2018-07-12

Бурхан бол бидний бат цамхаг. Бурхан бол бидний хоргодох газар.



Эзэн Есүс Библид ингэж зөгнөсөн байдаг: “Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. Ноа бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба үер болж, тэднийг бүгдийг нь устгажээ. Лотын өдрүүдэд ч мөн үүнтэй адил байсан: тэд идэж, ууж, худалдан авч, худалдаж, тарьж, барьж байгуулж байсан: Харин Лотыг Содомоос гарсан тэр өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь устгав. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч гэсэн ийм байх болно.” Библи · Лук   17:26-30

Эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүс болох Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бүх гай гамшиг ар араасаа болох болно: бүх үндэстэн болон бүх газар гай гамшгийг амсах болно-тахал, өлсгөлөн, үер, ган, газар хөдлөлт бүх газарт болно. Эдгээр гай гамшиг зөвхөн нэг, хоёр газарт болохгүй, мөн тэдгээр нь нэг, хоёр өдөрт дуусахгүй бөгөөд оронд нь тэдгээр гай гамшиг илүү том хүрээгээр тэлж гай гамшиг улам бүр ноцтой болох болно. Энэ үед хортон шавьжийн бүх төрлийн тахал дараалан бий болж хүний мах идэх үзэгдэл бүх газарт тохиолдох болно: энэ бол бүх үндэстэн болон хүмүүст өгөх Миний шүүлт билээ.”

Сүүлийн жилүүдэд гай гамшиг бүх дэлхий даяар илүү ноцтой болоод байна. Газар хөдлөлт, тахал, өлсгөлөн, үер, ган, хортон шавьжийн тахал ойр ойрхон болж, бүх газраар тархаж байна. Эдгээр баримтууд нь Бурханы үгс одоо хэрэгжиж, биеллээ олж байгааг хүмүүст харуулахад хангалттай. Тиймээс айсуй гай гамшигтай нүүр тулах үед Бурханаар хамгаалагдаж, гай гамшгаас Ноа шиг амьд үлдэхийн тулд бид юу хийж чадах вэ?

        Бурхан бол бидний бат цамхаг.  Бурхан бол бидний хоргодох газар.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Гэсэн хэдий ч, Ноагийн цаг үед хүмүүс Бурхан харж тэвчихийн аргагүй болох хүртэл идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба иймээс Тэр хүн төрөлхтнийг устгахын тулд их үер буулгаж, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг үлдээсэн гэдгийг Би чамд хэлэх ёстой. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы авч үлдсэн хүмүүс нь Түүнд эцсээ хүртэл үнэнч байсан бүхэн юм. Хэдийгээр аль аль нь Бурханы хувьд харж тэвчихийн аргагүй асар их завхралын үе байсан бөгөөд хоёр эрин үеийн хүн төрөлхтөн маш их завхарсандаа Бурхан бол Эзэн гэдгийг үгүйсгэсэн ч гэсэн Ноагийн цаг үеийн бүх хүмүүс Бурханаар устгагдсан. Аль аль эрин үе дэх хүн төрөлхтөн Бурханыг асар их шаналгасан боловч Бурхан эцсийн өдрүүд дэх хүмүүст одоог хүртэл тэвчээртэй хандсаар ирсэн. Яагаад тэр вэ? Та нар энэ талаар хэзээ ч бодож үзээгүй юү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байгаа бол Би та нарт хэлж өгье. Эцсийн өдрүүд дэх хүмүүстэй Бурхан нигүүлсэнгүйгээр харьцаж байгаагийн шалтгаан нь тэд Ноагийн үеийн хүмүүсээс илүү бага завхарсан эсвэл тэд Бурханд гэмшлээ харуулсан учраас биш, тэр ч бүү хэл технологи өндөр хөгжсөн эцсийн өдрүүд дэх хүмүүсийг Бурхан устгаж тэвчихгүй байгаа учраас ч биш юм. Харин ч эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст хийх ажил Бурханд байгаа бөгөөд энэ нь бие махбодтой болсон Бурханаар Өөрөөр нь хийгдэх болно. Цаашлаад Бурхан энэ бүлэг хүмүүсийн нэг хэсгийг Өөрийн авралын бай, Өөрийн удирдлагын төлөвлөгөөний үр жимс болгон сонгож, тийм хүмүүсийг Өөртэйгээ хамт дараагийн эрин үе рүү аваачих болно.” “Хэрвээ хүмүүс, улс, гүрнүүд сайн сайхан хувь тавиланг өөрсөддөө хүсэж байгаа бол, хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, Түүнийг хүлээн авах ёстой. Үгүй бол хүмүүсийн хувь тавилан, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.” 

Төгс Хүчит Бурханы үгс бидэнд дараах зүйлийг маш тодорхой хэлдэг, зөвхөн Бурханы үгсэд чих тавин сонсож, Түүний авралыг хүлээн авдаг нэгэн нь гай гамшиг дунд Бурханы хамгаалалтаар дамжин амьд үлдэж, мөн Бурханы хаанчлалд орж чадна. Эсрэгээрээ үнэнийг эрж хайдаггүй, Бурханы дуу хоолойг сонсохоос татгалздаг, мөн Бурханы авралыг хүлээн авдаггүй хүмүүс бүгд агуу гай гамшигт устгагдах болно. 

    Санал болгож буй видео: Эцсийн өдрүүдийн Христийн сануулга “Ноагийн өдрүүд ирсэн нь


No comments:

Post a Comment