Ажил болон оролт нь угаас бодитой бөгөөд Бурханы ажил болон хүний оролттой хамаатай. Бурханы жинхэнэ царай болон Бурханы ажлыг хүн бүрэн ойлгож чадаагүй нь түүний оролтонд асар их бэрхшээлийг авчирсан. Өнөөдрийг хүртэл олон хүмүүс, эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажлыг эсвэл Бурхан яагаад бие махбодоороо ирж, алдар гутамшгийн алинд ч хүнтэй хамт байхын тулд туйлын их доромжлолыг туулдаг вэ гэдгийг мэддэггүй.
Хүн Бурханы ажлын зорилгын юуг ч мэддэггүй мөн эцсийн өдрүүд дэх Бурханы төлөвлөгөөний зорилгыг ч мэддэггүй. Олон шалтгааны улмаас хүмүүс Бурханы шаарддаг оролтын тухайд үргэлж хайнга агаад хоёрдмол санаатай[a] байдаг бөгөөд энэ нь Бурханы бие махбодоор хийх ажилд асар их бэрхшээлийг авчирсан юм. Хүмүүс бүгдээрээ саад тотгор болсон мэт санагддаг ба өнөөдрийг хүртэл тэд ямар ч тодорхой ойлголтгүй хэвээр байгаа. Тийм учраас Би Бурханы хүн дээр хийдэг ажлын талаар, Бурханы хойшлуулшгүй зорилгын талаар ярих болно, ингэснээр та бүхэн Иов шиг Бурханы үнэнч зарц болж, Бурханыг голсноос үхэхийг илүүд үзэн, бүхий л доромжлолыг тэвчиж, Петр шиг өөрсдийн бүхий л оршихуйгаа Бурханд өргөж, эцсийн өдрүүдэд Бурханаар авахуулах дотны хүмүүс нь болох болно. Бүх ах эгч нар өөрсдийн бүхий л оршихуйгаа Бурханы тэнгэрлэг хүсэлд өргөж, Бурханы гэр дэх ариун зарц болж, Бурханы өгсөн хязгааргүй их амлалтуудыг эдлэхийн тулд өөрсдийн чадах бүхнээ хийж, ингэснээр Эцэг Бурханы зүрх сэтгэл тун удалгүй амар тайвнаар амрах болтугай. “Эцэг Бурханы хүслийг биелүүлэх” гэдэг нь Бурханыг хайрладаг хүн бүрийн уриа байх ёстой. Энэ үгс нь хүний оролтын хөтөч, түүний үйлдлүүдийг чиглүүлэх луужин адилаар үйлчлэх ёстой. Энэ нь хүнд байх ёстой шийдвэр мөн. Газар дээрх Бурханы ажлыг бүрэн дуусгах, бие махбодтой Бурханы ажилтай хамтран ажиллах нь хүний үүрэг юм. Нэг өдөр Бурханы ажил дуусах үед хүмүүс Түүнийг тэнгэр дэх Эцэг рүүгээ эрт эргэн очих замд нь үдэх болно. Энэ нь хүний биелүүлэх ёстой үүрэг хариуцлага биш гэж үү?
Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн төгсгөлийн үйл явдал руугаа шилжсэн юм. Газар дээр үлдсэн бүхэн нь Есүсийн үүрсэн загалмай, Есүсийг ороосон нарийн маалинга, Есүсийн өмссөн өргөст титэм, час улаан нөмрөг байлаа (эдгээр нь иудейчүүдийн Түүнийг дооглохын тулд ашигласан эд юмс байв). Өөрөөр хэлбэл, Есүсийн цовдлолын ажил нь хэсэг хугацаанд үймээн шуугиан үүсгэсэн бөгөөд дараа нь намжсан. Тэр үеэс эхлээд Есүсийн шавь нар Түүний ажлыг үргэлжлүүлж эхэлсэн бөгөөд хаа сайгүй байсан чуулгануудад хариулга болон усалгааг хийсэн юм. Тэдний ажлын агуулга нь энэ байсан: бүх хүмүүсийг гэмшүүлж, тэдний нүглийг хүлээлгэж, баптисм хүртээх; элчүүд бүгд Есүсийн цовдлолын дотоод түүхийг болон яг үнэндээ юу тохиолдсон талаар түгээж, хүн бүхэн Есүсийн өмнө унаж өөрсдийн нүглээ хүлээхээс өөр аргагүй байсан бөгөөд цаашлаад элчүүд Есүсийн хэлсэн үг болон Түүний тогтоосон хууль, тушаалыг хаа сайгүй түгээсэн. Тэр үеэс Нигүүлслийн эрин үед чуулгануудыг байгуулж эхэлсэн юм. Тэр эрин үед Есүсийн ярьсан зүйл нь мөн хүний амьдрал болон тэнгэрлэг Эцгийн хүсэл дээр төвлөрч байв. Эрин үе өөр учраас л тэдгээр хэлсэн үг болон хэрэгжүүлэлтийн олонх нь өнөөдрийнхөөс асар их ялгаатай байдаг. Гэхдээ хоёулангийнх нь мөн чанар адилхан. Хоёулаа л махан бие дэх Бурханы Сүнсний ажлаас өөр юу ч биш юм. Тийм төрлийн ажил болон тэдгээр үгс нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, тийм учраас өнөөдрийн шашны чуулгануудад одоо ч хуваалцсаар байгаа зүйл нь тийм төрлийн зүйл бөгөөд энэ нь ердөө өөрчлөгдөөгүй. Есүсийн ажил төгсөх үед Есүс Христийн зөв зам газар дээр тогтсон боловч Бурхан Өөрийн ажлын өөр нэг үе шатны төлөвлөгөөг буюу эцсийн өдрүүдэд бие махбодтой болох хэргийг эхэлсэн. Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авах боломжийг Түүнд олгосон. Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтөнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, “Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго бол Сатаны савраас аврагдсан хүн бүхнийг төгс болгож, олж авах юм, ийм учраас Бурхан махан биед ирэх аюулыг дахин сөрөхөөр бэлтгэсэн билээ. “Бие махбодтой болох” гэж нэрлэгддэг зүйл нь алдрыг авч явахгүйгээр (Бурханы ажил хараахан дуусаагүй учраас алдрыг авч явахгүй), харин хайртай Хүүгийн ялгамж чанартайгаар илрэн гарахыг илэрхийлдэг бөгөөд Тэр бол Христ, Бурханы таалал Түүнд оршдог билээ. Тийм учраас үүнийг аюулыг сөрөх гэж хэлж байгаа юм. Махан бие тун өчүүхэн чадалтай агаад асар болгоомжтой байх учиртай, [b] тэнгэр дэх Эцгийн эрх мэдлээс асар өөр бөгөөд Тэр зөвхөн махан биеийн үйлчлэлийг хэрэгжүүлж, өөр ажилд оролцохгүйгээр Эцэг Бурханы ажил болон даалгаврыг биелүүлдэг. Тэр зөвхөн ажлын нэг хэсгийг л биелүүлдэг. Ийм учраас Бурханыг газар дээр ирэхэд нь “Христ” гэж нэрлэдэг. Энэ нь үүнд агуулагдсан утга учир юм. Ирэхэд нь сорилт дагалдах болно гэж хэлсний учир нь зөвхөн нэг ажлын төсөл биелэгдэж байгаа учраас юм. Цаашлаад Эцэг Бурхан Түүнийг зөвхөн “Христ”, “хайртай Хүү” хэмээн дуудаж, Түүнд бүх алдрыг өгөөгүйн шалтгаан нь бие махбодтой болсон Бурханы махан бие ажлын нэг төслийг хийхээр ирдэг ба тэнгэр дэх Эцгийг төлөөлөхөөр биш харин үүний оронд хайртай Хүүгийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд ирдэг учраас юм. Хайртай Хүү Өөрийн мөрөн дээрээ үүрсэн бүхий л даалгавраа биелүүлэх үед Эцэг Түүнд бүрэн бүтэн алдрыг Эцгийн ялгамж чанарын хамтаар өгөх болно. Үүнийг “тэнгэрлэг дүрэм” гэж хэлж болох юм. Махан биед ирсэн Нэгэн болон тэнгэр дэх Эцэг нь хоёр өөр нөхцөл байдалд байгаа учраас энэ хоёр зөвхөн Сүнсээр бие биенээ ширтэн харж, Эцэг нь хайртай Хүүгээ ажиглах боловч Хүү Эцгийгээ холоос харж чадахгүй. Учир нь махан биеийн чиг үүрэг хэтэрхээ жаахан бөгөөд Тэр хэдийд ч алагдах боломжтой, иймээс энэхүү ирэлтийг асар их аюул дагалдана гэж хэлдэг. Энэ бол Бурхан дахин нэгэнтээ Өөрийн хайртай Хүүгээ орхиж, Түүнийг барын аманд оруулахтай ав адилхан. Бурхан Түүнийг Сатаны хамгийн их төвлөрдөг газар оруулсан нь аминд осолтой юм. Тийм аймшигт бэрх байдалд ч гэсэн Бурхан Өөрийн хайртай Хүүгээ бузар, ёс суртахуунгүй газрын хүмүүст тэднийг “хүмүүжүүлэхийн” тулд гардуулан өгсөн билээ. Учир нь энэ бол Бурханы ажил бүрэн утга учиртай байх цорын ганц зам бөгөөд Эцэг Бурханы бүх хүслийг биелүүлж, хүн төрөлхтний дундах Түүний ажлын сүүлчийн хэсгийг хэрэгжүүлэх цорын ганц зам юм. Есүс Эцэг Бурханы ажлын зөвхөн нэг үе шатыг л биелүүлсэн. Бие махбодтой болсон Бурханы махан биеийн саад бэрхшээл, биелүүлсэн ажлын ялгааны улмаас махан биед хоёр дахь удаагаа эргэн ирэх болно гэдгийг Есүс Өөрөө ч мэдээгүй. Тиймээс Түүний түүхэн баримтуудыг уншсан хэн ч, Бурхан махан биеэр Өөрийн ажлыг бүхэлд нь дуусгахын тулд хоёр дахь удаагаа бие махбодтой болохыг хүсэж байгаа талаар Есүс зөгнөж байгааг олж хараагүй юм. Есүс нэгэнт энэ хэргийн талаар ч мэдээгүй болохоор агуу эш үзүүлэгчид болон тайлбарлагчид ч бас Бурхан махан биед эргэн ирэхийг хүсэж байгаа, өөрөөр хэлбэл махан бие дэх Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг хийхийн тулд махан биед дахин ирнэ гэдгийг мэдээгүй. Тиймээс аль эртнээс эхлээд Бурхан Өөрийгөө махан биед нуусан гэдгийг хэн ч ухаараагүй. Есүс дахин амилж, тэнгэр лүү гарсны дараа л Тэр энэ даалгаврыг хүлээн авсан учраас энэ нь ойлгомжтой, иймээс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханд ямар ч үндэс, ямар ч суурь байхгүй бөгөөд үндэсгүй усны адилаар үүнийг барьж авахад хэцүү. Цаашлаад ихэд алдартай[c] Библиэс ч үүнтэй хамаатай зүйлийг олоход хэцүү. Библийн олон бүлгүүд болон ишлэлүүдийн бүгдээс нь ганц өгүүлбэр эсвэл үг энэ явдлыг дурддаггүй. Харин энэ дэлхий дэх Есүсийн ирэлт нь аль хэдийн зөгнөгдсөн бөгөөд цаашлаад Ариун Сүнснээс жирэмсэн болсон. Гэсэн хэдий боловч энэ нь аминд осолтой байсан гэдгийг Бурхан мөн л хэлсэн юм. Тэгвэл тэр нь өнөөдрийн тухайд юуг хэлж байна вэ? Энэ удаа бие махбодтой болох нь Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин илүү аюултай гэж Бурхан хэлдэгт гайхах хэрэггүй. Бурхан, Синим хэмээх нутагт хэсэг бүлэг ялагчдыг олж авахаа олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах болно, иймээс хоёр дахь бие махбод болсон Бурханы буух газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн газар нутаг буюу агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа яг тэр газар байх юм. Тэнд Бурхан агуу улаан луугийн үр удмыг олж авах ба ингэснээр энэ нь бүрмөсөн ялагдаж, шившиглэгдэх болно. Бурхан эдгээр гүн гүнзгий зовж шаналж байгаа хүмүүсийг сэрээж, тэднийг бүрэн сэрээж, тэднийг манангаас гаргаж, агуу улаан луугаас татгалзуулахыг хүсэж байгаа. Бурхан тэднийг зүүд нойрноос нь сэрээж, агуу улаан луугийн мөн чанарыг тэдэнд мэдүүлж, зүрх сэтгэлийг нь Бурханд өгүүлж, харанхуйн хүчний дарлалаас босгож, дэлхийн Зүүн хэсэгт зогсоож, Бурханы ялалтын баталгаа болгохыг хүсэж байгаа. Зөвхөн тэгж байж л Бурхан алдрыг олж авах болно. Гагцхүү энэ шалтгааны улмаас, Бурхан Израильд дууссан ажлаа агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа газарт авчирсан ба явснаасаа хойш бараг хоёр мянган жилийн дараа, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дахин махан биед ирсэн. Хүний энгийн нүдэнд бол, Бурхан бие махбодод шинэ ажил эхлүүлж байгаа. Харин Бурханы хувьд, Тэр цөөн хэдэн мянган жилийн хугацааны зайтайгаар, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлж байгаа ба зөвхөн ажлын байрлал болон ажлын төсөлд өөрчлөлт гарсан. Өнөөдрийн ажилд Бурханы ирсэн махан биеийн дүр төрх нь хэдийгээр Есүсээс нилээд өөр хүн боловч Тэд адилхан мөн чанар болон гарал үүслийг хуваалцдаг бөгөөд Тэд нэг эх үүсвэрээс ирсэн. Тэд гадаад талаараа олон ялгаатай байж болох ч Тэдний ажлын дотоод үнэн нь бүхэлдээ адилхан юм. Эцсийн эцэст эрин үеүд нь өдөр шөнө шиг ялгаатай. Бурханы ажил хэрхэн өөрчлөгдөлгүй үлдэх юм бэ? Эсвэл ажил нь бие биендээ саад болж яаж чадах юм бэ?
Есүс иудейчүүдтэй адилхан харагдаж, иудейчүүд шиг хувцаслаж, иудейчүүдийн хоолыг идэж өссөн. Энэ нь Түүний энгийн хүн чанарын тал юм. Гэвч, өнөөдрийн бие махбод болсон Бурханы махан бие нь Ази хүмүүсийн төрхтэй бөгөөд агуу улаан луугийн үндэстний хоолоор тэжээгдэж өссөн. Эдгээр нь бие махбод болсон Бурханы зорилготой зөрчилддөггүй. Харин ч тэдгээр нь нэг нэгнээ нөхөж, бие махбод болсон Бурханы жинхэнэ ач холбогдлыг илүү бүрэн дүүрэн болгодог. Бие махбод болсон Бурханы махан биеийг “хүний Хүү” эсвэл “Христ” гэж үздэг учраас өнөөгийн Христийн гадаад талыг Есүс Христтэй тэнцүү гэж үзэж чадахгүй. Эцсийн эцэст махан биеийг “хүний Хүү” гэж дууддаг ба энэ нь махан биеийн төрхтэй байдаг. Бурханы ажлын үе шат болгон ихээхэн гүн утга учрыг агуулдаг. Есүс Ариун Сүнснээс төрсний шалтгаан нь Тэр нүгэлтнүүдийг аврах байсан учраас юм. Тэр нүгэлгүй байх ёстой байсан. Гэвч эцэстээ Тэр хүчээр нүгэлт махан биетэй адил болж нүгэлтнүүдийн нүглийг үүрэх үедээ Тэр хүмүүсийг гэсгээхдээ Бурханы ашиглаж байсан хараагдсан загалмайнаас тэднийг аварсан юм. (Загалмай бол хүмүүсийг хараан, гэсгээх Бурханы хэрэгсэл юм; хараах болон гэсгээхийг дурдах нь ялангуяа нүгэлтнүүдийг харааж, гэсгээх тухай байдаг.) Үүний зорилго нь бүх нүгэлтнүүдийг гэмшүүлж, тэдний нүглийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд цовдлолыг ашиглах явдал байсан. Өөрөөр хэлбэл, бүх хүн төрөлхтөнийг золин аврахын төлөө бие махбод болсон Бурхан, Ариун Сүнснээс төрсөн махан биетэй болж бүх хүн төрөлхтөний нүглийг үүрсэн юм. Үүнийг тайлбарлах энгийн арга нь, бүх нүгэлтнүүдийн оронд ариун махбодийг тахил болгох бөгөөд өөрийн гишгэлсэн гэм зэмгүй бүхий л хүн төрөлхтөнийг Бурханд эргүүлэн өгөхийг Сатанаас “гуйхын” тулд Сатаны өмнө Есүс нүглийн тахил болон тавигдсантай тэнцүү юм. Тиймээс авралын ажлын энэ үе шатыг хэрэгжүүлэхэд Ариун Сүнснээс төрөх шаардлагатай байсан. Энэ бол чухал нөхцөл, Эцэг Бурхан болон Сатаны хоорондох тулааны үеийн “хэлцэл” билээ. Тийм учраас Есүс Сатанд өгөгдсөн ба зөвхөн тэр үед л ажлын энэ үе шат дууссан юм. Гэсэн хэдий ч Бурханы өнөөдрийн золин аврах ажил нь урьд хожид байгаагүй сүр жавхлантай ба Сатанд шаардлага тавих ямар ч шалтгаан байхгүй учраас бие махбод болсон Бурхан нь Ариун Сүнснээс төрөх шаардлагагүй, учир нь Бурхан төрөлхийн ариун, гэм зэмгүй билээ. Иймээс энэ удаа бие махбод болсон Бурхан нь цаашдаа Нигүүлслийн эрин үеийн Есүс Христ биш юм. Гэвч Тэр мөн л Эцэг Бурханы хүслийн төлөө, мөн Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө байх болно. Үүнийг үндэслэлгүй үг гэж хэрхэн хэлж болох билээ? Бие махбод болсон Бурхан цогц дүрэм журмыг дагах ёстой юу?
Олон хүмүүс, бие махбод болсон Бурханы талаарх зөгнөлийг олохыг хүсэж, Библиэс нотолгоо хайдаг. Өөрийн удаан төлөвлөсөн боловч хүнд хэзээ ч хэлээгүй ажлаа тааламжтайгаар хийхийн тулд Бурхан аль хэдийн Библи дотор “ажиллахаа” больж, үүний гадна талд “үсэрсэн” гэдгийг хүний дампуурсан сэтгэхүй хэрхэн мэдэх юм бэ? Хүмүүс эрүүл ухаанаар маш дутмаг байна. Бурханы зан чанарыг амссаныхаа дараа л тэд хайхрамжгүйгээр өндөр тайзан дээр гарч, өндөр зэрэглэлийн “тэргэнцэр” дээр суун Бурханы ажлыг хянан шалгаж, гоёмсог авцалдаагүй яриагаар Бурханыг сургаж эхлэх зэргийг хүртэл хийдэг. Томруулдаг шил зүүж, сахлаа илсэн олон “хөгшин хүмүүс” насаараа уншсан шарласан “хуучин литээ (Библиэ)” сөхдөг. Үг бувтнаж, нүд нь хараажаар гялалзах тэр одоо Илчлэлийн Номыг, одоо Даниелийн номыг дараа нь бүгдийн мэддэг Исаиагийн Номыг ээлжлэн эргүүлдэг. Жижигхэн үгс шигүү бичигдсэн хуудас руу ширтэж тэрээр чимээгүйхэн унших ч түүний бодол тасралтгүй эргэлдэнэ. Сахлаа илж байсан гар гэнэт зогсож, үүнийгээ угзарч эхэлдэг. Эрт орой нэгэн цагт түүний сахал тасрах чимээг хэн нэгэн сонсоно. Тийм хачирхалтай араншин нь хүний гайхлыг төрүүлдэг. “Яагаад тийм их хүч хэрэглэж байгаа юм бэ? Тэр юунд тэгж их уурлана вэ?” Хөгшин хүний тухайд гэвэл түүний хөмсөг одоо арзайжээ. Хөгшин хүн хөгцөрсөн мэт харагдах хуудаснуудаас нүдээ салгахгүй байх зуур түүний бууралтсан хөмсөг нь галууны өд мэт, хөгшний зовхиноос яг хоёр сантиметрийн зайд, санаандгүй мөртлөө маш төгс зохицон буужээ. Тэр дээрх үйлдлүүдийн дарааллыг хэд хэдэн удаа давтах бөгөөд дараа нь тэр яаж ч чадалгүй өөрийн хөл дээрээ үсрэн хэн нэгэнтэй дэмий ярьж[d] байгаа мэт чалчиж эхэлнэ, гэсэн ч түүний нүдний гэрэл литийг орхиогүй. Гэнэт тэр, одоо байгаа хуудаснуудаа хааж, “өөр ертөнц” рүү эргэдэг. Түүний хөдөлгөөн нь маш их яарсан, сандарсан бөгөөд хүмүүсийг бараг гэнэтийн гайхшралд оруулдаг. Яг одоо, түүнийг чимээгүй байх зуур нүхнээсээ гарч ирээд “чөлөөтэй байдлыг мэдэрч” эхэлж байсан хулгана, түүний ердийн биш хөдөлгөөнөөс цочин сандарч, нүх рүүгээ буцан гүйж ямар ч ул мөргүйгээр арилна. Одоо энэ хөгшний хөдөлгөөнгүй байсан зүүн гар нь сахлаа дээш доош илэх хөдөлгөөнөө дахин хийж эхэлнэ. Тэр ширээн дээр номоо үлдээгээд суудлаасаа холджээ. Ялимгүй дутуу хаагдсан хаалга болон онгорхой цонхоор салхи орж ирэн, хайхрамжгүйгээр номыг хааж, дараа нь нээж, нэг хааж нэг нээнэ. Энэ дүр зургийн тухайд үгээр илэрхийлэхийн аргагүй гунигтай байдал байдаг ба, номын хуудаснууд салхинд шаржигнах чимээг үл тооцвол бусад бүх зүйл нам гүм болсон мэт санагдана. Тэр гараа нуруундаа үүрэн, өрөөн дотор холхиж, нэг зогсож, нэг алхан, үе үе толгойгоо сэгсэрч, харваас “Өө! Бурхан минь! Та үнэхээр тэгнэ гэж үү?” хэмээн давтан хэлж байдаг. Мөн тэр үе үе толгой дохин “Ээ Бурхан минь! Таны ажлыг хэн ойлгож чадах билээ? Таны хөлийн мөрийг хайх нь хэцүү биш гэж үү? Таныг үндэслэлгүй зүйл хийхгүй гэдэгт би итгэж байна” гэдэг. Одоо хөгшин хүн аажмаар сайтар бодохыг хүсэж байгаа мэтээр хөмсгөө зангидаж, нүдээ тас анин, сандарсан царай гаргаж, дэндүү их зовсон нүүрний хувирал үзүүлнэ. Энэ нь “асар хөгшин хүний” хүч чадлыг үнэхээр сорино. Амьдралынхаа сүүлийн үе шатанд тэр “харамсалтайгаар” ийм асуудалтай тулгарчээ. Энэ талаар юу хийж болох билээ? Би ч гэсэн арга мухардаж, юу ч хийх чадалгүй байна. Хэн түүний хуучин литийг “шарлуулсан” бэ? Түүний нүүрэн дээр өөр газруудад байх сахал, хөмсгийг хэн хайр найргүйгээр цагаан цас адил болгон ургуулсан бэ? Түүний сахал нь түүний үндсийг илэрхийлэх мэт. Гэсэн ч хүн Бурханы байгааг хуучин литээс хайх хүртлээ тэнэг болно гэж хэн мэдэх юм бэ? Хуучин лит хэчнээн хуудас цаастай байж чадах вэ? Энэ нь Бурханы бүх үйл хэргийг тэмдэглэж үнэхээр чадах уу? Хэн үүнийг баталж зүрхлэх вэ? Хүн үнэндээ үгийг хэтэрхий их задлан шинжилснээр[e] Бурханы төрх байдлыг хайж, Бурханы хүслийг биелүүлэхээр хичээдэг. Ийм байдлаар амь руу орохоор оролдох нь сонсогдож байгаа шигээ амархан гэж үү? Энэ нь утгагүй, буруу ташаа бодол биш гэж үү? Чи үүнийг инээдтэй зүйл гэж бодохгүй байна уу?
Тайлбар:
a. “Хоёрдмол санаатай” гэдэг нь хүмүүст Бурханы ажлын талаар тодорхой мэдлэг ухаан байдаггүй гэдгийг илтгэдэг.
b. “Тун өчүүхэн чадалтай агаад асар их болгоомжтой байх учиртай” гэдэг нь махан биеийн бэрхшээл хэтэрхий их бөгөөд хийдэг ажил нь хэтэрхий хязгаарлагдмал гэдгийг илтгэдэг.
c. “Ихэд алдартай” гэдгийг тохуурхан хэлсэн. Энэ нь шашны олон мэргэжилтнүүд шарласан “хуучин литийг” хэрхэн Бурхан шиг шүтдэгтэй хамаатай.
d. “Дэмий ярих” гэдэг нь Бурханы ажлыг судлах үеийн хүмүүсийн муухай нүүр царайг хэлсэн зүйрлэл юм.
e. “Үгийг хэтэрхий их задлан шинжлэх” гэдэг нь үгэн дээр дэмий маргадаг мөртлөө үнэнийг эрж хайдаггүй эсвэл Ариун Сүнсний ажлыг мэддэггүй төөрөгдөлд байгаа мэргэжилтнүүдийг дооглоход хэрэглэгдсэн.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment