2018-10-25

Шашны ертөнц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг голсны үр дагавар, үр дүн юу вэ?

Шашны ертөнц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг голсны үр дагавар, үр дүн юу вэ?

  Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй юм. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй мөн Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс өршөөгдөхгүй, энэ эрин үед ч эсвэл дараагийн ирэх эрин үед ч гэсэн тэд тамд үүрд мөхөх болно!

 Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

  Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагаж, ингэхдээ бүр ойр дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний хөлийн мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад тэр Бурханыг ямар нэг модон зүйл мэт даруй тодорхойлж, Бурхан түүний өмнө харагдаж байгаа шигээ үргэлж ийм хэлбэртэй байна, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, Бурханы оршихуй, зан чанар ерөөсөө оршдоггүй гэж дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатанд төвлөрчихөөд, ямар ч төрлийн хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байх нь хамаагүй тэр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. Хүн, Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэх” нь буруу байсан гэж итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсаныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байгаа ба Бурханы ерөөлийг хүлээн аваагүй байгаад гайхах явдалгүй. Энэ хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажлаас хоцорсон дэлхий даяарх Христэд итгэгчид бүгд, тэд бол азтай хүмүүс, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлдэг гэж итгэцгээдэг. Гэсэн атал тэд Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэхийг тодорхой хэлж чаддаггүй, түүгээр ч үл барам Есүс тэдний төсөөлсөн тэр өдөр үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэдэхгүй байгаа; бүх урсгалаас ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсээс Бурхан хүн нэг бүрийг авах эсэхийг ч тэд өөрсдөө мэдэхгүй байгаа. Бурханы одоо хийж байгаа ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—тэд эдгээрийн алийг нь ч ухаараагүй бөгөөд тэд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чадахгүй. Зөвхөн Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг гэрчилж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасладаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагадаг, Бурханы үгсийг сахьдаг” болохоор Бурхан тэднийг тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, хорон мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу?

 Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

  Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Дүрэм журам, бичиг үсгээр хянуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй мөн үүрдийн амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн, юу ч хийхгүй идэвхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж батлах вэ? Мөн яаж шарласан номнуудын үг чамайг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Чиний уншдаг судрууд чиний хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх замыг байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийнхөө чадлаар Бурхантай уулзахын тулд өөрийгөө тэнгэр лүү аваачиж чадах уу? Бурханы ирэлтгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр байна уу? Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах ажлыг хэн явуулж байгааг харахыг зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

No comments:

Post a Comment