Showing posts with label Аврал ба Бүрэн аврал. Show all posts
Showing posts with label Аврал ба Бүрэн аврал. Show all posts

2018-11-27

Гагцхүү Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрснөөр Хургын мөрийг дагаж байна (Монгол хэлээр)


  “Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Гагцхүү Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрснөөр Хургын мөрийг дагаж байна (Монгол хэлээр)

  Шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид нь Есүс бүхний нүгэлийн төлөө загалмайд хадагдсанаар хүн гэм нүглээсээ гэтэлгэгдсэнийг итгэгчдэд байнга номлодог. Хэрэв тэд Эзэн Есүсийг орхиж, Төгс Хүчит Бурханд итгэвэл энэ нь Есүсээс урваж, хаяж явсантай тэнцэнэ гэж номлоно. Баримт үнэхээр ийм гэж үү? Эзэн Есүс тэр үед Өөрийн ажлыг хийхээр ирэхэд ариун сүмийг орхиж, Эзэн Есүсийг дагагчдыг Ехова Бурханаас урвасантай адил гэж Иудейн Фарисайчууд буруутгаж байсан биз дээ? Бурханы шинэ ажлыг хүлээн авах нь Бурханаас ухарсан, урвасан гэсэн үг үү? Эсвэл энэ нь Хурганы зам мөрийг дагаж, Бурханы авралыг олж авах уу? Бид энэ богино хэмжээний видеогоор эдгээр асуудлаар хамтдаа эрэл хийх болно.

2018-11-26

Христийн сүмийн кино “Аврал” Та үнэхээр аврагдсан хүн үү? (Монгол хэлээр)


  Аврал гэж юу вэ? Эзэн Есүст итгэдэг хүмүүс Эзэнд чин үнэнээсээ залбирч, нүглээ улайж, гэмшвэл нүгэл нь уучлагдаж, аврал хүртэн, Эзэн ирэхэд шууд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж боддог. Гэхдээ аврал үнэхээр тийм энгийн гэж үү? 

  Уг киноны гол баатар Шу Жичиань Бурханд олон жил итгэж, Түүний төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр зарлагадаж, үүргээ гүйцэтгэхийн тулд бүхнийг хаяжээ. Үүнийхээ төлөө тэрээр Хятадын Коммунист Намд баривчлагдаж, эрүүдэн шүүгдэв. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэр үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, зарим бодит туршлага олж авсан бөгөөд номлол болон ажил нь түүний ах эгч нарын зарим бодитой асуудлыг шийдвэрлэж байлаа. Дараа нь түүний эхнэр бас баривчлагдсан боловч тэрээр гомдоллож, сөрөг болж, нуран унасангүй... Энэ бүхнийх нь төлөө түүнд ах эгч нар нь магтаал сайшаалаа хайрлана. Шу Жичиан өөрийгөө үнэний бодит байдлыг олсон бөгөөд тэнгэрийн хаанчлалд ороход ямар ч асуудалгүй гэж итгэнэ. Гэвч удалгүй тааварлаагүй шалгалт түүнд ирж, эхнэр нь ХКН-ын цагдаа нарын эрүү шүүлтэд амиа алджээ. Уй гашууд автсан Шу Жичиань Бурханы тухай үзэл, буруу ойлголт, гомдлоос гадна Бурханы эсрэг тэрсэлж, Түүнээс урвах бодол өвөртөлнө ... Дараа нь тэр өөрийгөө Бурханаас урваж буйг мэдээд эргэцүүлж эхлэх ба шалгалт туулаад гомдоллож, Бурханыг буруугаар ойлгож, Түүнээс урвадаг өөр шиг нь хүмүүс үнэхээр аврагддаг болов уу гэж гайхширдаг. Тэд үнэхээр Бурханы хаанчлалд ороход тохирох уу?