Гамшгаас сэргийлэх цорын ганц арга зам
Чаотуо Шайоган хот, Хубей муж
Сичуаны газар хөдлөлтөөс хойш би хэзээ нэгэн өдөр байгалийн гамшигт өртчих вий гэж байнга айдаг болсон. Ялангуяа гамшиг өсөн нэмэгдэхийг, газар хөдлөлт ойр ойрхон болж байгааг хараад нүүрлэн буй мөхлийн талаарх миний айдас бүр ч ихэссэн. Үр дүнд нь би, хэрвээ газар хөдлөлт болбол ямар арга хэмжээ авах ёстойгоо эргэцүүлэн бүхэл өдрийг өнгөрөөдөг болсон юм.
Нэг өдөр үдийн хоолны үеэр эзэн гэр бүлийн маань эгч ердийнхөөрөө зурагтаа асаахад нэвтрүүлэгч газар хөдлөлтөөс сэргийлэх арга хэмжээний тухай ярьж таарсан. Газар хөдлөлтийн тохиолдолд та хаалгаар задгай талбай руу гүйн гарч нуран унаж буй барилгын улмаас гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй. Хэрвээ та зохих цаг хугацаанд шилжин байрлаж чадахгүй бол ор, ширээн доогуур эсвэл буланд хоргодох хэрэгтэй... Үүнийг сонсоод амиа аврах шийдэл олсон мэт мэдрэмж надад төрж урьдчилан сэргийлэх эдгээр арга хэмжээг ой ухаандаа хурдхан шиг хадгалаад авлаа. Ингэснээр би газар хөдлөлт болсон тохиолдолд өөрийн амиа аварч чадна. Үдийн хоолны дараа би өрөө рүүгээ буцаж очоод байшингийн дотор болон гадна талыг ихэд ажиглан хараад харсан зүйлдээ маш их урам хугарлаа. Орон доогуур зөндөө их новш хураачихсан, нуугдах сул зай байсангүй. Байшингаас гадагш харахад миний зогсож байсан газраас 100 метрийн зайд байх бүх байшин 5 эсвэл 6 давхар өндөр бөгөөд өөр хоорондоо маш ойрхон баригдсан ажээ. Би өөрийн байшингаасаа зугтаан гарлаа ч гэсэн үхтэлээ сүйрэх бололтой. Энд үүргээ биелүүлэх нь надад хэтэрхий аймшигтай санагдлаа. Дүүргийн удирдагчийг ирж, намайг хөдөөний гэр бүл рүү сольж өгөхийг хүлээх хэрэгтэй болов. Ингэвэл, хэрвээ газар хөдлөлт болбол задгай талбай руу гүйн гарахад хялбар байх болно. Гэтэл надад дараах асуудал тулгарна: өгүүлэл хянах ажлаа хийхэд би гол төлөв дотор ажиллах шаардлагатай тул хөдөө амьдарсан ч гэсэн амь нас маань эрсдэлтэй хэвээр байх юм байна. Дүүргийн удирдагчаас хоёрдогч шугамын сайн мэдээний баг руу шилжүүлж өгөхийг хүсэж болох юм. Тэгээд би өдөржин гадаа байх ба гэрт байснаас илүү аюулгүй байна. Ганц асуудал гэвэл дүүргийн удирдагч хэзээ ирэхийг л би мэдэхгүй байлаа. Энд байх хугацаандаа амьдрах газраа бэлтгэх хэрэгтэй. Тэгээд би өдөр бүр айдастай амьдарч өгүүлэл хянах ажилдаа төвлөрч чадахгүй байв.
Нэг өдөр би Бурханы үгс бүхий дараах хэсэг ишлэлийг олж үзэв: “Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно. … Ямар ч байсан та нар өөрсдийн хүрэх газрын төлөө хангалттай сайн үйлийг бэлдэнэ гэж Би найдаж байна. Тэгвэл л Би сэтгэл хангалуун байх болно; эс бөгөөс та нарын хэн ч та нарт тохиолдох гай гамшгаас зугтаж чадахгүй. Гай гамшиг Надаас үүсдэг ба мэдээж Надаар зохицуулагддаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайнаар харагдаж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас). Бурханы үг намайг сэрээсэн. Гамшгийн шалтгаан нь Бурхан болж таарлаа—байгалийн гамшиг Түүнээс ирдэг. Хүний энэхүү муу ёрын, завхарсан өрсөлдөөнийг үгүй хийхийн тулд Бурхан байгалийн гамшиг ашиглахыг хүсдэг. Энэ бол сүүлчийн өдрүүдэд Бурханы хийхийг хүсэж буй зүйл. Итгэгч бус хүмүүс үүнийг мэдэхгүй байгалийн гамшиг гэж боддог. Tийм учраас тэд, байгалийн гамшигтай тулгарсан үедээ өөрсдийгөө аврахын тулд хүний арга замыг ашиглан, хүний оролдлого хийдэг. Тэд үүнийг хийснээр янз бүрийн гамшгийн сүйрлээс зайлсхийж чадна гэж боддог. Юм мэддэггүй байсан, Бурханд итгэдэг би ч бас тэгж боддог байсан, гэхдээ Бурханы ажлыг ер мэддэггүй байжээ. Миний хийх хэрэгтэй зүйл бол итгэгч бус хүмүүсийн хэрэгжүүлдэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагах явдал бөгөөд байгалийн гамшгаас үүдэлтэй гай зовлонгоос зугтааж, тэсэж гарч чадна гэж би боддог байв. Итгэгч бус хүмүүстэй адил үзэл бодолтой байх нь үнэхээр утга учиргүй зүйл байлаа! Хэрвээ хүмүүс үүргээ итгэмжтэйгээр биелүүлэхгүй, сайн үйлсийг хийж чадахгүй бол тэд Бурханы нүдэнд сайн харагдахгүй гэдгийг би мэдэхгүй гэж үү? Хүн төрөлтөн хэчнээн хүчирхэг байж чадах, тэдний урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэчнээн дэвшилтэт байх эсвэл тэдний өөрсдийгөө аврах төлөвлөгөө хэчнээн төгс байхаас үл хамааран эцсийн эцэст Бурханы хүнд учруулах гамшгаас зайлах аргагүй юм. Гамшгийн аюулын эсрэг миний өгөх янз бүрийн хариултаас үзэхэд надад Бурханд итгэх үнэн итгэл байгаагүй нь харагдана. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил, Түүний төгс хүчин болон тусгаар тогтнолын талаарх бодит ойлголт надад байгаагүй. Байгалийн гамшгаар Бурхан хэнийг сүйтгэх гэж зорьсон эсвэл Бурхан хэнийг аврахыг хүссэн талаар надад ямар нэгэн санаа байгаагүйн зэрэгцээ Бурханд итгэмжтэй хүмүүс, бас, хангалттай сайн үйл хийгчид л гамшиг дунд амь хэлтэрдэг гэдгийг би ухаараагүй. Tийм учраас, гамшгийн аюул тулгарсан үед би сайн үйлс хийсэн эсэхээ мөн Бурханд итгэмжтэй байж, үнэнийг эрэлхийлэн, Бурханы авралыг хүлээн авах талаар эргэцүүлэхийн оронд, бүх цагаа өөрийгөө аврах арга замыг сүвэгчлэн өнгөрүүлсэн. Энэ бол үнэнгүйгээр бид хэрхэн өрөвдөлтэй болсныг харуулна!
Ноагийн цаг үед, Бурхан үерээр газар дэлхийг сүйрүүлэхэд Бурханаас айж, муугаас хол байсан учраас Бурханы хүслийн дагуу авдрыг барьж, Бурханы хүсэлд суурилан бүх зүйлийг зарцуулж, хамгийн үнэнч шударга байдлыг үзүүлсэн тул Ноа Бурханд сайн гэж харагдсан. Тийм учраас байгалийн гамшиг тохиолдоход түүний гэр бүлийн найман гишүүн цөмөөрөө амьд үлддэг. Энэ л цэг дээр би “Нөхөрлөл ба Амийн оролтын талаар номлох нь” номонд хэлэлцэгдэж “Хэрвээ та сайн зүйл хийхгүй бол, гамшиг болоход таны зүрх сэтгэл бүх л өдөржингөө үймэрнэ” гэж байсныг эргэн саналаа. Сайн үйлс хийхгүйгээр хүний зүрх сэтгэл амар тайвныг мэдэрдэггүй бөгөөд түүний зүрх сэтгэлд өөртөө итгэх итгэл, амар тайван оршихгүй. Тэр сайн үйлс хийгээгүй тул түүний зүрх сэтгэлд амар тайван болон баяр баясгалан байхгүй байна. Муу үйл хийгчид буруу сэтгэлтэй, зүрх сэтгэлдээ хорон санаатай байдаг. Тэд хэдийчинээ муу үйл хийнэ төдийчинээ ихээр буруутай мэт мэдэрч айдастай болдог. Их хэмжээний гамшиг ирэхэд зүрх сэтгэл тань тайтгарч амар тайван байхын тулд та илүү их сайн үйлсийг хийх хэрэгтэй. Зөвхөн энэ л үед та, гамшгийн нөхцөлд зүрх сэтгэлдээ амар тайвныг болон тайвшралыг мэдэрнэ.” (“Нөхөрлөл ба Амийн оролтын тухай номлох нь” II номны “Сайн үйлс хийхийн цаадах чухал утга учир”). Гамшгийн улмаас үхэхээсээ айж бүхий л өдөржин сэтгэл бухимдаж, тавгүйтсэнээ бодоод энэ нь би үүргээ итгэмжтэй биелүүлээгүй, ямар ч сайн үйлс хийгээгүйгээс болсныг ухаарсан. Би үүргээ хэзээ ч Бурханд итгэмжтэй зүрх сэтгэлээр биелүүлж байгаагүй юм байна. Харин түүний оронд би Бурханыг хуурч махан биеэ зугаацуулахын тулд харьцсан. Надад илгээсэн өгүүллүүд дээр би тийм ч их ажиллаагүй, харин тэдгээрийг хайнгадуухан хянасан бөгөөд үүргээ л биелүүлэхийг бодож байлаа. Ах, эгч нарын маань бичсэн өгүүллүүд эмх замбараагүй байгааг хараад тэднийг чиглүүлж, туслахын тулд би хичээл зүтгэл гаргаагүй ердөө л хэдхэн санал бичихдээ тэд ойлгох эсэх эсвэл тэдэнд тустай байх эсэх талаар анхаарал тавиагүй. Харин түүний оронд би өгүүллүүдийг тэдэн рүү даруйхан буцаан илгээж дараа нь хянан тохиолдуулах өгүүллүүд бүр багыг хүлээн авсан. Үр дүнд нь, хянан засварлах ажил бараг л зогссон. Гэсэн ч, би өөрийн үйлдлүүдээ эргэцүүлж бодоогүй, асуудлын эх үүсвэрийг тогтоон тодорхойлж, засаж залруулах гэж ч оролдоогүй, харин удирдагчийг, хянах ажилд ач холбогдол өгөөгүй учраас асуудал үүссэн хэмээн буруутгасан. Тийм үйлдлээр Бурханы сэтгэлийг хангалуун байлгана, тэгээд би өөрөө зүрх сэтгэлдээ тайвшралыг мэдэрнэ гэж хэрхэн төсөөлөв өө? Ийм маягаар би Бурханы нүдэнд хэрхэн сайн харагдах вэ? Хэрвээ би энэ жимээрээ үргэлжлүүлэн явж үнэний мөрийг зохих ёсоор хөөхгүй, чуулганаас итгэж даалгасан зүйлд итгэмжтэй байж чадахгүй, хангалттай сайн үйлс хийхгүй бол Сатаны тогтоосон урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг гамшгийн нөхцөлд хэрэглэлээ ч гэсэн ёрын мууд чиглэсэн Бурханы шийтгэлийн хилэнгээс зайлж чадахгүй нь гарцаагүй.
Үүргээ зохих ёсоор биелүүлж сайн үйлсийг хангалттай хийснээр л байгалийн гамшгийн үр дагаврын улмаас зовохгүй амиа авч гарч чадахыг надад ойлгуулж миний оюун санааг нээж өгсөнд Бурханд талархъя. Энэ бол цорын ганц арга зам юм. Ирээдүйд би үнэний мөрийг зөвөөр дагахыг, үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ аль болохоор итгэмжтэй байхыг, Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын тулд сайн үйлс хийхийг хүсэж байна.
No comments:
Post a Comment