Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“ЭЗЭНий тэнгэрэлч түүний зүүдэнд үзэгдэж, Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү ай: учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэр хүү төрүүлнэ, Түүнийг чи ЕСҮС гэж нэрлэ: учир нь Тэр Өөрийн ардуудыг нүглээс нь аварна гэж хэлэв” (Матай 1:20-21).
“Тэнгэрэлч түүнд, Мариа бүү ай: учир нь чи Бурханы тааллыг олжээ. Харагтун, чи хэвлийдээ үртэй болж, хүү төрүүлж, Түүнийг ЕСҮС гэж нэрлэх болно. Тэр агуу байх ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана: Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь сэнтийг өгөх болно: Тэр Иаковын гэрийг мөнхөд хаанчилна; Түүний хаанчлалд төгсгөл үгүй гэжээ” (Лук 1:30-33).
Холбогдолтой Бурханы үгс:
Есүсийн нэр нь Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тэмдэглэсэн. Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэх үед, Ариун Сүнс Есүсийн нэрийн дор гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэр дахин дурдагдахаа больж, үүний оронд Ариун Сүнс, Есүсийн нэрийн дор үндсэндээ шинэ ажлыг эхлүүлсэн. Түүнд итгэсэн хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө байсан ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байсан юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь, голдуу Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байсан. Үүний дараа Бурханы нэр цаашид Ехова байхаа больсон; үүний оронд Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажлаа эхэлсэн билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
“Есүс” бол Иммануэл бөгөөд энэ нь хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. … Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гарч ирсэн ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлын улмаас оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүсийн нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүсийн нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. … “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс
Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, энэ нь, Бурхан бол хүнийг аварсан Бурхан бөгөөд Тэр энэрэнгүй элэгсэг Бурхан байсан гэсэн үг юм. Бурхан хүнтэй хамт байсан. Түүний хайр, Түүний энэрэл болон Түүний аврал хүн нэг бүрийг дагалдаж байв. Хэрвээ хүн Түүний нэрийг хүлээн зөвшөөрч, Түүний байгааг хүлээн зөвшөөрсөн бол хүн зөвхөн амар амгалан, баяр баясгаланг олж авч, Түүний ерөөлийг хүртэж, Түүний асар их, тоо томшгүй нигүүлслийг хүлээн авч, Түүний авралыг авч .чадах байсан. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагасан бүх хүмүүс авралыг хүлээн авсан бөгөөд тэдний нүгэл уучлагдсан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Есүс ирэх үедээ Бурханы ажлын нэг хэсгийг хийж, зарим нэг үгс хэлсэн, гэхдээ Түүний хийсэн гол ажил нь юу байсан юм бэ? Түүний хийсэн гол зүйл бол цовдлолын ажил байсан билээ. Тэрбээр цовдлолын ажлыг гүйцэтгэж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд нүгэлт махан биетэй адил байдалтай болсон ба бүх хүн төрөлхтний гэм нүглийн төлөө Тэр нүглийн тахил болсон юм. Энэ бол Түүний хийсэн хамгийн гол ажил билээ. Эцсийн эцэст Тэр хожим ирсэн хүмүүсийг замчлахын тулд загалмайн замыг бэлдэж өгсөн. Есүсийг ирсэн гол зорилго нь золин аврах ажлыг гүйцээх байсан. Тэрээр бүх хүмүүсийг золин аварч, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүмүүст авчирсан, цаашлаад Тэр тэнгэрийн хаанчлалыг авчирсан. Үүний үр дүнд, хожим ирсэн хүмүүс бүгд: “Бид загалмайн замаар алхаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослох хэрэгтэй” хэмээн хэлсэн. Мэдээж анх Есүс өөр бусад ажил хийсэн бөгөөд хүмүүсийг гэмшүүлж, нүглийг нь улайлгахын тулд зарим үгсийг хэлсэн. Гэхдээ л Түүний үйлчлэл нь цовдлол байсан ба Тэрээр гурван жил хагасын хугацааг цовдлолын өдөрт бэлдэхэд гурван жил хагас номлосон. Есүс хэд, хэдэн удаа залбирсан нь ч бас цовдлолын төлөө байсан юм. Түүний туулсан энгийн хүний амьдрал болон газар дэлхий дээр амьдарсан гучин гурван жил хагасын хугацаа нь үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээж, Түүнд хүч өгч, энэ ажлыг даах чадвартай болгохын төлөө байсан ба үүний үр дүнд Бурхан цовдлолын ажлыг Түүнд даалгасан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс
Нигүүлслийн эрин үеийн ажилд Есүс нь хүнийг аварсан Бурхан байсан. Түүнд юу байсан болон Тэр хэн болох нь нигүүлсэл, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, тэвчээр, даруу байдал, анхаарал халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын маш ихээхэн нь хүний аврал байсан юм. Түүний зан чанарын тухайд гэвэл энэ нь ачлал энэрэл, хайрынх байсан бөгөөд Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас, Бурхан тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь золиосолж чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Тэр хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон. Сатан, “Та хүнийг хайрладаг тул түүнийг Та туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та загалмайд цовдлогдож, хүнийг цовдлолоос, нүглээс гэтэлгэх ёстой ба бүх хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгоно” гэсэн. Сатан дараах бооцоог тавьсан: “Та энэрэнгүй агаад хайрын Бурхан болохоор хүнийг туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та Өөрийгөө загалмайд тахил болгох ёстой.” Есүс “Хүн төрөлхтний төлөө л бол Би Өөрийн бүх зүйлийг өгөхөд бэлэн байна” гэсэн. Тэгээд Тэр Өөрийгөө өчүүхэн ч бодолгүйгээр загалмайд хадагдаж, бүхий л хүн төрөлхтнийг золин аварсан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн Израильчуудыг биш) аврахаар ирсэн. Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, үргэлж хайраар дүүрэн байсан, учир нь Тэр хүнийг нүглээс гэтэлгэхээр ирсэн юм. Түүний цовдлол үнэхээр хүнийг нүглээс гэтэлгэх хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж байсан. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдсон, ингэснээр тэд үүрд уучлагдаж болох болсон. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй бөгөөд элэгсэг байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс бүх зүйлийг тэсвэрлэж, элэгсэг хандахаар эрмэлзэж байсан. Тэд бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн бөгөөд тэд зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс
Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил нь үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгдсэн. Нигүүлслийн эрин үед Бурхан Есүс гэж нэрлэгддэг байв. Тэр Хуучин Гэрээнээс хальсан шинэ ажил хийсэн бөгөөд Түүний ажил цовдлолоор төгссөн, тэр нь Түүний ажлын бүрэн дүүрэн байдал байсан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
No comments:
Post a Comment