Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа
Хэдийгээр ихэнх хүмүүс, Иов бол төгс, зөв шударга байсан ба тэр Бурханаас эмээж муугаас зайлж байсан гэдгийг одоо хүлээн зөвшөөрдөг ч, энэхүү хүлээн зөвшөөрөлт нь тэдэнд Бурханы цаад санааны талаар илүү их ойлголтыг өгдөггүй. Иовын хүн чанар, эрэл хайгуулд атаархахын зэрэгцээ тэд дараах асуултыг Бурханаас асуудаг: Иов маш төгс, зөв шударга байсан, хүмүүс түүнийг маш их хүндэтгэн хайрласан, гэхдээ яагаад Бурхан түүнийг Сатаны гарт өгч түүнд тийм их зовлон учруулсан юм бэ? Ийм асуулт олон хүний зүрх сэтгэлд оршин байдаг нь дамжиггүй–эсвэл харин ч энэхүү эргэлзээ нь олон хүмүүсийн зүрх сэтгэл дэх асуулт юм. Нэгэнт энэ нь маш олон хүнийг будилуулсан болохоор бид энэ асуултыг ил гаргаж, үүнийг зүй зохистойгоор тайлбарлах ёстой.