Хуулийн эрин үед Бурхан Ехова хэмээх нэрийг авсны ач холбогдол
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Цааш нь Бурхан Мосед, Тиймээс Израилийн хөвгүүдэд чи, ‘Та нарын эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан Ехова намайг та нар луу илгээлээ’ гэж хэл: энэ бол мөнхөд Миний нэр, мөн энэ бол үеийн үед Миний дурсгалт нэр юм гэв” (Гэтлэл 3:15).
Холбогдолтой Бурханы үгс:
“Ехова” бол Израильд ажлаа явуулж байх үедээ Миний авсан нэр бөгөөд энэ нь хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амийг удирдаж чаддаг Израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу чадлыг эзэмшсэн бөгөөд мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. … Өөрөөр хэлбэл, зөвхөн Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс одоо үед Иудагийн овгоос бусад бүх Израильчууд Еховаг шүтдэг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь гэвэл, Еховагийн дахин илрэлт юм. …Еховагийн нэр бол хуулийг дагаж амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. …
Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс
Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг чиглүүлэх ажил нь Еховагийн нэрэн дор хийгдсэн ба ажлын эхний үе шат нь газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь ариун сүм болон тахилын ширээг барьж байгуулах бөгөөд Израилийн ард түмнийг чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хуулийг ашиглах явдал байсан. Израилийн ард түмнийг чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан. Энэхүү сууринаас Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл Израилиас эхлээд Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр дараагийн үеийнхэн Ехова бол Бурхан байсан ба Ехова тэнгэр, газрыг болон бүх зүйлийг бүтээсэн, бүх бүтээгдсэн зүйлийг бүтээсэн гэдгийг аажмаар мэдэж авах юм. Тэр Израилийн ард түмнээр дамжуулан Өөрийн ажлыг түгээсэн. Израилийн нутаг нь Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Бурханы газар дээрх хамгийн эртний ажил нь Израилийн нутаг даяар хийгдсэн. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байлаа.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан Израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан. Еховагийн Израильчуудад өгсөн эдгээр тушаалууд нь Египетчүүдэд хамаагүй байсан ба Израильчуудыг хязгаарлахад зориулагдсан, тэдэнд тавьсан Түүний шаардлагууд байсан. Хүн Амралтын өдрийг сахиж байна уу, эцэг эхээ хүндэтгэж байна уу, хуурамч шүтээнд мөргөж байна уу гэх мэтийн зарчмаар хүнийг нүгэлтэй эсвэл зөв шударга гэдгийг тодорхойлдог байсан. Хүн эдгээр тушаалыг дагасан эсэхээс хамааран Еховагийн галд өртөх, чулуугаар шидүүлж алуулах эсвэл Еховагийн ерөөлийг хүртэх эсэх нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг баримтлаагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байжээ. Амралтын өдрийг баримтлаагүй тахилчид Еховагийн галд нэрвэгддэг байсан. Эцэг эхээ хүндлээгүй хүмүүсийг мөн чулуугаар шидэж алж байлаа. Энэ бүгдийг Ехова тушааж байсан юм. Ехова хүмүүс Түүний үгийг дагаж, Түүнийг эсэргүүцэхгүй байхаар тэдний амьдралыг удирдахын тулд Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоосон. Тэрээр эдгээр хуулийг шинэ төрсөн хүн төрөлхтнийг удирдахад, Өөрийн удахгүй хийх ажлын суурийг тавихад ашигласан. Иймд Еховагийн хийсэн ажлаас болоод эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас
Израиль дахь хүмүүс бүгд Еховаг Эзэн гэж дуудаж байсан. Тэр үед тэд Түүнийг гэр бүлийнхээ тэргүүн нь гэж үзэж байсан бөгөөд бүхий л Израиль нь, хүн бүхэн өөрсдийн Эзэн Еховаг шүтэн биширсэн асар том гэр бүл болсон юм. Еховагийн Сүнс тэдэнд олон удаа харагдаж, Тэр тэдэнтэй ярилцаж, Өөрийн дуу хоолойг айлдсан бөгөөд тэдний амьдралыг залж чиглүүлэхийн тулд үүлэн багана болон дуу чимээг ашигласан. Тэр үед Сүнс Өөрийн удирдамжийг Израильд шууд өгч, Өөрийн дуу хоолойгоор хүмүүстэй ярьж, айлдаж байсан бөгөөд тэд үүлийг харж, аянгын нүргээнийг сонссон, ийм байдлаар Тэр тэдний амьдралыг хэдэн мянган жилийн турш залж чиглүүлсэн юм. Тиймээс зөвхөн Израилийн ардууд л Еховад үргэлж шүтэн мөргөсөн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс
Израиль дахь ажил болон үг нь газар нутаг даяарх бүх хүмүүсийн амьдралыг залж чиглүүлсэн ба Ехова зөвхөн хүнийг шорооноос Бурханы бүтээл болгон босгож, амийн амьсгал өгч чадахаас гадна Өөрийн таягаа ашиглан хүмүүсийг удирдахын тулд хүн төрөлхтнийг галаар шатааж, харааж чаддагийг тэдэнд харуулсан. Иймээс тэд Ехова газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнөгүй ярьж, ажиллаж чадахыг харсан. Тэрээр энэ ажлыг, хүн Түүний атгасан шорооноос үүссэн, хүнийг Тэр бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүддээ мэдүүлэхийн тулд л хийсэн юм. Түүнчлэн Түүний Израильд эхлүүлсэн ажил нь бусад хүмүүс болон улсууд (үнэндээ тэд нар Израилиас бүр тусгаар улсууд биш байсан ба зүгээр л Израилиас салж одсон боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээл Түүнийг хүндэтгэж, Түүнийг агуу байлгах зорилготой байлаа.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас
Ехова гэсэн нэр нь Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед ажил гүйцэтгэсэн гэдэг нь Бурхан бол хуулийн доор Бурхан байна гэдгийн баталгаа болохгүй. Ехова хүмүүст зориулан хууль гаргаж, тэдэнд тушаал буулган, хүмүүсээс сүм болон тахилын ширээ барихыг хүсэж байсан. Түүний хийсэн ажил нь зөвхөн Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан гэж хүмүүсээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэж батлах гээгүй. Ингэж хэлж болохгүй. Хуулийн доорх ажил нь зөвхөн нэг эрин үеийг илэрхийлнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас
No comments:
Post a Comment