2018-10-23

Эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажил хүн төрөлхтнийг хэрхэн ариусгаж, авардаг вэ?

Эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажил хүн төрөлхтнийг хэрхэн ариусгаж, авардаг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.” (Иохан 12:47-48).

  “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.” (Иохан 16:12-13).

Холбогдолтой Бурханы үгс:

  Мэдээж Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

  Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

  Энэ эрин үед Бурханаар хийгдэх ажил нь голдуу хүний амийн төлөө үгээр хангах, хүний угийн чанар болон хүний ялзарсан зан чанарыг илчлэх, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хуучирсан үзэл бодлыг, түүнчлэн хүний мэдлэг болоод соёлыг таягдах юм. Энэ бүхэн нь Бурханы үгээр дамжуулан илчлэгдэж, цэвэрлэгдэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил гаргахын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгнээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож эхэлдэг, иймээс Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

  Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ бол энэ үе шат нь байлдан дагуулалт ба авралын хоёрдугаар үе шат юм. Хүнийг үгээр шүүж, гэсгээснээр Бурхан олж авдаг. Үгээр цэвэршүүлэлт, шүүлт, нээлтийг хийснээр хүний зүрхэн дэх ариун бус зүйлс, үзэл, санаа, хувийн найдвар зэргийг бүгдийг нь илчилдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

  Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Хэрэв Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юм уу? гэцгээдэг. Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ? Ийм үгс бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр өчүүхэн ч өрөвдөхгүй, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудладаг ба эдгээр хатуу үгээрээ хүний доторх гол чанарыг илрүүлж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг бөгөөд тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатаны чанартай, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үгс түүн дээр буух ёстой ба цэвэршүүлэлтийн бүхий л төрлийг хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

  Бурханд хүнийг төгс болгох олон арга барил бий. Тэр хүний завхарсан зан чанартай харьцахын тулд бүх төрлийн орчныг хэрэглэдэг бөгөөд хүнийг ил гаргахын тулд янз бүрийн зүйл ашигладаг; нэг талаараа Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар Тэр хүнийг ил гаргадаг бөгөөд өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцуудыг” ухан гаргаж, илчилж, түүний олон байдлуудыг илчилснээр өөрийнх нь угийн чанарыг хүнд харуулдаг. Бурхан, илчлэл, харьцалт, цэвэршүүлэлт, гэсгээлт гэсэн олон аргаар дамжуулан хүнийг төгс болгодог—ингэснээр хүн Бурхан бол практик гэдгийг мэдэж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас

    Хүмүүсийн ямар дотоод төлөв байдалд эдгээр шалгалтууд чиглэсэн бэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй хүмүүсийн тэрслүү зан чанар луу чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор маш их ариун бус зүйлс байдаг бөгөөд ихэнх нь хуурамч байдаг иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалт уруу хөтөлдөг. …

  Хэрвээ чи Бурханы зан чанарыг мэдэхгүй бол шалгалтын явцад чи гарцаагүй унах болно, яагаад гэвэл чи Бурхан яаж хүмүүсийг төгс болгодгийг, ямар арга замаар Тэр тэднийг төгс болгодгийг мэддэггүй бөгөөд Бурханы шалгалтууд чамд ирэхэд тэдгээр нь чиний үзэлтэй нийцэхгүй байвал чи бат зогсох чадваргүй байх болно. Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы бүхий л зан чанар чамд харагдах үед, энэ нь чиний махан биед юуг авчрах вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед чиний махан бие өөрийн эрхгүй их өвдөлт шаналлыг амсах болно. Хэрвээ чи энэ өвдөлтөнд зовж шаналахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй бас Бурханд жинхэнэ хайрыг зориулж чадахгүй байх болно. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Тэр Өөрийн бүхий л зан чанарыг чамд гарцаагүй харуулах болно. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч эцсийн өдрүүдэд Тэрээр Өөрийн урьдаас товлож сонгосон бүлэг хүмүүст үүнийгээ илчилж байгаа бөгөөд хүмүүсийг төгс болгохоор Тэр Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан Тэр бүлэг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож байна. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм. Тэдний төлөөх Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхийн тулд хүмүүс туйлын их өвдөлтийг тэсвэрлэж, өндөр төлөөс төлөх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна мөн тэд Бурханд буцаагаад өөрсдийн жинхэнэ хайрыг өгч чадах ба зөвхөн тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол, хэрвээ Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсэж байгаа бол тэд нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, орчин тойрны тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс өөрсдийн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг албадах болно. Хэн нэгэн Бурханд үнэхээр хайртай юу үгүй гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг ба энэ нь бас зөвхөн зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

  Бурханы ажлын нэг тал нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Түүний үгээр дамжуулан сонгогдсон хүмүүсийг олж авах явдал билээ. Өөр нэг тал нь янз бүрийн гай гамшгаар дамжуулан тэрслүү байдлын хөвгүүдийг байлдан дагуулах юм. Энэ нь Бурханы өргөн цар хүрээтэй ажлын нэг хэсэг билээ. Зөвхөн ийм байдлаар л Бурханы хүсдэг газар дээрх хаанчлал бүрэн хэрэгжих бөгөөд энэ бол шижир алт мэт Бурханы ажлын нэг хэсэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арван долоо дахь айлдвар”-аас

  Өнөөдөр Би агуу улаан луугийн үндэстэнд бууж ирээд зогсохгүй, Би мөн Өөрийн царайг бүхий л орчлон руу эргүүлж байгаа, ингэснээр бүхий л дээд тэнгэр чичирч байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар байх уу? Миний доош буулгасан гамшиг дор оршдоггүй нэг ч гэсэн газар байгаа юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн “гай зовлонгийн үрийг” цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг бөгөөд энэ нь хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй, Миний түүнд хүртээж буй зүйл бол мөн л хайрын нэг төрөл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арав дахь айлдвар”-аас

  Бурханаар байлдан дагуулагдана гэдэг бол бие хамгаалах урлагийн тэмцээнтэй адил.

  Бурханы үг болгон бидний үхлийн цэгийг цохиж, биднийг гунигтай, айж түгшсэн байдалд оруулдаг. Тэр бидний үзлийг илчилдэг, бидний төсөөллийг илчилдэг, бидний завхарсан зан чанарыг илчилдэг. Бидний хийж, хэлж байгаа бүгдээр, бидний бүх үзэл бодол, санаагаар дамжуулан бидний угийн чанар болон мөн чанар Түүний үгээр илчлэгддэг бөгөөд биднийг айдас түгшүүрт автуулж, нүүрээ хийх газаргүй болгодог. Тэр бидний бүхий л үйлдэл, бидний зорилго, санаархал тэр ч байтугай бидний хэзээ ч таньж мэдээгүй завхарсан зан чанарыг бидэнд хэлдэг ба бид бүрэн ил гарсан мэт санагдаж, биднийг бүрэн итгэхэд хүргэдэг. Түүнийг эсэргүүцсэний төлөө Тэр биднийг шүүж, Түүнийг гутаан доромжилж, буруушаасны төлөө биднийг гэсгээдэг. Түүний нүдэнд бид үнэ цэнэгүй мэт, бид амьд Сатан мэт бидэнд санагддаг. Бидний итгэл найдвар цохигдож, бид цаашид Түүнээс ямар нэг зүйлийг шалтгаангүй гуйж, нэхэж чадахаа болино, тэр ч байтугай бидний мөрөөдөл ганцхан шөнийн дотор үгүй болно. Энэ бол бидний хэний ч төсөөлж чадахгүй, бидний хэнийх нь ч хүлээн зөвшөөрч чадахгүй бодит байдал юм. Хэсэг зуур бидний сэтгэл тогтворгүй болж, өмнөө байгаа замд хэрхэн үргэлжлүүлэн явахаа мэдэхээ больж, өөрсдийн итгэл үнэмшлийг хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхгүй. Бидний итгэл буцаад л эхний байсан газраа ирсэн мэт, бид хэзээ ч Эзэн Есүстэй уулзаж, танилцаж байгаагүй мэт санагдах болно. Нүдний өмнө байгаа бүхэн биднийг будилуулж, бид урсгал даган хөвж байгаа мэт мэдрэгдэнэ. Бид зовнин түгшиж, сэтгэлээр унаж, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур, ичгүүр гутамшиг байх болно. Бид дотроо уудлахыг хичээж, гарах арга зам олохыг хичээж тэр ч байтугай Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр оролддог ба зүрх сэтгэлээ Түүнд нээдэг. Бид гадна талдаа их зантай ч биш, даруухан ч биш байх үе байдаг хэдий ч зүрх сэтгэлдээ бид, урьд өмнө байгаагүйгээр хохирол амссан мэдрэмжтэйгээр шаналж байдаг. Заримдаа бид гадна талдаа гайхалтай тайван байгаа мэт байдаг ч дотроо зовлон шаналлын далайг туулж байдаг. Түүний шүүлт ба гэсгээлт нь биднийг бүхий л итгэл найдвар, мөрөөдлөөс салгаж, бидний хэмжээлшгүй хүслийг үгүй хийж, Тэр бол бидний Аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт болон гэсгээлт нь бид нар болоод Түүний хооронд гүн гүнзгий ангалыг бий болгодог ба хэн ч үүнийг туулахыг хүсдэггүй. Түүний шүүлт ба гэсгээлт нь бид тийм их доромжлол, тийм их саад бартааг амсаж буй анхны удаа юм. Түүний шүүлт, гэсгээлт нь, Бурханы нэр төр болон хүний зөрчлийг хүлцдэггүй байдлыг үнэхээр ойлгох боломжийг бидэнд олгодог, түүнтэй харьцуулахад бид маш дорд бөгөөд ариун бус билээ. Түүний шүүлт, гэсгээлт нь бид хэчнээн их зантай, биеэ тоосон хүмүүс болохыг мөн хүн хэзээ ч Бурхантай адил, Бурхантай эрх тэгш байж чадахгүй юм гэдгийг бидэнд анх удаа ойлгуулдаг. Түүний шүүлт ба гэсгээлт нь биднийг цаашид тийм завхарсан байдалд амьдрахыг хүсэхгүй болгож, өөрсдийн тийм угийн чанар, мөн чанараа аль болох хурдан хаяж, дахин хэзээ ч Түүгээр жигшигдэн зэвүүцэгдэхийг хүсэхгүй байхад хүргэдэг. Түүний шүүлт, гэсгээлт нь Түүний үгийг дагахдаа баяртай байхад бидэнд тусалж, Түүний зохион байгуулалт, зохицуулалалтыг цаашид эсэргүүцэхээ болиход хүргэдэг. Түүний шүүлт ба гэсгээлт нь, бидэнд амьдралыг эрж хайх хүслийг дахин өгч, Түүнийг өөрсдийн Аврагчаа хэмээн баяртайгаар хүлээн авахад хүргэдэг… Бид байлдан дагуулах ажлаас алхан гарч, тамаас алхан гарч, үхлийн сүүдэрт хөндийгөөс алхан гарсан… Төгс Хүчит Бурхан биднийг, энэ бүлэг хүмүүсийг Өөртөө авсан! Тэр Сатаныг ялан дийлж, Өөрийн бүх дайсныг ялсан билээ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

No comments:

Post a Comment