2019-09-20

Гоё магтан дуу “Бурхан хүнийг Өөрийн хамгийн эрхэм нэгэн гэж үздэг ” (Praise and Worship)


Гоё магтан дуу “Бурхан хүнийг Өөрийн хамгийн эрхэм нэгэн гэж үздэг ” (Praise and Worship)

Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн
Хүн ялзарсан эсвэл
Түүнийг дагадаг эсэхээс үл хамааран
Бурхан хүмүүсийг
Өөрийн дотнын нэгэн гэж ханддаг.
Эсвэл хүмүүсийн хэлдгээр саднаа гэж үздэг.
Хүн төрөлхтөн Түүний хувьд тоглоом биш.

Тэр бол Бүтээгч бөгөөд хүн
Түүний бүтээл билээ.
Энэ нь зиндаа өөр мэт санагдах ч
Бурхан хүний төлөө хийсэн
бүхэн тэдний харилцаанаас илүү билээ.
Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж,
санаа тавьж, халамжаа үзүүлдэг билээ.
Тэр алжаалгүйгээр
хүн төрөлхтөнд өгсөөр байдаг ч
Үүнийгээ хэзээ ч нэмэлт ажил гэж үздэггүй.
Мөн үүнийгээ маш их гавьяа гэж боддоггүй.

Тэр хүн төрөлхтнийг аварч,
Тэднийг хангаж, бүхнийг өгч байгаагаа
Тэдэнд агуу их хувь нэмэр
болж байна гэж боддоггүй.
Тэр Өөрийн арга замаараа
Өөрийн мөн чанар,
Түүнд юу байгаагаар, хэн болохоороо
Хүн төрөлхтнийг сэмхэн,
чимээгүй хангаж байдаг.
Хүн Түүнээс хэр ихийг авсан ч
Бурхан гавьяа нэхдэггүй.
Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог
Түүний үнэн зан чанар билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment