Showing posts with label Бие махбодтой болсон Бурхан. Show all posts
Showing posts with label Бие махбодтой болсон Бурхан. Show all posts

2018-10-15

Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан яагаад хүнийг ашигладаггүй, харин оронд нь Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх ёстой байдаг вэ?

Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан яагаад хүнийг ашигладаггүй, харин оронд нь Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх ёстой байдаг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22).

  “Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27).

2018-10-14

Яагаад хүн бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэрч, дуулгавартай дагаснаар л Бурханыг мэдэж чаддаг юм бэ?

Яагаад хүн бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэрч, дуулгавартай дагаснаар л Бурханыг мэдэж чаддаг юм бэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Үг махбод болж, бидний дунд оршин, (бид Түүний алдрыг, Эцгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан) …нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

  “Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй. Хэрвээ та нар Намайг мэдсэн бол Миний Эцгийг ч бас мэдсэн байх ёстой: одооноос эхлээд та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа” (Иохан 14:6-7).

  “Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа” (Иохан 14:10).

  “Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

2018-10-13

Завхарсан хүн төрөлхтөнд бие махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй гэж яагаад хэлдэг вэ?

Завхарсан хүн төрөлхтөнд бие махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй гэж яагаад хэлдэг вэ?


(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

  Бурханы ажлын бай нь Сатаны сүнс эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр Өөрийнхөө авралын ажлын бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах цор Нэгэн бол Бурхан билээ. Ийм маягаар Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанарыг эзэмшсэн махбод болох ёстой байсан, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, гэм нүглийг ялан дийлж, өөрийгөө махан биеэс салгах чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан чухамдаа махбод болох ёстой.