2017-10-24

Төгс Xүчит Бурханы үг | Зам… (2)


Магадгүй манай ах эгч нарт Хятадын эх газар дахь Бурханы ажлын дараалал, алхам болон аргуудын талаар бага зэргийн тойм зураг байгаа боловч ах эгч нартаа зориулан эргэн дурсаж эсвэл жаахан дүгнэлт хийх нь дээр гэж Надад үргэлж санагддаг. Би Өөрийн зүрх сэтгэл дотор байгаа зүйлийн багахныг хэлэхийн тулд зөвхөн энэ боломжийг ашиглаж байна; Би энэ ажлаас гадна өөр юуг ч ярихгүй байна.

 Ах эгч нар Миний аашийг ойлгоно гэж Би найдаж байгаа бөгөөд мөн Миний үгийг уншдаг бүх хүмүүсээс Би Миний жаахан биеийн хэмжээг ойлгож, уучлахыг даруухнаар хүсэж байна, Миний амийн дадлага туршлага үнэхээр хангалтгүй ба Би Бурханы өмнө Өөрийн толгойг өндөр өргөж чаддаггүй. Гэсэн хэдий ч, эдгээр нь зөвхөн бодитой шалтгаан гэж Надад үргэлж санагддаг. Товчхондоо юу ч болж байсан, ямар ч хүмүүс, үйл явдал эсвэл зүйлс Бурханы дэргэдэх бидний нөхөрлөлд саад болж чадахгүй бөгөөд манай ах эгч нар Надтай хамт Бурханы өмнө илүү шаргуу ажиллаж чадна гэж Би найдаж байна. Би дараах залбирлыг өргөхийг хүсэж байна: “Өө Бурхан минь! Биднийг өршөөнө үү, ингэснээр Би болон Миний ах эгч нар өөрсдийн нийтлэг туйлын зорилгын дор хамтдаа чармайж, үхэх хүртлээ Танд үнэнч байж, хэзээ ч үүнээсээ ухарч буцахгүй!” Эдгээр үгс бол Бурханы өмнө Миний тавьсан шийдвэр боловч Бурханаар хэрэглэгдэж байгаа махан биетэй хүн болохын хувьд энэ бол Миний өөрийн уриа гэж бас хэлж болно. Би үүнийг Өөрийн дэргэд байгаа ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөлдөө олон удаа хуваалцсан бөгөөд үүнийг Өөрийн хажууд байгаа хүмүүст илгээлт болгон өгсөн. Хүмүүс энэ талаар юу бодож байгааг Би мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан тэд зөвхөн бодит хичээл чармайлтын талыг биш үүнээс ч илүүгээр бодит онолын талыг мөн агуулж байгаа гэдэгт Би итгэдэг. Үүний улмаас зарим хүмүүст тодорхой хэмжээний санал бодол байх боломжтой бөгөөд чи эдгээр үгсийг өөрийн уриа болгон авч, Бурханыг хайрлах чиний эрч хүч хэчнээн агуу байхыг харж болно. Зарим хүмүүс эдгээр үгсийг унших үедээ тодорхой үзлийг бий болгох бөгөөд ингэж бодох болно: “Яаж ийм өдөр тутмын, хэлэхэд энгийн зүйл хүмүүст үхэх хүртлээ Бурханыг хайрлах агуу их эрч хүчийг өгч чадах юм бэ? Тэгээд ч энэ нь бидний хэлэлцэж байгаа ‘Зам’ гэсэн сэдэвтэй ямар ч хамаагүй.” Эдгээр үгсэд маш их сэтгэл татам байдал байхгүй гэдгийг Би хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ нь хүмүүсийг зөв зам руу хөтөлж, Бурханд итгэх зам дагуух бүх төрлийн шалгалтыг зүрх алдалгүйгээр эсвэл буцаж няцалгүйгээр туулах боломжийг тэдэнд олгодог гэж Би үргэлж боддог. Ийм учраас Би үүнийг үргэлж Өөрийн уриа гэж авч үздэг бөгөөд хүмүүс үүнийг анхааралтай тунгаан бодно гэж Би найдаж байна. Гэсэн хэдий боловч, хүн болгонд Өөрийн хувийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхийг тулгах нь Миний цаад санаа биш—энэ бол зүгээр л зөвлөгөө. Бусад хүмүүс Миний талаар юу гэж бодох нь хамаагүй Бурхан хүн нэг бүрийн дотоод хөдөлгөөнийг ойлгох болно гэж Би бодож байна. Бурхан хүн нэг бүр дээр байнга ажиллаж байгаа бөгөөд Түүний ажил цуцашгүй юм. Бид бүгд агуу улаан луугийн оронд төрсөн учраас энэ бөгөөд—ийм учраас Тэр бидэнтэй ийм байдлаар ажилладаг. Агуу улаан луугийн оронд төрсөн хүмүүс Ариун Сүнсний ийм ажлыг хүлээн авах хувьтай. Тэдний нэг болохын хувьд Би Бурханы энхрийлэл, хүндтэй байдал болон түүнчлэн хайр татам байдлыг асар ихээр мэдэрдэг. Энэ бол Бурхан биднийг халамжилж байгаа явдал юм. Ийм хоцрогдмол, хуучинсаг үзэлтэй, феодалын, мухар сүсэгтэй, гажуудалд орсон пролетарийн эзэнт улс Бурханаас ийм төрлийн ажлыг хүлээн авч чадах болсон юм. Үүнээс, сүүлчийн эрин үе дэх энэ бүлэг хүмүүс бид тун их ерөөгдсөн гэдэг нь тодорхой билээ. Энэ ажлыг харахаар сүнслэг нүд нь нээгдсэн бүх ах эгч нар бүгд үүний төлөө баярын нулимс урсгах болно гэж Би итгэдэг, мөн үүний зэрэгцээ чи баяр хөөртэйгээр бүжиглэн үүнийгээ Бурханд илэрхийлэхгүй гэж үү? Чи өөрийн зүрх сэтгэл дэх дууг Бурханд өргөхгүй гэж үү? Тэр үед чи Бурханд өөрийн шийдвэрээ харуулж, Түүний өмнө өөр төлөвлөгөө гаргахгүй гэж үү? Энэ бүхэн бол Бурханд зүй зохистой итгэгчийн хийх ёстой зүйл гэж Би бодож байна. Хүн болохын хувьд бид бүхэн нэг бүрчлэн Бурханы өмнө зарим төрлийн илэрхийлэлтэй байх ёстой гэж Би итгэдэг. Энэ нь мэдрэмжтэй хүний хийх ёстой зүйл юм. Өөрсдийн дундах хүн бүрийн хэв чанарыг, түүнчлэн өөрсдийн төрсөн газрыг харвал бидний дунд ирэхийн тулд Бурхан хэр их доромжлолыг туулсныг энэ нь харуулдаг. Хэдийгээр бидний дотор байгаа Бурханы талаарх зарим нэг мэдлэг бидэнд байгаа ч өөрсдийн мэддэг зүйл дээр үндэслэн Бурхан бол маш агуу, маш эрхэм дээд, маш хүндтэй бөгөөд хүн төрөлхтний дундах Түүний зовлон шаналал хэчнээн их байсныг харьцуулан мэдэх нь хангалттай юм. Гэхдээ энэ нь хэлэхэд мөн л тодорхойгүй зүйл бөгөөд хүмүүс зөвхөн үгс, хоосон сургаал мэт үүнд ханддаг. Энэ нь бидний дундах хүмүүс хэтэрхий хөшүүн, мангуу учраас болж байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрөх бүх ах эгч нарт энэ асуудлыг тайлбарлахад Би илүү их хичээл чармайлт гаргаж чадах болохоор Бурханы Сүнс бидний сүнсийг хөдөлгөж чадна. Бурхан бидний сүнсний нүдийг нээж, ингэснээр бид Бурханы төлсөн төлөөсийг, Түүний гаргасан хичээл чармайлтыг болон бидний төлөө Түүний зарцуулсан энергийг харж чадах болтугай.
Хятадын эх газар дахь, Бурханы Сүнсийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн нэг болохын хувьд бидний хэв чанар үнэхээр дутагдаж байгааг Би гүнээ мэдэрч байна. (Үүний улмаас манай ах эгч нарт сөрөг мэдрэмж төрөхгүй гэж Би найдаж байна—энэ бол бодитой нөхцөл байдал.) Өөрийн бодит амьдралдаа Би бидэнд байгаа зүйл болон бид юу болох нь бүгд маш хоцрогдмол гэдгийг тодорхой харсан. Томоохон талуудын хувьд энэ нь өөрсдийн амьдралдаа болон Бурхантай харилцах харилцаандаа бид биеэ хэрхэн авч явдаг байдал бөгөөд багахан талуудын хувьд энэ нь санаа бодол нэг болгон юм. Энэ бүхэн нь бодитоор оршин байдаг зүйлс бөгөөд тэдгээрийг үгээр эсвэл хуурмаг зүйлсээр нуун далдлахад хэцүү. Иймээс Намайг ингэж хэлэхэд ихэнх хүмүүс толгойгоо дохиж, үүнийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэд хэвийн эрүүл ухаан дутмаг нэгэн л биш юм бол үүнд итгэж үнэмшдэг. Тийм төрлийн хүн Миний ийм үзэл бодлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Магадгүй Би хэрхэн найрсаг байхаа үнэндээ сайн мэддэггүй бөгөөд Би тийм төрлийн хүнийг шуудхан жинхэнэ араатанд хамаатуулдаг. Учир нь тийм төрлийн хүн бол агуу улаан луугийн орны хамгийн доод зиндааных юм—тэд гахай эсвэл нохой шиг. Тийм төрлийн хүнд хэв чанар хамгийн их дутагдаж байдаг бөгөөд тэд Бурханы өмнө ирэх үнэ цэнэгүй. Магадгүй Миний үг хэтэрхий эрээ цээргүй байгаа байх. Би Миний дотор ажиллаж байгаа Бурханы Сүнсийг төлөөлж, ийм араатан шиг, бузар заваан амьтдыг хараадаг бөгөөд Миний ах эгч нар үүний улмаас суларч доройтохгүй гэж Би найдаж байна. Бидний дунд ийм төрлийн хүн байхгүй байх боломжтой боловч бодит байдал ямар байх нь хамаагүй ийм төрлийн хүнтэй ингэж харьцах ёстой гэж Би итгэж байна. Чи юу гэж бодож байна вэ?
Хэдэн мянган жилийн агуу улаан луугийн эзэнт улс одоог хүртэл бүхэлдээ гажуудалд орсон бөгөөд энэ нь Бурханыг тогтмол эсэргүүцсэн учраас Бурхан энэ орныг харааж, уур хилэнтэйгээр үүнд хандсан, түүний дараа Тэр Өөрийн гэсгээлтийг оноосон. Бурханаар хараагдсан энэ орон арьс өнгөөр ялгаварлах үзэлд захирагддаг бөгөөд энэ нь хоцрогдмол байдалтай байсаар байгаа. Бидний мэндэлсэн улс орон бол олон бузар сүнснүүдийн цуглардаг газар бөгөөд тиймээс тэд галзууран гүйж, энэ газарт давамгайлахыг зорьдог. Энэ нь энд төрсөн хүмүүсийг бохирдуулахад хүргэсэн. Хүмүүсийн зуршил, ёс заншил, санаа, ухагдахуун нь хоцрогдмол агаад хуучинсаг, иймээс тэд Бурханы тухай бүх төрлийн үзлийг бий болгосон бөгөөд одоо болтол тэд үүнээсээ салж чадахгүй байгаа. Ялангуяа тэд Сатанд сүсэглэхийг Бурханд үйлчлэхтэй андууран Бурханы өмнө нэг янзаар үйлдэж, Түүний нүднээс далдуур өөр байдлаар үйлддэг. Энэ нь хамгийн хоцрогдмол байгаагийн илэрхийлэл юм. Бурхан Хятадын эх газарт маш их ажил хэрэгжүүлсэн бөгөөд Өөрийн маш олон үгийг хэлсэн боловч хүмүүс үнэхээр хөшүүн, хэнэггүй байгаа. Тэд өмнөх шигээ өөрсдийн ажлыг хийсээр л байгаа бөгөөд Бурханы үгний талаар ерөөс ямар ч ойлголтгүй байдаг. Бурхан ямар ч ирээдүй, ямар ч итгэл найдвар байхгүй гэж тунхаглах үед зуны халуунд амьд байсан чуулган тэр дороо хүйтэн өвөлд унасан. Хүмүүсийн жинхэнэ дүр төрх өдрийн гэрэлд ил гарч, тэдний урьдны итгэл үнэмшил, хайр, хүч тэнхээ бүгд ямар ч ул мөргүй алга болсон. Тэгээд одоо хэн ч өөрсдийн эрч хүчээ сэргээж чадаагүй. Тэд Бурханыг хайрладаг гэж үгээрээ хэлдэг бөгөөд хэдий тэд зүрх сэтгэлдээ гомдоллож зүрхэлдэггүй боловч ямартай ч тэдэнд тийм хайр байдаггүй. Тэр нь юу гэсэн үг вэ? Манай ах эгч нар энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрнө гэж Би бодож байна. Бурхан биднийг гэгээрүүлж, тэгснээр бид Түүний хайр татам байдлыг танин мэдэж, зүрх сэтгэлийнхээ гүнд өөрсдийн Бурханыг хайрлаж, бид бүгдэд байгаа Бурханыг гэсэн хайрыг өөр өөр ажлын байрнаас илэрхийлж чадах болтугай; Түүний төлөө гэсэн чин хайрын тууштай зүрх сэтгэлийг Бурхан бидэнд хайрлах болтугай—энэ бол Миний найддаг зүйл. Ингэж хэлэхдээ Би энэхүү бузар заваан газарт бас амьдарч буй Өөрийн ах эгч нарыг бага зэрэг өрөвдөн хайрлаж байна, иймээс Би агуу улаан лууг үзэн яддаг болсон. Энэ нь Бурханы төлөөх бидний хайранд саад болж, өөрсдийн хэтийн ирээдүйн төлөөх бидний шуналыг өдөөдөг. Энэ нь биднийг сөрөг байхад, Бурханыг эсэргүүцэхэд уруу татдаг. Бид Бурханы хайрыг өөрсдийн зүрх сэтгэлээр буцаан төлөх чадваргүй болтол өнөөг хүртэл биднийг хуурч, биднийг завхруулж, биднийг бусниулсан нэгэн нь агуу улаан луу байсан юм. Бидний зүрх сэтгэлд эрч хүч байгаа, гэхдээ өөрсдөө хүсээгүй ч бид бол хүчин мөхөс юм. Бид бүгд бол түүний хохирогчид. Энэ шалтгааны улмаас Би үүнийг үнэн голоосоо үзэн яддаг бөгөөд үүнийг сүйрүүлэхийг хүлээж тэвчихгүй. Гэсэн хэдий боловч Би дахин бодоод үзэх үед энэ нь нэмэргүй бөгөөд энэ нь зөвхөн Бурханд л түвэг удна, иймээс Би эдгээр үгс рүү буцаж ирсэн—Би Түүний хүслийг биелүүлэхэд—Бурханыг хайрлахад Өөрийн зүрх сэтгэлээ зориулсан. Энэ бол Миний ярьж байгаа зам—энэ нь Түүний бүтээлийн нэг болох Миний алхах ёстой зам юм. Би Өөрийн амьдралаа ийнхүү өнгөрүүлэх ёстой. Эдгээр нь Миний зүрх сэтгэлээс гарсан үгс бөгөөд эдгээр үгийг уншсаныхаа дараа Миний ах эгч нар урам зориг авах болохоор Миний зүрх сэтгэл бага зэргийн амар амгалан байдлыг олж авна гэж Би найдаж байна. Миний зорилго бол Бурханы хүслийг биелүүлж, тэгснээрээ утга учир, гэрэл гэгээгээр дүүрэн амьдралыг амьдран харуулах, ингэвэл Би үхэн үхтлээ харамсахгүй бөгөөд зүрх сэтгэл баяр баясгалан болон тайтгарлаар дүүрэн байх болно. Чи тэгэхийг хүсэж байна уу? Чи тийм төрлийн шийдвэртэй хүн мөн үү?
Бурхан “Зүүн Азийн өвчтэй хүн” гэж нэрлэгддэг хүмүүс дээр ажиллаж чадаж байгаа нь Түүний агуу хүч чадал юм. Энэ нь Түүний даруу агаад нууцлаг байдал билээ. Бидэнд чиглэсэн Түүний хатуу ширүүн үгс эсвэл гэсгээлтийг үл харгалзан Түүний даруу байдлын төлөө бид Түүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс магтаж, эцсээ хүртэл Түүнийг хайрлах ёстой. Хэдэн мянган жилийн туршид Сатанаар хүлэгдсэн хүмүүс түүний нөлөөн дор үргэлжлүүлэн амьдарсан бөгөөд түүнээс ангижраагүй. Тэд гашуунаар бэдэрч, үргэлжлүүлэн тэмцэлдсэн. Өнгөрсөнд тэд сан тавьж, Сатанд мэхийн ёсолж, сүсэглэдэг байсан бөгөөд тэд гэр бүл, энэ дэлхийн ээдрээт байдал, мөн түүнчлэн нийгмийн харилцаанд ягштал хүлэгдсэн юм. Тэд тэдгээрээс ангижрах чадваргүй байсан. Ийм хүн хүндээ чоно болсон нийгэмд хүн хаанаас утга учиртай амьдралыг олох вэ? Хүмүүсийн тоочдог зүйл нь зовлон шаналлын амьдрал бөгөөд аз болоход Бурхан эдгээр гэмгүй хүмүүсийг аварч, бидний амьдралыг Өөрийн анхаарал халамж, Өөрийн хамгаалалт дор тавьсан болохоор бидний амьдрал баяр хөөртэй болж, санаа зовнилоор дүүрэн байхаа больсон. Одоог хүртэл бид Түүний нигүүлсэл дор үргэлжлүүлэн амьдарсан. Энэ нь Бурханы ерөөл биш гэж үү? Хүн яаж Бурханд хэрээс хэтэрсэн хүсэлт тавих зоригтой байж чаддаг байна вэ? Тэр бидэнд маш багыг өгсөн үү? Та нар одоо ч сэтгэл ханаагүй байна уу? Би ингэж боддог: Бидний хувьд Бурханы хайрыг буцаан төлөх цаг ирсэн. Хэдий бид багагүй хэмжээний доог тохуу, гүтгэлэг, хавчилт шахалт хүртэж байгаа боловч бид Бурханд итгэх замыг дагадаг учраас энэ бол утга учиртай зүйл гэж Би итгэдэг. Энэ нь ичгүүр биш харин алдартай зүйл бөгөөд ямар ч байсан бидний эдэлдэг ерөөлүүд нь огтхон ч өчүүхэн биш юм. Тоо томшгүй олон удаа урам хугарахад Бурханы үг тайтгарал авчирсан бөгөөд биднийг мэдэхээс ч өмнө уй гашуу баяр хөөр болон хувирсан. Тоо томшгүй олон удаагийн хэрэгцээтэй үед Бурхан ерөөл авчирч, Өөрийн үгээр дамжуулан биднийг хангасан. Тоо томшгүй олон удаа өвчтэй байхад Бурханы үг амь авчирсан—бид аюулаас чөлөөлөгдөж, аюулыг аюулгүй байдал болгон эргүүлсэн. Чи анзааралгүйгээр иймэрхүү маш олон зүйлийг аль хэдийн эдэлсэн. Магадгүй чи санахгүй байгаа юм биш үү?
  "Үг нь махбодоор илэрсэн" номоос 
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment