тэд Бурханыг хайрласан байдаг. Зарим хүмүүс: “Би Бурханыг маш олон жил дагаж, Түүний нигүүлсэл, ерөөлийг маш их эдэлсэн. Би Түүний үгийн цэвэршүүлэлт, шүүлтийг туулсан. Тэгээд Би их зүйл ойлгосон ба Би Бурханы хайрыг харсан. Би Түүнд талархах ёстой, Би Түүний нигүүлслийг буцаан төлөх ёстой. Би үхлээр Бурханыг сэтгэл хангалуун байлгах болно, мөн Би Түүний төлөөх хайраа мөс чанарт үндэслэх болно” гэж хэлдэг. Хэрэв хүмүүс зөвхөн мөс чанарынхаа мэдрэмжүүдэд найдаж байгаа бол тэд Бурханы хайр татам байдлыг мэдэрч чадахгүй; хэрэв тэд зөвхөн өөрсдийн мөс чанарт найддаг бол Бурханы төлөөх тэдний хайр сул дорой байх болно. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлсэл ба хайрыг буцаан төлөх талаар ярьж байгаа бол Түүнийг хайрлах хайранд чинь ямар ч өдөөлт байхгүй байна; мөс чанарын мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлах нь идэвхгүй хандалт юм. Яагаад би үүнийг идэвхгүй хандалт гэж хэлж байна вэ? Энэ бол бодит асуудал. Энэ ямар гээч хайр вэ? Энэ бол ердөө Бурханыг хуурахыг хичээж, Түүний төлөө гэсэн дүр эсгэж байгаа хэрэг бус уу? Ихэнх хүмүүс Бурханыг хайрласнаар гавъяа шагнал байхгүй, Түүнийг хайрладаггүй байлаа гээд яг л ижилхэн гэсгээгдэх болно, тиймээс ерөнхийдөө нүгэл үйлдэхгүй байхад л хангалттай гэж итгэдэг. Тэгэхээр өөрийн мөс чанарын мэдрэмжид тулгуурлан Бурханыг хайрлах, Түүний хайрыг буцаан төлөх нь идэвхгүй хандлага ба энэ бол зүрх сэтгэлээс аяндаа гарч ирдэг Бурханы төлөөх хайр биш юм. Бурханы төлөөх хайр бол тухайн хүний зүрх сэтгэлийн гүнээс гарч ирдэг жинхэнэ мэдрэмж байх ёстой. Зарим хүмүүс: “Би өөрөө Бурханыг эрж, Түүнийг дагахыг хичээж байна. Одоо Бурхан намайг орхихыг хүссэн ч би Түүнийг дагахыг хүсэж байна. Тэр намайг хүсэх эсэх нь хамаагүй би Түүнд хайртай байсаар байх болно, тэгээд эцэст нь би Түүнийг олж авах ёстой. Би Бурханд зүрх сэтгэлээ өргөдөг, Тэр юу хийх нь хамаагүй би амьдралынхаа туршид Түүнийг дагах болно. Юу ч болсон бай хамаагүй би Бурханыг хайрлах ёстой ба би Түүнийг олж авах ёстой; Түүнийг олох хүртлээ би амарч суухгүй” гэж хэлдэг. Чамд ийм хүсэл зориг байгаа юу?
Бурханд итгэх зам бол Түүнийг хайрлах зам. Хэрэв чи Түүнд итгэдэг бол Түүнийг хайрладаг байх ёстой; гэхдээ Түүнийг хайрлах нь зөвхөн Түүний хайрыг буцаан төлөхийг эсвэл мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлахыг хэлж байгаа хэрэг биш – харин Бурханы төлөөх цэвэр хайрыг хэлж байгаа юм. Хүмүүс зөвхөн өөрсдийн мөс чанарт найдах үеүд байдаг ба тэд Бурханы хайрыг мэдэрч чаддаггүй. Би яагаад үргэлж: “Бурханы Сүнс бидний сүнсийг хөдөлгөх болтугай” гэж хэлдэг байсан бэ? Би яагаад Бурханыг хайрлахын төлөө хүмүүсийн мөс чанарыг хөдөлгөх талаар яриагүй вэ? Учир нь хүмүүсийн мөс чанар Бурханы хайр татам байдлыг мэдэрч чаддаггүй. Тэгэхээр хэрэв чи эдгээр үгэнд үнэмшихгүй байгаа бол Түүний хайрыг мэдрэхийн төлөө өөрийн мөс чанарыг ашиглаж болох ба тухайн агшинд чи тодорхой эрч хүчтэй байх ч тэгээд алга болно. Хэрэв чи өөрийн мөс чанарыг зөвхөн Бурханы хайр татам байдлыг мэдрэх гэж ашиглаж байгаа бол чи залбирах үедээ эрч хүчтэй байх боловч түүний дараа энэ нь зүгээр л яваад өгнө, алга болно. Энэ юу гэсэн үг вэ? Хэрэв чи өөрийн мөс чанарыг зөвхөн ашиглавал Бурханы төлөөх хайраа чи өдөөж чадахгүй байх болно; чи зүрх сэтгэлдээ Түүний хайр татам байдлыг үнэхээр мэдрэх үед сүнс чинь Түүнд хөдлөх ба зөвхөн тэр л агшинд чиний мөс чанар өөрийн анхдагч үүргээ биелүүлэх чадамжтай болно. Өөрөөр хэлбэл хүмүүс сүнснийхээ хувьд Бурханд хөдлөгдсөн байх үед, тэдний зүрх сэтгэл мэдлэг, зоригжуулалтыг олж авах үед, өөрөөр хэлбэл тэд туршлага хүртсэний дараа зөвхөн ингэснээр тэд мөс чанараараа Бурханыг үр ашигтай хайрлаж чадна. Мөс чанараараа Бурханыг хайрлах нь буруу биш – энэ бол Бурханыг хайрлах хамгийн бага түвшин юм. Бурханы нигүүлсэлд шударга хандаж байгаа төдий хүн төрөлхтний хайрлах арга нь тэдний идэвхтэйгээр ороход түлхэж өгч чадахгүй. Хүмүүс Ариун Сүнсний зарим ажлыг хүртэх үед өөрөөр хэлбэл тэд Бурханы хайрыг бодит туршлагаар харж, амтлах үед, Бурханы талаар зарим зүйлийг мэддэг болох үед, Бурхан бол хүн төрөлхтнөөр хайрлуулах гарцаагүй эрхтэй ба Тэр ямар хайр татам болохыг жинхэнээсээ харах үед л хүмүүс Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай болдог.
Хүмүүс Бурхантай зүрх сэтгэлээрээ холбогдох үе, тэдний зүрх сэтгэл Түүн рүү бүрэн дүүрэн эргэн очих чадамжтай болох үе бол хүмүүний Бурханыг хайрлах эхний алхам юм. Хэрэв чи Бурханыг хайрлахыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд эргүүлэн өгөх чадамжтай байх ёстой. Зүрх сэтгэлээ Бурханд эргүүлэн өгөх гэж юу вэ? Энэ нь бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлах ба олж авахыг эрэлхийлэх юм, энэ нь чамайг Бурханд зүрх сэтгэлээ бүхэлд нь эргүүлэн өгсөн гэдгийг харуулна. Бурхан болон Түүний үгнээс өөрөөр зүрх сэтгэлд чинь өөр юу ч бараг байхгүй (гэр бүл, эд баялаг, эхнэр, нөхөр, хүүхэд эсвэл өөр бусад зүйлс). Байдаг хэдий ч тэд чиний зүрх сэтгэлийг эзэмдэж чадахгүй ба чи өөрийн ирээдүйг бодох бус харин зөвхөн Бурханыг хайрлах гэж эрэлхийлнэ. Тэр цагт чи зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд эргүүлэн өгсөн байх болно. Хэрэв чи зүрх сэтгэлдээ өөртөө зориулсан төлөвлөгөөг гаргасаар байгаа бол чи үргэлжид өөрийн хувийн ашиг хонжоог хайж байна: “Би хэзээ Бурханаас жаахан зүйл хүсэж болох бол? Гэр бүл минь хэзээ эд хөрөнгөтэй болох вэ? Би яаж хэдэн аятайхан хувцастай болох вэ? …” Хэрэв чи ийм байдалд амьдарч байгаа бол чиний зүрх сэтгэл Бурхан руу бүрэн дүүрэн эргээгүй байгааг харуулж байна. Харин чиний зүрх сэтгэлд зөвхөн Бурханы үг байгаа ба чи Бурханд залбирч чаддаг, мөн Бурхан чамд маш ойр байсан ба Бурхан чиний дотор, чи Түүний дотор байсан мэт үргэлжид Түүнтэй ойр болсон байгаа бол, ийм төлөвт байгаа бол чиний зүрх сэтгэл Бурхантай хамт байна гэсэн үг юм. Хэрэв чи Бурханд залбирч, Түүний үгийг өдөр бүр идэж, уудаг, сүмийн ажлыг байнга боддог ба хэрэв Бурханы хүсэлд өөрийн анхаарлыг хандуулж, зүрх сэтгэлээ Түүнийг жинхэнээсээ хайрлахад ашиглаж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун болгодог бол чиний зүрх сэтгэл Бурханд харьяалагдах болно. Хэрэв зүрх сэтгэл чинь бусад олон зүйлд эзлэгдсэн байгаа бол энэ нь Сатанаар эзлэгдсэн хэвээр байгаа хэрэг бөгөөд Бурхан руу үнэнхүү эргээгүй байна. Хүний зүрх сэтгэл Бурхан руу үнэнхүү эргэсэн байгаа бол тэд Түүнийг жинхэнээр, сайн дураар хайрладаг байх бөгөөд Бурханы ажлыг анхаарах чадамжтай болно. Тэдэнд мунхаг ба ухаангүй төлвүүд байсаар байх хэдий ч тэд Бурханы гэрийн эрх ашиг ба Түүний ажил болон өөрсдийн зан чанарын өөрчлөлтөнд анхаарал тавих чадамжтай байх болно. Тэдний зүрх сэтгэл бүхэлдээ зөв байх болно. Зарим хүмүүс тэд юу хийдэг нь хамаагүй сүмийн тугийг үргэлжид намируулдаг, үнэн гэвэл энэ нь тэдний өөрсдийнх нь ашиг тусын төлөө юм. Ийм хүнд зөв сэдэл байдаггүй. Тэр бол гажуудсан, зальжин ба түүний хийдэг ихэнх зүйлс нь хувийн ашиг хонжоог хайх юм. Ийм хүн Бурханыг хайрлахыг эрэлхийлдэггүй; түүний зүрх сэтгэл Сатанд хамаарах ба Бурхан руу эргэж чаддаггүй. Бурхан ийм хүнийг олж авах ямар ч арга зам байхгүй.
Бурханыг жинхэнээсээ хайрлаж, Түүгээр хүлээн авахуулах эхний алхам бол өөрийн зүрх сэтгэлийг Бурханы зүгт бүхэлд нь эргүүлэх юм. Чиний хийдэг, өөрөөсөө хайж, асуудаг зүйл бүхэн чинь: “Би үүнийг Бурханыг хайрлах хайрын зүрх сэтгэлээр хийж байна уу? Үүнд ямар нэгэн хувийн сонирхол байгаа юу? Үүнийг хийж байгаагийн минь жинхэнэ зорилго юу вэ?” Хэрэв чи зүрх сэтгэлээ Бурханд өгөхийг хүсэж байгаа бол эхлээд өөрийн зүрх сэтгэлийг дарангуйлан захирч, хувийн бүх зорилго төлөвлөгөөгөө орхиж, бүхэлдээ Бурханы төлөө гэсэн түвшинд хүрэх ёстой. Энэ бол Бурханд зүрх сэтгэлээ өгөхийн төлөө дадлагажуулах зам юм. Өөрийн зүрх сэтгэлийг дарангуйлан захирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол өөрийн махан биеийн хэмжээ хязгааргүй хүсэл шуналыг тавьж явуулан, байр суурийн ерөөлд шунахгүй байх эсвэл тав тухад шунахгүй байж, бүх зүйлийг Бурханыг хангалуун байлгахын төлөө хийх бөгөөд ингэснээр хүний зүрх сэтгэл өөрийн төлөө бус бүхэлдээ Түүний төлөө байж чадна.
Бурханыг хайрлах жинхэнэ хайр зүрх сэтгэлийн гүнээс гарч ирдэг; энэ бол гагцхүү хүн төрөлхтний Бурханы талаарх мэдэгдэхүүнд тулгуурлан оршдог хайр юм. Хүний зүрх сэтгэл Бурханд бүрмөсөн эргэх тэр үед тэд Бурханыг хайрладаг болдог, гэхдээ хайр нь заавал цэвэр, заавал бүрэн дүүрэн байх албагүй. Учир нь хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрэн дүүрэн эргэх болон тухайн хүн Бурханыг жинхэнээсээ ойлгох, жинхэнээсээ дээдлэн хүндэтгэхийн хооронд тодорхой зай байдаг. Бурханыг жинхэнээсээ хайрладаг болон Бурханы зан чанарыг мэддэг болох зам бол Бурханы зүгт зүрх сэтгэлээ эргүүлэх юм. Тэд зүрх сэтгэлээ жинхэнээсээ Бурханд өгсний дараа амийн туршлага руу орж эхлэх ба ийм замаар тэдний зан чанар өөрчлөгдөж эхэлнэ, Бурханы төлөөх тэдний хайр аажмаар өснө, Бурханы талаарх тэдний мэдэгдэхүүн мөн аажмаар нэмэгдэнэ. Тэгэхээр зүрх сэтгэлээ Бурханы зүгт эргүүлэх нь амийн туршлагын зөв замд орох урьдчилсан нөхцөл юм. Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханы өмнө аваачих үедээ гагцхүү Түүний төлөө тэмүүлсэн зүрх сэтгэлтэй байх боловч Түүний төлөөх хайр байдаггүй, учир нь тэд Түүнийг ойлгоогүй байдаг. Ийм нөхцөлд тэдэнд Түүний төлөө гэсэн тодорхой хэмжээний хайр байгаа ч энэ нь аяндаа үүсээгүй ба жинхэнэ бус юм. Үүний шалтгаан нь хүний махан биеэс гарч ирж байгаа бүхэн сэтгэл хөдлөлийн нөлөөтэй ба жинхэнэ ойлголтоос гарч ирдэггүй. Энэ нь зөвхөн цаг зуурын өдөөлт байх ба удаан хугацааны хүндлэл бишрэл байж чаддаггүй. Хүмүүс Бурханыг ойлгоогүй байх үед тэд гагцхүү өөрсдийн илүүд үзсэн зүйлс болон өөрсдийн хувийн үзэл дээр тулгуурлан Түүнийг хайрлаж чаддаг; тийм хайрыг аяндаа үүссэн хайр гэж хэлж болохгүй, мөн жинхэнэ хайр гэж хэлж болохгүй. Хүний зүрх сэтгэл Бурханы зүгт үнэхээр эргэх үед тэд бүх зүйлд Бурханы хүсэл сонирхлыг бодож үзэх чадамжтай болдог, харин тэдэнд тийм ухаарал байхгүй бол тэд жинхэнээсээ аяндаа хайрлах чадамжгүй байдаг. Тэдний хийж чадах бүхэн гэвэл сүмийн төлөө зарим ажлыг гүйцэтгэж, өөрсдийн жаахан үүргийг биелүүлэх явдал юм, гэхдээ үүнд нь үндэс эсвэл суурь байдаггүй. Ийм хүний зан чанар өөрчлөгдөх хэцүү; тэд бол үнэнийг эрж хайдаг ч үгүй, ойлгодог ч үгүй хүмүүс юм. Хэдий тухайн хүн зүрх сэтгэлээ нэгмөсөн Бурханы зүгт эргүүлсэн ч энэ нь тэдний Бурханыг хайрлах зүрх сэтгэл бүхэлдээ цэвэр гэсэн үг биш, учир нь зүрх сэтгэлд нь Бурхан байлаа гээд заавал ч үгүй тэдний зүрх сэтгэлд Бурханы төлөөх хайр байх албагүй. Энэ бол Бурханыг ойлгох гэж эрэлхийдэг болон эрэлхийлдэггүй хүмүүсийн хоорондын ялгаа юм. Түүнийг ойлгодог болсон цагт энэ нь тэр хүний зүрх сэтгэл Бурханы зүгт бүрмөсөн эргэсэн гэдгийг, тэдний зүрх сэтгэлд байгаа Бурханы төлөөх жинхэнэ хайр нь аяндаа гарч ирдэг гэдгийг харуулна. Гагцхүү ийм л хүний зүрх сэтгэлд Бурхан оршино. Зүрх сэтгэлээ Бурханы зүгт эргүүлэх нь Бурханыг ойлгох болон Бурханыг хайрлаж чадах зөв замд орох урьдчилсан нөхцөл болно. Энэ нь Бурханыг хайрлах үүргээ биелүүлж дууссаныг илтгэх эсвэл Түүнийг жинхэнээсээ хайрлаж байгааг илтгэх тэмдэглэгээ биш. Бурханыг жинхэнээр хайрлаж чаддаг болох цорын ганц арга нь зүрх сэтгэлээ Түүний зүгт эргүүлэх явдал ба энэ нь мөн Түүний бүтээлүүдийнх нь хийх шаардлагатай эхний зүйл. Бурханыг хайрладаг хүмүүс бол амийг хайж байгаа хүмүүс юм, мөн үнэнийг хайдаг, Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс юм; тэд бүгдэд Ариун Сүнсний гэгээрэл байгаа бөгөөд Тэр тэдний сэтгэлийг хөдөлгөдөг. Тэд бүгд Бурханаар замчлагдаж чаддаг.
Хэн нэгэн өөрийгөө Бурханд өртэй гэж мэдрэх чадамжтай болж байгаа нь тэдний сэтгэлийг Сүнс хөдөлгөж байгаа учраас юм; хэрэв тэд ийнхүү мэдэрч байгаа бол тэд хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлтэй болох гэж байгаа ба тэд амь руу орохыг эрэлхийлэх чадамжтай болж байгаа юм. Харин чи тодорхой алхам дээр зогсвол илүү гүн рүү орох чадамжгүй болно; Сатаны торонд гацах аюул байсаар байгаа ба энэ нь тодорхой цэгт хүрэх үед Сатан чамайг олзлох болно. Бурханы гэрэлтүүлэлт нь хүмүүст өөрсдийгөө танин мэдэх боломжийг олгодог ба үүний дараа тэдэнд Бурханд өртэй гэдгээ мэдрэх, Түүнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдрэх болон Түүний таалдаггүй зүйлсийг таягдан хаях боломжийг олгодог. Энэ бол Бурханы ажиллах зарчим юм. Та нар бүгд өөрсдийн амийг өсгөж, Бурханыг хайрлах замыг эрэлхийлэх хүсэлтэй байгаа, тийм бол та нар өөрсдийн өнгөц хуумгай аргуудаас салсан уу? Хэрэв чи гагцхүү эдгээр аргуудаас салж, ямар ч саад бэрхшээл учруулахгүй эсвэл өөрийгөө өргөмжлөхгүй байвал энэ нь чи амийн өсөлтийг үнэхээр эрэлхийлж байгаа хэрэг мөн үү? Хэрэв чамд ямар ч өнгөц хуумгай зан авир байхгүй атал Бурханы үг рүү нэвтэрч ордоггүй бол энэ нь чи бол ямар ч идэвх санаачлагатай ахиц дэвшил гаргадаггүй хүн гэдгийг хэлж байна. Өнгөц хуумгай зан авирыг суулгасны үндэс нь юу вэ? Чиний үйлдэл өөрийн амийн өсөлтийн төлөө байдаг уу? Чи Бурханы ардын нэг болж үнэлэгдэхийн төлөө эрэлхийлдэг үү? Чиний төвлөрч байгаа бүхэн чинь чиний амьдран харуулах зүйл чинь; хэрэв чи өнгөц аргууд дээр төвлөрч байгаа бол чиний зүрх сэтгэл гадаад байдалд төвлөрөх ба чи амийн өсөлтийг эрэлхийлэх ямар ч боломжгүй юм. Бурхан зан чанарын өөрчлөлтийг шаардах боловч чи үргэлжид гадаад зүйлсийг хайж байна; ийм хүнд зан чанараа өөрчлөх ямар ч арга зам байхгүй! Амийн хувьд боловсрохоос өмнө хүн бүрт тодорхой зам байдаг, энэ нь тэд Бурханы үгээр шүүгдэх, гэсгээгдэх болон төгс болгогдохыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Хэрэв чамд Бурханы үг байхгүй ч зөвхөн өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүлэлдээ найддаг бол чиний хийж байгаа бүх зүйл ердөө хичээл зүтгэл дээр тулгуурлах болно. Өөрөөр хэлбэл хэрэв чи амийн өсөлтийг хүсэж байгаа бол Бурханы үгийг илүү ихээр идэж уун, ойлгох ёстой. Түүний үгсээр төгс болгогдсон хэн бүхэн тэднийг амьдран харуулж чадна; Түүний үгсийн цэвэршүүлэлтийг туулаагүй, Түүний үгсийн шүүлтийг туулаагүй хүмүүс Түүнд ашиглагдахад тэнцэж чадахгүй. Тэгэхээр та нар Түүний үгсийг ямар хэмжээнд амьдран харуулдаг вэ? Та нар гагцхүү Бурханы үгсийг идэж уун, тэднийг өөрийн амийн төлөвтэй харьцуулах чадамжтай байж, миний сургасан асуудлуудын үр дүнд дадлагажуулалтын замыг олсноор л дадлагажуулалт чинь зөв байна. Энэ нь мөн Бурханы зүрх сэтгэлийн дагуух юм. Ийнхүү дадлагажуулдаг хүн л зөвхөн Бурханыг хайрлах хүсэл тэмүүлэлтэй нэгэн юм.
Зүүний Аянга | Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ. Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
Зүүний Аянга | Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ. Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment