2018-07-07

Бурханы дуу хоолой | Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой


Чи шашны хэдэн ёс заншил мөрддөг вэ? Чи хэдэн удаа Бурханы үгийн эсрэг тэрсэлж өөрийнхөөрөө зүтгэж байсан бэ? Бурханы үүрч байгаа ачаанд үнэхээр анхаарал хандуулж, Түүний хүслийг биелүүлэхийг хичээснээсээ болж чи хэдэн удаа Бурханы үгийг хэрэгжүүлж байсан бэ? Бурханы үгийг ойлгож, хэрэгжүүл. Өөрийн үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай; энэ нь дүрэмд баригдаж эсвэл зөвхөн харуулахын тулд дуртай, дургүй хийх явдал биш юм. Харин, энэ нь Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлэхийн нэр юм. Зөвхөн ийм хэрэгжүүлэлт Бурханыг хангалуун байлгадаг. Бурханыг баярлуулах аливаа ёс заншил нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт билээ.

Зарим хүмүүс олны анхааралд байх дуртай байдаг. Ах эгч нарынхаа өмнө тэр Бурханд өртэй гэдэг ч ар хударгаар нь тэр үнэнийг хэрэгжүүлдэггүй, шал эсрэгээр нь хийж байдаг. Энэ нь тэдгээр шашны Фарисайчуудтай адилхан биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэнтэй хүн бол Бурханд үнэнч нэгэн бөгөөд харин үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба өөрийн мөс чанарын эсрэг үйлддэггүй бас ярьдаггүй. Тэр асуудал үүсэхэд мэргэн ухаанаа гаргадаг бөгөөд ямар ч нөхцөлд үйл хэрэг нь зарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй талаараа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг. Тэд өдөр хоногийг хөмсгөө зангидан санаа зовнисон байдалтай, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй вэ! Хэрвээ чи түүнээс “Чи Бурханд ямар өртэй юм бэ? Надад хэлээч!” гэж асуувал тэр хэлэх үггүй болдог. Хэрвээ чи Бурханд үнэнч бол, олон нийтийн дунд бүү ярь, харин Бурханыг хайрлах хайраа харуулахдаа өөрийнхөө бодит хэрэгжүүлэлтийг ашиглаж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай харьцахдаа зөвхөн үгс ашиглаж байгаа хүмүүс бол цөм хоёр нүүртнүүд! Зарим нь залбирал болгондоо Бурханд өртэйгээ ярьж, Ариун Сүнс хөдөлгөөгүй байхад хүртэл залбирах бүрдээ мэгшин уйлж эхэлдэг. Ийм хүмүүс шашны зан үйл болон үзэлд автсан бөгөөд тэд, тийм үйлдлүүд Бурханд таалагддаг ба өнгөц сүсэг бишрэл эсвэл гунигт нулимс нь Бурханы таашаадаг зүйл гэж үргэлж итгэн, тухайн зан үйл, үзлээр амьдардаг. Ийм утгагүй зүйлсээс ямар сайн зүйл гарах вэ? Даруу байдлаа харуулахын тулд, бусдын өмнө ярих үедээ зарим нь эелдэг зөөлөн дүр үзүүлдэг. Зарим нь бусдын өмнө ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. Хаанчлалын ардуудын төрх байдал энэ мөн үү? Хаанчлалын хүн цог золбоотой агаад эрх чөлөөтэй, гэм зэмгүй агаад нээлттэй, үнэнч агаад хайр татам байх ёстой; тухайн хүн эрх чөлөөтэй амьдрах ёстой. Тэр жудагтай агаад нэр хүндтэй, иймд хаашаа ч явсан гэрчлэлд зогсож чаддаг; тэр Бурхан болон хүмүүсээр хайрлагддаг нэгэн юм. Шинээр итгэж эхэлж байгаа хүмүүст гадаад талын хэт олон хэрэгжүүлэлт байдаг; тэд эхлээд харьцалт болон эвдэлтийн үеийг туулах ёстой. Зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг хүмүүс гадна талдаа бусдаас ялгардаггүй, гэвч тэдний үйлдэл болон үйл хэрэг бусдад магтууштай байдаг. Зөвхөн ийм хүмүүсийг Бурханы үгийг амьдран харуулж байгаа гэж хэлж болно. Хэрвээ чи өдөр болгон энэ, тэр хүнд сайн мэдээ номлож, тэднийг аврал руу аваачдаг ч эцсийн эцэст дүрэм болоод хоосон сургаалаар амьдарч байгаа бол чи Бурханд алдар авчирч чадахгүй. Ийм байдалтай хүмүүс бол шашны хүмүүс, бас хоёр нүүртнүүд юм.
Тийм шашны хүмүүс цугларах болгондоо “Эгч минь, эдгээр өдрүүдэд чи хэр байв даа?” гэж асуудаг. Тэр “Би Бурханд өртэй ба Түүний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж чадахгүй байна” гэж хариулдаг. Өөр нэг нь “Би ч гэсэн Бурханд өртэй, Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн өгүүлбэр болон үгс нь дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг. Ийм үгс нь хамгийн ой гутам, хэтэрхий зэвүүн юм. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг тэр хүмүүс зүрх сэтгэл доторх бүхнээ уудлан ярьж, яриандаа өөрсдийнхөө зүрх сэтгэлийг нээж байдаг. Үүнд ганц ч худал зүйл, боловсон харьцаа эсвэл хоосон наргиан гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шударга байдаг ба энэ дэлхийн дүрэм журамд захирагддаггүй. Бүр ямар ч мэдрэмжгүй, өөрийгөө бусдад үзүүлэх дуртай хүмүүс байдаг. Хэн нэгэн дуулах үед тэр, саван дахь будаа нь аль хэдийн түлэгдсэнийг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг. Хүмүүсийн ийм байдал нь бурханлаг эсвэл хүндлүүштэй биш бөгөөд хэтэрхий их хөнгөн хийсвэр юм. Эдгээр нь бүгдээрээ бодит байдлаас тасарсаныг нь илэрхийлнэ! Зарим нь сүнсэн дэх амийн хэрэг явдлын талаар ярилцахаар цуглардаг ба хэдий тэд Бурханд өртэй талаараа ярьдаггүй ч, зүрх сэтгэл дотроо Түүнийг гэсэн жинхэнэ хайрыг тээж байдаг. Бурханд өртэй чинь бусадтай ямар ч хамаагүй; чи хүнд биш, Бурханд өртэй. Тиймээс чи энэ талаар бусдад байнга ярих нь ямар хэрэгтэй юм бэ? Чи гадаад талын чармайлт эсвэл илэрхийлэлд биш, харин бодит байдал руу ороход ач холбогдол өгөх хэрэгтэй.
Хүний өнгөц сайн үйл хэрэг юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь махан биеийг төлөөлдөг ба хамгийн сайн гадаад талын хэрэгжүүлэлт ч гэсэн амийг төлөөлдөггүй, харин зөвхөн чиний хувийн араншинг төлөөлдөг. Хүний гадаад талын хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чадахгүй. Чи байнга Бурханд өртэй тухайгаа ярьдаг ч бусдыг амиар хангаж эсвэл Бурханыг хайрлахад бусдыг өдөөж чадахгүй. Тийм үйлдлүүд Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж чи итгэж байна уу? Энэ нь Бурхаы зүрх сэтгэлийн хүсэл, энэ нь сүнснийх гэж чи итгэдэг боловч үнэн хэрэгтээ энэ нь утгагүй зүйл! Чиний таашаадаг, чиний хүсдэг зүйл бол Бурханы баярладаг зүйл гэж чи итгэдэг. Чиний таашаадаг зүйл Бурханыхыг төлөөлж чадах уу? Хүний зан араншин Бурханыг төлөөлж чадах уу? Чиний таашаадаг зүйл бол Бурханы дургүйцдэг зүйл бөгөөд чиний зуршлууд бол Бурханы жигшин голдог зүйл юм. Хэрвээ чи өртэй гэж бодож байвал Бурханы өмнө очоод, залбир. Энэ талаар бусдад ярих ямар ч хэрэггүй. Хэрвээ чи Бурханы өмнө залбирдаггүй, харин бусдын анхаарлыг байнга өөртөө татдаг бол энэ нь Бурханы зүрхний хүслийг биелүүлж чадах уу? Хэрвээ чиний үйлдэл үргэлж харагдах төдий л байдаг бол чи хүмүүсээс хамгийн бүтэлгүй нь гэсэн үг юм. Ямар төрлийн хүн зөвхөн гаднаа сайн үйлдэл хийдэг мөртлөө бодит байдалгүй байдаг байх вэ? Ийм хүмүүс бол хоёр нүүртэй Фарисайчууд, шашны хүмүүс! Хэрвээ та нар гадаад талын хэрэгжүүлэлтийг хойш тавьж, өөрчлөлт хийж чадахгүй бол та нарт байгаа энэ хоёр нүүртэй зангийн элементүүд улам ихсэнэ. Энэхүү хоёр нүүртэй зангийн элементүүд хэдий чинээ ихсэнэ, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл төдий чинээ их байх бөгөөд эцэстээ ийм байдалтай хүмүүс гарцаагүй хаягдах болно.

No comments:

Post a Comment