2017-12-04

Арван ес дэх айлдвар

   Миний үгийг оршин амьдрах үндэсээ болгох нь хүн төрөлхтний эзэмшвэл зохих зүйл юм. Хүн Миний үгсийн хэсэг тус бүрт өөрийн хэсгээ бий болгох ёстой; эс бөгөөс асуудал үүсгэж, өөрийн мөхлийг эрж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн Намайг мэддэггүй, ийм учраас, өөрийн амь насыг Надад өгч солилцоо хийхийн оронд, түүний бүхий л хийдэг зүйл бол Надад сэтгэл ханамж өгөхийг хичээн, гартаа хуучирч өмхрөх бараа таваар барин Миний урдуур алхдаг.

2017-12-03

Арван долоо дахь айлдвар


Миний дуу хоолой аянга шиг нүржигнэж, бүхий л дөрвөн зүг, бүх дэлхийг гэрэлтүүлнэ. Энэхүү аянга цахилгааны дунд хүн төрөлхтөн сөнөнө. Хэн ч хэзээ ч энэхүү аянга, цахилгааны дунд бат бөх үлдэж чадахгүй: Ихэнх хүмүүс Миний ирж буй гэрлээс ухаанаа алдтал айж юу хийхээ ч мэдэхгүй. Зүүнээс гэрэл сүүмэлзэж харагдах үед олон хүмүүс гэнэт өөрсдийн төөрөгдлөөсөө сэрж энэхүү бүдэг гэрлээр хөдөлнө.

2017-12-02

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Арван зургаа дахь айлдвар


Надад хүнд хэлэхийг хүссэн маш их зүйл, хэлэх ёстой маш олон зүйл байгаа. Гэвч хүмүүсийн хүлээн авах чадвар нь хэтэрхий дутмаг байна: Тэд Миний үгийг Миний өгч байгаагийн дагуу бүрэн ухаарах чадваргүй ба тэд зөвхөн нэг талыг нь ойлгодог боловч бусдыг нь мэдэхгүй хэвээр байдаг. Гэсэн ч Би хүчгүй байдлаас нь болж хүнийг үхүүлдэггүй эсвэл түүний сул талаас болж шаналдаггүй.

2017-12-01

Төгс Xүчит Бурханы үг
 | Арван тав дахь айлдвар


Хүн бол өөрийгөө-мэдэхгүй бүтээл юм. Гэхдээ өөрийгөө ч мэдэхгүй байж тэр бусад бүх хүнийг өөрийн гарын алга шигээ мэддэг, бусад бүх хүмүүс ямар нэг зүйлийг, ярьж хэлэхээсээ өмнө түүний “үзлэгийг” давж, түүний зөвшөөрлийг авах ёстой мэт байдаг ба тиймээс тэр бусад бүх хүмүүсийг сэтгэлзүйн байдалд нь хүртэл бүхэлд нь хэмжээлэн мэдчихдэг мэт байдаг. Хүмүүс бүгд ийм байдаг.