Showing posts with label тэнгэрийн хаанчлал. Show all posts
Showing posts with label тэнгэрийн хаанчлал. Show all posts

2020-03-10

“Сүм дэх антихрист” Тэнгэрийн хаанчлалд ороход нь хэн итгэгчидэд саад болж байх вэ (хошин яриа)



“Сүм дэх антихрист” Тэнгэрийн хаанчлалд ороход нь хэн итгэгчидэд саад болж байх вэ
Ли ах бол гэр чуулганд явдаг итгэгч юм. Түүнийг ах эгч нарынхаа хамт үнэн замыг судалж байхад нь тэдний пастор үнэн замыг эрж хайх, судлахад нь итгэгчдэд саад хийж, тээр болохын тулд, “Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Библиэс гаднах юм бүхэн тэрс үзэл”, мөн “Эзэнийг бие махбод болж эргэн ирсэн тухай номлодог хүн бүхэн хуурамч байдаг”  гэж хэлжээ. “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16: 12-13) хэмээн Эзэн Есүс тодорхой хэлсэн байдаг. Түүнчлэн Илчлэлийн номд, “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2: 7) хэмээн зөгнөсөн нь бий. Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэх бөгөөд хүмүүс Эзэнтэй хөл нийлүүлэн алхахын тулд Эзэний дуу хоолойг чих тавин чагнах ёстой. Тэгвэл тэдний пастор юунд Эзэний үгийг ил тод үгүйсгэн, Эзэнийг хүлээн авахад нь итгэгчдэд саад хийхээр зүтгэж байна вэ? Хариултыг нь олж мэдье гэвэл “Сүм дэх антихрист” хэмээх хошин яриаг үзээрэй.

2019-11-08

Монгол кино “Галын баптисм” клип (2) Хэрхэн Бурханд үнэхээр дуулгавартай болж, Түүгээр авруулах вэ


Хэрхэн Бурханд үнэхээр дуулгавартай болж, Түүгээр авруулах вэ

Эзэн Есүс хэнсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21) хэмээн Эзэн Есүс хэлсэн билээ. Бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг, Бурханд дуулгавартай хүмүүс болж, улмаар Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргүүлэхийн тулд яг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Христэд итгэгч Сон Эньжэ Бурханд итгэн, Бурханы сайн мэдээг номлосон учраас Хятадын Коммунист Намд баривчлагдаж, долоон жил хоригдсон юм. Тэгээд суллагдсаныхаа дараа сайн мэдээ түгээснээр Бурханы төлөө үргэлжлүүлэн зарлагадна хэмээн зүтгэжээ. Тэрээр, гэр орон, ажил албаа орхиж, ажиллаж, хөдөлмөрлөх нь Бурханы хүслийг биелүүлж байгаа хэрэг бөгөөд Бурханы сайшаалыг гарцаагүй хүртэж, Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргэгдэнэ хэмээн боддог. Үүний дараа хүү нь хүндээр өвдөж, амь нас нь аюулд орсноос үүдэн Сон Эньжэ Бурханд өш санаж, Бурхантай маргахаар оролдон, тэр ч бүү хэл үүргээ биелүүлэх хүсэлгүй болов. Тэгээд олон жил Бурханы төлөө орхиж, зарлагадсан нь угтаа Бурханы нигүүлсэл, ерөөлийг наймаацах гэсэн оролдлого байсан бөгөөд өөрөө Бурханд дуулгавартай хүн биш гэдгээ Сон Эньжэ өөрийн нөхцөл байдлын талаарх баримт, Бурханы үгийн илчлэлээс харсан зүйлээрээ дамжуулан ухаарна. Эцэст нь эрж хайснаар дамжуулан тэрээр, завхарсан зан чанараасаа ангижрах, Бурханд үнэхээр дуулгавартай болох, Бурханаар авруулахын тулд хэрхэн эрэлхийлэх ёстойг сурчээ.

2019-09-21

Христийн сүмийн кино “Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай” Бурхан бол миний найдвар(Монгол хэлээр)


Христийн сүмийн кино “Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай” Бурхан бол миний найдвар (Монгол хэлээр) 

Жонг Шин бол Хятадын эх газар дахь нэгэн гэр сүмийн номлогч. Тэр олон жилийн туршид Эзэний итгэгч байсан бөгөөд ХКН-ын баривчилгаа, хавчлагаас болж үргэлж зовдог байсан юм. ХКН-ыг үзэн ядах нь улам гүнзгийрсэн бөгөөд ХКН бол өөрийгөө Бурханы эсрэг тавьдаг Сатаны дэглэм гэдгийг тэр аль хэдийн тодорхой олж харжээ. Сүүлийн жилүүдэд Зүүний Аянгын чуулганыг ХКН-ын засгийн газар болон шашны ертөнц зэрлэгээр буруутган, баривчилж, хавчиж байгааг тэр олж харсан билээ. Гэвч түүний гайхлыг төрүүлсэн зүйл бол Зүүний Аянга ялагдаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ улам бүр цэцэглэж байгаа явдал бөгөөд иймээс Жонг Шин энэ тухай эргэцүүлэн бодож эхэлжээ: Зүүний Аянга нь Эзэний илрэл болон ажил мөн үү? Тэр, ХКН ба шашны ертөнцийнхний Зүүний Аянгыг буруутган хэлж буй үг худал, цуурхал болохыг олж мэдээд, асуудлын үнэнийг олохоор, ах эгч нарыгаа удирдан Зүүний Аянгыг судлах болсон билээ. Төгс Хүчит Бурханы Чуулганд гэрчлэл хийсэн хүмүүсийн нөхөрлөлийг сонсоход Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн бөгөөд эдгээр үг Бурханы дуу хоолой, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг ихэнх нь баталсан юм. Гэвч Төгс Хүчит Бурханы Чуулганыг ХКН-аас зэрлэгээр дарж, хавчиж байгаа явдал, мөн шашны ертөнцийн пасторууд, ахлагчдын зүгээс ирж буй бүдүүлгээр үл тоомсорлосон байдал, буруутгалыг харсан зарим хүмүүс будилж эхэлдэг: Төгс Хүчит Бурханы ажил бол үнэн зам, тэгвэл энэ нь яагаад улс төрийн хүч ба шашны ертөнцийн бүдүүлэг үл тоомсорлолт ба буруутгалын эсрэг явна вэ? Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганд гэрчлэл хийдэг хүмүүсийн нөхөрлөлийг сонсоод ах эгч нар, хүн төрөлхтөн Бурханыг үл тоомсорлодгийн үндсэн шалтгааныг ойлгож, Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам яагаад ийм аюултай байдгийн учрыг олсон ба ХКН-ын сатаны дэглэм болон шашны ертөнцийн удирдагчдын үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг мөн чанарыг ялган харах болсон байна. Жонг Шин зэрэг хүмүүс Сатаны нөлөөний хүлээс, хязгаарлалтыг шийдэмгийгээр хаяж, эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы сэнтийн өмнө жинхэнээсээ буцаж ирсэн юм.

2019-07-10

“Аврал хүртвэл тэнгэрийн хаанчлалд орж чадах уу” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)


Аврал хүртвэл тэнгэрийн хаанчлалд орж чадах уу” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)

Жан Мудэ нь гэр чуулганы номлогч бөгөөд “Хүн зүрх сэтгэлээрээ итгэснээр зөвт байдалд хүрнэ, амаараа хүлээн зөвшөөрснөөр авралд хүрнэ.” (Ром 10:10) гэдэгт итгэдэг билээ. Түүнчлэн өөрийгөө Эзэн Есүст итгэдэг учраас аль хэдийн зөвт хэмээн нэрлэгдэн, аль эрт авралыг олж авсан, мөн Эзэнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлалд шууд өргөгдөнө хэмээн бодно. Нэг өдөр охин нь бусад бүс нутагт номлол хийх ажлаасаа гэртээ эргэн ирээд, Жан Мудэгийн олон жил баримталж ирсэн энэ үзэл бодолд эргэлзээ төрүүлжээ. Үүний дараа гэр бүлийн гурав, авралд хүрэх нь тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болгож чаддах эсэх, тэнгэрийн хаанчлалд ямар хүмүүс орж чаддаг эсэх болон үүнтэй холбогдох сэдвээр ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ ...

2019-07-04

Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь” (Монгол хэлээр)


Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь” (Монгол хэлээр)

Шиан Ян гэр чуулганд ажилладаг бөгөөд шашны бусад олон итгэгчийн л яг адилаар Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Эзэнд итгэнэ гэдэг Библид итгэнэ гэсэн үг, Библи нь Эзэнийг төлөөлдөг, Библийг дагаж мөрдвөл тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэнэ гэж боддог билээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг саяхан хүлээн зөвшөөрсөн Жан И ах энэ бодлын тухайд эргэлзэж явдаг. Энэ хоёр хөгжилтэй мэтгэлцээн өрнүүлнэ: Бурханы бүх үг, ажил үнэхээр Библид байдаг уу? Библи үнэхээр Эзэнийг төлөөлдөг үү? Библийг баримталснаар бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэж чадах уу? Хариултыг нь олж мэдье гэвэл Библиэс гарах нь хэмээх хошин яриаг үзээрэй.