Эрин үеүдийн туршид ямар ч хүн хаант улсад ороогүй ба тиймээс хэн ч хаанчлалын эрин үеийн нигүүлслийг эдлээгүй, хэн ч хаант улсын Хааныг хараагүй. Миний Сүнсний гэрэлд олон хүмүүс хаант улсын сайхан байдлыг зөгнөн хэлсэн хэдий ч, тэд үүний утга учрыг биш, зөвхөн гадаад байдлыг л мэддэг.
2017-11-30
2017-11-29
Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Арван хоёр дахь айлдвар
Аянга зүүн зүгээс цахих үед—энэ нь Би ярьж эхлэх яг тэр мөч байх бөгөөд—аянга цахих мөчид бүхий л дээд тэнгэр гэрэлтэж бүх одод хувирч эхэлнэ. Бүх хүмүүс зүй зохистой цэвэрлэгдэн цэгцлэгдсэн мэт санагдана. Зүүн зүгийн аянгын энэхүү туяан дор бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь анхдагч дүр илчлэгдэж, нүд нь гялбаж, үймээн самуунд мухардах болно; гэсэн ч тэд өөрсдийн муухай шинж чанараа харьцангуй багаар нууж чадна.
2017-11-28
Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Арван нэг дэх айлдвар
Хүн төрөлхтөн дэх бүх хүн Миний Сүнсний ажиглалтыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрсдийн үг, үйлдэл бүрээ нарийн шинжих ёстой ба цаашлаад Миний гайхалтай үйл хэргүүдийг онцлон үзэх ёстой. Газар дээрх хаанчлал ирэх үед та нарт ямар санагдах вэ? Миний хөвгүүд болон ард Миний сэнтий рүү буцан хөврөх үед, аугаа цагаан сэнтийн өмнө Би шүүлтээ албан ёсоор эхэлнэ.
2017-11-27
Арав дахь айлдвар
Хаанчлалын Эрин үе нь эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн юу хийж буй нь хамаагүй байдаг. Үүний оронд, Би газар дээр буун ирснийхээ дараа Өөрийн ажлыг—хүн хэзээ ч ухамсарлаж, биелүүлж чадахгүй тэр ажлыг биечлэн гүйцэтгэдэг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл эдгээр бүх он жилүүд нь үргэлж сүм байгуулах тухай байсан боловч хаант улсыг байгуулах талаар хэн ч хэзээ ч сонсож байгаагүй.
Subscribe to:
Posts (Atom)