2017-12-08

Ноагийн өдрүүд ирсэн нь

Ноагийн өдрүүд ирсэн нь

       Ноагийн өдрүүд ирсэн нь,Эзэн Есүс Библид ингэж зѳгнѳсѳн байдаг: Ноагийн өдрүүдэд ч ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно. Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. (Библи ЛУК 17:26-30
Ноагийн эрин үеийн хүн төрөлхтнийг эргэн нэг харцгаая. Хүн гэмших талаар огтхон ч анхаарахгүйгээр бүх төрлийн хорон муу үйл ажиллагаанд оролцож байлаа. Хэн ч Бурханы үгийг сонссонгүй. Тэдний хатуу чанд байдал, хорон муу нь Бурханы уурыг хүргэсэн бөгөөд эцэстээ тэд агуу үеийн гамшигт автсан билээ. Ноа болон түүний гэр бүлийн найман гишүүн л Бурханы үгийг сонсож, амьд үлдэж чадсан юм. Одоо эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Хүн төрөлхтний завхрал улам илүү гүн болсоор байгаа. Хүн бүхэн ёрын мууг хүндэлдэг. Шашны бүхий л ертөнц дэлхийн урсгалыг дагадаг. Тэд үнэнийг өчүүхэн ч хайрладаггүй. Ноагийн өдрүүд аль хэдийн ирчихсэн! Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан, хүн төрөлхтний дунд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр дахин нэгэнтээ эргэн ирсэн. Энэ бол Бурхан хүнийг аврах эцсийн удаа юм! Хүн төрөлхтөн юуг сонгох ёстой вэ? Энэ бол үнэн түүх. Сычуань аймгийн Чинпин нутгийн иргэд Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэдэнд хоёр удаагийн гамшиг тулгарсан юм. Сычуань дахь хүчтэй газар хөдлөлтийн үеэр Төгс Хүчит Бурханд итгэсэн олон ах, эгч гайхалтай байдлаар Бурханаар хамгаалуулж, амьд үлдсэн билээ. Бурханыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг хүмүүс болон Бухраныг үгүйсгэж, эсэргүүцдэг хүмүүс энэ баримтуудыг нүдээр үзсэн. Энэ хоёр төрлийн хүмүүс хоёр шал өөр төгсгөлтэй байдаг!
Ноагийн өдрүүд ирсэн нь,Ноа болон түүний гэр бүлийн найман гишүүн л Бурханы үгийг сонсож, амьд үлдэж чадсан юм. Одоо эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Эзэн Есүсийн Хоёр Дахь Ирэлт——Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан бидэнд үнэн болон амийг өгөв. Тэрээр хүн төрөлхтөн бидэнд авралын замыг зааж өгсөн билээ!

2017-12-07

Бие махбод болсон Бурханы үйлчлэлээ хэрэгжүүлж байх үеийн айлдварууд | Хорин хоёр дахь айлдвар

Хорин хоёр дахь айлдвар

Бие махбод болсон Бурханы үйлчлэлээ хэрэгжүүлж байх үеийн айлдварууд 
Хорин хоёр дахь айлдвар

Хүн гэрлийн дунд амьдардаг, гэсэн ч тэр гэрлийн үнэ цэнэтэй байдлыг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанарыг, гэрлийн эх сурвалжийг түүнчлэн энэ нь хэнд харьяалагддагийг мэддэггүй.

2017-12-06

Бие махбод болсон Бурханы үйлчлэлээ хэрэгжүүлж байх үеийн айлдварууд | Хорин нэг дэх айлдвар

Хорин нэг дэх айлдвар

Бие махбод болсон Бурханы үйлчлэлээ хэрэгжүүлж байх үеийн айлдварууд | Хорин нэг дэх айлдвар

Хүн Миний гэрлийн дунд унадаг бөгөөд Миний авралын улмаас бат зогсдог. Намайг бүх орчлон ертөнцөд аврал авчрах үед хүн Миний сэргээн босголтын урсгал дунд орох арга замыг олохоор оролддог, гэсэн ч энэхүү сэргээн босголтын хүчтэй урсгалд ул мөргүй угаагдан арилсан олон хүн байдаг; хүчтэй ширүүн усны урсгалд залгигдсан болон живсэн олон хүн бий; мөн хүчтэй ширүүн урсгал дунд бат зогсож, зүг чигийн мэдрэмжээ хэзээ ч алдаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл хүчтэй урсгалыг даган яваа хүмүүс ч бас олон байдаг.

2017-12-05

Хорь дахь айлдвар


    Миний гэр бүлийн баялаг тоо томшгүй бөгөөд хэмжээлшгүй их, гэсэн ч тэдгээрийг эдлэхийн тулд хүн хэзээ ч Над уруу ирээгүй. Тэр өөрөө тэдгээрийг эдлэх чадваргүй, мөн өөрийн хүчин чармайлтаа ашиглан өөрийгөө хамгаалах ч чадваргүй; үүний оронд тэр бусдад үргэлж итгэл найдвараа тавьдаг. Миний харж буй бүх хүмүүсээс нэг нь ч Намайг санаатайгаар шууд эрж хайгаагүй.