2017-10-07

Төгс Xүчит Бурханы үг
 | Дөрөв дэх айлдвар

Дөрөв дэх айлдвар

Миний өмнө үйлчилдэг Миний бүх ард өнгөрснөө эргүүлэн санах ёстой: Миний төлөөх та нарын хайр ариун бусаар сэвтсэн үү? Надад өгсөн та нарын үнэнч байдал цул цэвэр бөгөөд үнэн сэтгэлээс байсан уу? Миний талаарх та нарын мэдлэг үнэн байсан уу? Та нарын зүрх сэтгэлд Би хичнээн их зай эзэлж байсан бэ? Би бүхэлд нь дүүргэж байсан уу? Миний үг та нарын дотор хир ихийг биелүүлсэн бэ? Намайг тэнэг гэж бүү бод! Эдгээр зүйлс нь Надад бүрэн дүүрэн тодорхой байдаг! 

Өнөөдөр, Миний авралын дуу хоолой үгээ хэлж байхад Миний төлөөх та нарын хайранд ямар нэг өсөлт байсан уу? Надад үнэнч байдлын чинь зарим хэсэг ариун болсон уу? Миний талаарх та нарын мэдлэг гүнзгийрсэн үү? Өнгөрсөн үеийн магтаал сайшаал та нарын өнөөдрийн мэдлэгийн бат бэх суурийг тавьсан уу? Та нарын дотоод талын хир ихийг Миний Сүнс эзэлж байгаа вэ? Миний дүр та нарын дотор хир их орон зайг эзэлж байгаа вэ? Миний айлдварууд та нарын Эмзэг газарт чинь цохисон уу? Өөрсдийн ичгүүрийг нуух газар хаа ч байхгүй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Та нар Миний ард байх эрхгүй гэдэгтээ үнэхээр итгэж байна уу? Хэрвээ та нар дээрх асуултуудыг огт хайхрахгүй байгаа бол, чи булингартай усанд загасчилж байгаа ба зүгээр л тоо нэмэх гэж байгааг энэ нь харуулах бөгөөд Надаар урьдчилан тогтоогдсон цаг ирэх үед та нар гарцаагүй таягдагдаж, хоёр дахь удаагаа ёроолгүй ангалд хаягдах болно. Энэ бол Миний анхааруулсан үгс бөгөөд эдгээрийг хөнгөнөөр авч үзсэн хүмүүс Миний шүүлтэнд өртөж, урьдаас тогтоосон цаг ирэхэд гай зовлонд дайрагдах болно. Ийм биш гэж үү? Үүнийг тайлбарлахын тулд Би жишээ татах хэрэгтэй гэж үү? Та нарыг харьцуулах зүйлээр хангахын тулд Би илүү тодорхой ярих ёстой юу? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл, олон хүмүүс Миний үгэнд дуулгаваргүй хандсан бөгөөд тиймээс Миний дахин сэргээлтээс зайлуулагдаж, таягдагдсан; эцэст нь тэдний бие махбод нөгчиж, тэдний сүнс Үхэгсдийн орон руу хаягдах бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд гашуун бэрх шийтгэлд өртөж байгаа. Олон хүмүүс Миний үгийг дагасан боловч тэд Миний гэгээрэл, гэрэлтүүлгийн эсрэг явдаг ба тиймээс Надаар өшиглүүлж Сатаны эзэмшил дор орж, Намайг эсэргүүцдэг хүмүүс болсон. (Өнөөдөр Намайг шууд эсэргүүцдэг бүх хүмүүс Миний үгний өнгөц байдлыг л зөвхөн дуулгавартай дагаж, Миний үгийн гол утганд дуулгаваргүй ханддаг.) Мөн Миний өчигдрийн хэлсэн үгийг цухасхан сонсож, өнгөрсний хог новштой зууралдаж, эдүгээгийн үр шимийг эрхэмлэдэггүй олон хүмүүс байсан. Эдгээр хүмүүс Сатанд олзлогдоод зогсохгүй, мөнхийн нүгэлтнүүд болж, Миний дайснууд болсон ба тэд Намайг шууд эсэргүүцдэг. Тийм хүмүүс бол Миний хилэнгийн оргил дахь Миний шүүлтийн биетүүд бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд сохор хэвээр байж, харанхуй гяндан дотор байсаар байна (өөрөөр хэлбэл, тийм хүмүүс нь Сатанаар удирдуулсан илжирч хөшсөн үхдлүүд юм; тэдний нүд Надаар халхлагдсан учраас Би тэднийг сохор гэж хэлж байна.) Та нарын лавлагаанд зориулан жишээ татах нь илүү дээр байх болно, ингэснээр та нар үүнээс суралцаж чадах юм:
Паулын талаар дурдахад л та нар түүний намтрыг болон түүний талаарх алдаа мадагтай, бодит байдалтай нийцэхгүй зарим түүхүүдийг санах болно. Тэр бага байхаасаа эцэг эхээрээ сургагдсан, Миний амийг хүлээн авсан бөгөөд Миний урьдчилан тогтоосны үр дүнд Миний шаарддаг хэв чанарыг тэр эзэмшсэн байсан. 19 насандаа тэр амийн тухай олон янзын ном уншсан; тиймээс өөрийн хэв чанарын улмаас болон Миний гэгээрэл, гэрэлтүүлгийн улмаас тэр сүнсэн асуудлуудын талаар мэдлэг ухаантайгаар яриад зогсохгүй мөн Миний цаад санааг ухаарах чадвартай байсан гэдгийг Би нэг бүрчлэн ярих шаардлагагүй. Мэдээж энэ нь дотоод ба гадаад хүчин зүйлсийн хослолыг хасаагүй. Гэсэн хэдий ч, түүний нэг өө сэв нь, өөрийн авъяасын улмаас тэр үргэлж хэлэмгий, онгироо байсан явдал юм. Үүний үр дүнд, тэргүүн тэнгэрэлчийг шууд төлөөлж байсан хэсэг болох түүний дуулгаваргүй байдлын улмаас Намайг эхний удаад махан биетэй болоход Намайг үл тоомсорлохын тулд тэр бүх чадлаараа хичээсэн. Тэр Миний үгийг мэдэхгүй хүмүүсийн нэг байсан бөгөөд түүний зүрх сэтгэл дэх Миний орон зай аль хэдийн алга болсон байсан. Тийм хүмүүс Миний бурханлаг чанарыг шууд эсэргүүцэн Надад цохигддог ба бүр эцэстээ өвдөг сөгдөн, өөрсдийн нүглээ наманчилдаг. Үүнээс хойш, Би түүний хүчтэй талуудыг ашигласны дараа буюу өөрөөр хэлбэл, тэр хэсэг хугацаанд Миний төлөө ажилласны дараа өөрийн хуучин замдаа дахин нэг удаа орсон бөгөөд хэдийгээр тэр Миний үгэнд шууд дуулгаваргүй хандаагүй ч Миний дотоод удирдамж, гэгээрэлд дуулгаваргүй хандаж, тэгснээр түүний өнгөрсөнд хийсэн бүхэн нь талаар болж; өөрөөр хэлбэл, түүний ярьж байсан алдрын титэм хий хоосон үг, түүний төсөөллийн үр дүн болсон, учир нь өнөөдөр ч гэсэн тэр Миний гав гинжин дунд Миний шүүлтэд өртсөөр байгаа.
Дээрх жишээнээс, Намайг эсэргүүцдэг хэн ч (зөвхөн Миний махан биеийг эсэргүүцэх бус үүнээс илүүгээр Миний үгийг болон Миний Сүнсийг өөрөөр хэлбэл Миний бурханлаг чанарыг эсэргүүцсэнээр) өөрсдийн махан биедээ Миний шүүлтийг хүлээн авна гэдгийг харж болно. Миний Сүнс чамайг орхих үед, чи доошоо хүчтэй унаж, шууд Үхэгсдийн оронд буух болно. Хэдийгээр махан бие чинь газар дэлхий дээр байгаа ч гэсэн, та нар сэтгэцийн өвчнөөр шаналж байгаа хүнтэй адилхан байх болно: Та нар өөрсдийн эрүүл ухаанаа алдаж, тэр даруйдаа үхдэл болсон мэт мэдрэх ба ингэснээр чиний махан биеийг нэн даруй эцэс болгохыг Надаас гуйх болно. Сүнстэй та нарын ихэнх чинь эдгээр нөхцөл байдлуудад гүнзгий ойлгодог ба Би цааш нь дэлгэрүүлэн ярих хэрэггүй. Өнгөрсөн үед, Намайг энгийн Хүн чанартай ажиллаж байх үед ихэнх хүмүүс өөрсдийгөө Миний уур хилэн, сүр жавхлангийн эсрэг аль хэдийн хэмжсэн ба Миний мэргэн ухаан, зан чанарыг аль хэдийн бага зэрэг мэдсэн. Өнөөдөр, Би шууд бурханлаг чанараар ярьж, үйлдэж байгаа бөгөөд Миний уур хилэн, шүүлтийг өөрсдийн нүдээр харах зарим хүмүүс байсаар байгаа; цаашлаад, шүүлтийн эрин үеийн хоёр дахь хэсгийн үндсэн ажил бол Өөрийн бүх арддаа Өөрийн махан бие дэх үйл хэргийг шууд мэдүүлэх ба та нарт Өөрийн зан чанарыг шууд харуулах юм. Гэвч Би махан биетэй байгаа учраас та нарын сул талуудад анхааралтай хандаж байгаа. Миний найдвар бол та нар өөрсдийн сүнс, сэтгэл, биеэ тоглоом шиг үзэж тэдгээрийг Сатанд хайхрамжгүйгээр зориулахгүй байх явдал юм. Өөртөө байгаа бүхнийг нандигнаж, үүнд тоглоом шиг хандахгүй байх нь илүү дээр бөгөөд учир нь ийм зүйлс нь та нарын хувь заяатай холбогддог. Та нар Миний үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ойлгож чадаж байна уу? Та нар Миний жинхэнэ сэтгэлд анхааралтай хандах чадвартай юу?
Та нар газар дээрх Миний ерөөлийг, тэнгэрт байдагтай адилхан тэр ерөөлийг эдлэхэд бэлэн байна уу? Та нар үнэхээр, Миний тухай ойлголт, Миний үгний таашаал, Миний талаарх мэдлэгийг өөрсдийг амьдралын хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай зүйлс хэмээн үзэхэд бэлэн үү? Та нар өөрсдийн хувийн байдлын талаар бодолгүйгээр Надад үнэхээр бүрэн захирагдаж чадах уу? Та нар хонь адилаар Надаар үхэлд хүргүүлж, Надаар удирдуулах боломжийг өөрсөддөө үнэхээр олгох чадвартай юу? Тийм зүйлсийг биелүүлж чадах хэн нэгэн та нарын дунд байна уу? Надаар хүлээн зөвшөөрөгдөж Миний амлалтыг хүлээн авсан бүх хүмүүс нь Миний ерөөлийг авсан хүмүүс байх уу? Эдгээр үгнээс та нар ямар нэг зүйлийг ойлгосон уу? Хэрвээ Би та нарыг шалгавал, та нар үнэхээр өөрсдийгөө Миний өршөөл дор тавьж, эдгээр сорилтуудын дунд Миний цаад санааг эрж хайн, Миний зүрх сэтгэлийг ухамсарлаж чадах уу? Би чамайг сэтгэл хөдөлгөм олон үгийг хэлж, эсвэл олон сонирхолтой түүхийг ярьж чаддаг байгаасай гэж хүсэхгүй; үүний оронд, Намайг сайнаар гэрчилж, бодит байдал руу бүрэн дүүрэн, гүн гүнзгий орж чаддаг байхыг Би чамаас гуйж байна. Хэрвээ Би шуудхан яриагүй бол, чи өөрийн эргэн тойрны бүх зүйлийг хаяад, өөрсдийгөө Надаар ашиглуулахыг зөвшөөрч чадах уу? Энэ нь Миний шаарддаг бодитой байдал биш гэж үү? Миний үгний утга учрыг хэн ухаарч чадах вэ? Гэсэн ч цаашид зүйл зүйлийн эргэлзээгээ хаяж өөрсдийн оролтод санаачлагатай байж, Миний үгийн мөн чанарыг ухаарахыг Би та нараас гуйж байна. Энэ нь Миний үгийг буруу ойлгож, Миний утга учрын талаар тодорхой бус байж, тэгснээрээ Миний засаг захиргааг зөрчихөөс та нарыг сэргийлнэ. Миний үгэн дэх та нарын төлөө гэсэн Миний цаад санааг та нар ухаарна гэж Би найдаж байна. Өөрсдийн төлвийн талаар дахин бүү бод тэгээд та нар бүх зүйл Бурханы өршөөлөөр болох болно гэж Миний өмнө шийдвэр гаргасан мэт үйлд. Миний гэр дотор зогсож байгаа тэдгээр бүх хүмүүс өөрсдийн чадах чинээгээр аль болох ихийг хийх ёстой; чи газар дээрх Миний ажлын сүүлчийн хэсгийн төлөө өөрсдийн хамгийн сайныг өргөх ёстой. Чи тийм зүйлсийг хэрэгжүүлэхэд үнэхээр бэлэн байна уу?
1992 оны Хоёрдугаар сарын 23
  "Үг нь махбодоор илэрсэн" номоос 

   Зүүний Аянга | Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ. Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.    

No comments:

Post a Comment