Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Тэрээр, Миний үгийг одоо сонс: ... Миний зарц Мосе тийм биш, тэр Миний бүх гэрт итгэмжит билээ гэв” (Тооллого 12:6-7).
“Өөрсдийгөө тэжээдэг Израилийн хоньчид золгүй еэ!Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой биш гэж үү? Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, тарган хонийг нядалдаг: гэхдээ та нар хонин сүргийг тэжээдэггүй. Эмгэгтэйг нь та нар тэнхрүүлдэггүй, өвчтэйг нь эдгээдэггүй, гэмтсэнийг нь боодоггүй, бутарсныг нь цуглуулдаггүй, төөрснийг нь ч хайдаггүй; харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлсон. Хоньчин байхгүй болохоор тэд таран бутарчээ: тарсан үедээ тэд тал хээрийн бүх араатны идэш болов. Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэлээ: тийм ээ, Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар таран бутарсан бөгөөд хэн ч тэднийг эрж, хайсангүй” (Езекиел 34:2-6).
“Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөн нэг дүрээр урт залбирал хийдэг тул та нар илүү ял хүлээн авах болно. Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! ) Танартэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог” (Maтай 23:13-15)