2019-08-20

БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ХООРОНДОХ ЯЛГАА

БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ХООРОНДОХ ЯЛГАА

  Та нар Бурханы ажлын үзэгдлийг мэдэж авч, Түүний ажлын ерөнхий чиглэлийг ухаарах ёстой. Энэ нь эерэг байдлаар орох явдал юм. Та нар үзэгдлийн үнэнийг яг таг эзэмшчихвэл оролт чинь найдвартай байна; Түүний ажил яаж өөрчлөгдөх нь хамаагүй, чи зүрх сэтгэлдээ гуйвшгүй зогсож, үзэгдлийн талаар тодорхой мэдэж байх ба оролт болоод эрэл хайгуул чинь зорилготой болох болно. Ийм байдлаар, чиний доторх бүхий л туршлага, мэдлэг илүү гүнзгийрч, улам нарийсна. Нэгэнт чи ерөнхий чиг хандлагыг бүхэлд нь ойлгосон бол амь чинь хохирол амсахгүй ба чи төөрөлдөхгүй. Хэрвээ чи ажлын эдгээр алхмыг мэдэж авахгүй бол тэр болгонд хохирол амсах болно. Чи хэдхэн өдрийн дотор өөрчлөгдөж чадахгүй ба хэдхэн долоо хоногийн дотор зөв замд орох чадваргүй байх болно. Энэ нь цагийг чинь алдуулахгүй гэж үү? Эерэг байдлаар орох оролт их байдаг ба тийм дадлуудыг та нар эзэмших ёстой, иймээс чи бас Түүний байлдан дагуулах ажлын ач холбогдол, ирээдүйд төгс төгөлдөр болгуулах зам, шалгалт, гай зовлон туулснаар юунд хүрэх ёстой, шүүлт, гэсгээлтийн утга учир, Ариун Сүнсний ажлын зарчмууд болон төгс болгох, байлдан дагуулах зарчмууд гэх мэт Түүний ажлын үзэгдлийн тухай хэд хэдэн гол зүйлийг ухаарах ёстой. Эдгээр нь бүгд үзэгдлийн тухай үнэн юм. Үлдсэн нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат, мөн түүнчлэн ирээдүйн гэрчлэл билээ. Эдгээр нь ч гэсэн үзэгдэлд хамаарах үнэн бөгөөд хамгийн гол, хамгийн чухал нь юм. Одоо та нарын хэрэгжүүлж, орох ёстой зүйл хэтэрхий их байдаг ба энэ нь одоо илүү олон давхаргатай, илүү дэлгэрэнгүй байдаг. Хэрвээ чамд эдгээр үнэний талаарх мэдлэг байхгүй бол энэ нь хараахан ороогүй байгаагийн чинь баталгаа юм. Ихэнхдээ, үнэний талаарх хүний мэдлэг хэтэрхий өнгөц байдаг; хүн зарим энгийн үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг ба бүр өчүүхэн асуудлуудыг ч хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй. Хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаггүйн шалтгаан нь түүний тэрслүү зан чанараас болдог, мөн өнөөдрийн ажлын талаарх мэдлэг нь хэтэрхий өнгөц, өрөөсгөл байдгаас болдог. Тиймээс, хүний хувьд төгс болгуулна гэдэг тийм ч амархан ажил биш. Чиний тэрслүү байдал хэтэрхий их бөгөөд чи хуучнаа хэтэрхий их баримталдаг; үнэний талд зогсох чадваргүй ба хамгийн илэрхий үнэнийг ч хэрэгжүүлэх чадваргүй. Ийм хүмүүс аврагдаж чадахгүй бөгөөд байлдан дагуулагдаагүй хүмүүс байдаг. Хэрвээ чиний оролт нарийвчлалгүй, бас зорилгогүй бол өсөлт чинь удаан байх болно. Хэрвээ чиний оролт өчүүхэн төдий ч бодит байдалгүй бол эрэл хайгуул чинь талаар болно. Хэрвээ чи үнэний мөн чанарыг мэдэхгүй бол өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Хүний амийн өсөлт ба зан чанар дахь өөрчлөлт нь бүгд бодит байдалд орсноор явагддаг, түүнчлэн нарийвчилсан туршлага руу орсноор явагддаг. Хэрвээ орох үедээ чи олон нарийвчилсан туршлагатай байвал, мөн ихээхэн бодит мэдлэг болон оролттой байвал зан чанар чинь хурдан өөрчлөгдөнө. Одоогоор чи хэрэгжүүлэхдээ тийм ч их гэгээрээгүй байсан ч гэсэн, ядаж ажлын үзэгдлийн талаар гэгээрсэн байх ёстой. Эс бөгөөс чи орох чадваргүй байх бөгөөд эхлээд үнэний мэдлэгтэй болохгүй л бол орох чадваргүй байх болно. Туршлагыг чинь Ариун Сүнс гэгээрүүлсэн үед л чи үнэний талаар илүү гүнзгий ойлголт олж авч, илүү гүн гүнзгий орж чадна. Та нар Бурханы ажлыг мэдэж авах ёстой.

  Анх хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа ажлын үндэс суурь болон үйлчилж байсан хүмүүс нь израильчууд байсан бөгөөд Израиль бүхэлдээ Еховагийн газар дээрх ажлын суурь байсан билээ. Еховагийн ажил нь, хууль тогтоосноор дамжуулан хүнийг шууд удирдаж, хариулах явдал байсан бөгөөд ингэснээр хүмүүс хэвийн амьдралаар амьдарч, газар дээр хэвийн байдлаар Еховаг шүтэн мөргөж чадах байсан юм. Хуулийн эрин үе дэх Бурхан нь хүн харж ч, хүрч ч чадахааргүй Нэгэн байлаа. Тэр ердөө Сатаны эхлээд завхруулсан хүмүүсийг л удирдан чиглүүлж байсан ба энэ хүмүүст зааварлаж, тэднийг хариулж байсан, иймээс Түүний хэлсэн үг нь зөвхөн хууль тогтоол, тушаал болон хүний амьдралаар амьдрах тухай ерөнхий мэдлэг байсан бөгөөд хүний амийг хангах бүх үнэн огтхон ч биш байв. Түүний удирдлага дор байсан израильчууд Сатаны гүнзгий завхруулсан хүмүүс биш байсан юм. Түүний хуулийн ажил нь авралын ажлын хамгийн эхний үе шат, авралын ажлын эхлэл байсан ба үнэндээ хүний амь зан чанарын өөрчлөлттэй бараг ямар ч хамаагүй байлаа. Тиймээс, авралын ажлын эхэн үед Израиль дахь ажлынхаа төлөө Тэрээр махбодтой болох хэрэггүй байсан юм. Ийм учраас Түүнд зууч буюу хүнтэй харилцахдаа ашиглах хэрэгсэл шаардлагатай байв. Тиймээс, бүтээгдсэн зүйлсийн дунд Еховагийн өмнөөс ажиллаж, ярьдаг хүмүүс бий болсон бөгөөд ийнхүү хүний хөвгүүд болон эш үзүүлэгчид хүмүүсийн дунд ажиллах болжээ. Хүний хөвгүүд Еховагийн өмнөөс хүмүүсийн дунд ажиллав. Түүгээр ингэж дуудагдана гэдэг нь, тийм хүмүүс Еховагийн өмнөөс хууль тогтоодог гэсэн үг бөгөөд тэд бас Израилийн ард түмний дундах тахилчид байлаа; тийм хүмүүс нь Еховагийн харж, хамгаалж байсан тахилчид бөгөөд Еховагийн Сүнс дотор нь ажилладаг байжээ; тэд бол хүмүүсийн дундах удирдагчид байсан ба Еховад шууд үйлчилж байв. Нөгөө талаар, эш үзүүлэгчид нь бүх газар нутаг, бүх овгийн хүмүүст Еховагийн өмнөөс ярихад өөрсдийгөө зориулсан хүмүүс байсан юм. Тэд ч бас Еховагийн ажлыг зөгнөдөг хүмүүс байлаа. Хүний хөвгүүд ч бай, эсвэл эш үзүүлэгчид ч бай, бүгдийг нь Еховагийн Сүнс Өөрөө өргөсөн ба тэдэнд Еховагийн ажил байсан. Хүмүүсийн дунд тэд Еховаг шууд төлөөлдөг хүмүүс байсан; тэд Ариун Сүнсний Өөрийн махбод болсон бие байсан учраас биш, харин Ехова өөрсдийг нь өргөсөн учраас л ажиллаж байсан юм. Тиймээс, хэдий тэд бүгдээрээ Бурханы өмнөөс адилхан ярьж, ажиллаж байсан ч, Хуулийн эрин үе дэх хүний хөвгүүд ба эш үзүүлэгчид нь Бурханы махбод болсон бие байгаагүй юм. Энэ нь Нигүүлслийн эрин үе болон сүүлчийн үе шатанд яг эсрэгээрээ байдаг, учир нь авралын ажил болон хүний шүүлтийг хоёуланг нь бие махбодтой болсон Бурхан Өөрөө хийдэг бөгөөд тиймээс Өөрийнх нь оронд ажиллах хүний хөвгүүд болон эш үзүүлэгчдийг дахин өргөх хэрэггүй байв. Хүний нүдээр бол, тэдний ажлын мөн чанар, арга барилын хооронд үндсэн ялгаа байхгүй. Энэ шалтгааны улмаас хүн, бие махбодтой болсон Бурханы ажлыг эш үзүүлэгчид болон хүний хөвгүүдийн ажилтай дандаа андуурч будилдаг. Бие махбодтой болсон Бурханы харагдах байдал нь үндсэндээ тэдгээр эш үзүүлэгч болон хүний хөвгүүдийнхтэй адилхан байсан. Бие махбодтой болсон Бурхан нь эш үзүүлэгчдийг бодвол бүр ч илүү энгийн, илүү бодитой байв. Тиймээс хүн тэднийг хооронд нь ялгаж огт чаддаггүй. Хүн гагцхүү харагдах байдалд анхаарлаа төвлөрүүлдэг, хэдий аль аль нь ажиллаж, ярьдаг ч үндсэн ялгаа байдаг гэдгийг огт мэддэггүй. Ялгаж таних хүний чадвар хэтэрхий сул дорой байдаг учраас хүн үндсэн асуудлуудыг ялган таньж чаддаггүй, маш төвөгтэй зүйлийг таньж мэдэж бүр ч чаддаггүй. Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн үг ба ажил нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийн чиг үүргийг гүйцэтгэж, хүний хийх ёстой зүйлийг л хийж байгаа юм. Гэсэн хэдий ч, бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн зүйлийнх байсан ч, Түүний ажил нь Өөрийн чиг үүргийг гүйцэтгэх биш, харин Өөрийн үйлчлэлийг биелүүлэх явдал байв. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн зүйлтэй холбоотой хэрэглэгддэг байхад “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий бөгөөд энэ хоёр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн өөрийн үүргийг биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол удирдаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байдаг. Тиймээс, хэдийгээр Ариун Сүнс олон элчийг ашиглаж, олон эш үзүүлэгчийг дүүргэдэг байсан ч, тэдний ажил ба үг ердөө л бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх төдий байв. Тэдний зөгнөл хэдийгээр бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс илүү агуу байж, хүн чанар нь ч гэсэн бие махбодтой болсон Бурханыхаас илүү давамгай байсан ч, тэд үйлчлэлээ хэрэгжүүлж байсан юм биш, харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг гэж хүний чиг үүргийг хэлдэг ба энэ нь хүний хувьд хүрч болохуйц зүйл юм. Харин, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлдэг үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба үүнд хүн хүршгүй юм. Бие махбодтой болсон Бурхан ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Өөрийн удирдлагын дотор агуу ажил хийж байгаа ба тийм ажлыг хүн Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол, бүтээгдсэн зүйл болохын хувьд, Бурханы удирдлагын ажлын тухайн үе шатанд өөрийн үүргийг л биелүүлэх явдал юм. Бурханы удирдлагагүйгээр, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы үйлчлэл үгүй болсон бол, бүтээгдсэн зүйлийн үүрэг ч гэсэн алдагдах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд өөрийн үүргийг биелүүлнэ гэсэн үг бөгөөд хүн үйлчлэлээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж үзэж огт болохгүй. Бурханы төрөлхийн мөн чанарт буюу Түүний Сүнсэнд, Бурханы ажил бол Түүний удирдлага, харин бүтээгдсэн зүйлийн гадаад хэлбэртэй бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Түүний хийж байгаа ямар ч ажил нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд хүн зөвхөн Түүний удирдлагын цар хүрээн дотор, Түүний манлайлал дор чадах бүхнээ хийх ёстой юм.

  Хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний төрөлх чадварын хувьд боломжтой бүхнийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Хүний үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь, дэвшилттэй туршлага болон шүүлтийг мэдрэх үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэхээ больж, эсвэл үйлчлэл үзүүлэх үед гарч болох алдаа дутагдлаас айсандаа ухарч хойш суудаг хүмүүс нь бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүн, үйлчлэлийн үеэр өөрийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь дэмий юм хийж, хийсэн дүр үзүүлбэл тэрээр бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Ийм төрлийн хүнийг тааруухан хүн, ямар ч хэрэггүй хог гэж үздэг; иймэрхүү хүн яаж, бүтээгдсэн зүйл гэсэн нэртэйгээр хүндлэгдэж болох юм бэ? Тэдгээр нь гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршин тогтнол биш гэж үү? Хүн өөрийгөө Бурхан гэж нэрлэсэн ч бурханлаг чанарыг илэрхийлж чадахгүй, Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Бурханыг төлөөлж чадахгүй бол Бурхан биш гэдэг нь эргэлзээгүй, учир нь түүнд Бурханы мөн чанар байхгүй, мөн Бурханы төрөлхөөсөө биелүүлж чаддаг зүйл түүний дотор оршин байдаггүй. Хэрвээ хүн төрөлхөөсөө хүрч чадахуйц зүйлээ алдвал түүнийг цаашид хүн гэж үзэхгүй ба тэрээр бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсох юм уу Бурханы өмнө очиж, Түүнд үйлчлэх үнэ цэнгүй. Түүнчлэн, тэрээр Бурханы нигүүлслийг хүртэх, эсвэл Бурханаар халамжлуулж, хамгаалуулж, төгс болгуулах үнэ цэнгүй. Бурханы итгэлийг алдсан олон хүн Бурханы нигүүлслийг үргэлжлүүлэн алдсаар байдаг. Тэд өөрсдийн буруу үйлийг тоодоггүйгээр үл барам Бурханы зам бол буруу гэсэн үзэл санааг ичгүүр сонжуургүйгээр түгээдэг. Тэр тэрслүү хүмүүс Бурханы оршин тогтнолыг ч үгүйсгэдэг; тийм тэрслүү чанартай ийм төрлийн хүмүүс яаж Бурханы нигүүлслийг эдлэх эрхтэй байх юм бэ? Өөрсдийн үүргийг биелүүлээгүй хүмүүс Бурханы эсрэг маш тэрслүү байсаар ирсэн ба Түүнд их өртэй, гэсэн ч тэд эргээд Бурханы буруу хэмээн зад шүүмжилдэг. Тийм төрлийн хүмүүс яаж төгс болгуулахад тохирох юм бэ? Энэ нь таягдан хаягдаж, шийтгүүлэх урьдчилсан шинж биш гэж үү? Бурханы өмнө үүргээ биелүүлдэггүй хүн аль хэдийн хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн, үхэх шийтгэл хүртэл хангалтгүй байдаг боловч хүн Бурхантай маргах зоригтой ба Түүнтэй өрсөлддөг. Тийм төрлийн хүнийг төгс болгох нь ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ хүн үүргээ биелүүлж чадаагүй бол түүнд гэм буруутай, өртэй мэт санагдах ёстой; тэр өөрийн сул дорой байдал ба нэмэргүй байдлыг, өөрийн тэрслүү, завхарсан байдлыг жигших ёстой, цаашлаад өөрийн амь болоод цусыг Бурханы төлөө золиослох учиртай. Зөвхөн тэр үед л тэрээр Бурханыг үнэхээр хайрладаг бүтээгдсэн зүйл мөн бөгөөд ийм төрлийн хүн л Бурханы ерөөл, амлалтыг эдэлж, Түүгээр төгс болгуулахад тохирдог. Тэгвэл та нарын ихэнх нь ямар вэ? Та нарын дунд амьдардаг Бурханд та нар хэрхэн ханддаг вэ? Та нар Түүний өмнө өөрсдийн үүргийг хэрхэн биелүүлсэн бэ? Та нар хийх ёстой бүхнээ чадлынхаа хэрээр хийсэн үү? Та нар юу золиосолсон бэ? Та нар Надаас ихийг хүлээн аваагүй гэж үү? Та нар ялган салгаж чадах уу? Та нар Надад хэр үнэнч вэ? Та нар Надад хэрхэн үйлчилсэн бэ? Би та нарт юу өгсөн бэ, бас Би та нарын төлөө юу хийсэн бэ? Та нар энэ бүгдийг хэмжиж үзсэн үү? Та нар бүгдээрээ өөрсдийн дотор байгаа өчүүхэн мөс чанараараа үүнийг цэгнэж, жишиж үзсэн үү? Та нарын үг ба үйлдэл хэнд зохистой вэ? Та нарын тийм өчүүхэн золиослол та нарт Миний өгсөн бүхнийг хүртэхэд тохирох юм гэж үү? Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан бөгөөд Надад өөр сонголт огт байгаагүй, харин та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөдөг ба хоёрдмол сэтгэлтэй. Тэр нь та нарын цорын ганц үүрэг буюу та нарын үйл ажиллагаа юм. Тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн зүйлийн үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг яаж бүтээгдсэн зүйл гэж үзэх юм бэ? Илэрхийлж, амьдран харуулж байгаа зүйл чинь юу болохыг та нар тодорхой мэддэггүй гэж үү? Та нар өөрсдийн үүргийг биелүүлэхдээ бүтэлгүйтсэн боловч Бурханы өршөөл, хязгааргүй нигүүлслийг олж авахаар эрж хайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайгаар золиосолдог хүмүүст зориулагдсан. Та нар шиг тийм хүмүүс, тийм тааруухан хүмүүс тэнгэрийн нигүүлслийг эдлэхэд огт тохирохгүй юм. Зовлон зүдгүүр болон эцэс төгсгөлгүй шийтгэл л та нарын өдөр хоногийг дагана! Хэрвээ та нар Надад үнэнч байж чадахгүй бол хувь заяа чинь зовлонгийнх байх болно. Хэрвээ та нар Миний үг болон Миний ажилд хариуцлагатай байж чадахгүй бол төөрөг тавилан чинь шийтгэлийнх байх болно. Ямар ч нигүүлсэл, ерөөл болоод хаанчлал дахь гайхалтай амьдрал та нартай ямар ч хамаагүй байх болно. Энэ нь та нарын хүртэх учиртай төгсгөл бөгөөд хийсэн зүйлийн чинь үр дагавар юм! Тэдгээр ухаан муутай, биеэ тоосон хүмүүс өөрсдийн үүргийг биелүүлэхдээ байдаг чадлаараа хичээгээгүйгээр барахгүй, оронд нь тэд өөрсдийн хүртэх эрхтэй зүйлийг хүсэж байгаа мэтээр нигүүлсэл гуйн гараа сунгасан. Тэгээд тэд өөрсдийн гуйсан зүйлийг олж авч чадаагүй бол бүр ч итгэлгүй болдог. Тийм хүмүүсийг яаж эрүүл ухаантай гэж үзэж болох юм бэ? Та нар дорд хэв чанартай, эрүүл ухаангүй хүмүүс бөгөөд удирдлагын ажлын үеэр өөрсдийн хэрэгжүүлэх ёстой үүргийг огт биелүүлэх чадваргүй. Та нарын үнэ цэн аль хэдийн хурдан унасан. Та нарт тийм ивээл үзүүлсний хариуг Надад буцаан төлөх чадваргүй байх нь аль хэдийн туйлын тэрслүү үйлдэл бөгөөд та нарыг яллахад хангалттай, энэ нь та нарын хулчгар зан, чадваргүй байдал, олиггүй зан, үнэ цэнгүй байдлыг харуулдаг. Та нар яаж гараа сунгах эрхтэй байж чадах юм бэ? Та нар Миний ажилд өчүүхэн төдий ч тус болох чадваргүй, үнэнч сэтгэлээ зориулах чадваргүй, Миний төлөө гэрчлэлд зогсох чадваргүй байдаг. Эдгээр нь аль хэдийн та нарын буруу үйл, алдаа дутагдал атал оронд нь та нар Над руу дайран довтолж, Миний тухай худал хуурмагийг ярьж, Намайг зөвт биш гэж гомдоллодог. Энэ нь та нарын үнэнч зан уу? Энэ нь та нарын хайр уу? Та нар үүнээс илүү өөр ямар ажил хийж чадах вэ? Хийгдсэн бүх ажилд та нар хувь нэмрээ хэрхэн оруулсан бэ? Та нар хэр ихийг зарцуулсан бэ? Би та нарыг огт буруутгаагүй нь аль хэдийн агуу өршөөлийн үйл боловч та нар одоо ч Надад ичгүүргүйгээр шалтаг тоочиж, нууцаар Миний тухай гомдоллодог. Та нарт өчүүхэн төдий ч гэсэн хүний үнэр байна уу? Хэдийгээр хүний үүрэг нь хүний оюун санаа болон үзлээр бохирддог ч гэсэн чи үүргээ биелүүлж, үнэнч сэтгэлээ зориулах ёстой. Хүний ажил дахь ариун бус байдал нь түүний хэв чанарын асуудал боловч хэрвээ хүн өөрийн үүргийг биелүүлдэггүй бол энэ нь түүний тэрслүү занг харуулдаг. Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь түүний хүлээсэн үүрэг бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл байдал, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Зөвхөн тэр үед л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдсөн хүн, шүүлтийн дараа төгс болгуулснаар сайн сайхныг эдэлдэг. Шүүлт, гэсгээлтийн дараа зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдэх үед хараагдсан хүн шийтгэл хүртдэг, өөрөөр хэлбэл, тэр төгс болгуулаагүй. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, ерөөгдөх үү, эсвэл хараагдах уу гэдгийг үл харгалзан, хүн өөрийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой. Энэ бол Бурханыг эрж хайдаг хүний хамгийн наад захын эзэмшвэл зохих зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдах вий гэсэндээ хийхээс татгалзах ёсгүй. Та нарт энэ нэг зүйлийг хэлье: Хэрвээ хүн өөрийн үүргийг биелүүлж чадах юм бол тэр өөрийн хийх ёстойгоо хийлээ гэсэн үг. Хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь хүний тэрслүү занг харуулдаг. Зөвхөн үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэ үйл явцаар дамжуулан үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи хэдий чинээ өөрийн үүргийг биелүүлэх чадвартай байна, төдий чинээ үнэнийг хүлээн авах болно, ингэснээр чиний илэрхийлэл ч илүү бодитой болох болно. Өөрсдийн үүргийг биелүүлэхдээ ердөө дүр үзүүлж, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдана, учир нь тийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тийм хүмүүс бол өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл ариун бус байгаад зогсохгүй, илэрхийлдэг зүйлс нь хорон муугаас өөр юу ч биш юм.

  Нигүүлслийн эрин үед Есүс ч гэсэн маш ихийг хэлж, маш их ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр чухамдаа эш үзүүлэгч байсан уу? Яагаад Түүнийг Христ гэдэг вэ? Тэдний хоорондын ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үг хэлдэг хүмүүс байсан бөгөөд тэдний үг хүмүүст бараг адилхан харагддаг байсан юм. Тэд бүгд үг хэлж, ажил хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид зөгнөл хэлдэг байсан, Есүс ч мөн тэгсэн. Яагаад ийм байгаа юм бэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанар дээр үндэслэдэг. Энэ асуудлыг ялган танихын тулд чи махан биеийн шинж чанарыг авч үзэж болохгүй, мөн тухайн хүний үгийн гүн гүнзгий юм уу өнгөц байдлыг авч үзэх ёсгүй. Ямартай ч, чи эхлээд ажлыг нь болон ажлынх нь хүнд үзүүлдэг үр нөлөөг бас авч үзэх ёстой. Тухайн үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Исаиа, Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан мэдээ нь амийн зам биш, ердөө л зөгнөл байсан. Еховагийн шууд илчлэл байгаагүй бол хэн ч тэр ажлыг хийж чадахгүй байсан, учир нь эгэл хүмүүсийн хувьд ингэх боломжгүй юм. Есүс ч гэсэн ихийг хэлсэн, гэхдээ тийм үг нь амийн зам байсан ба хүн үүнээс хэрэгжүүлэх замыг олж чадсан. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, Есүс бол амь учраас хүний амийг хангаж чадсан; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг эргүүлж чадсан; гуравдугаарт, Тэр Еховагийн ажлыг залгамжилж, эрин үеийг үргэлжлүүлж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний доторх хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эринийг төгсгөж чадсан. Иймээс Тэр бол Бурхан, Тэр бол Христ; Тэр Исаиагаас төдийгүй бусад бүх эш үзүүлэгчээс өөр юм. Эш үзүүлэгчдийн ажлаас Исаиаг авч харьцуулан үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадахгүй; хоёрдугаарт, шинэ эрин үеийг эхлүүлж чадахгүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан болохоос шинэ эрин үе эхлүүлэх гэж ажиллаагүй юм. Гуравдугаарт, түүний хэлсэн зүйл өөрийнх нь ойлголтоос давсан байв. Тэр Бурханы Сүнснээс шууд илчлэл хүлээн авч байсан ба бусад нь тэдгээрийг сонсчихоод ч ойлгохгүй байсан. Түүний үг бол ердөө л зөгнөлөөс цаашгүй, Еховагийн оронд хийсэн ажлын нэг талаас хэтрэхгүй байсан гэдгийг батлахад энэ цөөн хэдэн зүйл дангаараа хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн төлөөлж чадахгүй. Тэр бол Еховагийн зарц, Еховагийн ажлын хэрэгсэл байсан юм. Тэр зөвхөн Хуулийн эрин үе доторх ажлыг, Еховагийн ажлын цар хүрээн дэх ажлыг хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс цааш ажиллаагүй. Харин Есүсийн ажил өөр байв. Тэр Еховагийн ажлын цар хүрээг давсан; Тэрээр бие махбодтой болсон Бурхан болж ажилласан бөгөөд цовдлолоор дамжуулан бүх хүн төрөлхтнийг золин аварсан. Өөрөөр хэлбэл, Тэр Еховагийн хийсэн ажлын гаднах шинэ ажил гүйцэтгэсэн юм. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлэх явдал байв. Өөр нэг тал нь гэвэл, Тэр хүний хүрч чадахгүй зүйлсийн талаар хэлж чаддаг байлаа. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтөнтэй холбоотой байсан. Тэр ердөө цөөн хэдэн хүн дээр ажиллаагүй, Түүний ажил цөөн тооны хүмүүсийг удирдахын төлөө ч байгаагүй. Бурхан хэрхэн бие махбодтой хүн болсон, тухайн үед Сүнс хэрхэн илчлэл өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн хувьд эдгээр нь хүний харж, эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр үнэн нь Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийн баталгаа болох ямар ч боломжгүй. Иймээс, зөвхөн Бурханы үг ба ажилд үндэслэн ялгааг харж болох ба эдгээр нь хүнд мэдэгдэхүйц байдаг. Зөвхөн энэ л бодитой. Яагаад гэвэл Сүнсний үйл хэрэг чамд харагддаггүй ба зөвхөн Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, тэр ч байтугай Бурханы махбод болсон бие ч бүгдийг нь мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаас нь л Бурхан мөн эсэхийг[a] нь баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт Тэр шинэ эрин үеийг нээж чаддаг; хоёрдугаарт Тэр хүний амийг хангаж, хүний дагах замыг харуулж чаддаг гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг тогтооход энэ хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийдэг ажил Бурханы Сүнсийг бүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг ийм ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг урин залж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ нөхцөл байдлыг нээхийн төлөө байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад энэ хэдэн нөхцөл л дангаараа хангалттай. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм. Исаиа, Даниел болон бусад нь бүгд өндөр боловсролтой, соёлтой хүмүүс байсан; тэд Еховагийн удирдлага доорх гайхамшигтай хүмүүс байсан. Бие махбодтой болсон Бурханы махбод ч гэсэн мэдлэгтэй, оюун ухаан дутуугүй хүн байсан боловч Түүний хүн чанар нэн хэвийн байв. Тэр эгэл хүн байсан ба энгийн нүдээр бол, Түүний ямар нэг онцгой хүн чанарыг ялган таньж, эсвэл бусдынхаас ямар нэгэн ялгаатай хүн чанарыг олж хараагүй. Тэр огтхон ч ер бусын юм уу өвөрмөц байгаагүй ба илүү өндөр боловсрол, мэдлэг, онолыг эзэмшиж байгаагүй. Түүний ярьж байсан амь болоод хөтөлсөн зам нь онолоор дамжуулж, мэдлэгээр дамжуулж, амьдралын туршлагаар дамжуулж, эсвэл гэр бүлийн хүмүүжлээр дамжуулж олдоогүй. Харин ч, тэдгээр нь Сүнсний шууд ажил буюу Бурханы махбод болсон биеийн ажил байлаа. Хүн Бурханы талаар асар их үзэлтэй байдаг ба эдгээр үзэл нь ялангуяа хэтэрхий олон бүдэг бадаг, ер бусын элементээс бүрддэг учраас хүний нүдээр бол тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаггүй, хүний сул талуудтай энгийн Бурхан бол мэдээж Бурхан биш байлаа. Эдгээр нь хүний эндүү ташаа үзэл биш гэж үү? Хэрвээ Бурханы махбод болсон бие эгэл хүн байгаагүй бол Түүнийг яаж махбод болсон гэж хэлж болох юм бэ? Махбодтой байна гэдэг бол ердийн, эгэл хүн байх явдал юм; хэрвээ Тэр ер бусын хүн байсан бол бие махбодтой байхгүй байх байв. Махбодтой гэдгээ батлахын тулд бие махбодтой болсон Бурхан нь хэвийн махбодыг эзэмших хэрэгтэй байлаа. Энэ нь зүгээр л бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн төлөө байсан юм. Гэвч, эш үзүүлэгчид болон хүний хөвгүүдийн хувьд ийм байгаагүй. Тэд бол авьяас чадвартай, Ариун Сүнсээр ашиглагдсан хүмүүс байсан; хүний нүдээр бол тэдний хүн чанар нэн агуу байсан ба тэд хэвийн хүн чанараас давсан олон үйл хийсэн. Энэ шалтгааны улмаас, хүн тэднийг Бурхан шиг үзсэн. Одоо та нар бүгдээрээ үүнийг тодорхой ойлгох ёстой, учир нь энэ нь өнгөрсөн эриний хүмүүсийн хамгийн амархан төөрч будилдаг асуудал байсаар ирсэн юм. Нэмж хэлэхэд, бие махбодтой болох нь бүх зүйлээс хамгийн нууцлаг нь бөгөөд бие махбодтой болсон Бурханыг хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү байдаг. Миний хэлдэг зүйл бол, чиг үүргээ биелүүлэхэд чинь нөлөөлөх, мөн бие махбодтой болохын нууцыг ойлгоход чинь тус дэм болох зүйл юм. Энэ нь бүгд Бурханы удирдлага болон үзэгдэлтэй холбоотой. Та нар үүнийг ойлгох нь үзэгдлийн тухай буюу удирдлагын ажлын талаар илүү их мэдлэг олж авахад илүү тустай байх болно. Ийм байдлаар, та нар ч бас өөр өөр төрлийн хүмүүсийн биелүүлэх ёстой үүргийн талаар илүү их ойлголт олж авна. Хэдий эдгээр үг нь та нарт замыг шууд харуулдаггүй ч гэсэн, та нарын оролтод асар их тус нэмэр болдог, учир нь та нарын өнөөгийн амьдралд үзэгдэл ихээхэн дутагдаж байгаа бөгөөд энэ нь та нарын оролтод саад болох ихээхэн садаа тээг болно. Хэрвээ та нар эдгээр асуудлыг ойлгож чадаагүй бол та нарт орох ямар ч сэдэл байхгүй байх болно. Тэгвэл ийм эрэл хайгуул нь, үүргээ байдаг чадлаараа биелүүлэх боломжийг яаж та нарт олгох юм бэ?

  Тайлбар:

  а. Эх бичвэрт “Бурхан мөн эсэхийг” гэдэг үг байдаггүй.

No comments:

Post a Comment