2017-10-31

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Библийн талаар (4)


Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй.
 
Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хичнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ чи Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол чи Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ чи, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол чи Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт чи Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт чи Бурханы мэдлэгийг эрж хайдаг бөгөөд үхширмэл үг, ёс заншлыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас чи өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч чи тийм биш, чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь чамд хэрэгтэй. Библийг уншсанаар хамгийн ихдээ л чи Израилийн түүхийн багахан хэсгийг ойлгох болно, чи Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авах болно, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тэр үеийн хүмүүст Тэр хэрхэн ярьж байсныг чи олж мэдэх болно. Чи өнгөрсөн үе дэх Бурханы ажлын талаар л олж мэдэх болно. Библийн бичлэгүүд нь Израилийн эртний хүмүүс хэрхэн Бурханыг хүндэлж, Еховагийн удирдамж дор амьдарч байсантай холбоотой. Израильчууд нь Бурханы сонгосон хүмүүс байсан учраас, Хуучин Гэрээнээс чи, Израилийн бүх ард түмний Еховад үнэнч байдлыг, Еховаг дуулгавартай дагаж байсан хүмүүс Түүгээр хэрхэн халамжлуулж, ерөөгдөж байсныг харж болно, Бурхан Израильд ажиллах үедээ Тэр өршөөл, энэрлээр дүүрэн байсан, түүнчлэн бүхнийг залгигч галыг эзэмшиж байсан бөгөөд бүх израильчууд ядуу дордоосоо эхлээд хүчтэйгээ хүртэл Еховаг хүндэлсэн, иймээс бүх улс орон нь бүхэлдээ Бурханаар ерөөгдсөн гэдгийг чи мэдэх болно. Энэ нь Хуучин Гэрээнд бичигдсэн Израилийн түүх юм.
Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн бичлэг бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөлүүдийг, түүнчлэн тэр үеийн Еховагийн ажил дахь Түүний зарим айлдваруудыг баримтжуулсан. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг “ариун” (учир нь Бурхан бол ариун болоод агуу) гэж үздэг. Мэдээж энэ нь, Еховаг гэсэн тэдний хүндлэл, Бурханыг гэсэн тэдний бишрэлийн үр дүн юм. Бурханы бүтээлүүд нь өөрсдийн Бүтээгчийг маш их биширдэг учраас л хүмүүс энэ номонд тэгж ханддаг ба энэ номыг “тэнгэрлэг ном” гэж нэрлэдэг хүмүүс хүртэл байдаг. Үнэндээ энэ нь ердөө л хүний бичвэр юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, мөн Ехова үүний бүтээлийг биечлэн чиглүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номны зохиолч нь Бурхан биш харин хүн. “Ариун” Библи гэдэг нь хүнээр өгөгдсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр бие биетэйгээ хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас өөр юу ч биш. Учир нь энэ ном нь Еховагаар, тэр ч бүү хэл Есүсээр бичигдээгүй. Үүний оронд энэ нь эртний олон эш үзүүлэгчид, элч нар болон зөнчдийн тайлан бөгөөд үүнийг дараагийн үеийнхэн эртний бичээсийн ном болгон цэгцэлсэн, энэ нь хүмүүст нэн ариун, ирээдүй үеийнхнээр нээгдэхээр хүлээгдэж буй ойлгошгүй, гүн гүнзгий нууцуудыг агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном нь “тэнгэрлэг ном” гэж бүр ч илүү итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номноос нэн өөр бөгөөд тиймээс хэн ч энэхүү “тэнгэрлэг номыг” задлан шинжилж зүрхэлдэггүй, учир нь энэ нь хэтэрхий “ариун нандин” юм.
Библийг дөнгөж уншингуутаа тэд яагаад үүнийг хэрэгжүүлэх зөв замыг олж чадна гэж? Тэдэнд ойлгогдошгүй байсан зүйлээс яагаад тэд ихээхнийг олж авч чадна гэж? Өнөөдөр Би ийм байдлаар Библийг задлан шинжилж байна, энэ нь Би үүнийг үзэн яддаг эсвэл лавлах бичиг болох үүний үнэ цэнийг үгүйсгэдэг гэсэн үг биш. Чиний мэдэхгүй байгааг зогсоохын тулд Би Библийн угийн үнэ цэнэ болон эх сурвалжийг чамд тайлбарлаж байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзхүй байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу байдаг; Библийг ингэж унших нь тэднийг олж авах ёстой зүйлдээ хүрэхээс сэргийлээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр энэ нь Миний хийхээр зорьсон ажилд саад болдог. Энэ нь ирээдүйн ажилд асар их гай уршиг болох ба давуу талыг биш зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар болон дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж эсвэл энэ нь ямар ч үнэ цэнэгүй хэмээн энд тэндгүй тунхагла гэж гуйгаагүй, харин Библийн талаар зөв мэдлэг болон зөв үзэл бодолтой байхыг гуйж байна. Нэг талыг хэтэрхий бүү баримтал! Хэдийгээр Библи нь хүнээр бичигдсэн түүхийн ном боловч энэ нь мөн эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчмуудыг, түүнчлэн саяхны элчүүдийн Бурханд үйлчилсэн дадлага туршлагуудыг баримтжуулсан ба энэ бүхнийг эдгээр хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрж хайж байгаа энэ үеийн хүмүүст лавлах бичиг адилаар ашиглагдаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номноос олдохгүй амийн олон замыг мөн олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид, элчүүдийн туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үгс нь үнэ цэнэтэй ба хүмүүсийг хэрэгтэй зүйлсээр хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан учраас үүнийг үзэх хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ үед Ехова, Есүст үйлчилж байсан хүмүүсийн дадлага туршлага, мэдлэгийн бичлэг, цуглуулга бөгөөд ингэснээр дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэг, үүнийг хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэдний бүх бичвэр нь Библиэс гарсан, тэдний дадлага туршлага нь бүгд Библиэс бий болсон бөгөөд тэд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс хэдийгээр хүмүүс ямар ч агуу сүнслэг хүний номноос хангамжийг олж авдаг ч тэд Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Хэдийгээр Библи нь Паулын захидал болон Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн ч, хэдийгээр хүмүүс эдгээр номоор туслуулж, дэмжүүлж байдаг ч эдгээр ном нь хоцрогдсон хэвээр, тэдгээр нь хуучин эрин үед харъяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хичнээн сайн байх нь хамаагүй зөвхөн нэг цаг үед л тохиромжтой буюу үүрд мөнхийн зүйл биш. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба энэ нь Паул болон Петрийн цаг үед зүгээр л зогсчихож чадахгүй эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед дандаа үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүст биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдэд л зөвхөн тустай, тэдгээр нь хичнээн сайн байсан ч хоцрогдсон зүйл юм. Еховагийн бүтээлийн ажил эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хичнээн агуу байсан ч, энэ нь хоцрогдсон хэвээр бөгөөд энэ бүхэн болж өнгөрөх цаг ирэх болно. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирэх болно; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хичнээн итгэмээр байсан ч, Сатаныг ялахад энэ нь хичнээн үр дүнтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эцсийн эцэст эрин үе бол эрин үе; ажил нь үргэлж нэг суурин дээр байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үгс буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, хуучин он дарааллын бичиг нь хүмүүсийг хэрхэн шинэ эрин үед аваачих вэ? Эдгээр он дарааллын бичиг нь хүмүүсийг амиар хангах хичнээн чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх хичнээн чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан биш гэж үү? Тэдгээр нь үнэ цэнээ алдсан биш гэж үү? Тиймээс Би, эдгээр он дарааллын бичигт сохроор бүү итгэ гэж чамд хэлж байна. Тэдгээр нь хэтэрхий хуучирсан, тэд чамайг шинэ ажилд аваачиж чадахгүй, тэдгээр нь чамд зөвхөн ачаа болно. Тэд чамайг шинэ ажилд, шинэ дотогшлолтонд аваачихгүйгээр үл барам, тэдгээр нь чамайг хуучин шашны чуулганууд руу аваачна, хэрвээ ингэвэл чи Бурханд итгэх өөрийн итгэлээ ухрааж байгаа биш гэж үү?
Библи нь Израилийн хэрэг явдлыг болон тэр үеийн сонгогдсон хүмүүсийн үйлдлийг баримтжуулсан. Өөрөөр хэлбэл, энэ нь Еховагийн хэрэг явдлын бүртгэл бөгөөд Ариун Сүнс огт буруушаадаггүй зүйл юм. Зарим хэсгүүдийг хамруулж эсвэл авч хаях сонголт хийгдсэн хэдий ч, хэдий Ариун Сүнс зөвшөөрөөгүй ч Тэр огт буруушаадаггүй. Библи бол Израиль болон Бурханы ажлын түүхээс өөр юу ч биш. Үүнд бичигдсэн хүмүүс, хэрэг явдал болон аливаа зүйлс нь бүгд бодитой байсан, мэдээж Исаиа, Даниелын зөгнөл эсвэл Иоханы үзэгдлийн номноос бусдынх нь юу ч ирээдүйн илрэл байгаагүй. Израилийн эртний хүмүүс мэдлэгтэй, соёлтой байсан бөгөөд тэдний эртний мэдлэг болон соёл нь нилээд дэвшилттэй байсан, иймээс тэдний бичсэн зүйл нь өнөөдрийн хүмүүсийнхээс илүү дээгүүр байгаа юм. Үүний үр дүнд, тэд эдгээр номыг бичсэн нь гайхах зүйл биш, учир нь Ехова тэдний дунд маш их ажил хийсэн бөгөөд тэд маш ихийг харсан. Давид Еховагийн үйлийг өөрийн нүдээр харсан, тэр өөрөө тэдгээрийг амссан, олон тэмдэг гайхамшгуудыг харсан иймээс тэр Еховагийн үйлийг магтан дуулж тэр бүх дууллыг бичсэн. Тэд эдгээр номыг бичих чадвартай байсан нь тэд “бурхан чанартай” байсан учраас биш харин тэдний нөхцөл байдлаас болсон. Тэд Түүнийг харсан учраас Еховаг магтан дуулсан. Хэрвээ чи Еховагийн юуг ч хараагүй, Түүний оршин тогтнолыг мэдэхгүй бол, чи Түүнийг хэрхэн магтан дуулах юм бэ? Хэрвээ та нар Еховаг хараагүй бол, Түүнийг шагшин магтсан дуу зохиож чадах нь байтугай, Түүнийг магтан дуулахаа та нар мэдэхгүй байх болно, Еховагийн зарим үйлийг зохиохыг та нараас гуйсан ч та нар тэгж чадахгүй байх болно. Өнөөдөр та нар Бурханыг магтан дуулж, Бурханыг хайрлаж чадаж байгаа нь та нар Түүнийг харж, мөн Түүний ажлыг мэдэрсэн учраас бөгөөд хэрвээ та нарын хэв чанар сайжирвал та нар ч гэсэн Давидтай адилаар Бурханыг магтан дуулсан шүлэг бичиж чадахгүй гэж үү?
Библийг ойлгохын тулд, түүхийг ойлгохын тулд байгаа мөртлөө Ариун Сүнс өнөөдөр юу хийж байгааг ойлгохын төлөө биш байх нь буруу юм! Чи түүхийг судлахдаа маш сайн байсан, чи гайхалтай ажил хийсэн, гэхдээ чи Ариун Сүнсний өнөөдөр хийж байгаа ажлын талаар юу ч ойлгодоггүй. Энэ нь тэнэглэл биш гэж үү? Бусад хүмүүс чамаас: “Бурхан өнөөдөр юу хийж байгаа вэ? Өнөөдөр чи юунд орох ёстой вэ? Чиний амийн эрэл хайгуул ямархуу байна вэ? Чи Бурханы хүслийг ойлгодог уу?” гэж асууна. Тэдний асуултанд хариулах хариулт чамд байхгүй байх болно, тэгвэл чи юу мэддэг вэ? Чи: Би махан биеэ орхиж, өөрийгөө мэдэх ёстой гэдгээ л мэднэ хэмээн хариулах болно. Тэгээд хэрвээ тэд “Чи өөр юу мэддэг вэ?” гэж асуувал чи, Бурханы бүх зохицуулгыг дуулгавартай дагах ёстой бөгөөд Библийн түүхийг бага зэрэг ойлгох ёстой гэдгээ мэднэ, тэгээд л болоо гэж хариулах болно. Энэ бүх жилүүдэд Бурханд итгэснээр чиний олж авсан бүх зүйл энэ үү? Хэрвээ чиний ойлгосон бүхэн энэ бол, чамд маш их зүйл дутагдаж байна. Тиймээс өнөөдрийн чиний сүнсний өндөр нь үндсэндээ Миний чамаас шаардсан зүйлийг биелүүлэх чадваргүй бөгөөд чиний ялган таних чадвар болоод чиний ойлгодог үнэн хэтэрхий хомс юм, өөрөөр хэлбэл чиний итгэл хэтэрхий өнгөцхөн! Та нар илүү их үнэнээр зэвсэглэх ёстой, та нарт илүү их мэдлэг хэрэгтэй, та нар илүү ихийг харах ёстой бөгөөд зөвхөн тэр үед л та нар сайн мэдээг түгээж чадах болно, учир нь энэ нь та нарын гүйцэтгэх ёстой зүйл юм!
"Үг нь махбодоор илэрсэн" номоос


Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment