Холбогдолтой Бурханы үгс:
Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэх ёстой. Түүнд хийх ажил байсан, хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй байсан учраас Тэр нэг, эсвэл хоёр, эсвэл олон нэр авах болсон. Тэр ямар ч нэрээр нэрлэгдсэн бай, энэ нь Түүгээр чөлөөтэй сонгогдоогүй гэж үү? Үүнийг шийдэхийн тулд Түүнд чи буюу бүтээгдсэн зүйл хэрэгтэй гэж үү? Бурханы нэрлэгддэг нэр нь хүний ойлгож чадах зүйл болон хүний хэлний дагуу байдаг боловч энэ нэрийг хүн товчоор илэрхийлж чадахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийдэг эрин үе болгонд, Өөрийн хийдэг ажлыг товчоор илэрхийлэхийн тулд эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд Тэрээр түр зуурын ач холбогдлыг агуулсан энэхүү онцгой нэрийг ашигладаг. Бурхан Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашигладаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
“Бурхан бидэнтэй хамт” хэмээх Есүсийн нэр нь Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Хэрэв хүн, Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Өөрийн зан чанараа өөрчилж болохгүй учраас өөр ямар нэг нэртэй байж болохгүй гэж хэлбэл тийм үгс нь доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэдэг үү? Бурхан олон нэрээр нэрлэгдэж болох ч эдгээр олон нэрийн дундаас Бурханд юу байгааг товчоор илэрхийлэх нэг ч нэр байхгүй, Бурханыг бүрэн төлөөлөх нэг ч нэр байхгүй юм. Иймээс Бурхан олон нэртэй байдаг боловч эдгээр олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар хэтэрхий баялаг бөгөөд хүний мэдэж дийлэхээс хэтэрсэн билээ. Хүний хэл нь Бурханыг бүрэн илэрхийлэх чадваргүй. Хүнд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Хэтэрхий олон үг! Тийм хязгаарлагдмал үгсийн сан нь, Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг дүрслэх чадваргүй. Дараа нь олон хүмүүс өөрсдийн зүрх сэтгэл дэх ааг омгоо илүү сайн дүрслэхийн тулд бүр олон үг нэмсэн: Бурхан хэтэрхий агуу! Бурхан хэтэрхий ариун! Бурхан хэтэрхий хайр татам! Өнөөдөр иймэрхүү үг хэллэг оргилдоо хүрсэн ч хүн Бурханыг тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд Бурхан олон нэртэй боловч Тэр нэг ч нэргүй, учир нь Бурханы оршихуй хэтэрхий элбэг арвин агаад хүний хэл хэтэрхий хангалтгүй. Тодорхой нэг үг эсвэл нэр нь Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадалгүй. Иймээс Бурхан нэг тогтсон нэр авч болох уу? Бурхан бол маш агуу, ариун, тэгвэл яагаад шинэ эрин үе болгонд Өөрийн нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрдөггүй вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Зарим нь Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж хэлдэг ч тэгвэл яагаад Еховагийн нэр Есүс болсон юм бэ? Мессиагийн ирэлтийн талаар зөгнөгдсөн мөртлөө яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр шинэ ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Есүсийн ажил Еховагийн ажлаас үргэлжлэн хийгдэж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болсон юм бол Есүсийн нэр бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь тийм ч ер бусын зүйл биш бөгөөд өөрсдийн явцуу бодлын улмаас л хүмүүс ингэж боддог[a]. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэрэн дэх өөрчлөлтөөс үл хамааран Түүний зан чанар, мэргэн ухаан нь үүрд өөрчлөгдөшгүй хэвээр үлдэнэ. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр дуудаж болно гэж итгэдэг бол хэтэрхий багыг мэддэг юм байна. Чи, Есүс гэдэг нь үүрд Бурханы нэр байж, Бурхан үүрд мөнхөд Есүс гэсэн нэртэй байх ба энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг төгсгөсөн бөгөөд эцсийн эрин үеийг бас төгсгөдөг гэдгийг чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг төгсгөж чадна гэж хэн хэлж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс
Хэрвээ эрин үе болгонд Бурханы ажил үргэлж адилхан байж, Тэр үргэлж нэг нэрээр нэрлэгдэж байсан бол хүн Түүнийг хэрхэн мэдэх юм бэ? Бурхан Ехова гэж нэрлэгдэх ёстой ба Бурхан Ехова гэж нэрлэгдэхээс гадна, өөр ямар нэг нэрээр дуудагдаж байгаа нэгэн бол Бурхан биш. Эсвэл Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Есүс гэдгээс өөр ямар ч нэрээр дуудагдаж болохгүй; Есүсээс гадна Ехова бол Бурхан биш, мөн Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан төгс хүчит гэдэг нь үнэн гэж хүн итгэдэг, гэхдээ Бурхан бол хүнтэй л хамт байдаг Бурхан байна; Тэр Есүс гэж нэрлэгдэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байна. Үүнийг хийх нь сургаал номлолыг дагах, мөн Бурханыг тодорхой хүрээнд хязгаарлах юм. Иймээс эрин үе болгонд Бурханы хийдэг ажил, Түүний нэрлэгддэг нэр, Түүний авсан дүр төрх, өнөөдрийг хүртэлх Түүний ажлын үе шат бүр ганц ч ёс заншлыг дагадаггүй бөгөөд ямар ч хязгаарлалтанд баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа болон Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил аажмаар өөрчлөгддөг ба Түүний нэрэнд ч харгалзах өөрчлөлтүүд байдаг. Ямар ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр нь Түүнийг төлөөлж чадах бөгөөд эрин үе болгонд Түүний хийдэг ажил нь Түүний зан чанарыг төлөөлдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр одоо ч золин аврах ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой. Учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон нь тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын түр зуурын талыг л төлөөлж чаддаг; энэ нь зөвхөн Түүний ажлыг төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Иймээс Бурхан ирэх болгондоо Тэр шинэ нэрээр нэрлэгдэж, Тэр нэг эрин үеийг төлөөлж, Тэр шинэ замыг нээдэг; шинэ зам болгонд Тэрээр шинэ нэрийг авдаг ба Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил үргэлж урагшилж байдаг гэдгийг энэ нь харуулдаг. Түүх үргэлж урагш өрнөдөг ба Бурханы ажил ч үргэлж урагшилж байдаг. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд энэ нь ямагт урагшилсаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил бүр Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээх ёстой, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ илүү агуу ажлыг эхлүүлж, шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Тайлбар:
a. Эх бичвэрт “энэ нь” гэсэн байдаг.
No comments:
Post a Comment