Бурхан хэн нэгнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ хүмүүс мөн Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг ойлгох болно. Хүмүүс Иовын зовлон шаналалд цаашид зовнихгүй бөгөөд үүний ач холбогдлын талаар шинэ үнэлэлттэй болох юм. Тэд Иовынхтай адил сорилтыг туулах эсэхэд цаашид санаа зовохгүй бөгөөд Бурханы шалгалт ирэхийг цаашид эсэргүүцэж, голохгүй. Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлэх түүний гэрчлэл нь хүмүүст асар их тус дэм, зоригжуулалтын эх сурвалж болсон билээ. Иовоос тэд өөрсдийн авралын найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг ялж, Сатаныг ноёлох нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт тэд Сатанд ичгүүр авчирч, ялж чадах бөгөөд Сатаныг сандаргаж, зугатаалгахын тулд тэд амиа алдах байсан ч хамаагүй зөвхөн өөрсдийн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгөх анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол тэд хэзээ ч Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос өөрсдийгөө салгаж чадахгүй мөн тэд хэзээ ч Сатаны хүчирхийлэл, дайралтаас зугатаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, зөв шударга л бол Бурханаас эмээж муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; тэд зөвхөн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, хангинасан гэрчлэл хийж чадна гэдгийг энэ нь тэдэнд сургадаг; тэд зөвхөн Бурханд хүчтэй, хангинасан гэрчлэл хийж чадах л юм бол хэзээ ч Сатанаар хянагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалтын дор амьдарна–зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдах юм. Иовын зан чанар, түүний амьдралын эрэл хайгуулыг авралыг эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран харуулсан зүйл болон шалгалтуудын үеэр биеэ авч явсан байдал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэдгээр бүх хүмүүсийн хувьд үнэт эрдэнэс билээ.
2018-01-25
2018-01-24
Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа
Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа
Хэдийгээр ихэнх хүмүүс, Иов бол төгс, зөв шударга байсан ба тэр Бурханаас эмээж муугаас зайлж байсан гэдгийг одоо хүлээн зөвшөөрдөг ч, энэхүү хүлээн зөвшөөрөлт нь тэдэнд Бурханы цаад санааны талаар илүү их ойлголтыг өгдөггүй. Иовын хүн чанар, эрэл хайгуулд атаархахын зэрэгцээ тэд дараах асуултыг Бурханаас асуудаг: Иов маш төгс, зөв шударга байсан, хүмүүс түүнийг маш их хүндэтгэн хайрласан, гэхдээ яагаад Бурхан түүнийг Сатаны гарт өгч түүнд тийм их зовлон учруулсан юм бэ? Ийм асуулт олон хүний зүрх сэтгэлд оршин байдаг нь дамжиггүй–эсвэл харин ч энэхүү эргэлзээ нь олон хүмүүсийн зүрх сэтгэл дэх асуулт юм. Нэгэнт энэ нь маш олон хүнийг будилуулсан болохоор бид энэ асуултыг ил гаргаж, үүнийг зүй зохистойгоор тайлбарлах ёстой.
2018-01-23
Иовын тухай (II)
Иовын ухаалаг байдал
Иовын бодит туршлага, зөв шударга, үнэнч хүн чанар гэдэг нь, тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үедээ хамгийн ухаалаг шүүлт болон сонголтыг хийсэн гэсэн үг юм. Тийм ухаалаг сонголт нь түүний өдөр тутмын эрэл хайгуул болон өдөр бүрийн амьдралдаа түүний мэдэж авсан Бурханы үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв. Иовын үнэнч байдал нь түүнийг Ехова Бурханы гар бүх зүйлийг удирддаг гэдэгт итгэж чаддаг болгосон; түүний итгэл нь бүх зүйлийг захирах Ехова Бурханы дээд эрхийн бодит байдлыг мэдэх боломжийг түүнд олгосон; түүний мэдлэг нь түүнийг Ехова Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн мөн дагаж чадахуйц болгосон; түүний дуулгавартай байдал түүнийг Ехова Бурханаас эмээх байдалдаа улам илүү үнэнч байх боломжтой болгосон; түүний айдас нь түүнийг, нүглээс зайлахдаа улам илүү үнэнч болгосон; эцэст нь Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан учраас төгс болсон; түүний төгс байдал нь түүнийг ухаантай болгож, түүнд хамгийн ухаалаг байдлыг өгсөн юм.
Иовын тухай (I)
"Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй." |
Иовын тухай
Иов шалгалтуудыг хэрхэн туулсаныг мэдсэнээр, та нарын олонх нь Иовын өөрийнх нь тухай, ялангуяа Бурханы магтаалыг олж авсан түүний нууцын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх болно. Иймээс өнөөдөр Иовын талаар ярьцгаая!
Subscribe to:
Posts (Atom)