2018-09-05

Бурханы дуу хоолой “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой” Хоёрдугаар хэсэг


“Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой” Хоёрдугаар хэсэг

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй....Түүний бүх ажил бол хамгийн бодит ажил юм. Тэрээр цаг хугацааны хөгжилтэй уялдан Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг ба аливаа зүйлсийн өөрчлөлтүүдийн дагуу Өөрийн хамгийн бодит ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх нь өвчтэй хүнд эм бичиж өгөхтэй адил; Тэр Өөрийн ажлыг хийх зуураа ажигладаг; Өөрийн ажиглалтынхаа дагуу Тэр ажилладаг. Өөрийн ажлын үе шат болгонд Тэрээр Өөрийн мэргэн ухаанаа илэрхийлэх, Өөрийн арвин ур чадвараа илэрхийлэх чадвартай; Тэрээр тухайн эрин үеийн ажлын дагуу Өөрийн асар их мэргэн ухаан, асар их эрх мэдлээ илчилдэг ба эдгээр эрин үеүдийн турш Түүгээр буцаан авчруулсан ямар ч хүмүүст Өөрийн бүхий л зан чанарыг харах боломжийг олгодог. Тэр хүмүүсийн хэрэгцээг хангаж, эрин үе болгонд хийгдэх ёстой ажлын дагуу Өөрийн хийх ёстой ажлаа биелүүлдэг; Сатан тэднийг завхруулж чадахааргүй түвшний дагуу Тэр хүмүүсийн хэрэгцээг хангадаг.” 

Танд таалагдаж магадгүй: “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм

No comments:

Post a Comment