2017-10-26

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт | Би Христийг харахад нийцэхгүй.

Төгс Хүчит Бурханд анх итгэж эхэлснээсээ хойш Христийн хувийн үйлчлэлийг хүлээн авч чадах, Түүний сургаалыг өөрсдийн чихээрээ сонсож чадах ах эгч нарыг би байнга бахдан биширдэг байсан. Ирээдүйд нэгэн өдөр Христийн сургаалыг сонсож чадах бол ямар гайхамшигтай байх бол, мэдээжийн хэрэг Түүнийг харвал бүр ч их гайхамшигтай байна даа гэж би зүрх сэтгэлдээ боддог байв. Гэхдээ сүүлд нь Түүний нөхөрлөлийг сонсох тусам, Түүнийг харахад би нийцэхгүй юм байна гэдгээ зүрх сэтгэлдээ гүн гүнзгий мэдрэх болсон.
Энэ бол Нөхөрлөл ба Амийн оролтын талаар номлох номны 1-3 дугаар боть хэвлэгдсэн үед болсон явдал. Нэгдүгээр ботийг сонсоод Ариун Сүнсэнд ашиглагдсан тэрхүү хүн маш сайн ярьсан юм шиг санагдсан. Хоёрдугаар ботиос нэг эгчийн нөхөрлөлийг сонсоод (энэ бол, эдгээр нь Христийн нөхөрлөл гэдгийг хэн нэгэн надад хэлэхээс өмнө болсон явдал), ялангуяа мэдлэгийг хэрхэн харах вэ гэдэг асуудлын талаар Түүнийг ярилцахад нь энэ эгч зүгээр л Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний доорх удирдагч юм байна гэж бодсон. Тэгээд ч ах эгч нарын зүгээс ямар нэг сонирхсон реакци үзүүүлээгүй болохоор миний таавар зөв гэдэгт итгэлтэй байлаа, дээр нь энэ эгч Ариун Сүнсэнд ашиглагдсан тэрхүү хүн шиг сайн ярьж чадаагүй гэж надад санагдсан учраас би түүнийг анхааралтай сонсоогүй. Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний нөхөрлөлийн дараагаар Гуравдугаар ботийг дуулсныхаа дараа, би нөгөө эгчийн “энэ ахын нөхөрлөлийн талаар одоо...,” гэж хэлэхийг сонсоод энэ эгч бол Ариун Сүнсэнд ашиглагдсан тэр хүний доорх удирдагч юм байна гэдэгт бүр илүү итгэлтэй болсон, яагаад гэвэл бидний дэлхий дээр эхлээд удирдагч нар ярьдаг дараа нь тэдний удирдлаганд байгаа хүмүүс ярьдаг. Тиймд би “Дараа завтай болохоороо үүнийг сонсоно оо” гэж бодон чанга яригчийг унтраасан. Харин тэр эгчийг үнэн хэрэг дээрээ Христ байсныг мэдсэн өдрөө би бүр цочирдож эцэст нь сургаалын үг нэг бүрийг нухацтайгаар сонссон.
Түүний дараа би: Би яагаад Христийн нөхөрлөлийг өөрийн биеэр сонсох гэж тэгж их хүсэн тэмүүлсэн юм бэ? Тэр эцэст нь бидэнд хандан ярихад би ялган таньж чадаагүй. Би өөрийн нөхцөлдөө тааруулан Бурханы үгийг идэж ууж эхэлсэн ба Бурхан: “Бүх хүн Есүсийн жинхэнэ дүр төрхийг харахыг хүсэж Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харж, Түүнтэй хамт байхыг хүсэхгүй ах эгч дүүс байхгүй гэдэгт би итгэж байна. Есүсийг харахаас өмнө, тодруулбал, бие махбодтой болсон Бурханыг харахаасаа өмнө Есүсийн талаар, тухайлбал, гаднах төрх, ярьж байгаа байдал, амьдралын хэв маяг гэх мэт олон зүйлийн талаар хүнд бодол эргэлддэг. Гэсэн хэдий ч, Түүнийг бодитоор харах тэр мөчид бодол төсөөлөл чинь даруй өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Чи мэдмээр байна уу? Хүний бодол санааг анзаарахгүй өнгөрч болохгүй, гэхдээ хүн Христийн мөн чанарыг өөрчлөхийг бүр ч илүү хүлцэхгүй. Чи Христийг үхэшгүй мөнхийн агуу нэгэн гэж хүндэтгэн үздэг, харин хэн ч Христийг бурханлаг мөн чанартай энгийн хүн гэж үздэггүй. Иймээс, Бурханыг харах гэж өдөржин шөнөжин хүсэмжлэн харуулддаг хүмүүс үнэндээ Бурхантай нийцэхгүй бөгөөд Бурханы дайсан юм. Хүний зүгээс энэ буруу зүйл биш гэж үү? Одоо ч гэсэн чиний итгэл, үнэнч байдал чинь Христийн дүр төрхийг харах зохистой гэж чи бодож байгаа, гэхдээ Би чамайг бодитой барьцтай зүйлээр өөрийгөө хөгжүүлээсэй гэж урин дуудах байна! Өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй холбоотой байсан хүмүүс бүдэрч алдсан бөгөөд алдах ч болно; тэд бүгдээрээ фарисайчуудын дүрд тоглодог. Та нарын алдаа гаргадаг шалтгаан юу вэ? Чухамдаа шалтгаан нь чиний бодолд байгаа эрхэм дээд, хүндлүүштэй Бурханд оршино. Гэхдээ жинхэнэ үнэн бол хүний хүсэж бодсоноор болохгүй. Христ зөвхөн эрхэм дээд биш, харин ч Тэр нэн өчүүхэн; Тэр ердөө л нэг Хүн биш, … Иймээс хүмүүс Түүнийг жирийн нэг хүн гэж ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа өөрсдийн дураар хүссэнээр байдаг. … Та нар Христийг аль хэдийн жирийн хүн болж ирсэн мэтээр хандаж Түүний үгийг жирийн хүнийх шиг хүлээн авдаг. Иймээс, үнэндээ Та нар Христээс юу ч аваагүй харин ч эсрэгээрээ гэрэлд хамаг муу муухайгаа ил гаргасан” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас) гэж хэлсэнийг харсан. Бурханы үгтэй харьцуулаад, эцэст нь Христийн нөхөрлөлийг сонсоход миний ялзарсан зан чанар хэрхэн илэрсэн тухайд би бодсон. Би Христийн сургаал, нөхөрлөлийг өөрийн чихээрээ сонсох гэж хүссэн, гэхдээ эцэст нь Христийн нөхөрлөлийг сонсон ч, би хайхраагүй. Би Христийг ердийн л нэг эгэл хүн гэж харсан. Үүний шалтгаан нь би Христийн мөн чанарыг ойлгоогүй, Христ даруу төлөв, нууцлаг байдгийг ойлгоогүй, дээр нь Христийн талаар маш их бодол, үзэлтэй байсан юм. Христийн нөхөрлөлийг би Түүнд шууд ойртон очдог ах, эгч нар болон Түүний нөхөрлөлийг өөрсдийн чихээрээ сонсох боломжгүй бусад хүмүүсийн хүрээнд хязгаарлагдах ёстой хэмээн төсөөлдөг байсан; Христийн нөхөрлөлийг дагалдан, Өөрийн ялгамж чанараа Христ олон нийтэд зарлана гэж би төсөөлсөн; Христийн нөхөрлөлийг бусдаас өөр хоолойгоор олон сайхан үг хэллэгийг хослуулан, ер бусын хүн шиг ярина гэж би төсөөлж байсан; Христийн нөхөрлөлийг би ах эгч нарын хөөрч догдолсон, оргилсон уухай дагалдана гэж төсөөлсөн; хэрвээ Ариун Сүнсээр ашиглагдсан хүн, Христ хоёр ээлжлэн ярих байсан бол Христ эхлээд ярьж сүүлд нь Ариун Сүнсээр ашиглагдсан тэр хүн ярих байсан гэж бодсон... Христийг онцгой байдлаар төсөөлсөн учраас би Түүний ажил, үгийг өөрийн төсөөллийнхөө хүрээнд хязгаарласан. Бодит байдал миний төсөөлсөнтэй зөрөхөд би Христэд ердийн хүний адил хандсан бөгөөд бусад хүмүүс нөхөрлөлөөс маш ихийг хүртэж чадсан бол би юунд ч хүрээгүй, харин тэгэхийн оронд өөрийн бардам, ихэрхүү, үнэнийг үл тоомсорлосон сатанлаг чанараа харуулж харин өөрийгөө Христийг хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцдэг нэгэн болгосон байв.
Сүүлд би Бурханы үгнээс: “Та нар Христийг байнга л харахыг хүсдэг. Гэхдээ өөрийгөө ингэж дөвийлгөх хэрэггүй; хүн бүр Христийг харж болно: гэхдээ хэн ч Христтэй харахад нийцэхгүй гэж Би хэлнэ. Учир нь хүний уг чанар ёрын муу, сайрхал омог бардам, тэрслүүгээр дүүрэн, тэгээд Христийг харахаараа уг чанар чинь чамайг сүйрүүлж чамайг үхлээр яллана” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас). “Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг. Та нар ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Та нар Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах уу? Хэрвээ та нар Бурханы айлдварыг ялгаж таньж чадахгүй юм бол, хэрхэн Бурханыг илрэхэд нь нүдээр харах эрхтэй байх юм бэ? … Үнэнийг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах ба зөвхөн тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах эрхтэй байх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас) гэсэн байхыг олж үзсэн. Эндээс Бурханы үгс надад намайг хэтэрхий бардам, хэтэрхий тэрслүү, бас хэтэрхий дээрэнгүй, эрх мэдэл, албан тушаалтай нэгнийг анхааралтай сонсож зөвшин толгой дохьдог гэдгийг, мөн хэдийгээр үнэнийг ярьж байсан ч эрх мэдэл, албан тушаалгүй хүмүүсийг сонсохооргүй хэмжээнд дорд үздэг байсан тул Бурханы дуу хоолойг ялган таньж чадаагүй гэдгийг маань ойлгуулсан. Би нөхөрлөлийн тухай сонсохоороо үнэнд анхаарлаа төвлөрүүлдэггүй, үнэнийг олж авах гэж хүсдэггүй байсан, харин түүний оронд ухаан санаагаа таамаглал дэвшүүлэх, эрэн сурвалжлах зэрэгт зориулсан. Би бардамнал, тэрслүү байдал, үзэл бодол, төсөөллөөс өөр юу ч илрүүлээгүй. Над шиг бардам, тэрслэгч, үнэнийг хүлээж авдаггүй нэгэн, над шиг ачлал хүндлэлгүй эсвэл үнэнийг хүсэмжилдэггүй хүн хэрхэн Бурханы дуу хоолойг сонсож, мэдэж чадах вэ дээ? Христийг харахад би яаж нийцэх вэ?
Тэрхүү илчлэлтээр дамжуулан би эцэст нь, хэдийгээр Христийг харахыг хүссэн ч би Түүнийг харахад нийцэхгүй, учир нь Сатаны намайг ялзруулсан нь хэтэрхий гүнзгий, уг чанарынхаа хувьд би бардам бас тэрслэгч, надад үнэн байхгүй, үнэнийг хайрлах хайр байхгүй, би Христийн мөн чанарыг ойлгодоггүй, эрүүл бус бодлын үүднээс шүүдэг, надад хэтэрхий олон ойлголт, бодлууд байдаг, бас миний итгэдэг Бурхан бол одоо ч гэсэн, сүртэй, уран цэцэн үгтэй бие хүний дүр төрх болох тодорхойгүй Бурхан юм байна гэдгийг ойлгосон. Харин Христийг үнэхээр харах үедээ хэдийд ч миний үзэл үндэслэж, бардам зан маань нахиалж, миний тэрслүү чанар намайг сүйрүүлж мэднэ. Одоо би өөрийгөө үнэнээр зэвсэглэж Бурханы үгсээр дамжуулан Христийн мөн чанар болоод өөрийн ялзарсан уг чанарыг ойлгох эрэл хийж, Христийг ойлгодог, бишрэн хүндэлдэг хүн болох ёстой.
Хуанбао Далиан хот, Лиаонин муж

No comments:

Post a Comment