Та нар Бурханы ажлын үзэгдлийг мэдэж авч, Түүний ажлын ерөнхий чиглэлийг ухаарах ёстой. Энэ нь эерэг байдлаар орох явдал юм. Та нар үзэгдлийн үнэнийг яг таг эзэмшчихвэл оролт чинь найдвартай байна; Түүний ажил яаж өөрчлөгдөх нь хамаагүй, чи зүрх сэтгэлдээ гуйвшгүй зогсож, үзэгдлийн талаар тодорхой мэдэж байх ба оролт болоод эрэл хайгуул чинь зорилготой болох болно. Ийм байдлаар, чиний доторх бүхий л туршлага, мэдлэг илүү гүнзгийрч, улам нарийсна. Нэгэнт чи ерөнхий чиг хандлагыг бүхэлд нь ойлгосон бол амь чинь хохирол амсахгүй ба чи төөрөлдөхгүй. Хэрвээ чи ажлын эдгээр алхмыг мэдэж авахгүй бол тэр болгонд хохирол амсах болно. Чи хэдхэн өдрийн дотор өөрчлөгдөж чадахгүй ба хэдхэн долоо хоногийн дотор зөв замд орох чадваргүй байх болно. Энэ нь цагийг чинь алдуулахгүй гэж үү? Эерэг байдлаар орох оролт их байдаг ба тийм дадлуудыг та нар эзэмших ёстой, иймээс чи бас Түүний байлдан дагуулах ажлын ач холбогдол, ирээдүйд төгс төгөлдөр болгуулах зам, шалгалт, гай зовлон туулснаар юунд хүрэх ёстой, шүүлт, гэсгээлтийн утга учир, Ариун Сүнсний ажлын зарчмууд болон төгс болгох, байлдан дагуулах зарчмууд гэх мэт Түүний ажлын үзэгдлийн тухай хэд хэдэн гол зүйлийг ухаарах ёстой. Эдгээр нь бүгд үзэгдлийн тухай үнэн юм. Үлдсэн нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат, мөн түүнчлэн ирээдүйн гэрчлэл билээ. Эдгээр нь ч гэсэн үзэгдэлд хамаарах үнэн бөгөөд хамгийн гол, хамгийн чухал нь юм. Одоо та нарын хэрэгжүүлж, орох ёстой зүйл хэтэрхий их байдаг ба энэ нь одоо илүү олон давхаргатай, илүү дэлгэрэнгүй байдаг. Хэрвээ чамд эдгээр үнэний талаарх мэдлэг байхгүй бол энэ нь хараахан ороогүй байгаагийн чинь баталгаа юм. Ихэнхдээ, үнэний талаарх хүний мэдлэг хэтэрхий өнгөц байдаг; хүн зарим энгийн үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг ба бүр өчүүхэн асуудлуудыг ч хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй. Хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаггүйн шалтгаан нь түүний тэрслүү зан чанараас болдог, мөн өнөөдрийн ажлын талаарх мэдлэг нь хэтэрхий өнгөц, өрөөсгөл байдгаас болдог. Тиймээс, хүний хувьд төгс болгуулна гэдэг тийм ч амархан ажил биш. Чиний тэрслүү байдал хэтэрхий их бөгөөд чи хуучнаа хэтэрхий их баримталдаг; үнэний талд зогсох чадваргүй ба хамгийн илэрхий үнэнийг ч хэрэгжүүлэх чадваргүй. Ийм хүмүүс аврагдаж чадахгүй бөгөөд байлдан дагуулагдаагүй хүмүүс байдаг. Хэрвээ чиний оролт нарийвчлалгүй, бас зорилгогүй бол өсөлт чинь удаан байх болно. Хэрвээ чиний оролт өчүүхэн төдий ч бодит байдалгүй бол эрэл хайгуул чинь талаар болно. Хэрвээ чи үнэний мөн чанарыг мэдэхгүй бол өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Хүний амийн өсөлт ба зан чанар дахь өөрчлөлт нь бүгд бодит байдалд орсноор явагддаг, түүнчлэн нарийвчилсан туршлага руу орсноор явагддаг. Хэрвээ орох үедээ чи олон нарийвчилсан туршлагатай байвал, мөн ихээхэн бодит мэдлэг болон оролттой байвал зан чанар чинь хурдан өөрчлөгдөнө. Одоогоор чи хэрэгжүүлэхдээ тийм ч их гэгээрээгүй байсан ч гэсэн, ядаж ажлын үзэгдлийн талаар гэгээрсэн байх ёстой. Эс бөгөөс чи орох чадваргүй байх бөгөөд эхлээд үнэний мэдлэгтэй болохгүй л бол орох чадваргүй байх болно. Туршлагыг чинь Ариун Сүнс гэгээрүүлсэн үед л чи үнэний талаар илүү гүнзгий ойлголт олж авч, илүү гүн гүнзгий орж чадна. Та нар Бурханы ажлыг мэдэж авах ёстой.