2018-01-24

Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа

Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа
Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа
Хэдийгээр ихэнх хүмүүс, Иов бол төгс, зөв шударга байсан ба тэр Бурханаас эмээж муугаас зайлж байсан гэдгийг одоо хүлээн зөвшөөрдөг ч, энэхүү хүлээн зөвшөөрөлт нь тэдэнд Бурханы цаад санааны талаар илүү их ойлголтыг өгдөггүй. Иовын хүн чанар, эрэл хайгуулд атаархахын зэрэгцээ тэд дараах асуултыг Бурханаас асуудаг: Иов маш төгс, зөв шударга байсан, хүмүүс түүнийг маш их хүндэтгэн хайрласан, гэхдээ яагаад Бурхан түүнийг Сатаны гарт өгч түүнд тийм их зовлон учруулсан юм бэ? Ийм асуулт олон хүний зүрх сэтгэлд оршин байдаг нь дамжиггүй–эсвэл харин ч энэхүү эргэлзээ нь олон хүмүүсийн зүрх сэтгэл дэх асуулт юм. Нэгэнт энэ нь маш олон хүнийг будилуулсан болохоор бид энэ асуултыг ил гаргаж, үүнийг зүй зохистойгоор тайлбарлах ёстой.

2018-01-23

Иовын тухай (II)

Өөрөөс нь болж Бурхан шаналахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараасан юм
Иовын ухаалаг байдал
Иовын бодит туршлага, зөв шударга, үнэнч хүн чанар гэдэг нь, тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үедээ хамгийн ухаалаг шүүлт болон сонголтыг хийсэн гэсэн үг юм. Тийм ухаалаг сонголт нь түүний өдөр тутмын эрэл хайгуул болон өдөр бүрийн амьдралдаа түүний мэдэж авсан Бурханы үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв. Иовын үнэнч байдал нь түүнийг Ехова Бурханы гар бүх зүйлийг удирддаг гэдэгт итгэж чаддаг болгосон; түүний итгэл нь бүх зүйлийг захирах Ехова Бурханы дээд эрхийн бодит байдлыг мэдэх боломжийг түүнд олгосон; түүний мэдлэг нь түүнийг Ехова Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн мөн дагаж чадахуйц болгосон; түүний дуулгавартай байдал түүнийг Ехова Бурханаас эмээх байдалдаа улам илүү үнэнч байх боломжтой болгосон; түүний айдас нь түүнийг, нүглээс зайлахдаа улам илүү үнэнч болгосон; эцэст нь Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан учраас төгс болсон; түүний төгс байдал нь түүнийг ухаантай болгож, түүнд хамгийн ухаалаг байдлыг өгсөн юм.

Иовын тухай (I)

"Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй."
"Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй."

Иовын тухай 
Иов шалгалтуудыг хэрхэн туулсаныг мэдсэнээр, та нарын олонх нь Иовын өөрийнх нь тухай, ялангуяа Бурханы магтаалыг олж авсан түүний нууцын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх болно. Иймээс өнөөдөр Иовын талаар ярьцгаая!

2018-01-22

Өөрөөс нь болж Бурхан шаналахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараасан юм

Өөрөөс нь болж Бурхан шаналахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараасан юм
Өөрөөс нь болж Бурхан шаналахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараасан юм

Өөрөөс нь болж Бурхан шаналахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараасан юм
Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг, хүмүүс хүмүүсийн гадаад талыг хардаг гэж Би үргэлж хэлдэг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг доторхыг хардаг учраас Тэр тэдний мөн чанарыг ойлгодог, харин тэгэхэд хүмүүс бусдын гадаад тал дээр үндэслэн тэдний мөн чанарыг тодорхойлдог. Иов амаа нээж өөрийн төрсөн өдрийг хараах үед энэ үйлдэл нь Иовын гурван найзыг оролцуулаад бүх сүнслэг хүмүүсийг гайхашруулсан. Хүн Бурханаас ирсэн бөгөөд Бурханаас хайрлагдсан амь нас болон бие махбод, түүнчлэн өөрийн төрсөн өдөртөө талархах ёстой ба тэдгээрийг хараах ёсгүй. Энэ нь ихэнх хүмүүст ойлгомжтой бөгөөд төсөөлөгдөхүйц зүйл юм.