2018-10-05

Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Нуун далдлалт” Христийн сүмийн баримтат кино


  
  1949 онд эрх мэдэлд хүрснээсээ хойш Хятадын Коммунист Нам, шашны итгэл бишрэлийг тасралтгүй хавчин шахсаар ирсэн. Энэ нь Христэд итгэгчдийг улайран баривчлан хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй шашин нэвтрүүлэгчдийг хөөн гаргаж, хүчирхийлж, Библийн тоо томшгүй олон хувийг хураан авч, шатааж, чуулганы барилгуудыг битүүмжлэн нурааж, бүх гэр чуулгануудыг устгахаар оролдсон юм. Энэхүү баримтат кино нь Сонг Шиаолан гэдэг нэртэй Хятадын Христэд итгэгчийн гэнэтийн, зуурдын үхэл буюу ХКН-ын цагдаа нар хоорондоо нийцэхгүй зөрчилдсөн тайлбар өгсөн үхлийн тухай дүрслэн өгүүлсэн. Мөрдөн шалгасныхаа дараа Сонгын гэр бүл, цагдаа цаг ямагт худлаа ярьж байсан гэдгийг олж мэдсэн юм. Бурханд итгэх итгэл болон үүргээ биелүүлж байсных нь улмаас Сонг Шиаоланыг ХКН нууцаар цагдаж байсан гэдгийг Олон Нийтийн Аюулгүй Байдлын Товчоонд байдаг танилаасаа Сонгын гэр бүлийн хамаатан нь мэдэж авчээ. Цагдаа нар түүнийг баривчлах үедээ зодож алсан байдаг. Буруушаалтаас зайлсхийхийн тулд цагдаа нар Сонг Шиаоланы үхлийн газрыг хуурамчаар үйлдэж үнэнийг нуун далдалсан юм.

No comments:

Post a Comment