2019-09-23

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Чи амилсан хүн мөн үү? | монгол хэлээр


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Чи амилсан хүн мөн үү?

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэрвээ хүмүүс амьд зүйлс болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой, тэд Түүний шүүлт болон гэсгээлтэнд баяртайгаар захирагдах ёстой ба Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Зөвхөн тэр үед л тэд Бурханы шаардсан бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, зөвхөн тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд зүйлс болох болно. Амьд хүмүүс Бурханаар аврагддаг, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгддэг, тэд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг бөгөөд өөрийн амиа Бурханд өгөхдөө баяртай байдаг, мөн тэд өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Зөвхөн амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, зөвхөн амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, зөвхөн амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, мөн зөвхөн амьд хүмүүс л жинхэнэ хүмүүс юм.”

2019-09-21

Христийн сүмийн кино “Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай” Бурхан бол миний найдвар(Монгол хэлээр)


Христийн сүмийн кино “Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай” Бурхан бол миний найдвар (Монгол хэлээр) 

Жонг Шин бол Хятадын эх газар дахь нэгэн гэр сүмийн номлогч. Тэр олон жилийн туршид Эзэний итгэгч байсан бөгөөд ХКН-ын баривчилгаа, хавчлагаас болж үргэлж зовдог байсан юм. ХКН-ыг үзэн ядах нь улам гүнзгийрсэн бөгөөд ХКН бол өөрийгөө Бурханы эсрэг тавьдаг Сатаны дэглэм гэдгийг тэр аль хэдийн тодорхой олж харжээ. Сүүлийн жилүүдэд Зүүний Аянгын чуулганыг ХКН-ын засгийн газар болон шашны ертөнц зэрлэгээр буруутган, баривчилж, хавчиж байгааг тэр олж харсан билээ. Гэвч түүний гайхлыг төрүүлсэн зүйл бол Зүүний Аянга ялагдаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ улам бүр цэцэглэж байгаа явдал бөгөөд иймээс Жонг Шин энэ тухай эргэцүүлэн бодож эхэлжээ: Зүүний Аянга нь Эзэний илрэл болон ажил мөн үү? Тэр, ХКН ба шашны ертөнцийнхний Зүүний Аянгыг буруутган хэлж буй үг худал, цуурхал болохыг олж мэдээд, асуудлын үнэнийг олохоор, ах эгч нарыгаа удирдан Зүүний Аянгыг судлах болсон билээ. Төгс Хүчит Бурханы Чуулганд гэрчлэл хийсэн хүмүүсийн нөхөрлөлийг сонсоход Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн бөгөөд эдгээр үг Бурханы дуу хоолой, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг ихэнх нь баталсан юм. Гэвч Төгс Хүчит Бурханы Чуулганыг ХКН-аас зэрлэгээр дарж, хавчиж байгаа явдал, мөн шашны ертөнцийн пасторууд, ахлагчдын зүгээс ирж буй бүдүүлгээр үл тоомсорлосон байдал, буруутгалыг харсан зарим хүмүүс будилж эхэлдэг: Төгс Хүчит Бурханы ажил бол үнэн зам, тэгвэл энэ нь яагаад улс төрийн хүч ба шашны ертөнцийн бүдүүлэг үл тоомсорлолт ба буруутгалын эсрэг явна вэ? Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганд гэрчлэл хийдэг хүмүүсийн нөхөрлөлийг сонсоод ах эгч нар, хүн төрөлхтөн Бурханыг үл тоомсорлодгийн үндсэн шалтгааныг ойлгож, Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам яагаад ийм аюултай байдгийн учрыг олсон ба ХКН-ын сатаны дэглэм болон шашны ертөнцийн удирдагчдын үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг мөн чанарыг ялган харах болсон байна. Жонг Шин зэрэг хүмүүс Сатаны нөлөөний хүлээс, хязгаарлалтыг шийдэмгийгээр хаяж, эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы сэнтийн өмнө жинхэнээсээ буцаж ирсэн юм.

2019-09-20

Гоё магтан дуу “Бурхан хүнийг Өөрийн хамгийн эрхэм нэгэн гэж үздэг ” (Praise and Worship)


Гоё магтан дуу “Бурхан хүнийг Өөрийн хамгийн эрхэм нэгэн гэж үздэг ” (Praise and Worship)

Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн
Хүн ялзарсан эсвэл
Түүнийг дагадаг эсэхээс үл хамааран
Бурхан хүмүүсийг
Өөрийн дотнын нэгэн гэж ханддаг.
Эсвэл хүмүүсийн хэлдгээр саднаа гэж үздэг.
Хүн төрөлхтөн Түүний хувьд тоглоом биш.

2019-09-19

Бурханы үгийн магтан дуу “Бурханы нэрийн утга учир” (Lyrics)


Бурханы үгийн магтан дууБурханы нэрийн утга учир” (Lyrics)

Үеийн үед, Түүний ажлын үе шат болгонд
Бурханы нэр бэлгэдлийн ач холбогдолтой, 
дэмий хоосон зүйл биш.
Түүний нэр бүхэн эрин үеийг төлөөлдөг.