2018-03-10

Бүх зүйлийг захирдаг Нэгэн

Бид яагаад амьдардаг вэ? Мөн яагаад бид үхэх ёстой вэ?

Бурхан:“Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхүүдийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?”гэдэг.  
Бурхан:“бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг.”гэж хэлдэг.
Эрин үеүдийн туршид бүх хүн, оршин тогтнолын нэгэн ижил хуулийг дагасан;анхны үгээ хэлэхээс эхлээд үс нь бууралтах хүртэл эцэстээ тоос шороо болон хувиртлаа тэд бүхий л амьдралаа яарч тэвдэн өнгөрүүлдэг... Хүн төрөлхтний хувь заяаг хэн хянадаг вэ?

2018-03-08

Бие махбод болсон гэж юу вэ?

Төгс Хүчит Бурхан Бол Эзэн Есүсийн Хоёр Дахь Ирэлт.
 Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв.  Иохан 1: 1   AB2013  
 Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.  Иохан 1: 14    AB2013   

2018-03-06

Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү?

       “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно”(Илчлэл 3:20)

Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цаг мөчид хүний Хүү ирнэ


    “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт Хүний Хүү ирнэ” (Лук 12:40)

Би өөртэйгээ ярьсан хоолойн зүг эргэж харав.Тэгээд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ ороосон Хүний Хүү зогсож байв. Түүний толгой болон Түүний үс нь ноос мэт цав цагаан, Түүний нүд нь галын дөл мэт, хөл нь зууханд шатааж байгаа нарийн гууль адил, Түүний дуу хоолой их усны дуу чимээ гэлтэй байлаа. Мөн тэрээр баруун гартаа долоон од барьсан, амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан байх бөгөөд Түүний царайг харвал хүч чадал нь нар мэт гялалзаж буй харагдана. (Илчлэл1: 12-16)