2017-10-03

Төгс Xүчит Бурханы үг
 | Бие махбодтой болсон нууц (1)

Бие махбодтой болсон нууц (1)

Нигүүслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадахааргүй байсан ба хүний үүргийг арай гэж биелүүлж байсан. Иохан Эзэний өмнө байсан ч Бурханыг төлөөлж чадаагүй юм. Тэр зөвхөн Ариун Сүнсэнд ашиглагдсан хүн байсан. Есүст баптисм хүртээсний дараа "Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буусан." Дараа нь Тэрээр Өөрийн ажлаа эхэлсэн, тодруулбал Тэрээр Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн. Иймд тэр Бурханаас ирсэн учраас Түүнийг Бурханы ялгамж чанар гэж үзсэн. 

Үүнээс өмнө Түүний итгэлийн байдал магадгүй заримдаа сул, заримдаа хүчтэй байхаас үл хамааран тэр нь бүгд Түүний Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэхээс өмнөх Түүний энгийн хүний амьдрал байсан. Түүнд баптисм хүртээсний (тосолсны) дараа Түүнд хүч чадал болон Бурханы алдар нэр ирсэн ба иймд Тэрээр Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэж эхэлсэн. Тэрээр тэмдэг, гайхамшгийг бүтээж, хүчит үйлсийг үзүүлж чаддаг байсан, шууд Бурханы нэрийн өмнөөс ажиллаж байсан тул Түүнд хүч чадал, эрх мэдэл байсан. Тэрээр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байсан. Иймд тэр Бурхан Өөрөө байсан юм. Энэ нь маргашгүй юм. Ариун Сүнс Иоханыг ашигласан. Тэр Бурханыг төлөөлж чадахгүй байсан ба түүнд Бурханыг төлөөлөх боломж байгаагүй. Хэрэв тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс түүнийг нь зөвшөөрөхгүй байсан. Учир нь Бурханы Өөрөө биелүүлэх гэж байсан ажлыг тэр хийж чадахгүй юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан эсвэл түүнд ямар нэгэн хазайлт байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байсан. Түүний алдаа дутагдал нь зөвхөн түүнийг илэрхийлж байсан ба түүний ажил нь харин Ариун Сүнсийг илэрхийлж байсан. Гэвч чи түүнийг бүхлээрээ Бурханыг төлөөлсөн гэж хэлж чадахгүй. Түүний алдаа дутагдал нь Бурханыг төлөөлж чадах байсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаатай байх нь энгийн зүйл боловч Бурханыг төлөөлөх үедээ хазайлттай байвал Бурханыг хүндэтгээгүй хэрэг болох биш үү? Энэ нь Ариун Сүнсний эсрэг доромжлол биш үү? Хүнийг бусад нь дээдэлж байсан ч Ариун Сүнс түүнийг хүссэн үед нь Бурханы байранд тавихыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв тэр Бурхан биш юм бол тэр эцсээ хүртэл үлдэж чадахгүй. Ариун Сүнс хүссэн хүн бүрт Бурханыг төлөөлөхийг зөвшөөрдөггүй! Жишээ нь Ариун Сүнс Иоханыг гэрчлэн, Түүнийг Есүст зам тавих нэгэн болохыг илчилсэн боловч түүн дотор Ариун Сүнсний хийсэн ажил нь хэмжээтэй байсан. Иоханаас хүссэн бүх зүйл нь Есүсийн зам тавигч байж Түүнд зориулан зам засах явдал байсан. Энэ нь Ариун Сүнс түүний зам засах ажлыг л баталгаажуулж, түүнд ийм төрлийн ажлыг л хийхийг зөвшөөрсөн гэсэн үг юм. Иохан зам тавьсан, Елиа эш үзүүлэгчийг төлөөлсөн. Үүнийг Ариун Сүнс баталгаажуулсан. Тэр зам засах ажил хийж байх үед Ариун Сүнс түүнийг баталгаажуулж байсан. Гэвч тэрээр Өөрөө Бурхан болохыг санаархаж золилтын ажлыг дуусгах юм бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах ёстой. Иоханы ажил хэдийгээр агуу байж, Ариун Сүнсээр дэмжигдэж байсан боловч түүний ажил нь хязгаартай байсан. Түүний ажлыг Ариун Сүнс дэмжиж байсан нь үнэхээр үнэн боловч түүний хүчин чадал нь тэр үед зам засах ажлаар хязгаарлагдаж байсан. Тэр үүнээс өөр ажил хийж чадахгүй байсан ба учир нь тэр бол Есүс биш харин зам засагч Иохан байсан. Иймд Ариун Сүнсний гэрчлэл гол нь боловч хүний Ариун Сүнсээр зөвшөөрөгдсөн ажил нь илүү чухал ач холбогдолтой юм. Иохан асар ихээр гэрчлэгдээгүй гэж үү? Түүний ажил мөн асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс илүү гараагүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсээр ашиглагдсан хүн байсан ба Бурханыг шууд төлөөлж чадаагүй, тиймээс түүний хийсэн ажил хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам засах ажлаа дуусгасны дараа хэн ч түүний гэрчлэлийг үргэлжлүүлэн дэмжээгүй, ямар ч шинэ ажил түүнийг дахин дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан.
Муу ёрын сүнсэнд шүглүүлсэн зарим хүмүүс байнга "Би бол Бурхан!" гэж хашгирч байдаг. Гэвч тэд буруу зүйлийн өмнөөс үйлдэж байгаа учир эцэстээ тэгсээр байж чадахгүй. Тэдгээр нь Сатаныг төлөөлдөг тул Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хичнээн их өргөмжилсөн эсвэл хэр чанга хашгирсан ч бай чи Сатанд хамаарах бүтээл хэвээрээ л байна. Би хэзээ ч хашгирдаггүй, Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү! Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашгирах хэрэгтэй гэж үү? Дуугаа өндөрсгөх ямар ч шаардлагагүй. Бурхан Өөрийн ажлаа Өөрөө хийдэг ба Түүнд хүний өгсөн хүндэт цол, байр суурь хэрэггүй байдаг. Түүний ажил нь л Түүнийг Өөрийн ялгамж чанар болон байр сууриа илэрхийлэхэд хангалттай байдаг. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Түүнийг зөвхөн гэрчилсний дараа л Тэрээр Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж болох уу? Түүнийг Өөрийн ажлаа эхлэхээс бүр өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Чи Сүнсний ажлыг болон Түүний хэлсэн үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурхан Түүний болон Сүнсний ажлыг хийж чадахгүй. Чи Бурханы мэргэн ухаан, гайхамшиг болон ойлгогдошгүй байдлыг буюу Бурханы хүнийг гэсгээдэг зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймд чи хэдэн ч удаа Бурхан болохыг санаархсан нь хамаагүй. Чамд зөвхөн нэр байгаа ба бусад зүйл огт байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч Түүнийг хэн ч таниагүй ба Тэрээр Өөрийн ажлаа үргэлжлүүлснээр Сүнсийг төлөөлсөн. Чи Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж, эсвэл Түүний эгч гэж дуудсан ч бүгд зөв. Харин Түүний хийж байгаа ажил нь Сүнсний ажил ба Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Түүнийг хүмүүс ямар нэрээр дуудаж байгаад Тэр анхаарлаа хандуулдаггүй. Тэр нэр нь Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чиний Түүнийг хэн гэж дуудсанаас үл хамааран Бурханы өнцгөөс Тэр бол Бурханы Сүнсний махбод болсон бие юм. Тэрээр Сүнсийг төлөөлөх ба Түүгээр баталгаажсан юм. Чи шинэ эринд очих замыг олж чадахгүй, чи хуучин эринийг төгсгөж чадахгүй, чи шинэ эрин рүү орж эсвэл шинэ ажил хийж чадахгүй юм. Иймд чи Бурхан гэж дуудагдаж чадахгүй!
Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна энэ ажил нь Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Энэ нь хүний туршлагыг Бурханы удирдлагад тавьж болохгүй ба тэр нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй гэсэн үг. Бурханы Өөрөө хийж байгаа бүх ажил нь Түүний Өөрийн удирдлагын төлөвлөгөөндөө хийхээр зэхсэн ажлууд ба агуу удирдлагатай хамаатай юм. Хүний (Ариун Сүнсий хэрэглэж байгаа хүний) хийж байгаа ажил нь түүний хувийн туршлагыг хангадаг. Тэрээр өөрөөсөө өмнө байсан хүмүүсээсээ туршлагын шинэ замыг олж ахан дүүсээ Ариун Сүнсний зааврын дагуу удирддаг. Тэдний хангадаг зүйлс нь хувийн туршлага эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэр юм. Тэднийг Ариун Сүнс удирддаг боловч тэдний хийж буй ажил нь зургаан мянган жилийн төлөвлөгөөн дэх агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэднийг Ариун Сүнс ердөө л төрөл бүрийн цаг хугацаанд Ариун Сүнсний урсгалд хүмүүсийг хөтлөхөд тэд үйл хэргээ биелүүлж, амьдрал нь дуусах хүртэл дэмжсэн. Тэдний хийж байгаа ажил нь Бурхан Өөрт нь зориулан тохиромжтой замыг бэлдэхэд эсвэл Бурханы Өөрийн газар дээрх удирдлага дахь ганц зүйлийг үргэлжлүүлэхэд оршдог. Эдгээр хүмүүс нь Түүний удирдлага дор агуу ажлыг хийж чадахгүй, тэд шинэ замыг нээж чадахгүй бөгөөд Бурханы өмнөх эринд хийсэн бүх ажлыг төгсгөж ч чадахгүй. Иймд тэдний хийж буй ажил нь бүтээгдсэн зүйл өөрийн үйл ажиллагааг явуулж байгааг л төлөөлөх ба Бурхан Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байгааг төлөөлөхгүй. Учир нь тэдний хийдэг ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас өөр байдаг. Шинэ эрин үед алхан орох ажлыг Бурханы өмнөөс хүн хийж чадахгүй. Түүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийж буй бүх ажил нь нэг бүтээлийн хувьд үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг бөгөөд мөн үүнийг Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн эсвэл гэгээрсэн үедээ хийдэг. Ийм хүмүүсийн өгч байгаа заавар нь хүн өдөр тутмын амьдралаа яаж хэрэгжүүлэх болон Бурханы хүсэлтэй яаж уялдуулах тухай байдаг. Хүний хийж байгаа ажил нь Бурханы удирдлагыг агуулахгүй ба Сүнсний ажлыг ч төлөөлөхгүй. Жишээ нь Витнесс Ли, Ватчмэн Ни нарын ажил нь замд дагуулах явдал байсан юм. Зам шинэ ч бай эсвэл хуучин ч бай тухайн ажил Библийн зарчмуудаас хэтрэхгүй байх үндсэн дээр хийгдсэн. Орон нутгийн чуулганууд шинэчлэгдэж эсвэл баригдаж байсан ч гэсэн тэдний ажил нь чуулгануудыг байгуулах явдал байсан юм. Тэдний хийсэн ажил нь Есүс болон Түүний элчүүдийн дуусгаагүй ажлыг үргэлжлүүлсэн буюу Нигүүлслийн эрин үед улам цааш хөгжсөн. Өөрсдийн ажлаараа тэдний хийсэн зүйл нь Есүсийн Өөрийн ажилдаа дараагийн үеийнхнээсээ гуйсан толгойгоо бүтээх, баптисм, талх хуваах эсвэл дарс уух гэх мэт зүйлийг сэргээх явдал байлаа. Тэдний ажил нь зүгээр л Библид баригдсан ба Библи дотроос л замыг хайж байсан гэж хэлж болно. Тэд шинэ ахиц огтхон ч гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л зөвхөн харж чадна. Гэхдээ хүн тэдний ажлаас Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдэд Бурханы хийх шинэ ажлыг олж чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучны зам хэвээр байсан; ямар ч ахиц, ямар ч шинэ зүйл байгаагүй. Тэд “Есүсийн цовдлолын” бодит баримт, “гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс гуйх” заншил, “эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно” хэмээх үг, “эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой” гэсэн үгийг үргэлжлүүлэн баримталсаар байсан. Цаашлаад тэд “эгч нар номлож чадахгүй, зөвхөн дуулгавартай дагаж л чадна” гэсэн уламжлалт үзлийг баримталсан. Хэрвээ манлайллын ийм байдал үргэлжилсэн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг хоосон сургаалаас чөлөөлж эсвэл хүмүүсийг эрх чөлөө болон гоо сайхны хүрээ рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байсан. Тиймээс эрин үеийг өөрчлөх ажлын энэ үе шат нь Бурханаар Өөрөөр нь хийгдэж, хэлэгдэх ёстой, эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж хийж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орсон бөгөөд Ариун Сүнсээр ашиглагдсан хүмүүс өөрсдийн тулгуураа алдсан. Иймд Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийж байгаа ажлаас ялгаатай ба тэдний хэн болох болон тэд хэний нэрийн өмнөөс үйлдэх нь мөн л ялгаатай байна. Учир нь Ариун Сүнсний хийх гэж байгаа ажил нь ялгаатай тул үүнтэй холбогдуулан ажиллаж байгаа бүхэнд өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсэнд хэрэглэгдэж буй хүн заримдаа шинэ ажил хийж болох ба мөн хуучин эринд байсан зарим ажлыг устгаж болох боловч тэдний ажил нь Бурханы шинэ эрин дэх зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эриний ажлыг арилгахын тулд ажилладаг ба шинэ ажлыг хийж Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлдөггүй. Иймд тэд хичнээн ч хуучирсан зүйлийг цуцалж, шинэ зүйл оруулж ирсэн бүтээгдсэн зүйл, хүнийг төлөөлсөн хэвээрээ үлдэнэ. Харин Бурхан Өөрөө ажил хийх үед Тэрээр хуучин эриний зүйлсийг нээлттэйгээр зарлан цуцалдаггүй ба шинэ эрин эхэлснийг шууд зарладаггүй. Тэр Өөрийн ажлаа хийхдээ шууд шулуун байдаг. Тэрээр Өөрийн хийх гэж байгаа ажилдаа шулуунаар ханддаг. Энэ нь Тэр Өөрийн авчирсан ажлаа шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анхны хийхээр төлөвлөснөөр хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг гэсэн үг. Хүмүүсийн харж байгаагаар Түүний зан чанар болон мөн Түүний ажил нь өмнөх эринүүдийнхээс өөр байна. Гэвч Бурханы Өөрийн өнцгөөс бол энэ нь зүгээр л Түүний ажлын цаашдын хөгжүүлэлтийг үргэлжлүүлж байгаа хэрэг. Бурхан Өөрөө ажиллах үед Тэрээр Өөрийн үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Харин хүн ажиллах үедээ нягтлан цэгнэж, судалж эсвэл бусдын ажил дээр суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ хөгжүүлэх гэсэн замаар явдаг. Энэ нь хүний хийж байгаа ажлын мөн чанар нь хэлэлцээг баримтлан "хуучин замаар шинэ гуталтай алхахад" оршино гэсэн үг. Энэ нь Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүний алхсан зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зүйл дээр баригдсан зам гэсэн үг. Эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан юм.
Исаак Абрахамд төрсөнтэй адилаар Иохан амлалтаар төрсөн. Есүсийн замыг засаж, ихээхэн ажил хийсэн боловч тэрээр Бурхан байгаагүй юм. Харин тэр зөвхөн Есүсийн төлөөх замыг зассан учраас эш үзүүлэгч гэж тооцогдож байсан. Түүний ажил мөн асар их байсан бөгөөд тэр замыг зассаны дараа л Есүс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн. Мөн чанартаа тэр зүгээр л Есүсийн төлөө хөдөлмөрлөсөн ба түүний ажил нь Есүсийн ажилд үйлчилж байв. Түүнийг зам зассаны дараа Есүс Өөрийн ажлыг буюу илүү шинэ, илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй ажлыг эхэлсэн. Иохан зөвхөн эхлэлийн ажлыг хийсэн; илүү их шинэ ажил Есүсээр хийгдсэн юм. Иохан ч гэсэн шинэ ажил хийсэн боловч тэр шинэ эрин үеийг эхлүүлсэн нэгэн байгаагүй. Иохан амлалтаар төрсөн ба түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тэр үед зарим нь түүний аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь "Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх хэрэгтэй." гэж хэлсэн. Энэ нь бүгд Ариун Сүнсний зааварчилгаа байсан. Тэгвэл Иоханыг яагаад Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн нэр мөн Ариун Сүнсний заавар байсан ба Тэрээр Ариун Сүнсээс Ариун Сүнсний амлалтаар төрсөн. Есүс Христ Бурхан байсан ба мөн Хүний Хүү байсан. Иоханы хийсэн ажил мөн л агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүс болон Иоханы хийсэн ажлуудын хоорондын ялгаа нь яг юу байсан бэ? Иохан Есүст замыг нь тавьж өгсөн нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан заяасан байсан уу? Хэдийгээр Иохан бас "Та нар гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна" гэж хэлээд тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлосон боловч түүний ажил нь гүнзгий бус зөвхөн эхлэлээс тогтож байсан. Харин Есүс шинэ эринд орж хуучныг эцэс болгосон боловч Тэрээр Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байсан ба Тэрээр ажлын энэ шатанд бүх хүн төрөлхтнийг гэтэлгэсэн. Иохан зүгээр л замыг бэлдсэн. Түүний ажил агуу, түүний үгс олон, түүнийг дагасан шавь нарын тоо хэмжээлшгүй байсан боловч түүний ажил нь хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас илүү гараагүй. Хүмүүс түүнээс амь, зам болон гүнзгий үнэнийг аваагүй ба түүгээр дамжуулан Бурханы хүслийг ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажлын шинэ газар дээр ирсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн хошууч байсан. Эдгээрийг зүгээр л энгийн хүний нүдээр ажиглаад илрүүлэх боломжгүй байсан. Ялангуяа Иохан маш агуу ажил хийсэн; мөн дээр нь тэр Ариун Сүнсний амлалтаар төрсөн ба түүний ажлыг Ариун Сүнс дэмжиж байсан. Иймд тэдний хэн болохыг ялгахын тулд зөвхөн тэдний ажлыг авч үзэх хэрэгтэй. Учир нь хүний гадаад байдал нь түүний мөн чанарыг илэрхийлдэггүй ба хүн Ариун Сүнсний үнэн гэрчлэлийг тогтоох чадваргүй. Иоханы болон Есүсийн хийсэн ажлууд адилгүй байсан ба өөр шинж чанартай байсан. Түүнийг Бурхан мөн эсэхийг яг энэ л тодорхойлох юм. Есүсийн ажил эхэлж, үргэлжилж, дуусаж, биелэгдэх ёстой байсан. Эдгээр шатуудыг Есүс гүйцэтгэж байсан бол Иоханы хувьд ажил нь зөвхөн эхлүүлэхэд оршиж байсан. Эхэндээ Есүс сайн мэдээг дэлгэрүүлэх болон наманчлалын замуудыг номлож байсан ба дараа нь хүмүүст баптисм хүртээж, тэдний өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөж байсан. Сүүлд нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс гэтэлгэж, уг эринд бүхэлд нь зориулагдсан Өөрийн ажлаа дуусгасан. Тэрээр хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг бүх газарт тараасан. Иоханы хувьд энэ нь адилхан байсан ба ганц ялгаа нь Есүс шинэ эринд орж хүн төрөлхтөнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан явдал юм. Түүний амнаас хүмүүсийн хэрэгжүүлэх хэрэгтэй үгс гарч, хүмүүсийн Нигүүлслийн эрин үед дагах ёстой зам гарч эцэст нь Тэрээр золилтын ажлаа дуусгасан. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байсан. Иймд Бурханы Өөрийн ажлыг хийж байсан хүн нь Есүс байсан ба Тэрээр Өөрөө Бурхан байж Бурханыг шууд төлөөлсөн. Амлалтаар төрсөн бүхэн Сүнснээс төрж, Ариун Сүнсээр тэтгэгддэг бөгөөд шинэ замуудыг нээсэн хүмүүс бол Бурхан гэж хүний үзэл үздэг. Энэ эргэцүүллийн дагуу Иохан ч гэсэн Бурхан байх байсан ба Мосе, Абрахам, Давид ч гэсэн мөн л Бурхан байх байсан. Энэ нь асар инээдтэй зүйл биш гэж үү?
Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээсээ өмнө Есүс ч бас Ариун Сүнсний аливаа ажлыг дагаж байсан энгийн л нэг хүн байсан. Тэр тухайн үед Өөрийн ялгамж чанарын талаар мэдэж байсан эсэхээс үл хамааран Тэр Бурханаас ирсэн бүхнийг дуулгавартай дагасан. Түүний үйлчлэл эхлэхээс өмнө Ариун Сүнс Түүний ялгамж чанарыг хэзээ ч илчлээгүй. Өөрийн үйлчлэлийг эхэлснийхээ дараа л Тэр тэдгээр дүрэм журам, тэдгээр хуулиудыг хүчингүй болгосон бөгөөд Тэр Өөрийн үйлчлэлийг албан ёсоор эхэлсний дараа л Түүний үгэнд эрх мэдэл болон хүч чадал шингэсэн байсан юм. Түүнийг Өөрийн үйлчлэлээ эхэлсний дараа л шинэ эрин үеийг авчрах Түүний ажил эхэлсэн. Үүнээс өмнө Ариун Сүнс Түүний дотор 29 жилийн турш нуугдмал хэвээр үлдсэн ба энэ хугацаанд Тэр зөвхөн хүнийг төлөөлсөн бөгөөд Бурханы ажил эсвэл ялгамж чанаргүй байсан юм. Ажиллаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа эхлээд хүн Түүнийг хэр их мэдэж байгаагаас үл хамааран Тэр Өөрийн ажлыг төлөвлөснөөрөө хийсэн бөгөөд Түүний ажил Бурханы Өөрийнх нь шууд төлөөлөл байсан. Тухайн үед Есүс Өөрийн эргэн тойрны хүмүүсээс “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуусан юм. Тэд “Та бол эш үзүүлэгчдээс хамгийн агуу нь бөгөөд бидний сайн эмч билээ” хэмээн хариулсан. Бас зарим нь “Та бол бидний тэргүүн тахилч” гэсэн… Янз бүрийн хариултууд өгөгдсөн; зарим нь Тэр бол Иохан, мөн Тэр бол Елиа гэж хэлсэн. Дараа нь Есүс Симон Петрт хандан “Чи Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуусан. Петр, “Та бол Христ, амьд Бурханы Хүү билээ” гэж хариулсан юм. Тэр үеэс хүмүүс Тэр бол Бурхан гэдгийг мэддэг болсон. Энэ нь ил болох үед ийм ухааралд анх хүрсэн хүн нь Петр байсан бөгөөд түүний амаар тэдгээр нь хэлэгдсэн. Тэгэхэд Есүс “Чиний хэлсэн зүйлс ямар нэг мах, цусаар биш харин Миний Эцгээр илчлэгдсэн юм” хэмээн өгүүлсэн. Түүний баптисмын дараагаар бусдад энэ нь мэдэгдэж байсан эсэх нь хамаагүй Түүний ажил нь Бурханы өмнөөс байсан юм. Тэрээр Өөрийн ялгамж чанарыг илчлэхийн тулд биш Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд ирсэн билээ. Тэдгээр үгсийг Петр хэлсний дараагаар л Түүний ялгамж чанар хүнд ил болсон юм. Тэр бол Бурхан Өөрөө байсан гэдгийг чи мэдэж байгаа эсэхээс үл хамааран цаг нь ирэхэд Тэр Өөрийн ажлыг эхлүүлсэн. Чи үүнийг мэдэж байсан ч эсвэл үгүй ч Тэр Өөрийн ажлаа үргэлжлүүлсэн. Хэдий чи үүнийг үгүйсгэсэн ч Тэр Өөрийн ажлыг гүйцэтгэх байсан ба цаг нь болох үед үүнийг хийх л байсан. Хүн Түүний бие махбодыг мэдэхийн төлөө биш харин хүн Түүний ажлыг хүлээн авахын төлөө Тэр ажиллаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээр ирсэн. Хэрвээ чи энэ өдрийн ажлын үе шат нь Бурханы Өөрийнх гэдгийг танихгүй байгаа бол чамд үзэгдэл дутагдаж байна гэсэн үг. Гэсэн ч чи ажлын энэ шатыг үгүйсгэж чадахгүй. Чиний таньж чадахгүй байгаа нь Ариун Сүнс ажиллахгүй байгааг эсвэл Түүний ажил буруу гэдгийг баталж байгаа гэсэн үг биш. Зарим нь бүр одоогийн ажлыг Библи дээрх Есүсийн ажилтай тулгаж, таарахгүй зүйлүүдийг ажлын энэ шатыг үгүйсгэхэд хэрэглэдэг. Энэ нь сохор хүний үйлдэл биш гэж үү? Библи дээр бичсэн бүх зүйл нь хязгаарлагдмал ба Бурханы бүх ажлыг дүрсэлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь зуугаас бага бүлэгт багтсан ба тэнд цөөн тооны дараах үйл явдлуудын талаар бичсэн байдаг: Есүс инжирийн модыг хараасан, Петр Эзэнээс гурван удаа татгалзсан нь, Есүс Өөрийн шавь нар дээрээ өөрийн цовдлолт болон дахин амилалтын дараа ирсэн, мацаг барих талаарх сургаал, мөргөл хийх талаарх сургаал, салалтын талаарх сургаал, Есүсийн төрсөн ба ургийн мод, Есүсийн шавь нараа томилсон тухай гэх мэт. Эдгээр нь зүгээр л хэдэн бичмэл боловч хүмүүс тэднийг нандигнан бүр өнөөдрийн ажилтай тулгадаг. Тэд Есүсийг төрснөөсөө хойш зөвхөн ийм л ажил хийсэн гэж итгэдэг. Энэ нь тэд Бурханыг зөвхөн ийм л зүйл хийж чадах ба цааш хийх ажил байхгүй гэж итгэсэнтэй адил. Энэ нь тэнэг хэрэг биш гэж үү?
Есүсийн газар дээр өнгөрүүлсэн хугацаа нь гучин гурван жил хагас байсан, өөрөөр хэлбэл Тэр газар дээр гучин гурван жил хагас амьдарсан. Энэ хугацааны ердөө гурван жил хагасыг л Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэхэд зарцуулсан ба үлдсэн хугацаанд нь Тэр зүгээр л энгийн хүний амьдралаар амьдарсан юм. Эхэндээ Тэр синагогын үйл ажиллагаанд оролцож, тэнд тахилчдын номлол болон бусад хүмүүсийн сургаалуудыг сонсож байлаа; Тэр Библийн талаар ихээхэн мэдлэг олж авчээ. Тэр тийм мэдлэгтэй төрөөгүй бөгөөд үүнийг зөвхөн уншиж, сонссоноор л олж авсан юм. Тэр арван хоёр настай байхдаа синагог дахь рабби нараас, “Эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүд юу байсан бэ? Мосегийн хуулийн тухайд ямар вэ? Бичвэрүүдийн тухайд? Сүмд тахилчийн хувцастайгаар Бурханд үйлчилж байгаа хүний тухайд ямар вэ?” гэх мэт асуултуудыг асуусан нь Библид тодорхой тэмдэглэгджээ. Тэр олон асуулт асуусан, учир нь Түүнд мэдлэг эсвэл ойлголтын аль аль нь байгаагүй юм. Хэдийгээр Тэр Ариун Сүнснээс олдсон ч гэсэн Тэр бүхэлдээ энгийн хүн болон төрсөн. Зарим нэг онцгой зан араншинтай байсан ч гэсэн Тэр бас л энгийн хүн байсан юм. Түүний мэргэн ухаан нь Түүний сүнсний өндөр болон насных нь дагуу тасралтгүй өссөн бөгөөд Түүний амьдрал энгийн хүнийх шиг л өсөж хөгжсөн. Хүний төсөөллөөр бол Есүс ямар ч хүүхэд нас, өсвөр нас, дунд эргэм насыг туулаагүй; Тэр гучин гурван настай хүний амьдралд төрсөн ба Өөрийн ажлыг дуусгаад Тэр цовдлогдсон гэсэн үзэл хүнд байдаг. Магадгүй Түүний амьдрал энгийн хүнийхтэй адил өсөлт хөгжилтийг туулаагүй гэж тэд итгэдэг; магадгүй Тэр иддэггүй бас хүнтэй харилцдаггүй, мөн хүнд амархан харагддаггүй байсан. Магадгүй Тэр Түүнийг харсан хүмүүсийг айлгах гажигтай нэгэн байсан, учир нь Тэр бол Бурхан. Хүмүүс бие махбодтой болсон Бурхан хүн шиг амьдардаггүй гэдэгт итгэдэг. Хүмүүс Түүнийг ариун хүн учраас Өөрийн шүд болон нүүрээ угаах хэрэггүй гэж итгэдэг. Эдгээр нь цэвэр хүний үзэл биш гэж үү? Библид Есүсийн хүний амьдралын талаарх бичвэр байдаггүй зөвхөн Түүний ажлын талаар байдаг боловч энэ нь Түүнд энгийн хүн чанар байгаагүй эсвэл Тэрээр гучин нас хүртлээ энгийн хүний амьдралаар амьдраагүй гэдгийг батлахгүй. Тэрээр албан ёсоор Өөрийн ажлаа 29 насандаа эхэлсэн боловч чи энэ нас хүртлээ Түүний бүх амьдралаа хүн байдлаар өнгөрөөснийг үгүйсгэж чадахгүй. Библи зүгээр л энэ үе шатыг бичвэртээ оруулаагүй. Учир нь Түүний энгийн хүний амьдралын үе шат байсан ба Түүний бурханлаг ажлын үе шат байгаагүй тул бичиж үлдээх хэрэггүй байсан. Есүсийг баптисм хүртэхээс өмнө ч гэсэн Ариун Сүнс Түүний ажлыг шууд хийгээгүй, харин Түүний амьдралыг энгийн хүн байдлаар Есүсийг үйлчлэлээ гүйцэтгэх хүртэл байлгаж байсан. Хэдийгээр Тэр бие махбодтой болсон байсан боловч Тэрээр энгийн хүний адилаар нас биед хүрсэн. Энэ үеийг Библид орхисон ба учир нь үүнд хүний амийн өсөлтөд туслахаар зүйл байгаагүй. Түүнд баптисм хүртээхээс өмнө Тэр илрээгүй байсан ба Тэрээр тэмдэг болон гайхамшгийг үзүүлээгүй. Зөвхөн Есүст баптисм хүртээсний дараа л Тэрээр хүн төрөлхтнийг золин аврах нигүүлслээр, үнэнээр, хайр болон өршөөлөөр дүүрэн бүх ажлаа эхэлсэн. Энэ ажлын эхлэл нь мөн Нигүүлслийн эрин үеийн эхлэл байсан. Ийм учраас энэ тухай бичиж одоог хүртэл дамжуулсан. Энэ нь Нигүүлслийн эрин үе дэх бүх хүмүүсийн хувьд тийм эрин үеийн замаар алхах, цовдлолын замаар алхах арга замыг нээж, бүхнийг амжилттай болгосон. Хэдий тэдгээр тэмдэглэлүүд нь хүнээр бичигдсэн боловч бүгдээрээ бодит баримтуудын дүрслэл бөгөөд тодорхой хэрэг явдлууд дээр л бага зэргийн алдаатай юм. Ямартай ч, тийм хэрэг явдлуудын үнэн зөв байдлыг хүн үгүйсгэж чадахгүй. Тэдгээр нь хүнээр бичигдсэн болохоор хэдий алдаа харагддаг ч тэдгээр нь бүхэлдээ бодит баримттай юм. Есүс бол жирийн, эгэл хүн байсан гэж зарим хүн хэлж болох ч, тэгвэл Тэр хэрхэн тэмдэг гайхамшгуудыг үзүүлэх чадвартай байж чадах юм бэ? Есүсийн туулсан дөчин өдрийн сорилт нь гайхамшигт тэмдэг бөгөөд энгийн хүний биелүүлж чадахгүй зүйл юм. Түүний дөчин өдрийн сорилт нь Ариун Сүнсний ажил байсан; тэгвэл Түүний дотор өчүүхэн төдий ч ер бусын зүйл байгаагүй гэж хүн хэлж яахин чадах юм бэ? Түүний тэмдэг, гайхамшиг үзүүлсэн явдал нь Тэр бол энгийн хүн биш харин ер бусын хүн байсан юм гэдгийг харуулаагүй; энэ нь ердөө л Ариун Сүнс Түүн шиг энгийн хүн дээр ажиллаж, тэгснээрээ Түүнийг гайхамшиг үзүүлж, илүү агуу их ажил хийх боломжтой болгосон юм. Есүс Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэхээс өмнө эсвэл Библид бичсэнээр Сүнс Түүн дээр бууж ирэхээс өмнө Есүс зүгээр л энгийн хүн байсан ба ямар ч ер бусын зүйлгүй байсан. Ариун Сүнс бууж ирсний дараа буюу Тэрээр Өөрийн үйлчлэлийг эхлүүлсний дараа Түүнд ер бусын хүч чадал шингэсэн. Иймд хүмүүс Бурханы махан бие болсон хүн эгэл байгаагүй, бие махбодтой болсон Бурханд хүн чанар байхгүй гэсэн буруу итгэл үнэмшилтэй байсан. Мэдээж Бурханы ажил болон хүний харж буй Түүний бусад зүйлс нь ер бусын. Түүний ажил болон Түүний үгс нь хүнд ойлгогдохооргүй, танигдахааргүй байдаг тул чиний нүдээрээ харж байгаа болон чихээрээ сонсож байгаа бүх зүйлс нь ер бусын байна. Хэрэв тэнгэрээс ямар нэг зүйлийг газар дээр авчирсан бол тэр нь ер бусын байхаас өөр яах юм бэ? Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг газарт авчирсан ба хүн ойлгож, тайлж чадахааргүй хэтэрхий гайхамшигтай, мэргэн нууцууд нь бүгд ер бусын байгаагүй гэж үү? Гэвч хичнээн ер бусын байсан ч Түүний энгийн хүн чанар тэднийг удирдаж байсан гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы махан бие нь хүн чанартай байсан ба үгүй бол Тэрээр Бурханы махан бие биш байх байсан билээ. Тэр үед Есүс олон агуу гайхамшгийг үзүүлсэн. Тухайн үеийн Израильчуудын харсан зүйл нь ер бусын зүйлсээр дүүрэн байсан; тэд тэнгэрэлчүүд болон элч нарыг харсан бөгөөд Еховагийн дуу хоолойг сонссон. Эдгээр нь бүгд ер бусын байгаагүй гэж үү? Мэдээж өнөөдөр, хүнийг хуурахын тулд ер бусын зүйл хийдэг муу сүнснүүд байгаа; тэр нь тэдний зүгээс одоогоор Ариун Сүнсний хийгээгүй ажлаар дамжуулан хүнийг хуурахын тулд хуулбарлан дуурайж байгаагаас өөр юу ч биш юм. Олон муу сүнс гайхамшиг үйлдэж, өвчнийг эдгээх явдлыг дуурайдаг; тэдгээр нь муу сүнсний ажлаас өөр юу ч биш, учир нь Ариун Сүнс өнөө үед тийм ажил хийхээ больсон. Ариун Сүнсний ажлыг дараа нь дуурайж байгаа бүхэн бол муу сүнснүүд юм. Тухайн үед Израильд хийгдсэн бүх ажил нь ер бусын байсан. Гэсэн хэдий ч Ариун Сүнс одоо тийм байдлаар ажилладаггүй бөгөөд даган дуурайсан тийм ямар ч ажил нь Сатан болон муу сүнснүүдийн үйл хэрэг, үймээн самуун юм. Гэхдээ бүх ер бусын зүйлс нь муу сүнсний хийж байгаа зүйл юм гэж чи хэлж болохгүй. Энэ нь Бурханы ажлын эрин үеэс хамаардаг. Өнөө үед бие махбод болсон Бурханы хийсэн ямар ажил нь ер бусын биш вэ? Түүний үг нь чиний хувьд ойлгохын аргагүй, биелүүлэхийн аргагүй байдаг бөгөөд Түүний ажлыг ямар ч хүн хийж чадахгүй. Түүний ойлголт дахь зүйлсийг хүн ойлгож чадахгүй, мөн Түүний мэдлэг хаанаас ирснийг ч хүн мэдэхгүй. Би ч гэсэн Тан шиг эгэл хүн, тэгвэл би яагаад Таны мэддэг зүйлийг мэддэггүй юм бэ? Миний дадлага туршлага илүү их, баялаг боловч Та яаж миний мэддэггүй зүйлийг мэддэг юм бэ? гэж зарим хүмүүс хэлдэг. Энэ бүхэнд хүн хүршгүй юм. Тэр ч бүү хэл ийнхүү гайхширдаг хүмүүс байдаг: Израильд хийгдсэн ажлын талаар хэн ч үнэндээ мэддэггүй; Та яаж мэддэг юм бэ? Библийн тайлбарлагчид хүртэл ямар ч тайлбар хийж чаддаггүй; Та яаж мэддэг юм бэ? Эдгээр нь бүгд ер бусын хэрэг явдал биш гэж үү? Ямар ч гайхамшгийг туулаагүй боловч Тэр бүхнийг мэддэг бөгөөд үг Түүнээс хамгийн амархан гардаг. Энэ нь ер бусын биш гэж үү? Түүний ажил махан биеийн хүрч чадах зүйлээс хэтрэн гардаг. Тийм ажлыг ямар нэг бие махбодын бодлоор биелүүлж ердөө чадахгүй ба энэ нь хүний оюун санаа болон эргэцүүлэлд огтоос ойлгогдошгүй. Хэдий Тэр Библийг хэзээ ч уншаагүй боловч Израиль дахь Бурханы ажлыг ойлгодог. Ярьж байх үедээ Тэр газар дээр зогсож байгаа хэдий ч Тэр гуравдагч тэнгэрийн нууцуудын тухай ярьдаг. Хүн эдгээр үгсийг харах үед “Энэ нь гуравдагч тэнгэрийн хэл биш гэж үү?” гэсэн мэдрэмж хүнийг эзэмддэг. Эдгээр нь бүгд энгийн хүний хүрч чадах зүйлээс давсан хэрэг явдлууд биш гэж үү? Анх Есүс дөчин өдөр мацаг барих үед тэр нь ер бусын байгаагүй гэж үү? Хэрвээ чи дөчин өдрийн мацаг нь ер бусын бөгөөд муу сүнсний үйл хэрэг гэж хэлэх юм бол чи Есүсийг яллаж байгаа хэрэг биш үү? Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээсээ өмнө бүхий л энгийн хүмүүстэй адил байсан. Тэр ч бас сургуульд сурсан; эс бөгөөс Тэр хэрхэн уншиж, бичиж сурах юм бэ? Бурхан бие махбод болох үед Сүнс бие махбод дотор нуугдмал байсан. Гэсэн хэдий ч, бүх энгийн хүмүүсийн адилаар Тэр өсөлтийн үйл явцыг туулах шаардлагатай байсан бөгөөд Түүний оюун санаа болон сэтгэхүй нь төлөвшиж, аливаа зүйлсийг ялган салгаж чадах хүртлээ Тэр энгийн хүн гэж тооцогдсон. Түүний хүн чанар төлөвшсөний дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадсан юм. Түүний энгийн хүн чанар хараахан төлөвшөөгүй, Түүний сэтгэх чадвар гүн биш байх үед Тэр хэрхэн үйлчлэлээ хэрэгжүүлж чадах юм бэ? Зургаа эсвэл долоон настайд нь Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэхийг Түүнээс хүлээж болохгүй нь гарцаагүй! Анх бие махбод болох үедээ Бурхан яагаад Өөрийгөө мэдэгдээгүй юм бэ? Учир нь Түүний бие махбодын хүн чанар хараахан төлөвшөөгүй байсан юм; тийм бие махбодын оюун санаа болон сэтгэхүй мөн түүнчлэн энгийн хүн чанарыг бүрэн эзэмшээгүй байсан. Энэ учир шалтгааны улмаас Түүний хувьд махан бие дэх Өөрийн ажлаа хийхэд хангалттай байх хүртэл нь энгийн хүн чанар болон энгийн хүний нийтлэг ойлголтыг ээмших зайлшгүй шаардлагатай байсан юм. Зөвхөн тэр үед л Тэр Өөрийн ажлыг эхэлсэн, эс бөгөөс Түүний хувьд үргэлжлүүлэн өсөх шаардлагатай байх байсан. Есүс Өөрийн ажлыг долоо юм уу найман насандаа эхэлсэн бол хүн Түүнийг гоц авъяастан гэж үзэх байсан биш гэж үү? Бүх хүн Түүнийг ердөө хүүхэд гэж бодох байсан биш гэж үү? Хэн Түүнийг үнэмшмээр гэж бодох юм бэ? Зогсож байгаа индрээсээ өндөргүй долоо юм уу найман настай хүүхэд номлож чадах уу? Хүн чанар нь төлөвшихөөс өмнө энгийн хүн ажил хийх үүрэг хүлээж чадахгүй. Хүн чанар нь хараахан төлөвшөөгүй хүний хувьд ихээхэн ажил нь бүхэлдээ биелүүлэхийн аргагүй юм. Махан бие дэх Бурханы Сүнсний ажил нь мөн өөрийн зарчимтай байна. Түүнд энгийн хүн чанар байгаа гэсний үндсэн дээр л Тэрээр ажил болон Эцгийн даалгаврыг хүлээн авч чадах байсан. Зөвхөн үүний дараа л Тэр Өөрийн ажлаа эхэлж чадах юм. Тэр хүүхэд байхдаа эрт цагт юу болсныг бүгдийг нь огт ойлгоогүй ба зөвхөн багш нараасаа асуун ойлгож авсан. Хэрэв Тэр дөнгөж ярьж сурангуутаа л ажлаа хийж эхэлсэн бол ямар ч алдаа гаргахгүй байж чадах байсан уу? Бурхан яаж алдаа гаргаж болох вэ? Иймд энэ нь зөвхөн Тэр Өөрийн ажлыг эхлэх чадвартай болсны дараа болсон. Тэрээр ийм ажил хийх бүрэн чадвартай болтлоо ямар ч ажил аваагүй. 29 настайдаа Есүс хангалттай насанд хүрсэн ба Түүний хүн чанар нь Түүний хийх ажилд тохирохуйц болсон байсан. Зөвхөн тэр үед л Ариун Сүнс гучин жилийн турш нуугдмал байдлаасаа гарч ирэн Өөрийгөө нээсэн ба Бурханы Сүнс албан ёсоор Түүнтэй ажиллаж эхэлсэн. Энэ үед Иохан Түүнд зориулан зам засахын тулд долоон жилийн турш ажилласан байсан ба ажлаа дуусгасны дараа Иоханыг шоронд хийсэн. Дараа нь энэ ачаа бүхлээрээ Есүс дээр унасан. Хэрэв Тэрээр энэ ажлыг 21 эсвэл 22 насандаа, Түүнд хүн чанар дутмаг, дөнгөж нас биед хүрсэн залуу, олон зүйлийг ойлгоогүй байхдаа хүлээн авсан бол, Тэрээр хяналт тогтоож чадахгүй байх байсан. Тэр үед Иохан өөрийн ажлаа нэлээдгүй хугацаанд буюу Есүс ажлаа дунд эргэм насандаа хийж эхлэхээс хэсэг хугацааны өмнө хийгээд байсан юм. Тэр насандаа Түүний энгийн хүн чанар нь Түүний хийх ёстой ажилд хангалттай болсон байсан. Одоо бие махбодтой болсон Бурханд бас энгийн хүн чанар байдаг. Хэдийгээр та нартай харьцуулахуйц төлөвшөөгүй ч гэсэн Түүний тийм хүн чанар нь Түүний ажлыг биелүүлэхэд аль хэдийн хангалттай; Түүний өнөөдөр хийдэг ажлын нөхцөл байдал нь Есүсийнхтэй бүхэлдээ адилхан биш. Яагаад Есүс арван хоёр шавийг сонгосон бэ? Энэ нь бүгд Түүний ажилд тусалж байсан бөгөөд үүнтэй хамжилцаж байсан. Нөгөө талаар энэ нь тухайн үе дэх Түүний ажлын суурийг тавихын төлөө, мөн түүнчлэн Түүнийг дагах ажилд суурь тавихын төлөө байсан юм. Тэр үеийн ажилтай нийцүүлэн арван хоёр шавийг сонгох нь Есүсийн, мөн түүнчлэн Бурханы Өөрийн цаад санаа байсан. Арван хоёр шавь сонгоод дараа нь бүх газруудад номлоход нь залж чиглүүлэх ёстой гэж Тэр итгэж байсан. Гэхдээ өнөөдөр та нарын дунд ингэх хэрэггүй! Бие махбодтой болсон Бурханы ажилд олон зарчим байдаг. Хүний ойлгохгүй зүйл олон байдаг боловч хүн үргэлж Түүнийг хэмжихэд эсвэл Түүнээс хэт их зүйл шаардахад өөрийн үзлээ ашигладаг. Өнөөдөр хүртэл өөрийн мэдлэг нь зөвхөн өөрсдийнх нь үзэл гэдгийг огт мэдэггүй олон хүмүүс байдаг. Бурхан ямар ч эринд эсвэл газар бие махбодтой болсон бай Түүний махан бие дэх ажлын зарчим нь өөрчлөгддөггүй. Тэрээр махан бие болчихоод махан биеэсээ даван гарч ажиллаж чадахгүй. Мөн Тэрээр махан бие болчихоод энгийн хүнлэг чанартаа ажиллахгүй байж чадахгүй. Үгүй бол Бурханы махан бие болсоны ач холбогдол үгүй болж Үг нь махан бие болсон гэдэг бүхлээрээ утгагүй болох юм. Мөн Бурханы махан бие болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махан бие Өөрөө ч эсвэл тэнгэрэлч нар ч мэдэхгүй. Иймд Бурханы махан бие дэх ажил нь илүү энгийн болж үнэхээр Үг махбод болсныг илүү сайн харуулж чадах болсон; махан бие гэдэг нь энгийн бөгөөд хэвийн хүн гэсэн үг юм.
Зарим хүмүүс эринийг эхлүүлэхэд Бурхан яагаад Өөрөө хөтлөн оруулсан юм бол гэж гайхаж байж магадгүй. Түүний оронд ямар нэг бүтээл байж болоогүй юм болов уу? Та бүхэн Бурхан махан бие болсон нь шууд хэлэхэд шинэ эринд орох зорилготой байсан ба мэдээж Тэрээр шинэ эринд ороход Тэр хуучин эринийг мөн нэгэн зэрэг дуусгана гэдгийг мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Өөрийнхөө ажлыг хөдөлгөдөг нь Тэр Өөрөө ба иймээс өмнөх эрин үеийг төгсгөх нь Түүний Өөрийн ажил байх учиртай. Энэ бол Түүний Сатаныг дарж дэлхийг ялахын баталгаа. Түүнд Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүр нь шинэ тэмцлийн эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучин ажлаа дуусгах боломж мэдээж байхгүй. Хуучин зүйлийг дуусгаагүй нь Сатантай хийх тулаан төгсгөлдөө ирсний баталгаа биш. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж шинэ ажил гүйцэтгэх юм бол хүн Сатаны эзэмшлээс чөлөөлөгдөж шинэ амьдрал, шинэ эхлэлийг олж авах юм. Үгүй бол хүн үүрд хуучин эриндээ амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдрах болно. Бурханы удирдаж буй эрин бүрд хэсэг хүмүүс чөлөөлөгдөж, Бурханы ажилтай хамтаар шинэ эрин рүү урагшилдаг. Бурханы ялалт бол Түүнийг дагагч бүхний ялалт юм. Хэрэв бүтээгдсэн хүн төрөлхтөнд эринийг дуусгах үүрэг өгсөн бол тэдний эсвэл Сатаны өнцгөөс энэ нь илүүтэй Бурханыг эсэргүүцсэн эсвэл Түүнээс урвасан, Бурханд дуулгавартай үйлдэл биш байх байсан бөгөөд ингэснээр Сатаны гарт хөшүүрэг өгөх байсан. Зөвхөн хүн дуулгавартай байж, Бурханы нээсэн эринд Бурханыг дагах юм бол Сатан бүрэн дийлдэж чадах байсан билээ. Учир нь энэ бол бүтээлийн үүрэг билээ. Иймд Би та нарт зөвхөн дагах, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас асуухгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь хүн бүр өөрийн үүргийг сахиж, үүргээ гүйцэтгэх гэсэн үг юм. Бурхан Өөрийн ажлыг Өөрөө хийдэг ба Өөрийнхөө оронд хүнээр ажлаа хийлгэдэггүй, Өөрөө ч бүтээгдсэн зүйлийн ажилд оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэн Бурханы ажилд саад болдоггүй ба энэ нь үнэнээр дуулгавартай байгаа хэрэг ба Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эринд орсныхоо дараа хүмүүсийн дунд Өөрөө ажиллахаа больсон. Зөвхөн тэр үед л хүн албан ёсоор шинэ эринд алхан орж өөрийн үүрэг болон өөрийн даалгаврыг бүтээл гэсэн утгаараа гүйцэтгэдэг. Эдгээр нь хэн хүн ч зөрчиж болохгүй ажлын зарчмууд юм. Ийм байдлаар ажиллах нь л ухаалаг бөгөөд үндэслэлтэй байдаг. Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэж байна. Түүний ажлыг үргэлжлүүлэгч болон дуусгагч нь Тэр Өөрөө юм. Ажлыг төлөвлөгч нь Тэр ба ажлыг эзэгнэгч нь ч Тэр бөгөөд мөн ажлын үр дүнг гаргагч нь ч Тэр юм. Үүнийг Библид бичсэн байдаг: "Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч." Түүний удирдлагын ажилтай холбоотой бүхэн Түүний гараар хийгддэг. Тэр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Удирдагч. Тэр бүх зүйлийг хянадаг тул Түүний ажлыг Түүний оронд хэн ч хийж, дуусгаж чадахгүй. Тэр ертөнцийг бүтээсэн учраас Тэрээр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд удирдаж, Тэрээр эринг бүхлээр нь дуусгаж, Өөрийн бүх төлөвлөгөөг үр дүнд хүргэнэ!
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment