2018-07-23

Христийн сүмийн магтан дуу | Хаанчлал | Христийн хаанчлал хүмүүсийн дунд бууж ирснийг магтъя


Хаанчлал | Христийн хаанчлал хүмүүсийн дунд бууж ирснийг магтъя

Хаанчлал, ариун хүмүүсийн хот, Христийн хаанчлал.
Хаанчлалд Бурханы баялаг, алдар суу харагддаг.
Аянга Зүүнээс цахилж, Баруун зүг хүртэл гялбуулдаг.
Жинхэнэ гэрэл энд бий,
Бурханы үг махбодод илэрсэн.
Аврагч цагаан үүлэн дээр буун,
аль хэдийн эргэн ирсэн.
Ариун хүмүүс өнөөдөр Бурханыг шүтэн
мөргөхөөр сэнтийн өмнө өргөгдсөн.
Урьдны ариун хүмүүс эцсийн өдрүүдэд
бат зогсохоор ахин гарч ирсэн.
Чөтгөрүүдийн нутаг Хятадад
ариун хүмүүс харгисаар хавчигдсан.
Зургаан мянган жилийн түүхэнд ариун хүмүүс
цусаа урсгаж, нулимс асгаруулж,
толгой хоргодох газаргүйгээр нэг газраас
нөгөө рүү нүүн, гэртээ харьж чадаагүй.
Гай зовлонгийн ангал, нар тусдаггүй харанхуйд
Сатан диаволууд бүжиглэдэг.
Зургаан мянган жилийн тулаан, цус нулимс
хаанчлалын ирэлтийг урин залдаг.

2018-07-22

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Гамшгаас сэргийлэх цорын ганц арга зам


Гамшгаас сэргийлэх цорын ганц арга зам

Гамшгаас сэргийлэх цорын ганц арга зам

Чаотуо    Шайоган хот, Хубей муж
Сичуаны газар хөдлөлтөөс хойш би хэзээ нэгэн өдөр байгалийн гамшигт өртчих вий гэж байнга айдаг болсон. Ялангуяа гамшиг өсөн нэмэгдэхийг, газар хөдлөлт ойр ойрхон болж байгааг хараад нүүрлэн буй мөхлийн талаарх миний айдас бүр ч ихэссэн. Үр дүнд нь би, хэрвээ газар хөдлөлт болбол ямар арга хэмжээ авах ёстойгоо эргэцүүлэн бүхэл өдрийг өнгөрөөдөг болсон юм.

2018-07-20

Гай Гамшигаас Аврагдсан Хүн Бурханы Анхаарал Халамжийг Мэдэрдэг


Гай Гамшигаас Аврагдсан Хүн Бурханы Анхаарал Халамжийг Мэдэрдэг

Гай Гамшиг Дунд Хүнийг Аврахын төлөөх Бурханы Уйгагүй Халамжийг Мэдэрсэн нь

Мулин, Бээжин хот
2012 оны 8-р сарын 16
2012 оны 7-р сарын 21-нд Бээжинд 60 жилийн туршид үзэгдээгүй ширүүн аадар бороо оров. Тэр хүчтэй аадар борооны үеэр би Бурханы үйл хэрэг болон Тэр хүнийг хэрхэн авардаг болохыг харсан.

2018-07-18

Магтан дуу | Бурхан хүн төрөлхтөнд үргэлж санаа тавьдаг | Бурханы хайранд амьдаръя



    Магтан дуу | Бурхан хүн төрөлхтөнд үргэлж санаа тавьдаг | Бурханы хайранд амьдаръя 

Бурхан өдөр бүр бүтээлүүдээ ажигладаг,
Хүний амьдралыг амтлахын тулд даруухнаар нуугдан, 
Хүний үйл хэрэг бүрийг ажиглаж байдаг.
Хэн өөрийгөө бүрэн дүүрэн Бурханд өргөсөн бэ?
Хэн Бурханыг чин сэтгэлээсээ бодож үзэж,
Хэн Бурханд амласнаа биелүүлж,
Бурханы өмнөх үүргээ мөрдсөн юм бэ?
Хэн Бурханыг сэтгэлдээ тээж байна вэ?
Хэн Бурханыг өөрийн амь шиг нандигнаж байна вэ?
Бурханы бурханлиг чанарыг харсан эсвэл
Бурхантай холбоотой байхыг хүсдэг хэн байна вэ?
Хүмүүс усанд живэх үед Бурхан амийг нь авардаг.
Амьдралтайгаа нүүр тулж чадахгүй үед 
Бурхан тэднийг өргөж, 
амьдрах Ахин нэг боломж олгодог.
Тэгээд тэд Бурханыг сууриа болгоно.
Хэрэв тэд дуулгаваргүй байвал
Бурхан энэ боломжийг ашиглан
Өөрийгөө тэдэнд мэдэгддэг.