2018-01-09

Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун

Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун

Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь ховор биш–хүний жинхэнэ гэмшил л ховор байдаг
Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласнаас үл хамааран, тэд мацаг барьж, таар өмсөн, үнсэнд суумагц Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрсөн ба Түүний зүрх сэтгэл өөрчлөгдөж эхэлсэн. Тэр хотыг устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед–тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө–Бурхан тэдэнд уурласан хэвээр байсан. Тэд гэмшлийн дараалсан үйлүүдийг хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл энэрэл, хүлээцтэй байдал болон хувирсан. Энэ үйл явдал дахь Бурханы зан чанарын эдгээр хоёр талын давхацсан илчлэлд ямар ч зөрчилдөөнтэй зүйл байхгүй.

2018-01-08

Хэрвээ чиний Бурханд итгэх итгэл жинхэнэ бол чи Түүний халамжийг дандаа хүртэх болно


    Бурхан Ниневегийн хүмүүсийн эсрэг төлөвлөгөөгөө өөрчилсөн явдал нь ямар ч эргэлзээ эсвэл тодорхой бус байдал агуулаагүй. Чухамдаа энэ нь цэвэр уураас цэвэр хүлээцтэй байдал болон хувирсан явдал юм. Энэ бол Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл билээ. Бурхан Өөрийн үйлдэлдээ хэзээ ч шийдэмгий бус байдаггүй эсвэл тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн ар дахь зарчим болоод зорилго бүгд тодорхой, илэрхий, цэвэр ариун, өө сэвгүй, ямар ч заль, мэх ерөөс холилдоогүй байдаг.

2018-01-07

Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан

Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан

Хөмрөнө гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ нь алга болно гэсэн үг. Гэхдээ ямар замаар? Хэн бүхэл бүтэн хотыг хөмөрч чадах вэ? Хүний хувьд мэдээж ийм үйл хэргийг гүйцэтгэх боломжгүй. Эдгээр хүмүүс тэнэг байгаагүй; тэд энэ тунхаглалыг сонсмогцоо л тэр дороо ойлгосон. Энэ нь Бурханаас ирснийг тэд мэдсэн; Бурхан Өөрийн ажлаа хэрэгжүүлэх гэж байгаа юм байна гэдгийг тэд мэдсэн; тэдний ёрын муу чанар Ехова Бурханыг хилэгнүүлсэн ба Түүний уурыг өөрсөд дээрээ авчирсан, иймээс тэд удахгүй хоттойгоо хамт устгагдах юм байна гэдгээ тэд мэдсэн.

Арван гурав дахь айлдвар

Арван гурав дахь айлдвар


Миний дуу хоолойн тунхаглал дотор Миний өдий төдий санаа зорилго нуугдаж байгаа. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй бас ойлгодоггүй, харин Миний зүрх сэтгэлийг ухаарах эсвэл Миний үгэн дотроос Миний хүслийг зөнгөөрөө мэдрэх чадваргүйгээр Миний үгийг гаднаас нь хүлээн авч, гаднаас нь дагадаг. Хэдий Би Өөрийнхөө үгийг ойлгомжтой хэлсэн ч ойлгосон хүн байна уу? Сионоос Би хүн төрөлхтөн рүү ирсэн.