Showing posts with label магтан дуу. Show all posts
Showing posts with label магтан дуу. Show all posts

2019-09-18

Гоё магтан дуу “Жинхэнэ залбирал руу хэрхэн орох вэ” (Praise and Worship)


Гоё магтан дуу “Жинхэнэ залбирал руу хэрхэн орох вэ” 

Залбирахдаа зүрх сэтгэл чинь
Бурханы өмнө амар тайван,
чин үнэнч байх ёстой.
Бурханд залбирахдаа үнэхээр ярилц.
Чихэнд таатай үгээр Бурханыг битгий хуур.
Тэгвэл Бурханы өмнө зүрх чинь
тайван байх болно.

2019-09-16

Magtan duu 2019 MV “Сайхан хайрын дуу”


Magtan duu 2019 MV “Сайхан хайрын дуу” 
Зүрх сэтгэлд минь Таны хайр нуугдаатай байдаг.
Танд халуун дотноор ойртоход намайг хөтөлдөг.
Таны зүрх сэтгэлд үйлчилснээр
сэтгэл минь таатай болсон.
Өөр юу ч хүсэлгүй,
сэтгэл, санаагаараа би Танд үйлчилдэг.

2019-09-15

Mагтан дуу MV “Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship (solongos duu)


Mагтан дуу MV “Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship 
Өө Бурхан минь!
Танд хэлмээр зүйл сэтгэлд минь маш их байна.
Таны үгээр сэтгэлийн минь үүд нээгдэж,
Таны дуу хоолойг би сонслоо.
Зүрх сэтгэлийг минь булгийн ус мэт тэжээдэг
Таны үг үнэн билээ.

2019-09-11

Юу надад аз жаргалтай амьдралыг дахин олгосон бэ?

Юу надад аз жаргалтай амьдралыг дахин олгосон бэ?

Шиаопин

  Энэ бол хүмүүс гаднах өнгө үзэмж, бие махбодын харагдах байдалд хэт их анхаардаг болсон цаг үе юм. Сайхан царай, гоолиг биетэй л бол ямар хувцас өмссөнөөсөө үл шалтгаалан би толгой дээгүүр явдаг байв. Гайхалтай сайхан биетэй, царай зүс сайтай болохоор эргэн тойрны маань хүмүүс үргэлж намайг магтаж, надад атаархдаг байсан бөгөөд нөхөр маань ч бас тун сайхан ханддаг байсан юм. Үүнээс болоод би бүр биеэ тоосон байлаа. Хаашаа ч явсан би толгой дээгүүр, нуруу цэх алхана. Бусдын магтаалыг хүртэхийн тулд өөрийгөө харуулдаг байлаа.

2019-08-28

Би амьдралын зөв зорилгыг олж, амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ баяртай гэж хэлсэн

Би амьдралын зөв зорилгыг олж, амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ баяртай гэж хэлсэн


Жиньчу, Өмнөд Солонгос

  “Бурхан намайг далай шиг олон түмнээс, сонгож хажуудаа авчирсан. Түүний үнэн, энэрэнгүй үгс зүрхийг минь дулаацуулсан, Түүний тууштай дуудлага намайг зүүднээс минь сэрээсэн. Түүний танил дуу, үзэсгэлэнт царай, Анх байснаас өөрчлөгдөөгүй. Түүний гэрт, Түүний хайрыг би амтална. Ингэж би ойртон, хагацахыг хүсэхгүй. Бурхангүйгээр өдрүүд дэндүү хүнд болсон. Би зовлондоо туучин гэлдрэхэд. Түүний хамгаалалт намайг дагуулсан. Одоо Бурханы үгтэй байхад сэтгэл минь ханамжтай” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханаас хагацахгүй”-ээс). Энэхүү уянгалаг сайхан магтан дууг сонсох болгондоо би Бурханд талархах сэтгэлээр дүүрдэг юм. Бурхан л намайг мөнгөний ангалаас аварч, тэгтлээ үхэн хатан шаргуу ажиллахыг минь болиулсан бөгөөд амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ би баяртай гэж хэлсэн юм …

2019-08-22

Magtan duu 2019 MV “Сайхан хайрын дуу” Praise and worship (Lyrics)


Magtan duu 2019 MV “Сайхан хайрын дуу” Praise and worship (Lyrics)

Зүрх сэтгэлд минь Таны хайр нуугдаатай байдаг.
Танд халуун дотноор ойртоход намайг хөтөлдөг.
Таны зүрх сэтгэлд үйлчилснээр
сэтгэл минь таатай болсон.
Өөр юу ч хүсэлгүй,
сэтгэл, санаагаараа би Танд үйлчилдэг.
Таны үг сэтгэлийг минь чиглүүлж,
Таны алхмыг би дагадаг.
Таны хүслийг би биелүүлнэ,
Таныг хангалуун болгох хамгийн сайхан.

2019-08-19

Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар”-Хорин найм дахь айлдвар (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар”-Хорин найм дахь айлдвар (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бүх зүйлс Миний үгээр гүйцэтгэгдэх болно; Миний хийх ажлыг ямар ч хүн хуваалцаж, ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг цэвэрлэж, дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана. Би аль хэдийн эхэлсэн ба Би агуу улаан луугийн оршин суугаа газарт Өөрийн гэсгээлтийн ажлын анхны алхмыг эхлүүлнэ. Ингэснээр Миний гэсгээлт бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд Би бүх газрыг нарийн шалгаж үзэх тул агуу улаан луу болоод бусад олон төрлийн бузар чөтгөрүүд Миний гэсгээлтээс зугтах хүчгүй болно гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусах үед, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин дуусгавар болоход Би албан ёсоор агуу улаан лууг гэсгээх болно. Миний хүмүүс агуу улаан лууд оноосон Миний зөвт гэсгээлтийг харж, Миний зөвт байдлын улмаас Миний ариун нэрийг үүрд дуурсаж, магтан дуулах болно. Ингэснээр та нар албан ёсоор өөрсдийн үүргээ биелүүлж, Намайг газар нутаг даяар албан ёсоор үүрдийн үүрд магтан дуулах болно!”


2019-08-12

ШИНЖИЛГЭЭГЭЭР ГЕПАТИТ В-ТЭЙ ГЭЖ ГАРСНЫ ДАРАА ҮҮНТЭЙ ХЭРХЭН НҮҮР ТУЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

ШИНЖИЛГЭЭГЭЭР ГЕПАТИТ В-ТЭЙ ГЭЖ ГАРСНЫ ДАРАА ҮҮНТЭЙ ХЭРХЭН НҮҮР ТУЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Чэнь Лу, Өмнөд Солонгос

  Би гэнэтийн өвчинд нэрвэгдээд нүд ирмэхийн зуур шаналал, цөхрөлд автаж, амьдрах бүх итгэл найдвараа алдсан юм. Гэсэн хэдий ч өвчний минь цаана Бурханы хүсэл байгааг гайхалтай авралаар нь дамжуулан ойлгож, Бурханы гайхалтай үйл хэргийг харсан билээ. Тэр үеийн явдал өнөөдөр болсон юм шиг л тодхон санагдаж байна.

  Хэдэн сарын өмнө, ажлын маань Шиао Ван элэгний хүнд өвчин тусаж, эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн гэдгийг дарга маань бидэнд хэлсэн юм. Шиао Ваны туссан өвчин нь биеэр хүрэлцэх, мөн хоол унд, биеийн шингэнээр дамжин бусад хүнд халдварлаж болно гэж дарга маань үргэлжлүүлэн хэллээ. Бид Шиао Вантай байнга харилцдаг байсан тул халдвар авсан байх өндөр магадлалтай байв, иймээс биднийг даруйхан эмнэлэг явж, шинжилгээ өг гэж хэлсэн юм. Энэ мэдээг сонсоод ажил дээр гэнэтхэн хөл хөдөлгөөн ихэслээ; халдвар авсан байх гэж хүн бүр санаа зовсон болохоор бид бүгд эмнэлэг рүү яаравчлав. Хэд хэдэн шинжилгээний дараа би сэтгэл түгшин хариуг нь хүлээлээ. Хэсэг хугацааны дараа эмч ирээд, шинжилгээний хариуг өгч: “Та Гепатит В вирус тээгч юм байна, саяхан халдварлаагүй, харин халдвар аваад нэлээд удсан бололтой” гэж хэлэв. Би сонссон зүйлдээ итгэж ер чадаагүй тул эмчээс дахиад хэлэхийг хүслээ. “Та зөв сонссон. Энэ үнэн. Та яаралтай эмчлүүлэх ёстой. Цаг алдвал өвчин тань хүндэрнэ, тэгээд элэгний хорт хавдар болчихвол том асуудал үүснэ шүү. Хамгийн гол нь энэ вирусийг биеэс бүрэн арилгаж болдоггүй болохоор та насан туршдаа тээж явна. Сэтгэлээ хатамжилж, бэлдэх хэрэгтэй!” гэж эмч харамсангуй хэллээ. Энэхүү аймшигтай, гэнэтийн мэдээ намайг цочирдуулж орхисон бөгөөд бүх бие минь цан цохиулсан чэс ногоо шиг хорчийж, хоёр хөл тугалга цутгуулсан юм шиг хүндэрлээ. Ухаан баларттал айсандаа шинжилгээний хариугаа авч эмнэлгээс гараад гэртээ яаж харьснаа ч мэдсэнгүй.

2019-08-05

Бурханы үгийн магтан дуу “Махбод дахь Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд чимээгүй ажилладаг” worship


 Бурханы үгийн магтан дуу “Махбод дахь Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд чимээгүй ажилладаг” worship  

Биднийг завхралаас аврах шинэ ажил хийхийн тулд
Бурхан махбод болж, хүмүүсийн дунд нуугдсан.
Тэр тайлбарыг нууцалдаг.
Хийсэн төлөвлөгөөнийхөө дагуу,
Өөрийн ажлыг алхам алхмаар хийдэг.
Өдөр өдрөөр Түүний үг нэмэгдэж байна,
Тайвшруулж, сануулж, зэмлэж бас анхааруулж байна.
Эелдэг зөөлнөөс эхлээд догшин,сүрлэг хүртэл,
Түүний үг энэрэл ба айдсыг шингээж байна.
Түүний хэлдэг бүхэн гүн гүнзгий нууцыг маань илчилдэг.

2019-07-28

Magtan duu 2019 “Есүс эргэн ирэхэд чи хэрхэн угтах вэ?” (Praise and Worship)



Magtan duu 2019 “Есүс эргэн ирэхэд чи хэрхэн угтах вэ?” (Praise and Worship)

Хэрэв хүмүүс Нигүүлслийн эрин үед үлдвэл

хэзээ ч Бурханы зан чанарыг мэдэхгүй,

ялзарсан зан чанараас чөлөөлөгдөхгүй.

Арвин их нигүүлсэл дунд амьдардаг ч

яаж Бурханыг мэдэж, баярлуулахаа мэдэхгүй бол

Түүнд өрөвдөлтэйгээр итгэдэг ч

хэзээ ч Түүнийг олж авахгүй.

2019-07-15

Бурханы үгийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан хүнийг аврах хамгийн чухал ажлыг хийдэг”


Бурханы үгийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан хүнийг аврах хамгийн чухал ажлыг хийдэг”
Бие махбодтой Бурханы хийсэн ажил
Бурханы ажлаас хамгийн агуу нь.
Бие махбодтой Бурханы хийсэн ажил,
Бурханы ажлаас хамгийн гүнзгий нь.
Бурханы ажлын гурван үе шатаас
энэ хоёр үе шат амин чухал,
ажлын энэ хоёр үе шат бол
бие махбодтой Бурханы ажил билээ.
Бурханы ажлын хамгийн чухал хэсэг нь
махбодоор хийгддэг.
Бурхан хүн бүрийг аврахдаа
махбодоор хийх ёстой.
Махбод дахь Бурхан хамаагүй мэт хүнд санагддаг ч,
Тэр хамгийн чухал ажлыг хийдэг тул
үнэндээ энэ махбод нь бүх хүний хувь заяа
оршин тогтнолтой холбоотой.

2019-06-22

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”


Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”

Бурханд итгэдэг хүн зөндөө олон ч,
маш цөөхөн нь Бурханд итгэхийн утга учир,
Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд
юу хийх хэрэгтэйг мэддэг.
“Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” хэмээх хэлцийг
олон хүн мэддэг хэдий ч,
тэд Бурханыг, Бурханы ажлыг ч мэддэггүй.
Тэдний итгэл сохор байдгийг гайхах зүйлгүй.
Бурханд итгэх нь тэдэнд танил бус, хачин зүйл учир.
Тэд үүнийг нухацтайгаар авч үздэггүй.

2019-06-11

Бурханы үгийн магтан дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь” Бурхан бол бүх бүтээлийн Захирагч


Бурханы үгийн магтан дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь” Бурхан бол бүх бүтээлийн Захирагч

Бурхан бол бүгдийн дээгүүр Захирагч Нэгэн билээ,
Бурхан бол бүгдийг Тэргүүлэгч Нэгэн билээ.
Тэр бүгдийг бүтээсэн, бүгдийг Тэргүүлэгч,
Тэр бүгдийг захирдаг бөгөөд бүгдийг хангадаг.
Энэ бол Бурханы байр суурь, Түүний хэн болох нь юм.
Бүгдийн төлөө, бүх бүтээлүүдийн төлөө,
Тэр бол бүгдийг Бүтээгч, бүх зүйлсийн Эзэн билээ.

2019-04-16

Христийн сүмийн магтан дуу “Бурханы ардууд төлөвших тусам, агуу улаан луу улам сүйрнэ”


Христийн сүмийн магтан дуу “Бурханы ардууд төлөвших тусам, агуу улаан луу улам сүйрнэ” 

Бүх хүмүүсийг бүрэн төгс болж
Бүх үндэстэн Христийн хаанчлалд ороход 
долоон аянга нижигнэнэ.
Энэ шат руу өнөөдөр ойртож,
тэрхүү үе шат руу урагшилж байна.
Энэ бол удахгүй биелэх Бурханы төлөвлөгөө.

2019-04-10

Христийн чуулганы магтан дуу “Бурханд гэрчлэл хийх нь хүний үүрэг”


Христийн чуулганы магтан дуу “Бурханд гэрчлэл хийх нь хүний үүрэг” 
 Бурхан чамд амь бэлэглэдэг, 
энэ бэлгийг чи Түүнээс авдаг.
Иймээс чи Түүнийг гэрчлэх үүрэгтэй.
Бурхан чамд Өөрийн алдрыг, 
Израильчуудад байгаагүй Өөрийн амийг өгдөг.
Иймээс чи залуу нас, амиа Түүнд зориулах ёстой.
Бурханы алдар чамд байдаг тул 
чи Бурханыг гэрчлэх ёстой. 
Энэ нь томилолт.
Бурханы алдар чамд байдаг тул 
чи Бурханыг гэрчлэх ёстой. 
Энэ нь томилолт.

2019-03-31

Магтан дуу 2018 “Бурхан үнэхээр хүмүүсийн дунд ирсэн” Эзэн Есүс Хятадад бууж ирсэн


Магтан дуу 2018 “Бурхан үнэхээр хүмүүсийн дунд ирсэн” Эзэн Есүс Хятадад бууж ирсэн

Бурхан дэлхий дээр хүн төрөлхтний 
төгсгөлийг авч ирдэг.
Дараа нь Бурхан хүн төрөлхтний өмнө 
бүх зан чанараа ил болгоно.
Ингэснээр Бурханыг мэддэг хийгээд мэддэггүй бүхэн
Аа… Аа… Аа… Аа… 
Нүдээ хужирлан, Бурхан үнэхээр хүмүүсийн дунд 
Бүх зүйл өсөн үрждэг газар дээр ирснийг харна.
Аа… Аа… Аа… Аа… 

2019-03-26

Христийн чуулганы магтан дуу “Залбирлын утга учир”


Христийн чуулганы магтан дуу “Залбирлын утга учир”

Залбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳн
Бурхантай хамтрах нэг арга билээ.
Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж, 
гэгээрч, хүчирхэг оюунтай болно.
Тийм хүмүүс удалгүй төгс болно.
Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж, 
гэгээрч, хүчирхэг оюунтай болно.
Тийм хүмүүс удалгүй төгс болно.

2019-03-20

Бурханы үгийн магтан дуу “Бурханы хүрэхийг хүссэн замд ямар ч хүч саад болж чадахгүй”


Бурханы үгийн магтан дуу “Бурханы хүрэхийг хүссэн замд ямар ч хүч саад болж чадахгүй” 

Бурхан өнөөдөр Өөрийн ажлыг хийхээр 
дэлхий дээр эргэж ирсэн.
Түүний ажлын эхний зогсоол бол 
дарангуйлагчдын цуглаан болох
Хятад буюу бурхангүй үзлийн бат бэх цайз юм.
Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаараа
Бурхан бүлэг хүмүүсийг олж авсан.
Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам 
Түүнийг бүх талаар мөшгөн хөөж
Тэр амарч, толгой хоргодох ч газаргүй 
маш их зовлон амссан билээ.

2019-03-19

Христийн чуулганы дуу “Хүн төрөлхтөн үргэлжлүүлэн амьдарч чадна гэж Бурхан найддаг”


Христийн чуулганы магтан дуу “Хүн төрөлхтөн үргэлжлүүлэн амьдарч чадна гэж Бурхан найддаг”

Хүн төрөлхтөн бузар, дуулгаваргүй байдлаар дүүрэхэд
Бурхан Өөрийн зарчим, мөн чанарын улмаас
тэднийг устгах ёстой болсон.
Өөрийг нь эсэргүүцсэн учир Бурхан хүнийг жигшсэн.
Гэвч тэднийг устгах үедээ
Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөөгүй,
Түүний өршөөл хэвээр байсан.

2019-03-16

Христийн чуулганы дуу | “Бурханы цор ганц хүсэл бол хүн Түүнийг сонсож, дагах явдал”


Магтан дуу “Бурханы цор ганц хүсэл бол хүн Түүнийг сонсож, дагах явдал”

Бурхан хүнээс илүүг асуухаа больсон
Түүний өгсөн бүхэн дэндүү их байтал
Хүн алжааж хэвтсэн хэвээр
Бурханы ажилыг үл тооно

Бурхан олон жилийн өмнө
Ертөнцийг бүтээснээс хойш
Дэлхий дээр олон гайхалтай үйлсийг хийсэн