Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй.
Бурхан эхэндээ амарч байсан. Тэр үед дэлхий дээр хүн болон өөр ямар ч зүйл байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршиж, хүн төрөлхтөн ялзарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа хийж эхэлсэн. Түүнээс хойш Бурхан амрахаа больж, харин оронд нь хүн төрөлхтний дунд Өөрийгөө завгүй байлгаж эхэлсэн. Хүн төрөлхтний ялзралаас болж Бурхан амралтаасаа гарсан ба мөн тэргүүн тэнгэрэлчийн бослогоос болж Бурхан амралтаасаа гарсан юм.