Хаанчлал | Христийн хаанчлал хүмүүсийн дунд бууж ирснийг магтъя
Хаанчлал, ариун хүмүүсийн хот, Христийн хаанчлал.
Хаанчлалд Бурханы баялаг, алдар суу харагддаг.
Аянга Зүүнээс цахилж, Баруун зүг хүртэл гялбуулдаг.
Жинхэнэ гэрэл энд бий,
Бурханы үг махбодод илэрсэн.
Аврагч цагаан үүлэн дээр буун,
аль хэдийн эргэн ирсэн.
Ариун хүмүүс өнөөдөр Бурханыг шүтэн
мөргөхөөр сэнтийн өмнө өргөгдсөн.
Урьдны ариун хүмүүс эцсийн өдрүүдэд
бат зогсохоор ахин гарч ирсэн.
Чөтгөрүүдийн нутаг Хятадад
ариун хүмүүс харгисаар хавчигдсан.
Зургаан мянган жилийн түүхэнд ариун хүмүүс
цусаа урсгаж, нулимс асгаруулж,
толгой хоргодох газаргүйгээр нэг газраас
нөгөө рүү нүүн, гэртээ харьж чадаагүй.
Гай зовлонгийн ангал, нар тусдаггүй харанхуйд
Сатан диаволууд бүжиглэдэг.
Зургаан мянган жилийн тулаан, цус нулимс
хаанчлалын ирэлтийг урин залдаг.
Бид Бурханы дуу хоолойг сонсож,
Түүний сэнтийн өмнө өргөгддөг.
Бид Христийн шүүлтийг туулж,
Хурганы хуримын зоогт оролцдог.
Бурханы үгнээс бид ариусгалтанд хүрч,
Түүний зөвт агаад ариун байдлыг хардаг.
Бурханы үгээр байлдан дагуулагдаж, төгс болгуулаад
эцсийн өдрүүдийн авралыг нь хүртдэг.
Төгс Хүчит Бурханы гайхалтай үйл хэргийг
би чангаар магтан дуулдаг.
Төгс Хүчит Бурханы зөвт зан чанарыг би
магтаад дуусашгүй.
Төгс Хүчит Бурханы мэргэн ухаан,
бүхнийг чадагч байдлын төлөө би баярлан, үсэрдэг.
Төгс Хүчит Бурханы даруу, нууцлаг байдлыг
би хангалттай хайрлаж чаддаггүй.
Бурханы хайрыг хариулах чадваргүй байгаадаа
зүрх минь шаналал, гэм бурууг мэдэрдэг.
Би зүрх сэтгэл, сүнстэй хүн,
гэхдээ яагаад Бурханыг хайрлаж чаддаггүй вэ?
Бурхан бол миний түшиг, айх юм юу байх вэ?
Эцсийг нь хүртэл Сатантай тулалдахаар
амиараа би тангараглана.
Бурхан биднийг өргөдөг, бид бүхнийг орхиж,
Христийг гэрчлэхээр тулалддаг.
Бурхан газар дээр Өөрийн хүслийг гүйцэтгэх болно.
Би хайр, үнэнч сэтгэлээ бэлтгэж,
бүгдийг нь Бурханд зориулна.
Алдартайгаар буун ирэхэд нь
Бурханы эргэн ирэлтийг би баяртайгаар угтаж,
Христийн хаанчлал биеллээ олоход
Түүнтэй дахин уулзах болно.
Тулалдахын тулд махбод өмсөөд,
Христ газар дээр хүн болж ирсэн.
Ариун хүмүүсийн нулимсыг Тэр арчиж,
Сатанаас тэднийг авардаг.
Бурханы заналт дайсан болох диаволыг бид үзэн яддаг.
Тэдний цуст гэмт хэрэг тоо томшгүй,
маш тод дурсамж үлдээдэг.
Бид оргилсон үзэн ядалтаар дүүрч,
уур хилэнгээ барьж чадахаа больдог.
Бид Сатаныг буруутгадаг, Сатан шүүгдэж,
диаволууд хатуу шийтгэгдээсэй гэж бид залбирдаг.
Эвлэрнэ гэж үгүй,
эцсийг нь хүртэл тулалдахаар бид андгайлдаг.
Сатаны хаанчлалын сүйрэл л
зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг намжаадаг.
Зовлон бэрхшээл дундаас
ялгуусан олон сайн цэрэг гарч ирдэг.
Бурхантай хамт бид ялалт олж,
Бурханы гэрчлэл болдог.
Бурхан алдрыг олж авах өдрийг харвал,
энэ нь ерөнхий чиг хандлага болсон.
Бүх хүн Бурханы гэрэлд алхан, энэ уул руу урсдаг.
Хаанчлалын хосгүй цог жавхлан
дэлхий даяар харагдах ёстой.
Хаанчлалын ирээдүй гэгээлэг агаад хязгааргүй;
эрх мэдлийг авахын тулд Бурхан Өөрөө дэлхийд ирдэг.
Урьдны ариун хүмүүс үхлээс сэргэж,
мөнхийн ерөөлийг эдэлдэг.
Хаанчлалын ирээдүй гэгээлэг агаад хязгааргүй;
эрх мэдлийг авахын тулд Бурхан Өөрөө дэлхийд ирдэг.
Урьдны ариун хүмүүс үхлээс сэргэж,
мөнхийн ерөөлийг эдэлдэг.
Хаанчлал, ариун хүмүүсийн хот, Христийн хаанчлал.
Хаанчлалд Бурханы баялаг, алдар суу харагддаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”
Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”
No comments:
Post a Comment