Showing posts with label Уншлагууд. Show all posts
Showing posts with label Уншлагууд. Show all posts

2019-01-10

Бурханы дуу хоолой | “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн” | уран уншлага


  Хуучин эрин үе төгсөж, шинэ эрин үе ирлээ. Жилээс жилд, өдрөөс өдөрт Бурхан маш их ажил хийсэн. Тэр дэлхий ертөнцөд ирээд дараа нь эргээд эндээс явж оддог. Ийм мөчлөг олон үе дамжин үргэлжилсэн юм. Энэ өдөр Бурхан Өөрийн хийх ёстой ажлаа, Өөрийн хараахан дуусгаагүй ажлаа урьдын адил үргэлжлүүлэн хийдэг, учир нь өнөөг хүртэл Тэр хараахан амралтад ороогүй байгаа билээ. Бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл, Бурхан маш их ажил хийсэн, гэвч Бурханы өнөөдөр хийдэг ажил өмнөхөөсөө хамаагүй их бөгөөд цар хүрээ нь хамаагүй илүү агуу гэдгийг чи мэдсэн үү? Ийм учраас Би, Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн гэж хэлдэг. Бурханы бүх ажил хүний хувьд ч эсвэл Бурханы хувьд ч маш чухал, учир нь Түүний ажлын юм бүхэн хүнтэй хамаатай байдаг билээ.

2018-11-15

“Хайрт минь, намайг хүлээгээч” | Христ итгэгчийн зүрх сэтгэлийн дуу


Христийн сүмийн магтан дуу | “Хайрт минь, намайг хүлээгээч” |  Христ итгэгчийн зүрх сэтгэлийн дуу 

Моддын дээгүүр саран намуухан хөвнө
Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ
Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?
Оо Хайрт минь Та хаана байна вэ?
Ганцхан Та миний төлөө шаналдаг
Ганцхан Та надад хайраа өгдөг
Ганцхан Та намайг үргэлж боддог
Ганцхан Та миний амьдралыг нандигнадаг
Сар минь тэнгэрийн нөгөө талд эргэж ирээч
Хайрыг минь удаан бүү хүлээлгээч
Түүнийгээ санаж байна гэдгийг Тэрэнд минь хэлээч
Миний хайрыг марталгүй, дамжуулаач, 

2018-11-14

Загалмайн агуу хайр | “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх” | Бурханы айлдвар


Загалмайн агуу хайр | “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх” | Бурханы айлдвар

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм.”