2018-11-26

Христийн сүмийн кино “Аврал” Та үнэхээр аврагдсан хүн үү? (Монгол хэлээр)


  Аврал гэж юу вэ? Эзэн Есүст итгэдэг хүмүүс Эзэнд чин үнэнээсээ залбирч, нүглээ улайж, гэмшвэл нүгэл нь уучлагдаж, аврал хүртэн, Эзэн ирэхэд шууд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж боддог. Гэхдээ аврал үнэхээр тийм энгийн гэж үү? 

  Уг киноны гол баатар Шу Жичиань Бурханд олон жил итгэж, Түүний төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр зарлагадаж, үүргээ гүйцэтгэхийн тулд бүхнийг хаяжээ. Үүнийхээ төлөө тэрээр Хятадын Коммунист Намд баривчлагдаж, эрүүдэн шүүгдэв. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэр үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, зарим бодит туршлага олж авсан бөгөөд номлол болон ажил нь түүний ах эгч нарын зарим бодитой асуудлыг шийдвэрлэж байлаа. Дараа нь түүний эхнэр бас баривчлагдсан боловч тэрээр гомдоллож, сөрөг болж, нуран унасангүй... Энэ бүхнийх нь төлөө түүнд ах эгч нар нь магтаал сайшаалаа хайрлана. Шу Жичиан өөрийгөө үнэний бодит байдлыг олсон бөгөөд тэнгэрийн хаанчлалд ороход ямар ч асуудалгүй гэж итгэнэ. Гэвч удалгүй тааварлаагүй шалгалт түүнд ирж, эхнэр нь ХКН-ын цагдаа нарын эрүү шүүлтэд амиа алджээ. Уй гашууд автсан Шу Жичиань Бурханы тухай үзэл, буруу ойлголт, гомдлоос гадна Бурханы эсрэг тэрсэлж, Түүнээс урвах бодол өвөртөлнө ... Дараа нь тэр өөрийгөө Бурханаас урваж буйг мэдээд эргэцүүлж эхлэх ба шалгалт туулаад гомдоллож, Бурханыг буруугаар ойлгож, Түүнээс урвадаг өөр шиг нь хүмүүс үнэхээр аврагддаг болов уу гэж гайхширдаг. Тэд үнэхээр Бурханы хаанчлалд ороход тохирох уу?

2018-11-25

Бурханы дуу хоолой | “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн” | уран уншлага



  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Есүсийн ажилгүйгээр хүн төрөлхтөн загалмайнаас бууж чадахгүй байх байсан боловч өнөөдрийн бие махбодтой болсон Бурхангүйгээр, загалмайнаас бууж ирсэн хүмүүс хэзээ ч Бурханаар магтагдахгүй эсвэл шинэ эрин үед орохгүй байх байсан юм. Энэ эгэл хүн ирээгүй бол та нар хэзээ ч Бурханы жинхэнэ дүр төрхийг харах боломжгүй эсвэл харах эрхгүй байх байсан, учир нь та нар бүгд аль хэдийн устгагдах ёстой байсан хүмүүс юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ирэлтийн улмаас Бурхан та нарыг уучилсан ба та нарт өршөөл үзүүлсэн. Гэвч эцэстээ Миний та нарт үлдээх ёстой үг бол энэ: Бие махбодтой болсон Бурхан болох энэ эгэл хүн бол та нарын хувьд амин чухал ач холбогдолтой. Энэ нь Бурханы хүмүүсийн дунд аль хэдийн хийсэн агуу зүйл билээ. ”

  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2018-11-24

Бие махбодтой болсон Христ болон хуурамч христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн хоорондох ялгааг хүн таньж мэдэх ёстой

Бие махбодтой болсон Христ болон хуурамч христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн хоорондох ялгааг хүн таньж мэдэх ёстой

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 24) .

“Би бол зам, үнэн, амь юм” (Иохан 14:6).

Холбогдолтой Бурханы үгс:

  Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал энэ нь хүний мэдлэггүй байдал болон гэнэн занг харуулна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

2018-11-22

Бурханаар ашиглагддаг хүмүүсийн ажил болон шашны удирдагчдын ажлын хооррондох ялгаа юу вэ?


Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Тэрээр, Миний үгийг одоо сонс: ... Миний зарц Мосе тийм биш, тэр Миний бүх гэрт итгэмжит билээ гэв” (Тооллого 12:6-7).

“Өөрсдийгөө тэжээдэг Израилийн хоньчид золгүй еэ!Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой биш гэж үү? Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, тарган хонийг нядалдаг: гэхдээ та нар хонин сүргийг тэжээдэггүй. Эмгэгтэйг нь та нар тэнхрүүлдэггүй, өвчтэйг нь эдгээдэггүй, гэмтсэнийг нь боодоггүй, бутарсныг нь цуглуулдаггүй, төөрснийг нь ч хайдаггүй; харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлсон. Хоньчин байхгүй болохоор тэд таран бутарчээ: тарсан үедээ тэд тал хээрийн бүх араатны идэш болов. Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэлээ: тийм ээ, Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар таран бутарсан бөгөөд хэн ч тэднийг эрж, хайсангүй” (Езекиел 34:2-6).

“Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөн нэг дүрээр урт залбирал хийдэг тул та нар илүү ял хүлээн авах болно. Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! ) Танартэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог” (Maтай 23:13-15)