Аль өмнө нь, чуулганы амьдрал зохистой байх хэрэгтэй байгааг номлолууд дээр дурдсан. Тэгтэл яагаад чуулганы амьдрал дээрдэхгүй, хуучин зүйл хэвээр байна вэ? Яагаад амьдралын хэв маяг цоо шинэ, өөр болохгүй байна вэ? Ерээд оны хүн аль өнгөрсөн үеийн эзэн хаан шиг амьдрах зохистой байж чадах уу? Хоол унд нь өмнөх үеүдэд ховорхон амтлагддаг амтат идээнүүд байж болох ч, чуулганы доторх нөхцөл байдалд томхон эргэлтүүд гарсангүй. Хуучин дарсыг шинэ тулманд хийж байгаагаас ялгаа алга. Тэгвэл Бурхан ингэж их хэлэхийн хэрэг юу байна вэ?
Ихэнх газрын чуулганууд ер өөрчлөгдсөнгүй. Үүнийг Би нүдээрээ үзсэн бөгөөд энэ нь Миний зүрх сэтгэлд тодорхой байна; хэдий Би чуулганы амьдралыг Өөрөө мэдрээгүй ч, чуулганы цугларалтын нөхцөл байдлыг гарын арван хуруу шигээ мэдэж байна. Тэд тийм ч их ахиц гаргаагүй. Өмнөх хэлснээ давтаж хэлье—хуучин дарсыг шинэ тулманд хийж байгаагаас ялгаа алга. Юу ч өөрчлөгдсөнгүй, өчүүхэн төдий ч өөрчлөгдсөнгүй! Хэн нэг нь тэднийг хариулж байхад тэд гал шиг шатдаг боловч тэднийг дэмжих хэн ч үгүй үед мөс шиг байдаг. Бодит зүйлсийг ярьж чадах хүн олон биш бөгөөд байдлыг хяналтандаа авч чадах нь маш ховор байна. Номлолууд гүн боловч хэн нэг нь орох нь тун бага. Цөөн хүмүүс Бурханы үгийг нандигнадаг. Тэд Бурханы үгийг хүлээн авахаараа уйтгартай болж, үүнийг хойш тавихаараа баяр хөөртэй болдог; тэд үүнээс холдохоороо барайж, уруу царайлдаг. Шулуухан хэлэхэд, та нар зүгээр л Бурхан үгийг нандигнадаггүй бөгөөд та нар Түүний Өөрийнх нь амнаас гарах үгсийг өнөөдөр эрдэнэ гэж үзэхгүй байна. Та нар Түүний үгийг унших үедээ бачимдаж, цээжлэх үедээ албатай юм шиг хийж, Түүний үгийг амьдралд хэрэгжүүлэх болохоор албадлагын ажилтай тулгарсан мэт болдог—та нарт урам зориг алга. Та нар Бурханы үгийг уншихдаа үргэлж сэргэдэг боловч хэрэгжүүлэхийг умартаад байна. Үнэндээ энэ үгсийг ингэж уйгагүй хэлж, ийм тэвчээртэй давтах хэрэг үгүй билээ; хүмүүс зүгээр л сонсдог боловч амьдралд хэрэгжүүлдэггүй, тийм учраас энэ нь Бурханы ажилд саад болдог. Би үүнийг хэлэхгүй байж чадахгүй нь, Би энэ талаар ярихгүй байж чадахгүй нь. Би аргагүйн эрхэнд ингэж байна; Би бусдын сул дорой байдлыг ил гаргах дуртайдаа ингэж байгаа юм биш. Та нарын хэрэгжүүлэлт хангалттай гэж та нар боддог бөгөөд илчлэл оргилдоо хүрэх үед та нар ч гэсэн тэр оргил хүрсэн гэж бодож байна уу? Ийм хялбар гэж үү? Та нар өөрсдийн туршлага бүрдсэн суурийг хэзээ ч нягталдаггүй. Энэ мөчид л гэхэд, та нарын цугларалт нь чуулганы зохистой амьдрал гэж нэрлэгдэж үнэхээр чадахгүй, мөн энэ нь сүнслэг амьдрал бол бүр ч биш. Чалчиж, дуулах дуртай хэдэн хүмүүсийн л цугларалт байна. Хатуухан хэлэхэд, үүний дотор бодит байдал нэг их алга. Арай жаахан тодруулж хэлбэл, хэрвээ чи хэрэгжүүлдэггүй бол бодит байдал хаана байна вэ? Өөрийгөө бодит байдалтай гэж хэлдэг чинь сайрхал бус уу? Байнга ажил гүйцэтгэдэг нь биеэ тоосон, ихэмсэг байдаг байхад, байнга дуулгавартай дагадаг нь хэрэгжүүлэх ямар ч боломжгүйгээр дуугүй байж, толгой гудайн байна. Ажил хийдэг хүмүүс юу ч хийхгүй харин ярьж, чанга дуутай яриагаа л үргэлжлүүлэн ярьсаар байдаг бөгөөд дагалдагчид зөвхөн сонсдог. Ярих ямар ч өөрчлөлт алга; эд чинь зөвхөн өнгөрсөн үеийн арга зам юм шүү! Өнөөдөр, чи захирагдаж чадаж байгаа нь, мөн саад болох юмуу дур зоргоороо авирлаж зүрхлэхгүй байгаа нь Бурханы захиргааны зарлиг ирсэн учраас юм; чи туршлагаар дамжуулан өөрчлөгдсөн болохоор биш. Өчигдөр хийх байсан ч өнөөдөр хийхгүй байгаа олон зүйл байгаа шалтгаан гэвэл Бурханы ажил маш илэрхий учраас хүмүүсийг байлдан дагуулсантай холбоотой. Би хэн нэгнээс асууя, чиний өнөөдрийн ололт амжилтын хэчнээн нь өөрийн чинь шаргуу ажлын хөлс хөдөлмөрөөр олдсон бэ? Үүний хэчнээнийг нь Бурхан чамд шууд хэлж өгсөн бэ? Чи юу гэж хариулах вэ? Чи цочин мэгдэж, хэлэх үггүй байх уу? Чи хэлээ гаргах уу? Бусад нь чамайг тэтгэн тэжээх гэж өөрсдийн олон туршлагынхаа талаар ярьж чадаад байхад, чи зүгээр л бусдын хийсэн хоолыг таашаан суудаг нь ямар учиртай юм бэ? Чамд ичих булчирхай алга уу? Чи ичиж зовохгүй байна уу?

Ямар нэг байдлаар арай дээр, арай өндөр түвшнийхнийг шинжилснээр та нар баримтыг олох шинжилгээ явуулж болно: Чи хэр их үнэнийг ойлгодог вэ? Чи үнэхээр хэр ихийг хэрэгжүүлдэг вэ? Чи хэнийг нь илүү хайрладаг вэ, Бурханыг уу эсвэл өөрийгөө юу? Чи ихэвчлэн өгдөг үү эсвэл авдаг уу? Чиний санаа зорилго буруу байх үед чи хичнээн удаа өөрийн хуучин биеийг огоорч, Бурханы хүслийг хангасан бэ? Энэ хэдхэн асуулт л олон хүнийг тэвдүүлэх болно. Ихэнх хүмүүсийн хувьд өөрсдийн санаа зорилго буруу байгааг мэдсээр байж бурууг санаатайгаар хийдэг бөгөөд өөрсдийн махан биеийг огоорохоос хамаагүй хол байдаг. Ихэнх хүмүүс өөрсдийнхөө дотор нүглийг хаа сайгүй тархахыг зөвшөөрч, өөрсдийн үйлдэл бүрээ нүгэлт байдлаар удирдуулахыг зөвшөөрдөг. Тэд өөрсдийн нүглүүдээ ялан дийлж чаддаггүй бөгөөд нүгэл дотроо амьдарсаар байдаг. Одоогийн энэ шатанд ирчихээд, хэчнээн олон бузар муу үйл хийснээ мэдэхгүй хэн байгаа вэ? Хэрвээ чи мэдэхгүй гэж хэлбэл, Би чамайг худлаа ярьж байна гэж хэлнэ. Шулуухан хэлэхэд, энэ чинь тэр чигтээ өөрийн хуучин биеийг огоорохыг хүсэхгүй байгаа байдал юм. Өчнөөн олон гэмшсэн “үгийг зүрх сэтгэлээсээ” давтан давтан хэллээ гээд ямар ашигтай юм бэ? Ингэлээ гээд энэ нь амийнхаа дотор өсөхөд чинь тусалж чадах уу? Өөрийгөө мэднэ гэдэг нь чиний бүтэн цагийн ажил юм. Хүмүүсийн захирагдалт ба Бурханы үгсийг хэрэгжүүлэхээр нь дамжуулан Би тэднийг төгс болгодог. Хэрвээ чи хувцас өмсдөг шигээ ухаалаг, гоё ганган харагдахын тулд л Бурханы үгийг өмсдөг бол, чи өөрийгөө болон бусдыг хуурч байгаа бус уу? Хэрвээ чи зөвхөн ярьж, түүнийгээ хэзээ ч амьдралд хэрэгжүүлдэггүй бол, юунд хүрэх юм бэ?
Олон хүн хэрэгжүүлэлтийн тухай бага сага ярьж чаддаг ба тэд өөрсдийн хувийн сэтгэгдлийн тухай ярьж чаддаг боловч түүний дийлэнх хэсэг нь бусдын үгнээс олж авсан гэрэлтүүлэлт байдаг. Тэдний өөрсдийнх нь хувийн хэрэгжүүлэлтээс юу ч байдаггүй, мөн өөрсдийн туршлагаас харсан зүйл ч байдаггүй. Энэ асуудлыг Би өмнө нь задалж үзсэн; Намайг юу ч мэдэхгүй гэж бүү бод. Чи бол ердөө цаасан бар, тэгсэн мөртлөө чи Сатаныг ялж, ялгуусан гэрчлэл хийх тухай болон Бурханы дүр төрхийг амьдран харуулах тухай ярих юм гэж үү? Энэ чинь тэр чигтээ ямар ч утгагүй шүү дээ! Бурханы өнөөдөр ярьсан бүх үг чамайг бишрүүлэхийн тулд байдаг хэмээн чи бодож байна уу? Чиний ам, хуучин биеэ огоорох хийгээд үнэнийг хэрэгжүүлэх тухай ярьдаг боловч чиний гар өөр үйл үйлдэж, чиний зүрх сэтгэл өөр төлөвлөгөө сэддэг. Чи ямар гээч хүн бэ? Гар, зүрх сэтгэл хоёр чинь яагаад нэг ижил биш юм бэ? Өчнөөн олон номлолууд хоосон үг болжээ; зүрх зүсэгдэм биш гэж үү? Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол, Ариун Сүнсний ажилладаг арга замд чи хараахан ороогүй байна, чиний дотор Ариун Сүнсний ажил хараахан байхгүй байна мөн Түүний удирдамж чамд хараахан байхгүй байна гэдгийг энэ нь баталдаг. Хэрвээ чи Бурханы үгийг зөвхөн ойлгож чаддаг боловч үүнийг амьдралд хэрэгжүүлж чаддаггүй гэж хэлбэл, чи үнэнийг хайрладаггүй хүн юм байна. Бурхан ийм хүмүүсийг аврах гэж ирээгүй юм. Есүс нүгэлтнүүдийг аврахын тулд, ядуусыг аврахын тулд, тэдгээр даруу хүмүүсийг аврахын тулд цовдлогдох үедээ асар их өвдөлтийг амссан. Түүний цовдлол нүглийн тахилыг авчирсан. Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй бол аль болох хурдан явах хэрэгтэй; Бурханы гэрт ашиггүй хоолны сэв мэт залхууран сууж болохгүй. Олон хүн, Бурханыг ил тод эсэргүүцэх зүйлсийг хийхээ болих нь хэцүү гэдгийг мэдэрдэг. Тэд үхлээ хайж байгаа хэрэг биш үү? Тэд Бурханы хаанчлалд орох тухай яаж ярьж чадна вэ? Түүний царайг харах зүрх зориг тэдэнд байх болов уу? Түүний чамд соёрхсон ерөөлүүдийг эдлэхийг Бурхан чамд зөвшөөрсөн үед ч гэсэн Түүний өгсөн хоолыг идэж, Бурханыг эсэргүүцдэг гажиг юмсыг хийж, муу санаатай, дотуур тамиртай, далд явуулгатай байчихаад—тэдгээрийг авахад гарыг чинь түлж байгаа мэт чамд санагддаггүй гэж үү? Нүүр чинь улайхыг чи мэддэггүй юм уу? Бурханы эсрэг ямар нэг зүйл хийж, “дураараа дургах” арга ухаан сэдчихээд чи айж эмээдэггүй юм уу? Хэрвээ чамд юу ч мэдрэгдэхгүй байгаа бол чи яаж ирээдүйн тухай ярьж чадна вэ? Угаасаа чамд аль дээрээс ирээдүй гэж байгаагүй, тиймээс чи илүү том зүйл юу ирнэ гэж хүлээх юм бэ? Хэрвээ чи ямар нэг ичгүүргүй зүйл хэлчихээд буруугаа мэдрэхгүй багаад зүрх сэтгэл чинь юу ч анзаарахгүй байгаа бол чи Бурханд аль хэдийнээ хаягдчихсан гэсэн үг биш гэж үү? Зоргоороо, дураараа ярьж, үйлдэх нь чиний угийн зан болжээ; ийм байвал чи яаж Бурханаар төгс болгуулах юм бэ? Чи ертөнцийг алхаад туулж чадах уу? Хэн чамд үнэмших юм бэ? Чиний угийн занг мэддэг хүмүүс зай барих болно. Энэ нь Бурханы шийтгэл биш гэж үү? Ерөнхийдөө, зөвхөн яриад, үйлддэггүй бол ямар ч өсөлт гэж байхгүй. Ярьж байх үед чинь Ариун Сүнс чам дээр ажиллаж байж болох ч гэсэн, хэрвээ чи хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс ажиллахаа зогсооно. Хэрвээ чи энэ чигээрээ яваад байвал, ирээдүйн тухай эсвэл Бурханы ажилд хамаг байдгаа өгөх тухай яриа яаж байх юм бэ? Чи хамаг бүхнээ өгөх тухай зөвхөн ярьдаг ч Түүнийг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээ чи Бурханд өгдөггүй. Бурханы хүлээн авсан бүхэн нь чиний үгсийн зүрх сэтгэл бөгөөд хэрэгжүүлэлтийн зүрх сэтгэл биш. Энэ нь чиний жинхэнэ сүнсний өндөр үү? Хэрвээ чи энэ чигээрээ үргэлжлүүлсээр байвал хэзээ Бурханаар төгс болгуулах юм бэ? Өөрийнхөө харанхуй, бүрхэг ирээдүйн төлөө чи зовнихгүй байна гэж үү? Бурхан чамд найдвар тасарсныг чи мэдрэхгүй байна гэж үү? Бурхан өөр шинэ хүмүүсийг төгс болгохыг хүсэж байгааг чи мэдэхгүй байна гэж үү? Хуучин зүйлс хэвээрээ байж болох уу? Чи Бурханы өнөөдөр хэлж байгаа үгэнд анхаарал хандуулахгүй байна: Чи маргаашийг хүлээж байна уу?
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга | Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment