2018-10-26

Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж чадна(Монгол хэлээр)


  Шүүлтийн ажлыг Өөрөө хийхийн тулд эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болсон гэдгийг Зүүний Аянга гэрчилдэг. Гэхдээ Хуулийн эрин үе дэх Бурханы ажил нь Мосег ашиглан хийгдсэн юм. Тэгвэл эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хүмүүсийг ашиглан үүнтэй адилхан байдлаар хийгдэж болохгүй гэж үү? Яагаад Бурхан Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх хэрэгтэй байдаг юм бэ? 
    Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, иймд үүнийг Бурхан Өөрөө аяндаа хийх ёстой; хүн үүнийг Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүмүүсийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Бурхан махбод болсон дүрээр гарч ирэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий дээрх хүмүүсийг сургаж, тэдэнд бүх үнэнийг мэдэгдэхийн тулд үнэнийг хэрэглэх болно. 
    “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай итгэх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.(“Үг нь махбодоор илэрсэн” номоос).

No comments:

Post a Comment