2018-03-14

Бурханыг дахин нэг цовдлох хүмүүс золгүй еэ !

Бурханыг дахин нэг цовдлох хүмүүс золгүй еэ

Эцсийн өдрүүдийн үед, Бурхан Хятадад ажиллахаар бие махбод болсон ба сая сая үгийг илэрхийлж үгээрээ бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварч, Бурханы гэрээс эхлэн хийх шинэ эриний шүүлтийг эхлүүлсэн. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын тархалт өнөөдөр Хятадын эх газарт оргилдоо хүрсэн. Католик сүм болон Христийн бүх шашны бүлэглэлүүд, урсгал дахь үнэний мөрийг хөөдөг хүмүүсийн ихэнх нь Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн. Бие махбодтой болсон Бурхан Библид эш үзүүлэгдсэн “хүний Хүүгийн нууц ирэлт”-ийн ажлыг гүйцэтгэсэн ба тун удахгүй дэлхий дээрх үндэстэн, газар бүрд олон нийтийн өмнө илрэн гарна. Бурханы илрэлтээр цангасан улс үндэстэн, газар бүрийн бүх хүмүүс Бурханы олон нийтийн өмнө илрэх илрэлтийг харна. Бурханы хаанчлалд саад болох, сүйтгэх ямар ч хүчин байхгүй ба Бурханыг эсэргүүцдэг хэн боловч Бурханы дараах үгэнд хэлэгдсэнчлэн Бурханы уур хилэнгээр шийтгэгдэнэ. “Дэлхий ертөнцийн дээр хэлбэржих Миний хаант улс болон Миний сэнтий сая сая хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэлнэ. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний гайхамшигтай бүтээн байгуулалт удахгүй бүрэн төгс амжилтыг авчрах болно. Миний хөвгүүд, ард хэзээ ч дахин хуваагдахгүйгээр Надтай эргэн нэгдэхийг сэтгэл догдлон хүлээдэг. Миний хаант улсын хүмүүс Намайг тэдэнтэй хамт байгаад баярлан бие биетэйгээ баяр хөөртэйгөөр яагаад гүйлдэхгүй гэж? Энэ нь үнэгүй олдох нэгдэл юм үү? Би хүн бүрийн нүдэнд хүндтэй Нэгэн. Хүн бүр Намайг үгээрээ тунхагласан. Би буцаж ирээд бүх дайснуудын хүчийг эзлэн авна. Энэ цаг үе ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг гүйцэлдүүлж, тэдний дунд Хаан болохыг хүсэж байна. Би буцаж ирнэ! Би явна! Энэ бол хүн бүрийн зөгнөх, найдах ёстой зүйлс юм. Хүн бүр Миний ирэх өдрийг үзэж, Миний ирэх өдрийг баяр хөөртэй угтан авахыг хүсэж байна.” “Миний хайрладаг бүх хүмүүс гарцаагүй үүрд мөнхөд амьдрах болно, харин Миний эсрэг зогсдог бүхэн гарцаагүй Надаар мөнхөд гэсгээгдэх болно. Би хартай Бурхан учраас, хүний хийсэн бүхнийг өчүүхэн ч хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүг гарч ирнэ, Би Өөрийгөө тоо томшгүй олон хүн төрөлхтөнд илрэх болно!

2018-03-12

магтан дуу "Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог" Бурханы ажил биелэгдсэнийг магтацгаая

Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог

 “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен”   Матай 6: 9-13   АБ2013

2018-03-11

Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?


 Гэнэтийн аюул гамшигтай тулгараад бидний бүх мэдлэг, ур чадвар, авьяас юу ч биш болдог ... бид арчаагүй, тодорхойгүй байдал, цочирдол, айдсыг мэдэрдэг, мөн бид амь хэврэг гэдгийг мэдэрдэг... Бид өөрсдөөсөө, “бидний хувь заяаг хэн хянадаг вэ? Бидний цорын ганц аврал хэн бэ?” гэж асуухгүй байж чаддаггүй.
Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?

2018-03-10

Бүх зүйлийг захирдаг Нэгэн

Бид яагаад амьдардаг вэ? Мөн яагаад бид үхэх ёстой вэ?

Бурхан:“Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхүүдийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?”гэдэг.  
Бурхан:“бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг.”гэж хэлдэг.
Эрин үеүдийн туршид бүх хүн, оршин тогтнолын нэгэн ижил хуулийг дагасан;анхны үгээ хэлэхээс эхлээд үс нь бууралтах хүртэл эцэстээ тоос шороо болон хувиртлаа тэд бүхий л амьдралаа яарч тэвдэн өнгөрүүлдэг... Хүн төрөлхтний хувь заяаг хэн хянадаг вэ?