Бурхан үргэлж Бурхан байх болно, хэзээ ч Сатан болохгүй; Сатан үргэлж Сатан байх ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт чанар, Бурханы сүр жавхаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Түүний ажил үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ.
2018-02-27
2018-02-26
Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш
"Бурхан анх удаа бие махбодтой болохдоо Ариун Сүнснээс олдсон ба энэ нь Түүний хийхээр зорьсон ажилтай хамаатай байлаа. Есүсийн нэр нь Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тэмдэглэсэн. Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэх үед, Ариун Сүнс Есүсийн нэрийн дор гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэр дахин дурдагдахаа больж, үүний оронд Ариун Сүнс, Есүсийн нэрийн дор үндсэндээ шинэ ажлыг эхлүүлсэн. Түүнд итгэсэн хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө байсан ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байсан юм.
2018-02-24
Төгс Хүчит Бурханы Чуулган |Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь
Есүс Христийн бусад олон зуун сая дагагчдийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг нигүүлслийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг – бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг. Бид ихэнхдээ сул дорой байх нь ч бий, хүчтэй байх нь ч бий. Бидний бүхий л үйлдэл Эзэний сургаал номлолын дагуу байна гэж бид итгэдэг. Тэгвэл бид тэнгэр дэх Эцгийн хүсэлд дуулгавартай хандах замаар явж байна гэж итгэдэг нь ойлгомжтой билээ. Бид, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг, Эзэн Есүсийн сүр жавхаат ирэлтийг, газар дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлийг, хаант улс гарч ирэхийг мөн Илчлэлийн номонд зөгнөгдсөн бүх зүйлийг хүсэн хүлээдэг: Эзэн эргэн ирж, гай гамшгийг авчирч, сайн хүмүүсийг шагнаж, нүгэлтнүүдийг шийтгэж, Өөрийг нь дагаж, Түүний эргэн ирэлтийг хүлээн авсан бүх хүмүүсийг Өөртэйгээ уулзуулахаар агаарт гаргах болно.
2018-02-22
Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх
Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг.
Subscribe to:
Posts (Atom)