2018-10-14

Яагаад хүн бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэрч, дуулгавартай дагаснаар л Бурханыг мэдэж чаддаг юм бэ?

Яагаад хүн бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэрч, дуулгавартай дагаснаар л Бурханыг мэдэж чаддаг юм бэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Үг махбод болж, бидний дунд оршин, (бид Түүний алдрыг, Эцгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан) …нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

  “Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй. Хэрвээ та нар Намайг мэдсэн бол Миний Эцгийг ч бас мэдсэн байх ёстой: одооноос эхлээд та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа” (Иохан 14:6-7).

  “Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа” (Иохан 14:10).

  “Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

Холбогдолтой Бурханы үгс:

  Бурхан бие махбодтой болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлийн ихэнхийг хүмүүс ойлгоогүй, учир нь энэ нь бүрэн бурханлаг байдлаас гардаг байсан билээ. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд харагдахгүй, ойлгомжгүй байсан; энэ нь хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлэгдсэн. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнц рүү нэвтэрч чадахгүй юм. Гэхдээ Бурхан бие махбодтой болсны дараа хүн чанарын өнцгөөс Тэр хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд Тэр сүнсний ертөнцөөс гарч, үүний цар хүрээг давсан. Тэр, Бурханыг ойлгож, мэдэж, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хүрээн дотор Түүний шаардсан стандартыг өөрсдийн чадах хэмжээгээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон тэдний амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр, тэдний ойлгож чадах хэлээр, тэдний олж авч чадах мэдлэгээр дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махан биед ажиллах Бурханы арга зам болон Түүний зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар эсвэл үгээр дамжуулан биелж байсан боловч, энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан. Хүн чанар дахь Бурханы ажил нь илүү тодорхой, жинхэнэ, илүү төлөвлөсөн байсан, арга барил нь хамаагүй илүү уян хатан байсан бөгөөд хэлбэрээрээ энэ нь Хуулийн эрин үеийг давж гарсан.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс

  Бурхан эцсийн өдрүүдэд шинэ ажил хийж байгаа. Тэр Өөрийн зан чанарыг улам их илчлэх ба энэ нь Есүсийн цаг үеийн энэрэл, хайр байхгүй юм. Нэгэнт Тэр шинэ ажилтай болохоор энэ шинэ ажлыг шинэ зан чанар дагалдах болно. Иймээс хэрвээ энэ ажил нь Сүнсээр хийгдсэн бол—хэрвээ Бурхан бие махбодтой бололгүй харин оронд нь аянгаар дамжуулан шууд ярьдаг Сүнс байж, хүн Түүнтэй холбоо барих ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг хэрхэн мэдэх юм бэ? Хэрвээ зөвхөн Сүнс ажлыг хийсэн бол хүн Түүний зан чанарыг мэдэх ямар ч аргагүй байх байв.Хүмүүс Бурханыг бие махбодтой болох үед, Үг нь махбодоор илрэх үед л Түүний зан чанарыг өөрсдийн нүдээр харж чадах байсан ба Тэр Өөрийн бүхий л зан чанарыг бие махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохтой үнэхээр холбогдож чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Түүнийг үнэхээр мэдэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

  Бурхан махан биетэй ирэх нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махан биед бодит болгох, Түүнийг харах, хүрэх боломжийг хүмүүст олгох юм. Ийм байдлаар Түүгээр бүрэн дүүрэн болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авахуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг мэдэж чадахгүй байж хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадах ба Бурханы үгийг бодитой болгож чадахгүй. Бурхан Өөрийн олж авсан хүмүүстээ үлгэр жишээ болон үйлдэхийн тулд л газар дээр ирсэн; зөвхөн ийм байдлаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба зөвхөн тэр үед л Бурхан чамайг жинхэнээсээ олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой”-оос

  Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн дуусгасан ажлын цар хүрээн дотроос чи Бурханд юу байгаа болон Тэр юу болохын өөр нэг талыг харж болно. Энэ нь Түүний бие махбодоор дамжуулан илэрхийлэгдсэн бөгөөд Түүний хүн чанараар дамжуулан хүмүүс үүнийг харж, үнэлэх боломжтой болсон. Бие махбод дахь Бурхан Өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран гаргасныг хүмүүс хүний Хүүгээс харсан бөгөөд бие махбодоор дамжин илэрхийлэгдсэн Бурханы бурханлаг чанарыг тэд харсан юм. Энэ хоёр төрлийн илэрхийлэл нь, тун бодитой Бурханыг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд Бурханы талаар өөр үзлийг бий болгох боломжийг тэдэнд олгосон. Гэсэн хэдий ч, дэлхийн бүтээл болон Хуулийн эрин үеийн төгсгөлийн хоорондох цаг хугацаанд, өөрөөр хэлбэл Нигүүлслийн эрин үеэс хүмүүсийн харж, сонсож, мэдэрсэн зүйл нь зөвхөн Бурханы бурханлаг тал байсан юм. Энэ нь биет бус хүрээнд Бурханы хийсэн, хэлсэн зүйл байсан бөгөөд Түүний үнэн биеэс Түүний илэрхийлсэн зүйлийг харж эсвэл хүрч болохгүй байсан. Ихэнхдээ эдгээр зүйл нь хүмүүст, Бурхан маш агуу бөгөөд тэд Түүнд ойртож чадахгүй гэдгийг мэдрүүлдэг. Бурханы хүмүүст төрүүлсэн сэтгэгдэл нь ихэвчлэн Тэр үе үе гарч ирж, алга болж анивчдаг байсан бөгөөд Түүний бодол, санаа нэг бүр нь маш нууцлаг, баригдашгүй байдаг учраас хүмүүс тэдгээрийг ойлгож, үнэлэхээр оролдох нь байтугай тэдгээрт хүрэх ямар ч арга зам байхгүй гэж хүртэл мэдэрдэг. Хүмүүсийн хувьд Бурханы талаарх бүх зүйл маш хол байсан—хүмүүс харж, хүрч чадахааргүй маш хол байсан. Тэр тэнгэрт байгаа мэт санагддаг ба Тэр огтхон ч оршин байдаггүй мэт санагддаг. Иймээс хүмүүсийн хувьд Бурханы зүрх сэтгэлийг болон санааг эсвэл Түүний ямар нэгэн бодлыг ойлгох нь биелүүлэхийн аргагүй, бүр хүрэхийн аргагүй байсан. Хэдийгээр Бурхан Хуулийн эрин үед зарим нэг тодорхой ажлыг гүйцэтгэж, Түүний талаар зарим нэг бодитой мэдлэгийг үнэлж, харах боломжийг хүмүүст олгох зарим онцгой үгийг хэлж, зарим онцгой зан чанарыг илэрхийлсэн боловч эцсийн эцэст энэ нь биет бус хүрээнд Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаарх Бурханы илэрхийлэл байсан бөгөөд хүмүүсийн ойлгосон зүйл, тэдний мэдсэн зүйл нь мөн л Түүнд юу байгаа болон Тэр юу болохын бурханлаг тал байсан юм. Хүн төрөлхтөн Түүнд юу байгаа болон Тэр юу болохын талаарх энэ илэрхийллээс[a] тодорхой үзлийг олж авч чадаагүй ба Бурханы талаарх тэдний сэтгэгдэл нь “ойртоход хэцүү, гарч ирж, алга болон анивчдаг Сүнсний” цар хүрээн дотор гацсан хэвээр байсан. Бурхан хүмүүст харагдахын тулд материаллаг хүрээн дэх ямар нэг тодорхой объект эсвэл дүр төрх хэрэглээгүй учраас тэд хүний хэл ашиглан Түүнийг тодорхойлж чадаагүй. Өөрсдийн зүрх сэтгэл болон оюун ухаандаа тэд Бурханд зориулсан стандарт тогтоож, Түүнийг биет болгож, Тэр хэр өндөр болох, Тэр хэр том болох, Тэр ямар харагддаг, Тэр ялангуяа юунд дуртай болон Түүний өвөрмөц зан чанар ямар болох гэх мэтээр Түүнийг хүн шиг болгохын тулд өөрсдийн хэлийг ашиглахыг үргэлж хүсэж байлаа. Үнэндээ хүмүүс ингэж бодож байсныг Бурхан Өөрийн зүрх сэтгэлд мэдэж байсан. Тэр хүмүүсийн хэрэгцээний талаар маш сайн мэддэг байсан бөгөөд мэдээж Тэр мөн юу хийх ёстойгоо мэдэж байсан, иймээс Тэр Нигүүлслийн эрин үед Өөрийн ажлыг өөр байдлаар хэрэгжүүлсэн. Энэ арга зам бурханлаг бөгөөд хүнлэг аль аль нь байсан. Эзэн Есүсийн ажиллаж байсан хугацаанд, Бурханд хүний олон илэрхийлэл байдгийг хүмүүс харсан. Жишээ нь Тэр бүжиглэж чаддаг, Тэр хуриманд оролцож чаддаг байсан бөгөөд Тэр хүмүүстэй харилцаж, тэдэнтэй ярьж, тэдэнтэй аливааг хэлэлцэж чаддаг байсан. Түүн дээр нэмээд Эзэн Есүс мөн Өөрийн бурханлаг чанарыг төлөөлсөн маш их ажил гүйцэтгэсэн бөгөөд мэдээж энэ бүх ажил нь Бурханы зан чанарын илэрхийлэл, илчлэл байлаа. Энэ хугацаанд хүмүүсийн харж, хүрч болох энгийн бие махбодод Бурханы бурханлаг чанар биеллээ олох үед Тэр гарч ирж, алга болж анивчиж байгаа бөгөөд тэд Түүнтэй ойртож чадахгүй гэдгийг тэд цаашид мэдрэхээ больсон. Эсрэгээрээ тэд хүний Хүүгийн хөдөлгөөн, үг, ажил болгоноор дамжуулан Бурханы хүслийг ухаарч, Түүний бурханлаг чанарыг ойлгохоор оролдож байсан. Бие махбод болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар дамжуулан Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Бурханы хүсэл болон зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнцөд Бурханыг харж эсвэл Түүнд хүрч болохгүй гэдгийг Тэр мөн илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбод болсон хүний Хүү нь Бурханы өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох гэх мэт зүйлсийг тодорхой болгож, хүнлэг чанартай болгосон. Хэдийгээр хүний Хүүгийн гадаад байдалд Бурханы төрхийн талаар зарим нэг хязгаарлалт байсан боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы хувийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—ердөө илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүнлэг чанар эсвэл Түүний бурханлаг чанар байх нь хамаагүй, Тэр ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд гэхдээ Бурхан махан биеэр дамжуулан ажиллаж, махан биеийн өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы жинхэнэ үг болон ажилтай тулгарч, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь мөн, Түүний бурханлаг чанар болон даруу төлөв байдлын дундах Түүний агуу байдлыг ойлгож, түүнчлэн Бурханы жинхэнэ байдал болон бодит байдлын урьдчилсан ойлголт ба урьдчилсан тодорхойлолтыг олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, Түүний ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы үнэн биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь хүмүүсийн өмнө нь хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, Тэр ямар өнцгөөс ярих нь эсвэл Тэр ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр тулах нь хамаагүй, Бурхан өөр хэнийг ч биш харин Өөрийгөө төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй—Тэр ялзруулагдсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс

  Бурханы эзэмшил болон оршихуй, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар—энэ бүхэн нь Түүний үгээр дамжуулан хүн төрөлхтөнд мэдэгдсэн. Бурханы үгийг туулж мэдрэх үедээ хүн, тэдгээрийг хэрэгжүүлэх явцдаа Бурханы хэлдэг үгний цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн шавхагдашгүй булаг болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн төлөвлөсөн үр нөлөөг ойлгож, мэдэрч эхлэх болно. Хүн төрөлхтний хувьд, үнэн болоод амийг олж авч, Бурханы цаад санааг ухаарч, зан чанарынхаа хувьд өөрчлөгдөж, Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах чадвартай болохын тулд хүний мэдэрч туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл нь энэ юм. Хүн эдгээр зүйлсийг мэдэрч, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авах бөгөөд энэ үедээ тэр мөн Түүний талаарх өөр түвшний мэдлэгийг олж авах болно. Энэхүү ойлголт болон мэдлэг нь хүний төсөөлсөн эсвэл зохиосон зүйлээс гарч ирдэггүй харин ч өөр дотроо ойлгож, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Зөвхөн эдгээр зүйлсийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг утга агуулгатай болж, зөвхөн энэ үед түүний олж авсан мэдлэг нь бодит, үнэн зөв, жинхэнэ байх бөгөөд Түүний үгийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталснаар дамжуулан Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц нь хүн болон Бурханы хоорондох жинхэнэ харилцаанаас өөр юу ч биш юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы цаад санааг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханы эзэмшил болон оршихуйг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы зан чанарыг үнэхээр ойлгон мэдэж авч, бүх зүйлийг ноёрхох Бурханы ноёрхлын талаарх бодит баримтын талаар зөв тодорхойлолт, үнэмшилтэй болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодит хандлага, мэдлэгийг олж авдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас

  Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Есүсийг дагасныхаа дараа л, Сүнс Есүст хэчнээн их ажил хийсэн талаар Петр аажмаар мэдэж эхэлсэн. Тэрээр, “Хүний дадлага туршлага дээр түшиглэх нь Бурханы талаар бүрэн мэдлэгт хүрэхэд хангалттай биш; Бурханыг мэдэхэд бидэнд туслах олон шинэ зүйл Бурханы ажилд байх ёстой” гэж хэлсэн. Эхэндээ Петр, Есүс бол элчүүдийн адилаар Бурханаар илгээгдсэн гэж итгэж байсан ба тэр Есүсийг Христ гэж үзээгүй. Петр Есүсийг дагахаар[b] дуудагдсан үед, Есүс түүнээс “Ионагийн хүү Симон оо чи Намайг дагах уу?” гэж асуусан. Петр “Тэнгэрлэг Эцгээр илгээгдсэн нэгнийг би дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэж хариулсан. Түүний үгнээс, Петрт Есүсийн талаар ямар ч мэдлэг байгаагүй гэдгийг харж болно; тэр Бурханы үгийг туршиж, өөртэйгөө харьцаж байсан, Бурханы төлөө зовлон зүдгүүр туулсан боловч тэр Бурханы ажлыг мэддэггүй байсан. Хэсэг хугацааны туршлагын дараа Петр, Бурханы олон үйлийг Есүсээс харж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы оршихуйн ихэнхийг Есүсээс харсан. Мөн тэр Есүсийн үгийг хүн хэлж чадахгүй бөгөөд Есүсийн ажлыг хүн хийж чадахгүй болохыг харсан. Цаашлаад Есүсийн үг болоод үйлдлээс Петр, Бурханы ихээхэн мэргэн ухааныг, ихээхэн бурханлаг ажлыг харсан. Өөрийн дадлага туршлагын явцад тэр зөвхөн өөрийгөө мэдээд зогсохгүй мөн Есүсийн үйлдлийг ажиглахад анхаарлаа төвлөрүүлсэн, үүнээс тэр олон шинэ зүйлийг нээж илрүүлсэн; тухайлбал, Есүсээр дамжуулан Бурханы хийсэн ажилд практик Бурханы олон илэрхийлэл байсан бөгөөд Есүсийн үг үйлдэл, чуулгануудыг хариулж байсан Түүний арга зам болон Түүний хэрэгжүүлсэн ажил нь ямар ч энгийн хүнийхээс өөр байсан. Тиймээс тэр өөрийн авах ёстой олон сургамжийг Есүсээс авсан бөгөөд Есүс загалмайд цовдлогдох гэж байх үед тэр Есүсийн талаар тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан байсан, тэрхүү мэдлэг нь бүх насаараа Есүст үнэнч байж, Есүсийн төлөө толгойгоо доош харуулж цовдлогдохын үндэс болсон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

  Петр Есүсийн дуудлагыг хүлээн авч, Түүнийг дагасан билээ.

  Есүсийг дагах хугацаанд түүнд, Түүний талаарх олон санал бодол байсан бөгөөд Түүнийг үргэлж өөрийн өнцгөөс шүүдэг байв. Хэдий тэр Сүнсний талаар тодорхой түвшний ойлголттой байсан ч Петр тийм ч их гэгээрсэн хүн байгаагүй, тиймээс тэр ийм үгийг хэлсэн: “Би тэнгэрлэг Эцгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон Нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой.” Тэрээр Есүсийн хийсэн зүйлсийг ойлгоогүй бөгөөд ямар ч гэгээрлийг хүлээн аваагүй. Түүнийг хэсэг хугацаанд дагасныхаа дараа тэр Түүний хэлсэн, хийсэн зүйлийг болон Есүсийг Өөрийг нь сонирхож эхэлсэн. Есүс хайр, хүндэтгэлийн аль алинийг нь өдөөж буйг тэр мэдэрсэн; тэр Түүнтэй холбогдож, Түүний дэргэд байх дуртай байсан бөгөөд Есүсийн үгийг сонсох нь түүнд хангамж, тусламж үзүүлсэн юм. Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын талаарх бүх зүйлийг буюу Түүний үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол жирийн хүмүүстэй адилгүй хэмээх гүн гүнзгий ойлголтыг тэр олж авчээ. Хэдийгээр Түүний гадаад төрх дэндүү энгийн байсан ч Тэр, хүнийг гэсэн хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн эсвэл хэлсэн бүх зүйлс нь бусдад асар их тустай байсан бөгөөд Түүний хажууд Петр өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйлсээ харж, бас сурч авсан. Хэдий Есүст асар том бие бялдар эсвэл ер бусын хүн чанар байгаагүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл биш байдал байдаг гэдгийг тэр харсан юм. Хэдийгээр Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан ч Есүс бусад хүмүүсээс өөрөөр үйлдэж байсныг харж байсан, учир нь Тэр жирийн хүний хийдгээс хамаагүй өөр зүйлсийг хийсэн билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр байдгийг бас ухаарсан. Тэр үргэлж тогтвортой үйлддэг, хэзээ ч яардаггүй, ямар нэгэн зүйлийг хэзээ ч хэтрүүлдэггүй эсвэл дордуулдаггүй бөгөөд Өөрийнхөө амьдралыг хэвийн агаад биширмээр байдлаар авч явдаг байсан. Ярихдаа Есүс ойлгомжтой агаад аятайхан, нээлттэй агаад хөгжилтэй атлаа амарлингуй бөгөөд Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй. Есүс заримдаа үг дуу цөөнтэй байдаг байсан ч бусад үед зогсолтгүй ярьж байхыг Петр харсан. Тэр заримдаа маш их баярласандаа тагтаа мэт шаламгай, цовоо болдог байсан ч заримдаа Тэр маш их гунигласандаа огтхон ч ярьдаггүй, нар салхинд борлосон ээж шиг байдаг байв. Заримдаа Тэр уур хилэнгээр дүүрч, дайснаа хөнөөхөөр дайрч буй зоригт цэрэг шиг байдаг ба заримдаа бүр архирч буй арслан шиг байдаг. Заримдаа тэр инээж; бусад үед нь Тэр залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлахаас үл хамааран, Петрт Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэл бий болсон. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Түүний уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, Түүний уур хилэн түүнийг айлгаж байсан, гэсэн ч Түүний өршөөл, уучлал, хатуу чанд байдал нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн хүлээх эрмэлзэлийг нь хөгжүүлсэн. Мэдээж хэрэг, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан бэ”-ээс

  Бурханы хайр татам байдал нь Түүний ажилд илэрхийлэгддэг: Түүний ажлыг туулсан үедээ л хүмүүс Бурханы хайр татам байдлыг ойлгож, зөвхөн бодит дадлага туршлагаараа л тэд Бурханы хайр татам байдлыг ойлгох бөгөөд бодит амьдрал дээр ажиглахгүйгээр хэн ч Бурханы хайр татам байдлыг олж мэдэж чадахгүй. Бурханд хайр татам зүйл зөндөө бий, гэвч Түүнтэй бодитойгоор хамт байхгүйгээр хүмүүс үүнийг олж мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан махан биед төрөөгүйсэн бол хүмүүс бодитоор Түүнтэй хамт байж чадахгүй байх байсан ба тэд мөн Түүний ажлыг мэдэрч чадахгүй байх байсан—иймээс Бурханыг хайрлах тэдний хайранд ихээхэн худал хуурмаг болон төсөөлөл холилдох байсан. Тэнгэр дэх Бурханыг хайрлах нь газар дээрх Бурханыг хайрлах шиг бодитой биш юм, учир нь тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг нь өөрсдийн нүдээр харсан болон өөрийн биеэр туулсан зүйлээс илүүтэйгээр өөрсдийнх нь төсөөлөл дээр үндэслэн бий болдог. Бурхан дэлхий дээр ирэх үед, хүмүүс Түүний бодит үйл хэргийг болон Түүний хайр татам байдлыг харж чадах бөгөөд тэд Түүний практик болон хэвийн зан чанарыг юу ч үлдээхгүй харна, энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэгээс мянга дахин илүү бодитой юм. Тэнгэр дэх Бурханыг хүмүүс хэр их хайрладгаас үл хамааран, тэрхүү хайрын юу нь ч бодит биш ба хүмүүсийн үзэл, санаа дүүрэн шингэсэн байдаг. Газар дэлхий дээрх Бурханыг хайрлах тэдний хайр хэчнээн бага байх нь хамаагүй, энэ хайр бол жинхэнэ; хэдийгээр өчүүхэн бага байлаа ч, энэ нь жинхэнэ хэвээр байх юм. Бурхан бодитой ажлаар дамжуулан хүмүүст Өөрийг нь мэдэх бололцоо олгодог ба уг мэдлэгээр дамжуулан Бурхан тэдний хайрыг олж авдаг. Яг л Петр шиг: Хэрвээ тэр Есүстэй хамт амьдраагүй бол түүний хувьд Есүсийг эрхэмлэн хайрлах боломжгүй байх байсан. Иймээс Есүсийг гэсэн түүний үнэнч сэтгэл нь мөн л Есүстэй хамт байснаас үүссэн. Өөрийгөө хүнээр хайрлуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирж, хүмүүстэй хамт амьдардаг бөгөөд Түүний хүмүүст харуулж, мэдрүүлдэг бүхэн нь Бурханы бодит байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос

  Хэрвээ Бурхан махбод болж ажиллаагүй, хүмүүсийг нүүр тулан хөтлөөгүй бол, хэрвээ Тэр хүмүүстэй холбогдож цаг үргэлжид хүмүүстэй хамт амьдраагүй бол Бурханы хайрыг үнэхээр ойлгох нь хүмүүсийн хувьд амаргүй байх байв.

  Хүмүүс болон Бурхан үндсэндээ адилгүй бөгөөд хоёр өөр ертөнцөд амьдардаг. Хүмүүс Бурханы хэлийг ойлгож чаддаггүй ба Бурханы бодлыг мэдэж бүр ч чадахгүй. Зөвхөн Бурхан л хүмүүсийг ойлгодог бөгөөд хүмүүсийн хувьд Бурханыг ойлгох боломжгүй. Бурхан махбод болж, хүнтэй төстэй (гадаад үзэмжээрээ төстэй) болох хэрэгтэй. Хүн төрөлхтнийг аварч, Бурханы ажлыг ойлгож, мэдэх боломжийг хүмүүст олгохын тулд Бурхан асар их доромжлол, өвчин шаналлыг туулдаг. Яагаад Бурхан үргэлж хүмүүсийг аварч, хэзээ ч зогсдоггүй юм бэ? Энэ нь хүмүүсийг хайрлах Түүний хайраас болж байгаа биш гэж үү? Тэрээр хүн төрөлхтөн Сатанаар завхруулагдаж байгааг хардаг бөгөөд зөнд нь орхиж эсвэл больж тэвчдэггүй. Тиймээс удирдлагын төлөвлөгөө байдаг. Хүмүүсийн төсөөлдөг шигээр уурлах үедээ Тэр хэрвээ хүн төрөлхтнийг устгасан бол одоо хийдэг байдлаараа Тэр хүмүүсийг зовлонтойгоор аврах хэрэггүй байх байлаа. Тэр махбод болж, зовлон туулсан учраас Түүний хайр илэрхийлэгдэж, Түүний хайрыг хүмүүс бага багаар олж илрүүлдэг ба энэ нь бүх хүнд мэдэгддэг. Одоо ийм маягаар ажилладаггүй байсан бол, мөн хэрвээ хүмүүс тэнгэрт Бурхан байдаг гэдгийг болон хүн төрөлхтнийг гэсэн хайр Түүнд байдаг гэдгийг л мэддэг байсан бол тэр нь ердөө хоосон сургаал байх бөгөөд хүмүүс Бурханы жинхэнэ хайрыг хэзээ ч ажиглахгүй байв. Бурхан махбод болж, ажилласнаар л хүмүүс Түүний талаар тодорхойгүй эсвэл хоосон биш, харин жинхэнэ ойлголттой болж чадах ба энэ нь өнгөц хэлэмгий яриа ч биш, харин ч жинхэнэ ойлголт байх юм. Учир нь Бурханы хүмүүст өгдөг хайр мэдэгдэхүйц ач тустай, энэ ажлыг зөвхөн бие махбодтой болсноор л хийж чадах ба үүнийг Сүнсээр орлуулж болохгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг чи ойлгодог уу?”-аас

  Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын Бурхадын дүр төрхийг өөрсдийн зүрх сэтгэлээс зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд тэд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрэв хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурхадын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй Бурхадын дүр төрхийг дан ганц үгээр ил гаргаж, хөөж, бүрэн зайлуулж чадахгүй. Ийнхүү хийвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы бодит дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л хүссэн үр дүндээ хүрч чадна. Хүн, өнгөрсөн хугацаанд хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг ухаардаг. Сүнсний шууд удирдлагаар, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар биш харин бие махбодтой болсон Бурхан л энэ үр дүнд хүргэж чадна. Бие махбодтой болсон Бурханы эгэл чанар ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын төсөөллийн эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл ил болдог. Хүний анхдагч үзэл, бие махбодтой болсон Бурханаас эрс ялгаатай байдаг байдлаар нь л дамжуулан илчлэгдэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл бодит байдлын эсрэг ялгаагүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод эгэл чанарыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийн дүр төрх, Өөрийн оршихуйг бүрэн үзүүлсэн цагт л хүн Бурханыг илүү бодитой мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. … Тийм ч учраас ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй билээ. Хүн төрөлхтөнд түүнийг хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд түүнд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Зөвхөн махбод дахь Бурхан л, хүний итгэлийг хүлээсэн нэгэн, хүний хоньчин, дэргэд нь байж тусалж чадах нэгэн байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болоод өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

  Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах хамгийн тохиромжтой арга юм, үүгээр хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авдаг бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

  Өнөөдөр чи энэ хүнийг бишрэн шүтэж болно, гэвч үнэндээ чи Сүнсийг шүтэж байгаа юм. Хүмүүс бие махбод болсон Бурханы талаар дор хаяж ийм мэдлэгтэй байх ёстой: үүнд махан биеэр дамжуулан Сүнсний мөн чанарыг мэдэх, махан бие дэх Сүнсний бурханлаг ажил болон хүн чанарын ажлыг мэдэх, махан бие дэх Сүнсний үг, айлдвар бүрийг хүлээн зөвшөөрөх, Бурханы Сүнс махан биеийг хэрхэн удирдаж, хүч чадлаа махан биед харуулдгийг ойлгох болно. Өөрөөр хэлбэл махан биеэр дамжуулан хүн тэнгэр дэх Сүнсийг мэдэж авдаг; хүмүүсийн дундах практик Бурханы Өөрийн дүр төрх нь хүмүүсийн үзэл дэх тодорхойгүй Бурханыг арилгасан; практик Бурханыг Өөрийг нь хүмүүс бишрэн шүтэх нь тэдний Бурханд хандах дуулгавартай байдлыг нэмэгдүүлсэн; мөн Бурханы Сүнсний махан бие дэх бурханлаг ажлаар болон махан бие дэх хүн чанарын ажлаар дамжуулан хүн илчлэл болон хариулгыг хүлээн авч, түүний амийн зан чанарт өөрчлөлт гардаг. Зөвхөн үүнд л Сүнс махан биед ирсний жинхэнэ утга учир орших ба ингэснээр хүмүүс Бурхантай холбогдож, Бурханд итгэж найдан, Бурханы талаарх мэдлэгийг олж авна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой”-оос

  Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

  Бие махбодтой болсон Бурханы өнөөдөр олж авахыг хүсдэг бүлэг хүмүүс бол Түүний хүсэлд тохирсон хүмүүс юм. Хүмүүс тэнгэр дэх Бурханы талаарх санаа бодолд үргэлж анхаарч, тодорхойгүй байдал дотор амьдарч эсвэл махан биетэй Бурханд бэрхшээл учруулахгүйгээр зөвхөн Түүний ажлыг дуулгавартай дагах хэрэгтэй. Түүнд дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Түүний үгийг туйлын сонсож, Түүний зохицуулалтыг дуулгавартай дагадаг хүмүүс юм. Эдгээр хүмүүс тэнгэр дэх Бурхан яг ямар болох эсвэл тэнгэр дэх Бурхан хүн төрөлхтөнд одоогоор ямар ажил хийж байгаа талаар огтхон ч анхаарал хандуулдаггүй, харин тэд газар дээрх Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгдөг бөгөөд тэд өөрсдийн бүхий л оршихуйг Түүний өмнө тавьдаг. Тэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хэзээ ч анхаардаггүй ба тэд махан биетэй Бурханы энгийн байдал болон практик байдлын тухайд хэзээ ч түвэг уддаггүй. Махан биетэй Бурханд дуулгавартай байдаг хүмүүс Түүгээр төгс болгуулж чадна. Тэнгэр дэх Бурханд итгэдэг хүмүүс юу ч олж авахгүй. Учир нь тэнгэр дэх Бурхан биш харин газар дээрх Бурхан л хүмүүст амлалт, ерөөл хайрладаг билээ. Хүмүүс тэнгэр дэх Бурханыг үргэлж томруулан үзэж, газар дээрх Бурханыг жирийн хүн мэт үзэх ёсгүй. Энэ нь шударга бус. Тэнгэр дэх Бурхан бол гайхалтай мэргэн ухаантай агуу агаад гайхамшигтай боловч энэ нь огтхон ч оршин байдаггүй. Газар дээрх Бурхан нь маш жирийн агаад өчүүхэн; Тэр бас маш энгийн. Түүнд ер бусын оюун санаа эсвэл онцгой гайхалтай үйлс байдаггүй. Тэр зүгээр л маш энгийн, практик байдлаар ажиллаж, үгээ хэлдэг. Тэр аянгаар дамжуулан ярьдаггүй эсвэл салхи бороог захирдаггүй ч гэсэн Тэр бол үнэхээр бие махбодтой болсон тэнгэр дэх Бурхан бөгөөд Тэр бол үнэхээр хүмүүсийн дунд амьдарч буй Бурхан юм. Хүмүүс өөрсдийн ойлгож чадах, өөрсдийнх нь төсөөлөлд таарсан нэгнийг Бурхан гэж томруулан харж эсвэл өөрсдийн хүлээн зөвшөөрч чадахгүй, огтхон ч төсөөлж чадахгүй Нэгнийг дорд хэмээн үзэх ёсгүй. Энэ бүхэн нь хүмүүсийн тэрслүү байдал юм; энэ бүхэн нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийн эх сурвалж юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы практик байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас

Тайлбар:

a. Эх бичвэрт “энэ илэрхийллээс” гэдгийг орхисон.

b. Эх бичвэрт “дагаж байхдаа” гэж байдаг.

No comments:

Post a Comment